Шинэ мэдээ

Д.Трамп, Ким Жөн Ун нарын үсний засалтыг үнэгүй хийж байна45 минут 54 секундын өмнө“Ойрхи Дорнодын НАТО” байгуулах асуудлаар зөвлөлджээ48 минут 20 секундын өмнөЭрдэнэт үйлдвэрийн онцлох үйл явдлууд2 сар 22. 17:36Эрдэнэт үйлдвэрийн онцлох үзүүлэлт2 сар 22. 17:35"Samsung" компани шинэ загварын утаснуудаа танилцууллаа2 сар 22. 12:36Венесуэлийн цэргийн атташе Хуан Гуайдог хүлээн зөвшөөрөв2 сар 22. 10:12БНХАУ-ын генерал асанд бүх насаар нь хорих ял ногдуулжээ2 сар 22. 10:10Бангладешт гал түймрийн улмаас олон арван хүн амиа алджээ2 сар 21. 13:31Берни Сандерс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө2 сар 21. 12:46Ким Жөн Ун БНХАУ-д айлчилж магадгүй2 сар 21. 12:04АТГ-аас АШУҮИС-ийн захирал асан Б.Батбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна2 сар 21. 11:25“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл өргөн барилаа2 сар 21. 10:41Идлиб мужид гарсан дэлбэрэлтийг зэмлэн буруушаажээ2 сар 20. 14:02Н.Мадурог Италийн Шадар сайд гэмт хэрэгтэн гэжээ2 сар 20. 14:02Бразил Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ2 сар 20. 12:37Д.Трампыг шүүхэд өгчээ2 сар 20. 12:22Хөдөлмөрийн намын илүү олон гишүүн намаасаа гарч магадгүй2 сар 20. 9:57Индонез Олимпын наадам зохион байгуулах хүсэлтээ өгчээ2 сар 20. 9:56“Умардын урсгал-2” төслийн асуудлаархи АНУ-ын байр суурьт санаа зовниж байна2 сар 20. 9:29ОХУ Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ2 сар 19. 13:04"Улс орноо чөлөөлөх"-ийг Венесуэлийн цэргийн хүчинд уриалжээ2 сар 19. 10:52Их Британи Арктикийн бүс дэх цэргийн оролцоогоо нэмэгдүүлнэ2 сар 19. 10:03Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө танилцууллаа2 сар 19. 10:02Э.Баасанжалба: Архивын лавлагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй болсон2 сар 18. 16:13МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг шинэ уран бүтээлээрээ мэндчилж байна2 сар 18. 16:12“Бүсгүйн зурвас” жүжгийн дуу цацагдаж эхэллээ2 сар 18. 16:09Европын депутатыг Венесуэлээс гарахыг шаарджээ2 сар 18. 14:09Хаитид жагсагчид АНУ-ын төрийн далбааг шатаажээ2 сар 18. 14:08НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхээс татгалзжээ2 сар 18. 9:23“Шар хантаазатнууд”-ын жагсаал цуглаанд оролцогчдын тоо буурчээ2 сар 18. 9:20

Ард түмний нэрийг барьж, дураараа авирлагчдын үйлдэл хэрээс хэтэрлээ

/10-р сарын 3/  -  13 цаг 18 минут

-Жагсаал цуглааныг хэн, ямар зорилгоор хийдэг вэ?

 Өнөөдөр та бид эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж байгаа боловч энэ эрх чөлөөгөө буруугаар ашиглаж, ардчиллын үнэ цэнийг бууруулах явдал манай нийгэмд түгээмэл болсон. Нийгмиийн тулгамдсан асуудал нэрийдлээр иргэдийн санаа бодол, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөхийн тулд жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулж, энэ нь улмаар бослого тэмцэлд уриалан дуудсан, эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан шинжтэй болж хувираад байна.

Харин ийм байдал үүсгэгчдийн хэтийн зорилго юу?

Түүний цаана хэн байгаа вэ, Үр дүн юунд хүрэх вэ гэсэн хэд, хэдэн асуулт гарч ирж байна. Үүнийг Монгол орны байгалийн байгалийн баялаг, орчин нөхцлийг хамгаалах, шударга тогтолцоог төр засаг, улс төрчдөөс шаардсан утгатай үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудаас хариултыг эрсэн нь зөв байх гэж үзлээ. Иргэний нийгмийн байгууллагуудын эрх орноо, хойч үеээ гэсэн бодлын хэтийн зорилго зөв боловч, төрөлхийн энэ тэмцэгч чанараа буруу аргаар илэрхийлж, жагсаал цуглааны хэлбэрээр төр засгийнхаа эсрэг, бусдыг бухимдалд хүргэх замыг сонгож байгаа нь харамсалтай. Ер нь аливаа асуудлыг олны анхааралд аваачиж, шийдэх ёстой гэсэн буруу хандлага манай нийгэмд тогтчихож. Үүнийг гудамжинд жагсч, тэмцэхээс өөрөөр шийдэх олон арга замыг хайх хэрэгтэй. Тайван замаар асуудлыг шийдэх нь олон нийтийн бухимдлаас сэргийлэх гол хүчин зүйл болох юм. Манайд олон нийтийг хамарсан жагсаал цуглаанууд нь цаанаа хэн нэгний ашиг хонжоо хайсан, захиалгат үйл ажиллагаа болж хувирсан.

Шуудхан хэлэхэд улстөрчдийн бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрүүдийг шантаажилж, эсэргүүцдэг арга хэлбэр боллоо. Тэр хэрээр ард түмний нэр барьсан ашгийн төлөөх төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүд ч олширлоо. Сүүлдээ УИХ, Засгийн газрыг хүртэл тараана гэж хөөрцөглөдөг болсон нь хэн нэгний явуулга, түүний цаана ямар нэгэн эрх ашиг байгааг илтгэж байна. Энэ нь төр, засгийг огцруулна хэмээн эсэргүүцэгч, тэмцэгчид ард түмний сонголтыг уландаа гишгэн, бусдад тулган шаардаж байна. Ингэснээрээ тэд шантаажилсан нөхөдтэй тохиролцоонд хүрж, тэдний жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээний зорилго нь өөрчлөгдөж, сүүлдээ бизнесийн хэлбэрт шилжсэн байдалтай болоод байна. Энэ нь утааны эсрэг тэмцэгчийн талаар олонд цацагдсан мэдээгээр батлагдах болсон. Мөн үндсэрхэг үзэлтэй хэдэн бүлэг, хөдөлгөөнүүдийн гишүүд бусдыг дарамтлах, сүрдүүлэх, танхайрах гэмт хэрэгт үйлдэхээс гадна “Үндэсний үзэл” гэсэн нэрийн дор жагсагчидтай нэгдэн хэн нэгнийг төлөөлж, эрх ашиг хайсан байдалтай хамтран ажиллах болоод байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.100зочин   • 2018, 10 сарын 9. 3 цаг 20 минут

монгол орон монголчуудаар 30 жил тоглолоо одоо завсарлах дуусах болсон байлгүй дээ гийгүүлэх байсан бол арайч ийм байхгүй байлгүй ардчилал нэрийн доор хуучин цагт хамгийн адгийн **** байсан хүмүүс одоо баяжвал баяжлаа мандвал мандлаа улс орноо самарч байна даа зарим нь баатарч болох юм энгэрээ даахгүй төмөр зүүчихээд ичихгүй худлаа ярьж

202.55.188.44zochin   • 2018, 10 сарын 6. 11 цаг 20 минут

Ардчилалын нэр барьсан, Анархиудын үйлдэл гэдгийг бид мэддэг болсоон.

202.9.43.36зочин   • 2018, 10 сарын 4. 21 цаг 07 минут

засаг төрийн нэр хүндийг гутаан доромжлох эд хөрөнгө албан тушаал горилсон ардчилсан нөхдийн ажиллагаа

43.242.242.6зочин   • 2018, 10 сарын 4. 10 цаг 32 минут

одоо хүмүүс хошгорохоо бсан мөнгө лтараадаггүй юм бол олон хүн цуглахгүй дээ

43.242.242.6зочин   • 2018, 10 сарын 4. 10 цаг 15 минут

үнэн шүү өмнө нь жагсаад бсан нөхдүүд хаачив уих зарим нь албан тушаал авч хэдэн жил болоод л ичээндээ орсон ер нь жагсагсад бүгд л ардчилагсад байсан биднийг л худлаа хошгоруулах юм даа

66.181.169.66Зочин   • 2018, 10 сарын 4. 8 цаг 23 минут

Үнэн шүү хэдхэн эх оронч гэж цээжээ дэлдсэн арьснуудын цаад санаа маш тодорхой албан тушаал эд хөрөнгө мөнгө л шүү дээ..

112.72.11.111Зочин   • 2018, 10 сарын 3. 19 цаг 19 минут

Энэ нь иргэдийн тархийг угааж амыг нь барих гэсэн коммунист арга л биш байгаасай.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.