Шинэ мэдээ

Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ4 минут 12 секундын өмнөСирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна7 минут 1 секундын өмнөАНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө10 сар 9. 13:49Хятадын Засгийн газрын гишүүдийн АНУ-д нэвтрэх боломжийг хязгаарлана10 сар 9. 10:28БНСУ ОХУ-тай шууд холбооны шугам байгуулахыг хүсэж байна10 сар 9. 9:24Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 9. 9:20"Нафтогаз" компанид илүү олон Америкчуудыг оруулахыг шаарджээ10 сар 8. 9:52Косовогийн эрх баригч нам сонгуульд ялагджээ10 сар 8. 9:45БНСУ хууль бусаар оршин суугчдын талаарх зохицуулалтаа чангатгана10 сар 8. 9:28Ажил хэргийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ10 сар 7. 11:23"Шар хантаазтнууд" байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт жагсжээ10 сар 7. 9:53БНСУ-д худалдаалагдсан Япон автомашины тоо буурчээ10 сар 7. 9:30“Хоржоонтой дурсамж”-ууд уншигчдын гарт дахин хүрлээ10 сар 5. 10:44БНАСАУ-ын туршилтын талаар хаалттай уулзалт хийх хүсэлт гаргажээ10 сар 4. 12:42АНУ шинэ ХМХ байгуулна гэж мэдэгджээ10 сар 4. 11:57Сирид өнгөрсөн сард 118 хүн амиа алджээ10 сар 4. 9:53А.Меркель харилцан буулт хийхийг АНУ, БНХАУ-д уриалжээ10 сар 4. 9:47ЕХ-нд татвар ногдуулахыг зөвшөөрснийг томоохон ялалт гэж үзэж байна10 сар 3. 12:32

Бичлэг: АМГТГ-ын дарга Ж.Батмагнай хуулийг гууль болгож, бусдаас мөнгө нэхэж байна

/10-р сарын 3/  -  9 цаг 38 минут

АМГТГ-т даргаасаа илүү эрх мэдэлтэй нэгэн байна. Тодруулбал, тус газрын даргаар Х.Хэрлэн гэж хүн ажилладаг бол Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар нь Ж.Батмагнай гэж хүн ажилладаг гэнэ. Энэ хүн нь эрх мэдлээ даргаасаа илүү хэтрүүлэн ашиглаж, хуулийг гууль болгож яваа сурагтай. 

Ж.Батмагнайгийн хуулийг гууль болгож явааг хэдхэн баримтаар үзүүлье. 

Баримт 1. ЦЕГ-ын Мөрдөн байцаах газраас “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн ашиглалтын болон хайгуулын лицензийг түдгэлүүлсэн тогтоол гаргаж, үүнийгээ 2016 оны хоёрдугаар сард 11/4-1167 тоот албан бичгээр АМГТГ-т ирүүлжээ.

Гэтэл Ж.Батмагнай тус компанид 2017 оны аравдугаар сарын 31-нд “…Танай компанийн эзэмшлийн MY-020738 тоот лиценз нь эрх бүхий байгууллагаас захиран зарцуулах эрх болон шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан талаар бүртгэлгүй байна” гээд 8/7678 тоот албан бичиг хийгээд өгчихжээ.

Үүнийг нь үндэслээд Кадастрын хэлтсийн дарга  Д.Дашзэвэг нь  “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн эзэмшлийн MY-020738 тоот лицензийг 2018 олны гуравдугаар сард өөр компани руу шилжүүлчихсэн байгаа юм.

Харин энэ бүх ажлаа амжуулсны дараа Ж.Батмагнай өөрөө уснаас хуурай гарахын тулд дарга нартаа “…ЦЕГ-ын Мөрдөн байцаах газраас түдгэлзүүлсэн “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн ашиглалтын болон хайгуулын лицензийг мэргэжилтэн Ц.Баатарбилэг, Ч.Амгалан нар бусдад шилжүүлчихлээ” гэж матаад лиценз шилжүүлэх өргөдлийг хүлээн авсан мэргэжилтэн Ц.Баатарбилэг, эрх зүйн шүүлт хийсэн Ч.Амгалан нар  арга хэмжээ авахуулсан байна.

Баримт 2. АМГТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Батмагнай ашигт малтмалын лиценз дахин сэргээдэг сүлжээний гол хүнээр нэрлэгдээд байна. Уг нь устаж алга болоод байсан уг сүлжээний талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар их ярьдаг юм.

Ж.Батмагнай энэ ажиллагаанд оролцохдоо Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байгаа, ангийнхаа найз бүсгүйтэй хамтардаг. Өөр бусад нэр бүхий шүүгч нар ч байдаг аж. Тэд 2008-2018 онд цуцлагдсан, дуусгавар болсон лиценз сэргээх ажлыг тун чиг идэвхтэй хийх болсон байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын яриад байгаа лицензүүд мань хүний оролцоотойгоор сэргэсэн байж болзошгүй гэж байна. Х.Нямбаатар нийтэд зарласны дараа ийм лицензийн тоо даруй 20-оор нэмэгдсэн байгаа юм.

Эдгээрийн нэг болох улаан цайм жишээ ч байна. Ж.Батмагнай “Монгол ресурс корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралд АМГТГ-аа төлөөлөн оролцоод ялагдаж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ шийдвэрт давж заалдаж гаргасан гомдол нь ёс төдий, үүнийгээ батлахаар юм бичжээ.

Баримт 3. Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасны дагуу тухайн аж ахуйн нэгж лицензийнхээ хугацааг дуусахаас нэг сарын өмнө өргөдлөө гаргах ёстой. Энэ шалтгаанаар Ж.Батмагнай лиценз эзэмшигчдийн өргөдлийг авахуулдаггүй юм байна. Мэргэжилтнүүд нь хүлээгээд авчихвал шууд л татгалзсан шийдвэр гаргадаг ажээ.

Гэтэл Ашигт малт­малын тухай хуулийн 22.1, 22.1.4-т заасан хуулийн шаардлага хангаагүй, хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөгөө хоёр жил дараалан батлуулж хянуулаагүй нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн материалыг Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг дээр өөрөө барьж ороод сунгалт хийлгэдэг юм байна.

Эдгээрээс гадна Ж.Батмагнай лиценз эзэмшигчдээс “…Дарга нартай ярьсан. Лицензийг чинь сэргээж өгье” гэж мөнгө нэхдэг. Хамт ажилладаг хүмүүстээ “…Ангийн маань хүүхэд УИХ-ын байнгын хорооны дарга. Ийм байхад та нар намайг яах юм бэ” гэж агсам тавьдаг. Ил тод уул уурхайн төлөө олон жил зүтгэж байгаа нэгэн ТББ-ын тэргүүн А-г заамдан авч “…Чи битгий олон юм яриад байгаарай” гэж дарамталсан гээд түүнтэй холбоотой олон мэдээлэл байна. Энэ хүний ааш араншин, үйлдэл нь хэрээс хэтэрч байгааг АМГТГ-ынхан хийгээд лиценз эзэмшигчид мэддэг болоод байгаа аж.

Энэ мэт хуулиас дээгүүр аашилж яваа Ж.Батмагнайгийн үйлдлийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нар мэддэг болов уу.

Ер нь бол дээгүүрээ сахилга хариуцлагыг сайжруулна гэж яриад байдаг. Харин төрийн албаны энэ мэт дунд албан тушаалтнууд төрийн албыг хувийн мэт ашиглан, хуульгүй аашилж байгаа нь Монгол төрийн доройтлын гол шалтгаан болж байгаа юм.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.117Зочин   • 2018, 10 сарын 9. 12 цаг 47 минут

АТГ-т маш сайхан бэлэн материал өглөө дөө: Дараагийн 25-нд ямар арга хэмжээ авсанаа ард түмэнд мэдэгдэх болох нээ.Яана даа АТГ-ынхан гэж бодож байна уу. Яах ч үгүй.

124.158.95.14ЗОЧИН   • 2018, 10 сарын 9. 12 цаг 22 минут

ТӨРИЙН АЛБЫГ ХУВЬДАА АШИГЛАН АВИЛГА АВНА ГЭЖ БАЙЖ БОЛОХ АСУУДАЛ УУ??? СУМЪЯАБЗАРАА??? ЭНЭ ХҮНЭЭ САЙН ШАЛГААЧ

124.158.95.14ЗОЧИН   • 2018, 10 сарын 9. 12 цаг 01 минут

СУМЪЯАБАЗАР, ХЭРЛЭН НАР ЭНЭ ХҮНЭЭ ХАЛААЧЭЭ. БАС НЭГ 60 ТЭРБУМЫН СҮЛЖЭЭНИЙ НӨХӨР БИШ ҮҮ???

202.9.43.244Зочин   • 2018, 10 сарын 9. 11 цаг 28 минут

АТГ ИРГЭДИИН МЭДЭЭЛЭЛИИГ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ ҮНЭН Л БАЫДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ ОДОО ЭНЭ ЦАГДААГИИНХАН ЭМНЭЛЭГ СУРГУУЛИИН ТАЛААР. АЛБАН ХААГЧИД ЭМЧ НАРЫН ТАЛААР ХЭЛЭЭД БАЫНА ҮНЭН ЮМАА. ЭМЧ НАР ЧИНЬ САЯТАНГУУД БОЛЖЭЭ БОЛООЧ ҮГҮЙ ДЭЭРЭМ ХИИЖ БАЙНА. МӨНГӨ УГААЖ БАЙНА ГЭМТЛИИНХЭН ЭМ ТАРИАГАА ХУЛГАЙЛНА ШАХАА ХИИНЭ ДАРГАД ПРОЦЕНТ ӨГНӨ ӨДӨРТ 800000-САЯ ТӨГРӨГ ХАЛААСЛАНА ҮҮНИИГ ШАЛГААЧ. ИРГЭД ҮНЭН ГОЛТОЙ ХЭДЭГ ЮМ

202.9.41.139атг   • 2018, 10 сарын 7. 9 цаг 23 минут

ийм тодорхой баримт байхад атг ажлаа хиймээр юмаа. эсвэл байнгын хорооны дарга найзаас нь айгаад байна уу

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.