Шинэ мэдээ

Сайхан мэдээ: Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Дэлхийн шилдэг залуу манлайлагч"-аар шалгарлаа2 цаг 39 минутын өмнө“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”5 цаг 12 минутын өмнөМонголын эзэнт гүрний Алтан Ордны улсын 750 жилийн ойг татар, казахууд тэмдэглэнэ5 цаг 17 минутын өмнө“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа6 цаг 21 минутын өмнөДуучин Н.Бямбадорж "Донжтой бүсгүй"6 цаг 56 минутын өмнөКабул хотын захад үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээв7 цаг 18 минутын өмнө“Хүүхдийн Евровидение-2019” Польшид болно8 цаг 5 минутын өмнөНҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ8 цаг 6 минутын өмнөХамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая12 сар 11. 16:46Лондонд Brexit-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсчээ12 сар 11. 10:31Черногорт олон мянган хүн жагсаал цуглаан хийжээ12 сар 11. 10:30Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна12 сар 10. 11:58Э.Макрон даваа гарагийн орой мэдэгдэл хийнэ12 сар 10. 11:58Цагаан ордны тамгын газрын дарга оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө12 сар 10. 10:06АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ12 сар 10. 9:47Албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг Т.Мэйд уриалжээ12 сар 10. 9:34Төрийн нарийн бичгийн дарга маань үзгээ бэлэглэсэн юм шүү12 сар 10. 9:27Их Британийн телевизийн сувгууд “Brexit”-ийн асуудлаарх мэтгэлцээнийг дамжуулахаас татгалзав12 сар 8. 11:42Парист үйлдсэн халдлагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдэд эрүү үүсгэв12 сар 8. 11:14Э.Чулуунбаатар: Худалдаа эрхлэгчид чуулж тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ12 сар 7. 17:43Н.Учрал: Худалдаа эрхлэгчдээ дэмжсэн цагт л өрхийн орлого, ажлын байр нэмэгдэнэ12 сар 7. 17:37Шүүхийн захиргааны байгууллага ирэх оны зорилтоо тодорхойллоо12 сар 7. 17:12УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна12 сар 7. 16:18АНУ хар тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээхээр бэлтгэж байна12 сар 7. 9:42“Huawei”-н санхүүгийн захирлыг баривчилсантай холбогдуулан БНХАУ эсэргүүцлээ илэрхийлэв12 сар 7. 9:40Өмнөд Солонгосчуудын 60 гаруй хувь нь Ким Жөн Уны айлчлалыг дэмжиж байна12 сар 7. 9:39Д.Нарантуяа: Худалдаачдын нуруун дээр татвар маш хүнд хэцүү тусдаг12 сар 7. 9:17Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо12 сар 6. 17:28Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24Терроризмын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо буурчээ12 сар 6. 9:26

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ

/9-р сарын 28/  -  13 цаг 53 минут

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт өнөөдөр (2017.09.28) эхэллээ. Тав дахь удаагийн сургалтад хууль эрх зүй, шүүхийн сэтгүүл зүйгээр дагнан уран бүтээл туурвидаг, нийслэлийн 41, орон нутгийн 10 сэтгүүлч оролцож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Сэтгүүлчийн бичсэн сурвалжлага, нийтлэлийн дэвшүүлсэн гэрэл, гэгээтэй асуудлыг олж харахаасаа өмнө ямар алдаа гаргаж вэ гэдгийн хүмүүс шүүмжилдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг зохион байгуулж хууль, эрх зүйн суурь мэдлэг олгох болсноор сэтгүүлчдийн мэргэшил, мэдлэг дутах явдал багасаж байгаа. Үр дүнгээ өгч байгаа учраас сургалтаа таслалгүй жил бүр явуулж байна. Энэхүү сургалтаар Монголын хууль, эрх зүйн салбарт тэргүүлэгч, эрдэмтдийг сэтгүүлч та бүхэнтэй уулзуулах бодлогыг бид барьдаг” гэж онцоллоо.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ

"Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтын үеэр Үндсэн хуулийн эрх зүй, Эрүү, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, олны анхаарал татсан хэргийг шийдвэрлэхэд гардаг хүндрэл, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, хэвлэл мэдээлэлтэй холбогдох зүйл заалтууд, Шүүгчийн ёс зүй хариуцлага, Цагдан хорионы шүүх хуралдаан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, Хэргийн хөдөлгөөний удирдлага, шүүгчийн хараат бус байдал зэрэг сэдвүүдээр сэтгүүлчдэд шүүхийн эрх зүйн мэдлэг олгох юм. Хичээлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Улсын Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Б.Батцэрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа, Улсын Ерөнхий прокурорын орлогч, Хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунчимэг, Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл нар заах юм. Мөн Нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд сургалтад оролцож, шүүхээс мэдээлэл авах эрх, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, шүүхийн ил тод, нээлттэй байдлын талаар сэтгүүлчидтэй санал солилцоно. 

Шүүхийн сэтгүүл зүйн үндсийг тавьсан тус сургалт нь шүүхийн ил тод, нээлттэй байдлын бас нэгэн хэмжүүр болохын хувьд шүүх ба олон нийт, хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагаа, түүнд тулгамдаж буй асуудлуудын талаар уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлдгээрээ онцлогтой. Өнгөрсөн хугацаанд "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч”-ээр 240 орчим сэтгүүлч бэлтгэгдсэн билээ.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.