Шинэ мэдээ

Засгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ1 сар 24. 12:39Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 10:07ОХУ-ын Ерөнхийлөгч Израилд хүрэлцэн очжээ1 сар 24. 9:09Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ1 сар 22. 13:25Худалдааны хэлэлцээ бүтэлгүйтвэл ЕХ-ны автомашинуудад татвар ногдуулна1 сар 22. 12:58БНСУ-ын Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжигчдийн тоо буурчээ1 сар 22. 9:32ЮНЕСКО: Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргүүдийн 90 орчим хувь нь шийтгэлгүй үлддэг1 сар 21. 13:40Д.Трампын импичментийн асуудлыг Сенат өнөөдрөөс хэлэлцэнэ1 сар 21. 13:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 11:26“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ1 сар 21. 9:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 9:31УИХ-ын дарга Г.Занданшатар танаа илгээх ил захидал1 сар 20. 12:54Цэргүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцжээ1 сар 20. 11:59Хятадад коронавирусээр халдварласан хүний тоо 198 хүрчээ1 сар 20. 10:26Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ1 сар 18. 11:07Овечкин онцгой амжилтын эзэн боллоо1 сар 17. 13:35Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ1 сар 17. 12:43Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 10:22Австралид дэгдсэн түймрийн утаа дэлхийг тойрно1 сар 17. 9:56Индонезын хоёр арал усан дор оржээ1 сар 16. 14:41“Amazon” Энэтхэгт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна1 сар 16. 14:36Махны квотоор хэтэвчээ зузаалсан сайд Ч.Улаан1 сар 16. 13:43Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ1 сар 16. 12:112020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу1 сар 16. 11:21Японы эзэн хаан төрийн анхны айчлалаа Их Британид хийнэ1 сар 16. 10:08НҮБ: Филиппинчүүдэд амны хаалт тараах шаардлагатай байна1 сар 16. 9:00Техасын дунд сургуульд гал нээсэн хэрэг гарчээ1 сар 16. 8:07АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14.6 хувиар буурчээ1 сар 15. 14:16Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна1 сар 15. 11:31Япон, АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ1 сар 15. 11:02

Өндөр ашиг шимт мал сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилгой “Үржил селекцийн төв” нээлтээ хийлээ

/9-р сарын 21/  -  9 цаг 38 минут

"Монгол хүнд эрүүл хүнс" уриатай "Гацуурт" ХХК-ийн газар тариалан болон мал аж ахуйн олон төрлийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд монголчууд ихээхэн сайшаалтай хандсаар ирсэн билээ.

Тэгвэл "Гацуурт" ХХК-иас хэрэглэгчдийнхээ таашаалд бүрэн нийцэхүйц бас нэгэн ажлыг  шинээр эхлүүлсэн нь өндөр ашиг шимт малын цөм сүргийг үржүүлэх зорилго бүхий "Үржил селекцийн төв" юм. Тодруулбал, тус төв нь манай орны эрүүл, өндөр ашиг шимт мал сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, малын үржлийн ажлыг орчин үеийн биетехнолгийн аргаар технолиогоор гүйцэтгэж улмаар мах сүүний чиглэлийн үүлдэрийн малыг үржүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаагаа эхлүүлээд буй нь энэ ажээ.

Тус төв нь 2018 оны долдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд дэлхийн томоохон биетехнологийн байгууллага болох Франц Улсын IMV Technology компанийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон юм байна. Уг тоног төхөөрөмж нь ашиглалтын нарийн зарчимтай бөгөөд тэр хэрээрээ чанартай, найдвартай гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Дашрамд дуулгахад, дэлхийн томоохон биетехнологийн байгууллага болох Франц Улсын IMV Technology компанийн ур чадвар, мэдлэг туршлага бүхий биетехнологичид хүрэлцэн ирж "Гацуурт" ХХК-ийн Үржил селекцийн төвийн тоног төхөөрөмжүүдийг угсарч, дадлагажуулах сургалтуудыг зохион байгуулжээ.

Тус төв нь цаашдаа үр үйлдвэрлэл, генийн сан, зохиомол хээлтүүлэг, өндөр ашиг шимт малын удмын сангийн бүртгэл, сургалт судалгаа зэрэг чиглэлүүдэд тогтмол үйл ажиллагаа явуулж Монголын мал аж ахуйн салбарын үржил селекцид томоохон шинэчлэлт хийх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр манай улс шиг мал аж ахуйн бизнесийг түлхүү үйлдвэрлэдэг оронд гадагшаа гаргах мал махын тоо хэмжээ, чанар төвшинг нэмэгдүүлэх таатай боломж нээгдэх юм. Уг үржлийн төв нь малын үржлийн чиглэлээр мэргэшсэн 10 гаруй мэргэжилтнүүд ажиллаж өдөрт 2000 гаруй тун үр үйлдвэрлэх, үржлийн бух байрлах зориулалтын хашаа саравчтай, жилд 6000 гаруй үнээнд зохиомол хээлтүүлгийн ажлыг гүйцэтгэх, жилд 200000 тун үйлдвэрлэж урт хугацаанд хадгалах болон Монгол оронд нутагшсан өндөр ашиг шимт 4 үүлдрийн үхэр сүрэгтэй зэрэг олон давуу талуудтай юм.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.