Шинэ мэдээ

Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой АНУ-ын байр суурийг няцаажээ9 цаг 16 минутын өмнөУлсын төсвийг хамгийн өндөр хэмжээгээр батална9 цаг 20 минутын өмнөХятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллана9 цаг 50 минутын өмнөДоктор Д.Уламбаяр: Элсэх нь зүйтэй, Манай улсын баруун хязгаарын хилийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ9 цаг 55 минутын өмнөЛ.Эрдэнэчулуун: Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болсон9 цаг 59 минутын өмнөУИХ-н гишүүн Л.Болд: ШХАБ-д элсэх эсэхээ яриад эцсийн шийдвэрээ гаргах цаг нь болсон12 сар 18. 10:43Ц.Цолмон: ШХАБ-д гишүүнээр элсэх цаг нь болсон12 сар 18. 10:36Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах хугацаагаа хойшлууллаа12 сар 17. 18:00МАН-ын гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаарлага хүргүүллээ12 сар 17. 14:18NEXT Stop наадамд Монголын ирээдүйг тодорхойлогч гол тоглогчид нэр дэвшинэ12 сар 17. 14:06Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг12 сар 17. 13:05Шуугианы гаралтай сонсгол бууралтаас урьдчилан сэргийлье12 сар 17. 12:36Баруун Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрнө12 сар 17. 9:10Brexit-ийн гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхээс татгалзав12 сар 15. 11:47Мексикийн Ерөнхийлөгч цагаачлалын асуудлыг Дональд Трамптай утсаар хэлэлцжээ12 сар 14. 11:52ЕХ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах бодолгүй байна12 сар 14. 11:47Б.Энхмандах: “Та нар өшөө олон ангит кино үзнэ” гээд хортойхон мушилзах хүний тоглолтод автсанаа мэддэг үү М.Энхболд оо, У.Хүрэлсүх ээ!12 сар 14. 10:15Л.Энхболд нүүрсний хэрэг илчилсэнийхээ төлөө золиосонд явав уу12 сар 13. 15:43Радиогийн хөтлөгч Эквадорын шинэ дэд Ерөнхийлөгч болжээ12 сар 13. 10:05“Умардын урсгал-2”-ыг эсэргүүцсэн тогтоол баталжээ12 сар 13. 10:01Сайхан мэдээ: Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Дэлхийн шилдэг залуу манлайлагч"-аар шалгарлаа12 сар 12. 14:59“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”12 сар 12. 12:26Монголын эзэнт гүрний Алтан Ордны улсын 750 жилийн ойг татар, казахууд тэмдэглэнэ12 сар 12. 12:21“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа12 сар 12. 11:16Дуучин Н.Бямбадорж "Донжтой бүсгүй"12 сар 12. 10:42Кабул хотын захад үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээв12 сар 12. 10:20“Хүүхдийн Евровидение-2019” Польшид болно12 сар 12. 9:33НҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ12 сар 12. 9:31Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая12 сар 11. 16:46Лондонд Brexit-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсчээ12 сар 11. 10:31

Жулиан Альварез Гарсия: Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их

/9-р сарын 19/  -  11 цаг 54 минут

Herbalife Nutrition компанийн Хүнс Тэжээлийн Зөвлөлийн гишүүн, Хүний их эмч, Доктор (Ph.D) Жулиан Альварез Гарсия манай улсад энэ сарын 13-15-ны өдрүүдэд зочилж, ажиллалаа. Спортын анагаах ухаан, спортын физиологийн чиглэлээр мэргэшсэн тэрбээр хоёр дахь удаагаа Монгол Улсад хүнс тэжээлийн боловсрол, спортын гэмтэл бэртэл болон тамирчны хооллолт сэдвээр сургалт явууллаа.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тэрбээр Биеийн тамир спортын газарт эрүүл мэнд болон спортын эмч мэргэжилтнүүд, дасгалжуулагч, багш нарт спортын бэртэл гэмтэл болон тамирчдын хоол тэжээлд хэрхэн анхаарч, тэдний бэлтгэлийг хэрхэн хангах тухай сургалт явуулсан юм.

Жулиан Альварез Гарсия “Энэ удаагийн сургалтаараа өнгөрсөн жилийн семинараа бататгахын зэрэгцээ илүү шинжлэх ухаанд суурилсан мэргэжлийн сургалт хийлээ. Тухайлбал, тамирчдын бэлтгэл, сэтгэл санаа хэвийн байгааг хэрхэн мэдэх, ямар аргаар тэдэнтэй ажиллавал үр дүнтэй байх тухай ярилцлаа. Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их болсон. Уураг нь булчин төлжүүлдэг, нүүрс ус нь алдагдсан энергийг нөхөхөд зориулагдсан. Илүүдэл нүүрс ус өөх тос болж хувирдаг бол уураг гадагшилчихдаг. Тамирчид энгийн иргэдтэй ижил хэмжээний уургийг өдөрт авдаг ч дасгал хийсний дараа нөхөн сэргээх уургийн шэйк уух нь зөв. Уургийн найрлагаа харж, сонгох боломжтой. Булчингаа төлжүүлэх эсвэл дасгал хийн, алдсан эрч хүчээ нөхөхийн тулд өөр өөр уураг хэрэглээрэй. Олон орны тамирчид “Herbalife Nutrition” компанитай хамтран ажиллаж, уураг, илчлэгийг нөхдөг шэйкийг хэрэглэж байгаа. Сургалтын үеэр мөн бокс, хөлбөмбөгийн тамирчдад бэртэл гэмтлийн үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгч ажиллалаа. Цаашдаа ч Монголд энэ төрлийн сургалтууд үргэлжлэн явуулах боломжтой” гэсэн юм.

Тэрбээр хүндийг өргөлт, триатлон, уулын дугуй, хөл бөмбөг сагсан бөмбөг зэрэг спортын олон төрлөөр мэргэжлийн болон үндэсний баг, тамирчдад 25 гаруй жилийн турш зөвлөгөө өгч ажилласан туршлагатай. Түүнчлэн сэлүүрт завины спортоор мэргэжлийн түвшинд хичээллэж, тэмцээн уралдаанд ч оролцдог аж. Хүний их эмч төдийгүй мэргэжлийн тамирчны хувьд хүмүүст дасгал хөдөлгөөн, шим тэжээлт хоол хүнс нь эрүүл идэвхтэй амьдралын түлхүүр болдог гэсэн. Тиймдээ ч өглөө бүрийг дасгал, хөдөлгөөнөөр эхлүүлж, шим тэжээл, уургаа  “Herbalife Nutrition” компанийн шэйкнээс нөхөж, авдгаа онцолсон. 

Сургалтын үеэр тамирчидтай хамтран ажиллахад тэднээр биед нь гарч буй өөрчлөлтүүдийг тэмдэглүүлэх нь чухал гэдгийг онцлов. Тухайн тэмдэглэлээс багш, дасгалжуулагч нар тамирчныхаа биед ямар өөрчлөлт гарч байгааг, бэлтгэл нь хүнддэж буй эсэхийг мэдэх боломжтой болдог байна. Мөн тамирчныхаа биологийн үзүүлэлтийг байнга хянаж, цусны цагаан эс, шээс, дархлааны системд гарч буй өөрчлөлтүүдийг ч хянах шаардлагатай гэнэ.

Биеийн тамир спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат “ Манай Биеийн тамир спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаныхан сүүлийн хоёр жил долоо хоног тутам тамирчны хооллолт, бэртэл гэмтлийн талаар сургалт явуулж байгаа. Энэ удаа Испаниас ирж ажиллаж байгаа мэргэжилтнээс туршлагаас нь хуваалцаж, ярилцаж байна. Сургалтаас бид нар өндөр хөгжилтэй Испани, Америкт тамирчид ямар нүүрс ус, уургийн бэлдмэл, өөх тос орсон бэлдмэл хэрэглэж байгааг илүүтэй сонирхож байна. Манай монгол багш, дасгалжуулагч нар онолын түвшинд дэлхий нийтээс дутахгүй шүү дээ. Хамгийн гол нь бид нарт практикт өндөр хөгжилтэй орнууд ямар байгааг мэдэж, сурах нь илүү ач холбогдолтой” гэлээ.

Жулиан Альварез Гарсия багшийн сургалтад мэргэжлийн багш, дасгалжуулагчдаас гадна эрүүл идэвхтэй амьдралыг эрхэмлэдэг хүмүүс ч оролцсон юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөдөг бол АНУ-ын Анагаахын коллеж дор хаяж хоёр өдөрт нэг удаа, өөрт тохирсон дасгал хийхийг зөвлөдөг. Учир нь хүний булчин чанга байх тусам урт насалдаг аж. Тиймээс хүмүүст байнгын дасгал хөдөлгөөн чухал бөгөөд өдөр тутамдаа дасгал сургуулилалт хийдэг мэргэжлийн тамирчдын хувьд уургаа нөхөхийн зэрэгцээ, сургуулилалтын арга барил, биед үзүүлж буй ачаалал нь амжилт гаргах эсэхээс гадна бэртэж гэмтэхээс сэргийлэхэд нөлөөлдөг байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.