Шинэ мэдээ

Өрх толгойлсон 6 хүүхэдтэй Ш.Нарангэрэлд Онцгой байдлын байгууллагаас тусламж үзүүллээ6 цаг 21 минутын өмнөАНУ 2001 оноос хойш байлдааны ажиллагаанд бараг 6 их наяд доллар зарцуулжээ11 сар 15. 12:48Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх сургалт зохион байгуулна11 сар 15. 11:48Цагаачдын цуваа АНУ-ын хилд тулж ирээд байна11 сар 15. 11:14Лалын шашинтнуудыг хорьдог төвүүдийн талаарх “цуу ярианд” анхаарлаа хандуулахгүй байхыг Хятад уриалав11 сар 15. 9:44ЕХ, Их Британи хэлэлцээрийн төсөлд санал нэгджээ11 сар 14. 13:56Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн бүх хороог сургууль, цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байна11 сар 14. 10:46АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулийг сэргээх төлөвлөгөөг Токио дэмжиж байна11 сар 14. 9:24Тереза Мэй: Азийн орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ11 сар 14. 9:21АСЕАН-ы орнууд хил дамнасан цахим худалдааг дэмжих гэрээнд гарын үсэг зуржээ11 сар 13. 9:40Истанбулын марафонд Кенийн тамирчид тэргүүллээ11 сар 13. 9:20ОДДЫН ӨВЧИН инээдмийн жүжгийн нээлт энэ сарын 15-нд болно11 сар 12. 16:45Могадишу хотод халдлага болсны улмаас 50 гаруй хүн амиа алджээ11 сар 12. 12:19Арми хоорондын тогтвортой харилцааг хөгжүүлэхийг дэмжжээ11 сар 12. 9:27Тагнуулын дуулиан шуугиантай холбогдуулан Австрид эсэргүүцлээ илэрхийлжээ11 сар 12. 9:24Ким Жөн Ун анхны хөрөг зургаа зуруулжээ11 сар 9. 12:12Нарны системээс олдсон объект харь гарагийн төхөөрөмж байж магадгүй11 сар 9. 12:11Ариана Гранде оны эмэгтэй болжээ11 сар 9. 11:53АНУ-ыг зорьж буй цагаачдын 3000 гаруй нь Мексикт түр оршин суух эрх хүсчээ11 сар 9. 11:51"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат мэдэгдэл гаргалаа11 сар 7. 9:57Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ11 сар 6. 16:07АН-ын гишүүд С.Эрдэнийг намын даргын ажлаа өгөхийг шаарджээ11 сар 6. 15:59Н.Дэмбэрэл: МАН ганц сүхээр эхлээгүй, мэдээж ганц сүхээр ч дуусахгүй11 сар 6. 15:25Америк-Хятадын яриа хэлцээний хоёр дахь шатыг энэ долоо хоногт зохион байгуулна11 сар 6. 14:32АШУҮИС 2024 он гэхэд Ази номхон далайн бүсийн шилдэг 100 сургуульд багтах зорилт тавьж ажиллаж байна11 сар 6. 12:41Т.Бадамжунай "уснаас хуурай гарч" Б.Батзориг улс төрийн "үхдэл" боллоо11 сар 6. 11:16“Amazon” компани шинэ төв байраа Вашингтонд нээж магадгүй11 сар 6. 9:49Хасан Роухани: Иран АНУ-ын хоригийг үл харгалзан газрын тосоо худалдсаар байх болно11 сар 6. 9:44Дмитрий Медведев Шанхай хотод хүрэлцэн очжээ11 сар 6. 9:29Багахангай дүүргийн МАН хурлаа хийж, дарга шинэ гишүүдээ сонголоо11 сар 5. 11:14

"Дундын бүсгүйг хуваалцахад..."

/9-р сарын 14/  -  12 цаг 22 минут

“Ухаантай хvн миний энэ киноноос эмэгтэй хvн гэдэг ямар эмзэгхэн болохыг мэдэрч, хайртай эмэгтэйгээ бусдаас харамлаж хайрлаж энэрэхгvй бол яаж алдаж болдогийг ойлгох болно. Харин тэнэгүүд нь Моника Беллучиг маань шөнөжин зүүдэлж хонох байх...” гэж Италийн зохиолч Лучиано Винсензони “Малена” киноны нээлтэн дээр хэлсэн алдарт үгийг эш татсан маань учиртай. Итали зохиолчийн бүтээлээрээ дамжуулж үзэгчдэд ойлгуулахыг зорьсон тэр л “подтекст” Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл “Дундын бүсгүй” шоу драмтай нэн уялджээ.

Үзэгчид “Дундын бүсгүй”-гүйгээс юуг ухаарах вэ. Уран бүтээлчид нь эл драмаар нийгэмд юуг хэлэхийг зорив гэдэгт  Лучиано Винсензони зохиолчийн алдарт эшлэлээс гэмгүйхэн “будаа идээд” хариулчихад буруудахааргүй. Үүнд мэдээж “Хүн харахыг хүссэнээ л хардаг.Сонсохыг хүссэнээ л сонсдог” гэх зүйр үг чухал үүрэгтэй.

Зарим үзэгч эл шоу драмаас монгол залуусын хүрээнд хэдийнэ хавтгайрсан хэрэглээ болчихоод байгаа хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл,хайр дурлалыг ердөө л бэлгийн замбараагүй амьдрал төдийхнөөр сэтгэх болсон нийтлэг ойлголт, орчин цагийн залуусын морал хэрхэн эвдэрснийг харж болох...  

Эсхүл, үйл явдлын уялдаа зангилааг ээрүүлийн утас мэт хөвөрдөж учир битүүлэг үхлийн нууцыг олох гэж хичээн, жүжгийн турш хэн чухам алуурчин байх магадлалтайг логик сэтгэлгээ ажиллуулан мөшгиж мөрдөн байцаагчийн дүрийн ачааг үүрэлцэж болох... Ингэж үзэхэд сонирхолтой хийгээд уйдахааргүй. Триллер, детективд дуртай үзэгчдийг “Дундын бүсгүй” гонсойлгохгүй нь лавтай.

Эсвэл зүгээр л гол дүр А.Туяад бүх л үзвэрийн турш “МӨӨМДҮҮЛЖ”, жүжигчин Алдармаа, Баярмаа нарын уран гоолиг биеийг нүд баясган ширтэж ч болно.

 Бүр эсвэл Дэнзэн яагаад тийм хайртай байсан хэрнээ ийм “жигшүүрт” үйлдэл хийв гэдэгт хариулт эрж, өөрийгөө оронд нь тавьж “Би байсан бол яах байсан бол?” гэж эргэцүүлж ч болох...

Харин үзэгч бивээр хүн хүнээ хэрхэн эвддэг, дөгөөж, хөөргөж өөгшүүлчихээд эцэст нэгнээ яаж дэвсэлдэгийг, хоосон магтаал, хүндлэлийн сүүдэрт нуугдсан хорсол атаархлын мунхагийг харж, мэдэрснээ нуух юун. Угаас хүмүн гэгч оюун ухаант араатан өөрөөсөө илүү сайхныг хүлцэн үл тэвчдэг. Эс бөгөөс ямар ч хамаагүй арга хэлбэрээр өөрийн болгохоор шунаглан тэмүүлдэг. Адгууслаг тэр араншин нь эцэстээ юунд хүргэдэгийг ойлгож ухаарч суулаа.

Нэгтгэн дүгнэхэд “Дундын бүсгүй” /Соко/ хэн ч байсан байж болно. Загвар өмсөгч, инстаграмын од, янхан, мансуурагч байсан байг хамаагүй. Эцсийн эцэст эмзэг, сул дорой, хайр халамжийг үгүйлдэг бүсгүй хүн байсан л хамаатай.

Монголын хошин шог урлагийнхан байр байрандаа очиж байна, юутай сайхан. Чаддаг чаддагаа хийж, дагнаж дадаж, мэргэших замдаа орж байна. Нэгнээсээ төдийлөн ялгарахааргүй шог гараа, ядмаг сюжетээс шинийг эрэлхийлэгчид нь татгалзаж дэлгэцийн урлаг, сет ком, драмын урлаг, мюзиклт авъяасаа сорьж эхэллээ. Хувьсаж хувирч чадахгүй нь зах зээлээс аяндаа шахагдаж продакшн хамтлагууд тарж байна. Жам ёсны хийгээд зах зээлийн эл шаардлага эрт нэхэгдсэн ч манай хошин урлагийнхан харьцангуй хожуу хөдөлгөөнд орсон. Гэхдээ оройтсонгүй. Одоо үзэгчдээ дагаж сэтгэхгүйгээр өөрсдөө урд нь гарч алхах шаардлага тулгарч байна. Үүнийг ч амжилттай хийгээд эхэлж. Үзэгчдээ хөтөлж, сэтгэхүйг нь шинэчлэхийн тулд хошин урлагийн жүжигчид өөрсдийгөө эвдэж, өөрчлөх том шалгуурыг давах шаардлагатай тулгарсныг ч анзаарлаа. Нөгөө л “Шинэ үе”-ийн Ганбаа, Сөрөлт хэвээр байвал шинэ уран бүтээл, зоримог туршилт хийсний хэрэг гарахгүй. Инээлгээд сурчихсан мимик, үг үйлдлээсээ ангижрахгүй бол эмгэнэлт драмын жүжиг тавьсан ч үзэгчид элгээ хаттал инээсээр байх шинжтэй байна. Ингэж хувьсаж чадваас хошин урлагийн “үнэнч” үзэгчид дагаад тоглолтод хүүхдээ дагуулж ирдэг, үзвэрийн танхимд хуванцар савтай хоолоо хээвнэг хэвэнгээ инээж гахаж цацдаг “орк” зангаасаа ангижирч “соёлын довтолгоо”-нд өртөх сайн цаг ойрхон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.41.171Зочин   • 9 сарын 20. 23 цаг 42 минут

ENE XEDEN MAL ODOO YU CH XIIJ XVN XOGJOOJ CH CHADAXGVI MONGO L BODOOD URAN BVTEELIIN SHINE GARTS OLOXOO BOLIJEE. DANDAA END TENDEXIIN XUULBAR ZVIL VZVVLEED L

103.212.116.107d   • 9 сарын 18. 13 цаг 04 минут

jinehen hog bna geseen mungu tsagnii garz

202.55.188.41zochin   • 9 сарын 14. 22 цаг 26 минут

Ёстой ,таарсан, таар шуудайнууд тоглосон бнашд.ККК

150.129.141.57Zochin   • 9 сарын 14. 14 цаг 07 минут

Za bolidoo iim um hen uzehevdee shal ***** gudamjnii har hellegtei.Sadar samuun surtchilsan baliar lbn lee shde.Hun uzehgui bhlaar ni tsagdaagaar reklam hiilgechihjee Zail Zail zail

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.