Шинэ мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ5 сар 27. 12:32АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49

Н.Цэрэнбат: Эко төлбөрийн тухай хууль батлуулж, хог дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжинэ

/3-р сарын 19/  -  9 цаг 14 минут

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдтэй танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо. Түүнийг дагалдан Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны төлөөлөгчид явсан юм.

Хог дахин боловсруулдаг жижиг оврын 16 үйлдвэр Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр үйлдвэрт тулгамдаж буй асуудал нь түүхий эдээ ангилан ялгах гэдгийг үйлдвэрлэл эрхлэгчид дуу нэгтэйгээр хэлж байсан юм. Тиймээс иргэдийг хогоо ялгаж хаядаг болгох дадал, зуршилд сургах нь төрөөс хог хаягдал дахин боловсруулагчдад үзүүлэх томоохон дэмжлэг болно гэдгийг ч энэ үеэр дуулгасан.
 Иргэд хогоо ангилж хаядгүйгээс болж үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй


Бидний эхэнд орсон “Мог пластик” ХХК нь  хаягдал хуванцарыг ангилан ялгаж, хагас боловсруулсан  үрэл, сан техникийн хуванцар хоолой, жижиг оврын хогийн сав үйлдвэрлэдэг. Жилд 1200 тонн хуванцар хаягдлыг бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай ч хүчин чадлынхаа 30-40 хувийг л ашигладаг байна. Энэ нь түүхий эдээ ялгаж, ангилах асуудлаас үүддэг гэнэ. Мөн улсаас татварын хөнгөлөлтөд хамруулахаас эхлээд импортын ижил төрлийн бүтээгдэхүүнд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг зохистойгоор авч хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг тус компанийн захирал Д.Ган-Эрдэнэ хэлж байсан юм.
 


Хаягдал картон цаас дахин боловсруулж, сав, баглаа боодол үйлдвэрлэдэг “Сайн цаас” ХХК-ийн хувьд  өдөрт 20-25 тонн цаас үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн л түүхий эдээ ялгаж, ангилах нь асуудал болоод байгаа учир иргэдийг хогоо ангилж хаяхыг уриалж байсан. Тус компанийн хувьд өртэй гэдэг шалтгаанаар төрийн байгууллагууд дансыг нь хаах зэргээр бэрхшээл учруулдаг асуудалд анхаарлаа хандуулахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас хүслээ.
 


Вакум цонхны хаягдлаар хуванцар хоолой үйлдвэрлэдэг “Тэр их нуур” ХХК-ийн үйлдвэр барих газрыг Нийслэлээс шийдэж өгсөн бөгөөд энэ нь төрийн зүгээс хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж буйгийн нэг илрэл гэдгийг тус компанийн захирал Р.Чулуунхүү  хэлж байлаа. Хаягдал хуванцар, гялгар уут дахин боловсруулж тохижилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Сан-оргиу” ХХК,  автомашины хаягдал дугуй дахин боловсруулж, резинэн хавтан үйлдвэрлэдэг “Инахис” ХХК-ийн захирлууд төрөөс худалдан авалтыг дэмжээд өгвөл бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.
 


“Инахис” ХХК  нь байгуулагдаад 9 жил болохдоо 8 сая хаягдал дугуй буталж явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн резинен хавтан үйлдвэрлэсэн байна. Гэвч бүтээдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй байгааг тус компанийн захирал Н.Мөнхбаяр тайлбарлахдаа “Төрийн байгууллагууд тендер зарлахдаа хамгийн бага үнэ санал болгосон компанийг шалгаруулдгаас болж манай бүтээгдэхүүн хятадын бүтээгдэхүүнд шахагдаж байна. Тиймээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж импортын чанаргүй бүтээгдэхүүн худалдан авах бус дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжээсэй гэж хүсч байна” гэлээ. Хаягдал дугуйг бутлах үед дотроос нь 60 хувийн ган, 40 хувийн төмрийн агууламжтай металл гардаг байна. Уг металлийг БНХАУ руу экспортолж, тодорхой орлого олдог байсан ч 5 жилийн өмнө хориг тавьснаас болж их хэмжээний хаягдал төмөр дугуй бутлах үед гарч байгаа аж.
 


Дараа нь “Хэв хашмал хуванцар” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компани нь 2014 онд байгуулагдсан. Анхдагч түүхий эдээр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, хоёрдогч түүхий эдээр барилга, зам, гүүрт өргөнөөр ашигладаг арматур, зай баригч зэргийг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэдэг аж.  Анхдагч хуванцар түүхий эдийг Солонгос улсаас импортолж ахуйн хэрэглээний аяга, сав, эвлүүлдэг гэр зэргийг үйлдвэрлэдэг  байна. Жилдээ 70 сая ширхэг хуванцар үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр аж. Тус компанийн зүгээс бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэхийг хүсч байлаа.

Н.Цэрэнбат сайд хог, хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн төлөөллүүдтэй уулзна

 


Үйлдвэрлэгчдийн санал, бодлыг сонссоны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Өнөөдөр хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, та бүхний санал, хүсэлтийг сонсож байгаа нь цаашид ямар хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэх боломжтой байна, хэрхэн хамтарч ажиллах вэ зэргийг тодорхой болгох зорилготой юм. БОАЖЯ-наас 1 удаагийн гялгар уутыг хэрэглээнээс халах, дахин ашигладаг сав, баглаа боодлыг дотоодын компаниудаас авах, дотоодод үйлдвэрлэж байгаатай ижил төрлийн импортын бүтээгдэхүүнийг гаалийн татвараар зохицуулах зэрэг асуудлыг шийдэхээр Эко төлбөрийн тухай хууль боловсруулахаар ажлын хэсэг гарган ажиллаж байна. Хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд тухайн хуулиас олсон орлогын 50 хувийг дэмжлэг хэлбэрээр олгохоор хуульд зохицуулалт оруулна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдтэй удахгүй уулзалт хийнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах замаар дотоодын ААН-үүдээ дэмжих бодлого баримталж байгаа” хэмээсэн юм.
 

Иргэдийг хогоо ангилж, ялгаж хаях боломжоор хангахыг үүрэг болголоо

 


Мөн Н.Цэрэнбат сайд Нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөрт хог ялган ангилах дадал зуршлийг иргэдэд бий болгох тал дээр анхаарч ажиллахыг захив. Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн хэлснээр Нийслэлийн захирагчийн ажлын албанаас ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж хаях туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа аж. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гаргасан журмын дагуу  Сүхбаатар, Хан-Уул дүүргийн орон сууцны 10 хороонд хог хаягдлыг ялгах туршилтын үйл ажиллагааг явуулах юм байна. Орон нутгийн Засаг захиргаа, дүүргийн Засаг дарга нар, хот тохижилтын компаниудтай гэрээ байгуулан энэхүү төслийг туршилтаар эхлүүлэхэд бэлэн болжээ.

Дээрх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн нэг болох Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээрх ландфилл хийж буй талбай, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран байгуулсан хог дахин боловсруулах үйлдвэртэй танилцсан юм. Нийслэлийн хэмжээнд 3 томоохон хогийн цэг байдгийн нэг нь Цагаан даваа юм. Нийслэлчүүд өдөрт дунджаар 3000 мянган тонн хог гаргадгийн 100 нь энэхүү цэгт ирдэг байна. Ирсэн хогийг ландфилл буюу булах технологиор устгадаг. Энэхүү аргыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд цаашдаа дахин боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байгааг холбогдох албаныхан нь тайлбарласан.
 


Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээрх ландфилл хийж буй талбайд ААН-үүд ангилан ялгалт хийж, түүхий эдээ худалдаж авч байгаа нь хүндрэл учруулдаг учир анхан шатандаа буюу иргэдээс гарч байгаа хогийг ангилан ялгуулах нь тулгамдсан асуудал болоод байгааг ч хэлэв. Нөгөөтэйгүүр, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран байгуулсан хог дахин боловсруулах үйлдвэр нь онцгой бүс хэдий ч өнөөдөр ойр орчимд нь айлууд буучихсан, мал бэлчиж байгаа нь онцгой бүс гэх статусыг нь алдагдуулж байгааг анхааралдаа авахыг хүсч байв. Н.Цэрэнбат сайд уг асуудалд анхаарч ажиллахыг холбогдох газруудад нь хэлээд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлаараа бүрэн ажиллаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь хог, хаягдлаа ангилж, ялгаж хаядаггүй иргэдийн буруу зуршлаас үүдэлтэй. Тиймээс иргэдээ хогоо ангилж хаядаг болгох, ангилсан хогийг авдаг цэгүүдийг олноор бий болгох асуудалд анхаарч ажиллахыг дагалдан явсан Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийнхэнд үүрэг болгосон юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.