Шинэ мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ5 сар 27. 12:32АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49

Ч.Батсансар:Тусгай хамгаалалттай газарт байгаль хамгааллын шинэлэг арга нэвтрүүлнэ

/3-р сарын 22/  -  14 цаг 10 минут

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа.

-Та өмнө нэг ярилцлагадаа тусгай хамгаалалттай газар нутагт цахим засаглал нэвтрүүлсэн тухай ярьсан байсан. Цахим засаглал гэж яг юуг хэлээд байна вэ?

-Мэдээллийг ил тод, шуурхай, нээлттэй байлгах, тусгай хамгаалалттай газруудын  үйл ажиллагааг шуурхай, хяналттай, үр өгөөжтэй байлгах үүднээс цахим засаглалыг нэвтрүүлж ажиллаж байна.Тухайлбал, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн  хэмжээнд мэдээллээ түргэн шуурхай солилцох  үүднээс eoffice.mpa.gov.mn цахим оффисыг  ашиглалтад оруулсан. Энэхүү цахим оффисоор албан тоот явуулах, авах, шуурхай үүрэг даалгавар өгөх, цаг үеийн асуудлаар сэрэмжлүүлэг өгөх, хурал хийх, санал авах ажлууд хийгдээд бүрэн ажиллаж байна.

Цахим засаглалын хүрээнд тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт зориулсан мэргэшлийн сорилын шалгалтыг онлайн хэлбэрээр авах системийг хийлээ. Энэхүү шалгалтын системээр  Байгаль орчны багц хууль, биологийн олон янз байдлын ажиглалт, судалгааны арга зүй зэрэг 1000 сорилын тесттэй программаас санамсаргүй байдлаар сонгогдсон 20 тестээр шалгалт авч байна.

Ингэснээр цаг хугацаа, хүн хүч ихээр шаардсан, гар ажиллагаа ихтэй уламжлалт байдлыг халж байгаа юм.

Эхний ээлжид баруун бүс болон төв, зүүн бүсийн хамгаалалтын захиргаадынхныг онлайн  шалгалтад хамруулж, үр дүнг боловсруулаад байна.Цаашид сорилын тестэд авлигатай тэмцэх талаарх мэдээллийг нэмж оруулахаар ажиллаж байна. Мөн энэ оны эхээр “Цахим номын сан” буюу ebook.mpa.gov.mn-ийг системд шинээр хийсэн. Цахим номын сантай болсноор байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хууль тогтоомж, судалгаа шинжилгээний тайлан, төсөл, хөтөлбөрөөс гарсан зөвлөмж, ном товхимол, заавар, аргачлал зэрэг бүхий л мэдээллийг иргэд, олон нийт нээлттэй татаж авах боломжтой болсон.  Удахгүй архив, албан хэрэг хөтлөлтийн системийг шинээр хийнэ.

Тусгай хамгаалалттай газар нутгийг олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд KFW-ийн төслийн санхүүжилтаар mpa.gov.mn веб сайт болон  33 хамгаалалтын захиргаадын портал сайтыг шинэчилсэн.

Мөн энэ сард Тусгай хамгаалалттай газар нутгийн албан хаагч, байгаль хамгаалагчдын утасны жагсаалтыг ухаалаг утсанд суурилсан апликейшн гаргасан. Байгаль хамгаалагчдын ухаалаг утсанд аплекейшн суулгаснаар онлайнд холбогдоогүй байсан ч холбоо барих боломжтой болсон.  Яаралтай гэнэтийн тохиолдолд ажил, гэрийн хаана ч байсан шаардлагатай хүнтэйгээ цаг алдалгүй холбогддог давуу талтай юмаа.

-Говийн бага дархан цаазат газарт хэрэгжиж байгаа СМАРТ программын талаар мэдээлэл өгнө үү. Магадгүй энэ программ хангамж тусгай хамгаалалттай  газар нутгийн цахим засаглалын өгөөжийг сайжруулахад хийгдсэн хамгийн том ажил байх?

СМАРТ буюу Spatial Monitoring and Reporting Tool программыг  дэлхийн  210 тусгай хамгаалалттай газарт хэрэглэдэг. Энэ программын талаарх цогц мэдээллийг www.smartconservationtools.org вэб сайтаас авах боломжтой. Олон улсын хэрэглээнд нэвтэрсэн цогц уг программ хангамжийг Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хэрэглээнд 2016 оноос хэрэгжүүлсэн. SMART буюу СМАРТ бол тусгай хамгаалалттай газар нутагт  хяналт, шалгалтыг тодорхой орон зайд хийх, тайлагнах  арга, аргачлал бүхий програм юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн  хуулийн хэрэгжилтийг  сайжруулах улмаар зөрчлийг таслан зогсооход СМАРТ-ын тусламжтайгаар тусгай хамгаалалттай газруудад газар дээр нь ажиглалт, хяналт хийх замаар  тухайн тусгай хамгаалалттай газрын  хамгаалалтын менежмэнтийн үр дүнг дээшлүүлдэг.  Тухайн газар нутагт  болж байгаа үйл явдлын  тухай хурдан мэдэгдэх, мэдээлэл солилцох, шийддэгээрээ энэ програм давуу талтай. Мөн СМАРТ хэрэглэгчээс технологийн өргөн мэдлэг шаардахгүй, энгийн хэрэглээтэй. СМАРТ-ыг хэрэглэснээр үр дүнд суурилж, хяналтыг сайжруулдаг.

Тухайлбал, байгаль хамгаалагч эргүүл хяналтаа хийлээ, компьютерт мэдээллээ орууллаа,  үр дүнг нь шууд газрын зурагт тусгаж хараад дүгнэлт хийж түүнийхээ үндсэн дээр  дараагийн  арга хэмжээ, төлөвлөгөөг  боловсруулан ажиллана гэсэн үг юм.  Энэ дараалал бол СМАРТ программын ажиллах үндсэн зарчим.

-Орон нутгийн дэд бүтцийн хөгжил харилцан адилгүй. Энэ нь СМАРТ програмыг ашиглахад хүндрэл учруулах уу. Тухайлбал, Говийн бага дархан цаазат газарт СМАРТ-ыг хэрхэн ажиллуулж байна вэ? 

-Мэдээж шинэ тутам програм учраас бэлтгэл ажлыг сайн хангах шаардлагатай. Байгаль хамгаалагчдад удаа дараа сургалтууд хийх, системийн програм хангамж хэрэглэх, харилцан мэдээ /дата/ солилцох боломжийг бүрдүүлэх боломжоор хангахын тулд интернэттэй болгох зэрэг ажлын Говийн бага дархан цаазат газарт эхний ээлжинд хийсэн.

Тухайлбал, Говийн бага дархан цаазат газарт эхлээд модем ашиглаж байгаад, дараа нь  шилэн кабелийн сүлжээнд холбогдсон. Ингэж  интернетийн байнгын холболттой болсноор   тайлан, мэдээ /дата/, зар, мэдээлэл солилцох асуудлууд хурдан шуурхай болж өдөр тутмын харилцаа бий болсон.
Ингэснээр СМАРТ системийн үүлэн /cloud/-д суурилсан аппликешнийг хэрэгжүүлэх боломж нээгдсэн.

Энэ нь хамгаалалтын захиргаанд хэрэгжиж буй хяналт шалгалтын ажлын явцыг БОАЖЯ, манай газраас шууд  ажиглах, хянах нөхцөлийг бүрдүүлсэн. Смарт программыг нэвтрүүлэх дэд бүтэц буюу шилэн кабель, интернэтэд холбож өгөх ажлыг өнөөдрийн байдлаар 27 тусгай хамгаалалттай газарт хийсэн нь томоохон бүтээн байгуулалтын ажил юм.

-Цаашид 27 тусгай хамгаалалттай  газарт СМАРТ програмыг нэвтрүүлнэ гэсэн үг үү. Хэр хугацаа шаардах бол?

-Программын хөгжүүлэлт, менежментийг сайжруулах зорилгоор БОАЖ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж, Тосон Хулстай, Тост, Тосон бумбын нуруу болон Говийн Их дархан цаазат газрын Б хэсэгт эхний ээлжинд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд хэрэгжүүлэх гэж байгаа дээрх хамгаалалттай газрууд нь Монгол-Германы Засгийн газар хоорондын KfW төсөл хэрэгжиж буй хамгаалалтын захиргаад.

Учир нь тэдгээр хамгаалалтын захиргаадын техник тоног төхөөрөмж, үндсэн бааз суурь бусдыгаа бодоход харьцангуй сайн байгаа юм. 27 тусгай хамгаалалттай  газарт СМАРТ програмыг нэвтрүүлэхэд хугацаа болон төсөв  шаардагдана. Өөрөөр хэлбэл байгаль хамгаалагчдын сард зарж буй хяналт шалгалтын зардлыг 2-3 нэмэх учиртай.

-Говийн бага дархан цаазат газарт СМАРТ-ыг нэвтрүүлснээр хамгаалалтад ямар нэг үр дүн гарсан уу?

-Мэдээж гарсан. Говийн бага дархан цаазат газрын байгаль хамгаалагчдын шалгалтын ажлын гүйцэтгэлийг 2016 оныхтой харьцуулахад эргүүл, хяналт шалгалтын тоо 19-өөр олон, туулсан зам нь 1795 км-ээр илүү, үрэгдсэн амьтдын бүртгэгдсэн сэг зэм 11-ээр илүү гарсан. Мөн 18,700 гаруй тооны зэрлэг амьтад бүртгэж мэдээллийн санд бүртгэсэн.

Эндээс харахад  Говийн бага дархан цаазат газрын  найман  байгаль хамгаалагчийн ажлын чанар сайжирсан нь харагдаж байна. СМАРТ-ийн үр дүн ямар байгааг эндээс харж болох юм.

Үүнээс өмнө  байгаль хамгаалагч  сард зөвхөн нэг удаа   ажиглалт, мониторинг гүйцэтгэх ажлаар тодорхой тогтоосон ажиглалтын цэг дээр очиж ажиглалт хийдэг байсан. Хяналт шалгалтын ажлаар  байнга явах төсөв дутагдалтай учир хариуцан хамгаалж буй газраа бүрэн хамруулж, ажиллах боломжгүй байсан. СМАРТ програм энэ дутаглуудыг нөхөж байгаа. Өөрөөр хэлбэл, СМАРТ хэрэгжсэнээр  байгаль хамгаалагчид  хариуцан хамгаалж буй газар нутгаа  нарийн төлөвлөгөөний дагуу бүрэн хамруулж хяналт шалгалтын ажил гүйцэтгэх боломжтой болсон.

Говийн бага дархан цаазат газарт   2017 оны дүнгээр байгаль хамгаалагчид  өөрийн хариуцсан газар нутгийн 90 орчим хувьд хүрч ажиллан, хяналт шалгалтыг гүйцэтгэсэн байна.

-Цаашид СМАРТ-ын үр өгөөжийг сайжруулах чиглэлээр юу хийх вэ?

- СМАРТ-ын үр дүнд хамгаалалтын захиргаад  хяналт шалгалтын уян хатан төлөвлөгөөтэй болж, байнга шинэчлэгдэх, байгаль  хамгаалагч өөрийн хариуцсан газар нутаг дээрээ тогтмол   хяналт шалгалт, мониторинг хийдэг болох, улмаар ажлын үр дүнгээ шууд харуулах зэрэг олон талын ач холбогдолтой. Мөн нэгдсэн мэдээллийн сан бий болох, хамгаалалтын захиргаадын  болон байгаль  хамгаалагчдын ажлыг бодитой дүгнэх шалгуур бий болно. Тийм учраас дэлхий нийтэд хэрэгжүүлж буй дэвшилтэт энэ аргыг улам боловсронгуй болгоход бид анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, СМАРТ-ын гарын авлага, программын үг хэллэг болон нэр томьёог дахин хянан хэлэлцүүлж, сайжруулах,  сургагч багш бэлтгэх гээд ажлуудад анхаарч байна. Цаашид 27 тусгай хамгаалалттай газарт хэрэгжүүлэх явцад улам боловсронгуй болоод явна

СМАРТ систем, арга зүй, хичээл, нутагшуулалт, гарын авлага зэрэгт санал авч, үйл ажиллагаануудын төлөвлөгөөг албан ёсоор баталж, хэрэгжүүлдэг ажлын хэсэг сайдын тушаалаар байгуулагдан ажиллаж байгаа тухай дээр хэлсэн.Цаашид ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Ажлын хэсгийг миний бие ахалж, бүрэлдэхүүнд нь Говийн бага ДЦГ, WCS, WWF, Ирвэс хамгаалах сан, ZSL, ITG, TNC, KfW байгууллагуудын нийт 12 төлөөлөл   багтсан байдаг.  

Ярилцсан Т.Тэлмүүн

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.