Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

Нүхэн жорлон нь агаар, хөрсний усыг бохирдуулагч, халдварт өвчлөлийн эх үүсвэр

/4-р сарын 4/  -  8 цаг 35 минут

Дэлхийн нийт 1.77 тэрбум хүн энгийн, доторлогоогүй нүхэн жорлон ашиглаж байна. Тухайн улсын нүхэн жорлон ашиглагч хүн амын тоог нийт хүн амын тоонд харьцуулсаныг  зурагт харуулав.

Нэг хүн өдөрт дунджаар 1200 грамм шингэн, 350 грамм өтгөн гадагшлуулдаг гэж тооцвол дэлхийн даяар нэг хоногт 2,1 тэрбум кг шингэн, 0,6 тэрбум кг өтгөн бохир нүхэн жорлонд хуримтлагдаж байгааг АНУ-ын судлаачид тогтоожээ.

Ариун цэврийн хэрэгцээнд нүхэн жорлон ашигласнаар байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд учруулах хорт нөлөөлөл нь нүхэн жорлонд хуримтлагдсан хүний ялгадсын шинж чанар, ууршилт, задралд орох байдал, хөрсний усны түвшин, хөрсний бүтэц, газрын налуу, агаарын температур зэрэг олон хүчин зүйлээс шууд хамаардаг. 

Хүнээс гадагшлах шээсний 91-96% нь ус, үлдсэн хэсгийг эрдэс давс, органик нэгдлүүд эзэлдэг. Харин өтгөний 75%-г ус, үлдсэн 25%-г уураг, бактери, задраагүй өөх тос, нүүрс ус гэсэн  хэсгүүд бүрдүүлдэг.  

Нүхэн жорлонд хуримтлагдсан ялгадсын шингэн хэсэг нь ууршиж агаарт шивтрийн хий дэгдээхээс гадна хөрсөнд шингэдэг бол өтгөн хэсэг нь нүхэн жорлонгийн ёроолд тунан бактерийн тусламжтайгаар задралд ордог.

Нүхэн жорлонгийн бохир хөрсөнд шингэх үед өтгөн  ялгадсанд  агуулагдах халдварт өвчний нян зөөвөрлөгдөж хөрсний усыг бохирдуулдаг. Ийм нянгаар нэгэнт бохирдсон усыг унд, ахуйд хэрэглэснээр олон нийтийг хамарсан халдварт өвчин дэгдэн нийгмийн эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг.

Дэлхий даяар нэг жилд 800 мянгаас багагүй тооны хүн нүхэн жорлонгоос бохирдсон усыг амьдрал ахуйдаа хэрэглэснээс үүдэн хорвоог орхиж байгааг 145 улсын тоон мэдээнд үндэслэн судлаачид тооцон гаргажээ. 

Нүхэн жорлонгийн ёроолд хуримтлагдсан өтгөн нь агаартай болон агааргүй орчинд амьдрах чадвартай бактерийн тусламжтайгаар биологийн задралд буюу ялзралд орох замаар хэмжээ нь багасаж байдаг. Хүний өтгөний массын ойролцоогоор 7%-г  халдварт өвчний бактери болон өтгөн задлах чадвартай ашигтай бактери эзэлдэг. Нүхэн жорлонгийн өтгөн ялгадасын дээд гадаргуу нь агаартай орчин тул тэнд хүчилтөрөгчөөр амьсгалагч бактери аероб задралыг явуулдаг. Харин хуримтлагдсан өтгөний дотор агааргүй байдаг тулд тэнд хүчилтөрөгчгүй орчинд амьсгалах чадвартай бактери анаероб задралыг явуулдаг. Аероб задралын үр дүнд ус, нүүрсхүчлийн (CO2) хий, харин анаероб задралын дараа ус, органик хүчил, метаны (CH4) хий бий болдог.

Нүүрсхүчил болон метаны хий аль аль нь дэлхийн уур амьсгалын дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийнүүд юм. Иймд нүхэн жорлонд хуримтлагдсан өтгөнд биологийн задрал явагдах үед хүлэмжийн хий агаарт дэгддэг байна.

Дэлхий даяар тархсан нүхэн жорлонгоос нэг жилд ойролцоогоор 5-14 сая тонн хэмжээтэй хүлэмжийн хий ялгарч байдгийг судлаачид тооцсон. Тодруулбал хүний үйл ажиллагаанаас улбаалан дэлхийн агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийн нийт хэмжээний 2-4% нь нүхэн жорлонгоос үүдэлтэй юм. Иймд нүхэн жорлон нь тухайн орчны агаар, хөрсний усыг бохирдуулагч, нийтийг хамарсан халдварт өвчлөлийн эх үүсвэр бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үйл явцад сөргөөр нөлөөлсөөр  байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.