Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт хэлэлцүүлэг болж байна

/4-р сарын 11/  -  12 цаг 30 минут

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран “Сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргал, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож байна.

Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр “2015 онд Франц улсын нийслэл Парис хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21-р бага хурлаас гаргасан дэлхийн 197 улс орныг нэгтгэсэн “Парисын хэлэлцээр” нь дэлхийн дулаарлыг 2°C-аас хэтрүүлэхгүй байлгах зорилтыг хангахад чиглэсэн, Конвенцийн бүх талуудад хамаарах хууль эрх зүйн зохицуулалт бүхий чухал баримт бичиг болсоныг та бүгд мэдэж байгаа. Монгол Улс хөгжиж байгаа орны хувьд дэлхийн бусад 190 улс орны хамт өөрийн улсын Үндэсний  зорилтот  хувь нэмэр хэмээх бичиг баримтыг боловсруулж Конвенцийн талуудын бага хуралд өргөн барьсан. Үндэсний  зорилтот  хувь нэмэр хэмээх бичиг баримтанд тусгагдсан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогыг хөхүүлэн дэмжих зарчмыг бид баримтлан ажиллаж байна.

Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод “2020 гэхэд сэргээгдэх эрчим хүчийг нийт суурилагдсан хүчин чадлын 20 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэх” зорилтуудыг дэвшүүлсэн. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, бодит үр дүнд хүрэхийн тулд бид юун дээр анхаарах ёстой вэ, цаашид олон улсын уур амьсгалын санхүүжилтэнд хандаж санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэхэд бид өөрсдийгөө хэрхэн бэлдэх вэ, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр талуудын хамтын ажиллагааг боловсронгуй болгох, чадавхи бэхжүүлэхэд бид юуг анхаарах вэ зэрэг асуултуудад оролцогчдын анхаарлыг хандуулж хэлэлцүүлэг өрнүүлэхэд өнөөдрийн арга хэмжээний зорилго оршиж байна гэж би ойлгож байна. Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийн мөрөөр БОАЖЯ зохих арга хэмжээг авч ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна” хэмээсэн юм.

Сүүлийн жилүүдэд Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн болон хөгжлийн байгууллагуудтай  хамтран ажиллах замаар хувийн хэвшлийг дэмжиж энэ салбарт тодорхой ахиц гарч байгаа юм.

2011 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 50 МВт-ын “Салхитын салхин цахилгаан станц”, Дархан-Уул аймгийн 10 МВт-ын нарны цахилгаан станц, Улаанбаатар хотын ойролцоо 10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтанд орж Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчийг тогтвортойгоор нийлүүлж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь 50 МВт-ын хүчин чадалтай хоёр дахь салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого 2015 онд Улсын их хурлаар батлагдсан бөгөөд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүрнэ гэж заасан байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 120 МВт-д хүрээд байгаа юм.  Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох нар, салхи, ус, газрын гүний дулааны арвин их нөөцтэй. Энэ боломж нөөцдөө тулгуурлаж сэргээгдэх эрчим хүчний салбараа бодлого, төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх шаардлагатай байна. Хэдийгээр манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих таатай боломж, эерэг үзүүлэлтүүд гарч байгаа ч тулгамдаж буй асуудал болоод бодлогын зохицуулалт, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн “Сэргээгдэх эрчим хүч ба Уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлгээр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүх талын хамтын ажиллагаа, оролцоо нэн чухал тул төр засгийн болон шинжилгээ, судалгаа, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан эрчим хүчний хөгжлийн асуудлаар мэдээлэл солилцох, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, туршлага, мэдлэгээсээ хуваалцах, хамтын ажиллагааны арга хэлбэр, олон улсын уур амьсгалын санхүүжилтийн механизмуудыг хэрхэн үр өгөөжтэй ашиглах талаар танилцуулан санал солилцох болно.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.