Шинэ мэдээ

Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй11 минут 1 секундын өмнөБангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ2 цаг 41 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ2 цаг 43 минутын өмнөХятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ8 сар 13. 12:34Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ8 сар 13. 12:17М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна8 сар 12. 12:42М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 11:59Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 10:37Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ8 сар 12. 10:28Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ8 сар 12. 9:20Гадаадын эрдэмтдэд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулна8 сар 10. 11:06БНАСАУ-ын парламент энэ сард хуралдана8 сар 10. 10:58БНХАУ болон Япон стратегийн яриа хэлэлцээ хийнэ8 сар 9. 12:42Хусит босогчдын дайралтыг няцаажээ8 сар 9. 12:39Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ8 сар 8. 14:07“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 10:30Папуа Шинэ Гвиней өрийг нь дахин санхүүжүүлэхийг Хятадаас хүсжээ8 сар 8. 9:49

Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ

/9-р сарын 12/  -  9 цаг 14 минут

Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болоод байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдлээ.

"Иргэдийн дийлэнх нь энэ сарын 1-нээс 9-ний хооронд орон гэргүй болж, Идлиб мужийн хойд хэсэг рүү буюу Туркийн хил рүү дүрвэсэн. Энэ нь ОХУ болон Сирийн Засгийн газрын хүчний газар, агаарын довтолгоо эрчимжсэнтэй холбоотой" гэж тэрбээр Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд цугласан сэтгүүлчдэд мэдэгджээ.

Мөн тэрбээр, ширүүн мөргөлдөөн өрнөж байгаагийн улмаас Идлиб мужид дэд бүтэц сүйдэх, энгийн иргэд амиа алдах, шархдах, орон гэргүй болох асуудал газар авч байгаатай холбоотойгоор тус мужид байгаа 3 сая орчим иргэний нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр Идлиб мужийн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин өнгөрсөн долоо хоногт Тегеран хотод болсон Турк, ОХУ, Ираны төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Сирийн хямралыг цэргийн хүчээр бус дипломат арга замаар зохицуулах хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ.

Гэвч Сирийн Засгийн газрын хүчин зэвсэгт бүлэглэлүүдийн томоохон түшиц газар болох Идлиб мужид өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгдсэн байна.

Үүнд НҮБ-аас хариу мэдэгдэл хийхдээ, энэ ажиллагаа 21 дүгээр зууны хамгийн том хүмүүнлэгийн гамшгийг үүсгэж болзошгүй гэж анхааруулав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.157.3Орос Сирид ялсан.   • 2018, 10 сарын 5. 16 цаг 02 минут

Монголын Трамп

202.70.37.34Зочин   • 2018, 9 сарын 15. 14 цаг 45 минут

Америк хов хүргэдэг хэрүүлч авгай шиг

112.72.11.120иргэн   • 2018, 9 сарын 12. 21 цаг 50 минут

Америкчууд Цаашид ч Сирид их хэмжээний хохирол учруулах цэргийн түрэмгийлэл хийх байх гэдэгт Алэппо хотыг цементийн болон шавар шорооны нурам үнсэн товрог болгоо биздээ Ерөнхийлөгч Башир Асад эх орон ард түмнээ гай гамшигт учруулана гэж юу байх вэ ?

202.21.106.134Зочин   • 2018, 9 сарын 12. 20 цаг 10 минут

Америк л энэ улсыг тамын орон болгож хэдэн сая хүн орох оронгүй болгосон. 30 мянган хүн орон гэргүй болгосон буруутан нь ч Америк . Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.