Шинэ мэдээ

Өрх толгойлсон 6 хүүхэдтэй Ш.Нарангэрэлд Онцгой байдлын байгууллагаас тусламж үзүүллээ6 цаг 22 минутын өмнөАНУ 2001 оноос хойш байлдааны ажиллагаанд бараг 6 их наяд доллар зарцуулжээ11 сар 15. 12:48Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх сургалт зохион байгуулна11 сар 15. 11:48Цагаачдын цуваа АНУ-ын хилд тулж ирээд байна11 сар 15. 11:14Лалын шашинтнуудыг хорьдог төвүүдийн талаарх “цуу ярианд” анхаарлаа хандуулахгүй байхыг Хятад уриалав11 сар 15. 9:44ЕХ, Их Британи хэлэлцээрийн төсөлд санал нэгджээ11 сар 14. 13:56Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн бүх хороог сургууль, цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байна11 сар 14. 10:46АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулийг сэргээх төлөвлөгөөг Токио дэмжиж байна11 сар 14. 9:24Тереза Мэй: Азийн орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ11 сар 14. 9:21АСЕАН-ы орнууд хил дамнасан цахим худалдааг дэмжих гэрээнд гарын үсэг зуржээ11 сар 13. 9:40Истанбулын марафонд Кенийн тамирчид тэргүүллээ11 сар 13. 9:20ОДДЫН ӨВЧИН инээдмийн жүжгийн нээлт энэ сарын 15-нд болно11 сар 12. 16:45Могадишу хотод халдлага болсны улмаас 50 гаруй хүн амиа алджээ11 сар 12. 12:19Арми хоорондын тогтвортой харилцааг хөгжүүлэхийг дэмжжээ11 сар 12. 9:27Тагнуулын дуулиан шуугиантай холбогдуулан Австрид эсэргүүцлээ илэрхийлжээ11 сар 12. 9:24Ким Жөн Ун анхны хөрөг зургаа зуруулжээ11 сар 9. 12:12Нарны системээс олдсон объект харь гарагийн төхөөрөмж байж магадгүй11 сар 9. 12:11Ариана Гранде оны эмэгтэй болжээ11 сар 9. 11:53АНУ-ыг зорьж буй цагаачдын 3000 гаруй нь Мексикт түр оршин суух эрх хүсчээ11 сар 9. 11:51"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат мэдэгдэл гаргалаа11 сар 7. 9:57Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ11 сар 6. 16:07АН-ын гишүүд С.Эрдэнийг намын даргын ажлаа өгөхийг шаарджээ11 сар 6. 15:59Н.Дэмбэрэл: МАН ганц сүхээр эхлээгүй, мэдээж ганц сүхээр ч дуусахгүй11 сар 6. 15:25Америк-Хятадын яриа хэлцээний хоёр дахь шатыг энэ долоо хоногт зохион байгуулна11 сар 6. 14:32АШУҮИС 2024 он гэхэд Ази номхон далайн бүсийн шилдэг 100 сургуульд багтах зорилт тавьж ажиллаж байна11 сар 6. 12:41Т.Бадамжунай "уснаас хуурай гарч" Б.Батзориг улс төрийн "үхдэл" боллоо11 сар 6. 11:16“Amazon” компани шинэ төв байраа Вашингтонд нээж магадгүй11 сар 6. 9:49Хасан Роухани: Иран АНУ-ын хоригийг үл харгалзан газрын тосоо худалдсаар байх болно11 сар 6. 9:44Дмитрий Медведев Шанхай хотод хүрэлцэн очжээ11 сар 6. 9:29Багахангай дүүргийн МАН хурлаа хийж, дарга шинэ гишүүдээ сонголоо11 сар 5. 11:14

Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна

/9-р сарын 12/  -  8 цаг 58 минут

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм.

Ургац хураалтын ажил есдүгээр сарын 05-ны өдрөөс ангилан хадалтаар эхэлсэн. 2018 оны есдүгээр сарын 10-ны байдлаар 3473 га-г ангилан хадаж, нийтдээ 6.2 мянган га-гаас 8.1 мянган тонн үр тариа, 2.4 мянган га-гаас 34.5 мянган тонн төмс, 2 мянган га-гаас 23 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар ирүүлсэн доорх мэдээллийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүллээ.

Баруун аймгуудын нутгаар12-нд зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 12,16-нд Алтайн  уулсаар, 13-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэний уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.   

Төвийн аймгуудын нутгаар: 10,13-нд ихэнх нутгаар, 11,14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 10-11,13-14нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 10-11,13-14нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулс, Тэрэлж орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, 11,14-нд хөрсөн дээр 1-3 градус хүрч, цочир хүйтэрнэ. Өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.     

Зүүн аймгуудын нутгаар: 11,15-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно.Энэ хоногуудад салхи ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11, 14-15-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр 1-3 градус хүрч цочир хүйтэрнэ өдөртөө 8-13 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.    

Говийн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд зарим газраар бороо орно. Салхи 10-11, 14-15нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11, 14-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус дулаан байна. 

Ургацын төв штаб



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.