Шинэ мэдээ

“Лалын улс” бүлгийн 5 босогч амь үрэгджээ7 цаг 45 минутын өмнөСоёлын өвийн объектуудыг сэргээхэд нь Сирид тусална7 цаг 48 минутын өмнөЯпон-Монголын Сургалтын эмнэлэг 2019 оны эхний улиралд ашиглалтад орно9 сар 21. 12:43Түүхий нефтийн үнэ 3 өдөр дараалан өсчээ9 сар 21. 10:40Өндөр ашиг шимт мал сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилгой “Үржил селекцийн төв” нээлтээ хийлээ9 сар 21. 9:38Эртэч Сонгинохайрханчуудын “Өглөөний гудамж” ажиллаж эхэллээ9 сар 20. 16:38АНУ Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээ байгуулах хүсэлтэй байна9 сар 20. 13:26Малайзийн ерөнхий сайд асан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлагджээ9 сар 20. 13:24Ирэх онд эдийн засаг унана гэж хөрөнгө оруулагчид эмээж байна9 сар 20. 10:51Жулиан Альварез Гарсия: Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их9 сар 19. 11:54АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай9 сар 19. 9:47Хятад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээс татгалзаж магадгүй9 сар 18. 12:58Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ9 сар 18. 12:57“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ9 сар 18. 9:10"Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" төлөөлөгчийн газраа нээлээ9 сар 14. 15:32"Тасс" агентлагийн Ерөнхий захирал: ОАНА-гийн 43-р хурал үр дүнтэй болсон9 сар 14. 13:09"Дундын бүсгүйг хуваалцахад..."9 сар 14. 12:22Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээнд Туркийн лирийг ашиглах зарлиг гаргажээ9 сар 14. 10:08“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”9 сар 13. 15:09“Xinhua”, “Associated Press” хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулжээ9 сар 13. 9:45Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ9 сар 12. 9:14Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна9 сар 12. 8:58В.Путин ирэх зургадугаар сард Японд айлчилна9 сар 11. 14:13Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ9 сар 11. 13:59Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо9 сар 10. 15:05БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна9 сар 10. 11:42Бүх нийтийн сонгууль болжээ9 сар 10. 11:05Ерөнхийлөгчийн нэр хүндэд хэн халдав?9 сар 10. 10:10Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38

Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна

/9-р сарын 8/  -  11 цаг 09 минут

Энэ долоо хоногт Умард Солонгосын нийслэл Пхеньян хотноо болох “Улс байгуулагдсаны 70 жилийн ойн баяр”-т оролцохоор олон орны зочид төлөөлөгчид Умард Солонгост хүрэлцэн ирсээр байгаа тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд баасан гарагт мэдээллээ.

Пхеньян хотноо ирж буй гадаадын зочдын гэрэл зургууд болон нэрсийн жагсаалтыг тус улсын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын “Родон Синмун” сонинд нийтэлсэн байна. Гадаадын зочид бямба гарагт бүгд ирж дуусах төлөвтэй байгаа аж.



Хятад улсын дарга Ши Жинпиний тусгай төлөөлөгчийн хувиар Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Жаншу Пхеньян хот руу мордохоор төлөвлөж байгаа юм байна.

Хятадын гуравдугаар хүн гэгддэг Ли Жаншу БНХАУ-ын төлөөлөгчдийг ахалж ирэх бөгөөд Хятадын засгийн газар болон эрх баригч намын олон төлөөлөгч түүний хамтаар Ким Жөн Уны удирддаг Умард Солонгос улсад хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа ажээ.

ОХУ-аас Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко баярын үйл ажиллагаанд оролцох бөгөөд Пхеньянд тун удахгүй хүрэлцэн ирэх ажээ. Тэрбээр хоёр талын харилцааг сайжруулах талаар яриа хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлнээр, Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Сайд нарын зөвлөлийн тэргүүн дэд дарга Сальвадор Антонио Вальдес Меса төлөөлөгчдийн хамтаар Умард Солонгосын нийслэлд зочилж, ойн баярын арга хэмжээнүүдэд оролцох ажээ.

Бүгд Найрамдах Ливан Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Милия Жаббур, Бүгд Найрамдах Доминикан улсын Засаг захиргааны сайд Хосе Мигель Мехия тэргүүтэй төлөөлөгчид Пхеньян хотноо энэ долоо хоногийн эхээр хүрэлцэн ирсэн байна.

Умард Солонгосын агаарын тээврийн “Эйр Корёо” компани ойн баярт оролцох гадаадын зочид, сэтгүүлчид болон жуулчдын ая тухыг хангах үүднээс Бээжин-Пхеньяны чиглэлийн нислэгийн тоогоо нэмэгдүүлжээ.

Пүрэв гарагт тус компани Пхеньян хот руу 14:00 цагт үйлддэг тогтмол нислэгээс гадна үд дунд болон оройны 19:00 цагт хоёр нэмэлт нислэг үйлдсэн байна.

Гадаадын зочдын нэрсийн жагсаалтад Монголын парламент дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга болон Японы Фукуока мужийн Япон-БНАСАУ-ын найрамдлын нийгэмлэгийн дарга нар байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.105varane   • 9 сарын 9. 0 цаг 20 минут

Enhboldoo ochhooch. Eh oron amerkanaas salah gej bainam

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.