Шинэ мэдээ

Өрх толгойлсон 6 хүүхэдтэй Ш.Нарангэрэлд Онцгой байдлын байгууллагаас тусламж үзүүллээ6 цаг 2 минутын өмнөАНУ 2001 оноос хойш байлдааны ажиллагаанд бараг 6 их наяд доллар зарцуулжээ11 сар 15. 12:48Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх сургалт зохион байгуулна11 сар 15. 11:48Цагаачдын цуваа АНУ-ын хилд тулж ирээд байна11 сар 15. 11:14Лалын шашинтнуудыг хорьдог төвүүдийн талаарх “цуу ярианд” анхаарлаа хандуулахгүй байхыг Хятад уриалав11 сар 15. 9:44ЕХ, Их Британи хэлэлцээрийн төсөлд санал нэгджээ11 сар 14. 13:56Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн бүх хороог сургууль, цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байна11 сар 14. 10:46АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулийг сэргээх төлөвлөгөөг Токио дэмжиж байна11 сар 14. 9:24Тереза Мэй: Азийн орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ11 сар 14. 9:21АСЕАН-ы орнууд хил дамнасан цахим худалдааг дэмжих гэрээнд гарын үсэг зуржээ11 сар 13. 9:40Истанбулын марафонд Кенийн тамирчид тэргүүллээ11 сар 13. 9:20ОДДЫН ӨВЧИН инээдмийн жүжгийн нээлт энэ сарын 15-нд болно11 сар 12. 16:45Могадишу хотод халдлага болсны улмаас 50 гаруй хүн амиа алджээ11 сар 12. 12:19Арми хоорондын тогтвортой харилцааг хөгжүүлэхийг дэмжжээ11 сар 12. 9:27Тагнуулын дуулиан шуугиантай холбогдуулан Австрид эсэргүүцлээ илэрхийлжээ11 сар 12. 9:24Ким Жөн Ун анхны хөрөг зургаа зуруулжээ11 сар 9. 12:12Нарны системээс олдсон объект харь гарагийн төхөөрөмж байж магадгүй11 сар 9. 12:11Ариана Гранде оны эмэгтэй болжээ11 сар 9. 11:53АНУ-ыг зорьж буй цагаачдын 3000 гаруй нь Мексикт түр оршин суух эрх хүсчээ11 сар 9. 11:51"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат мэдэгдэл гаргалаа11 сар 7. 9:57Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ11 сар 6. 16:07АН-ын гишүүд С.Эрдэнийг намын даргын ажлаа өгөхийг шаарджээ11 сар 6. 15:59Н.Дэмбэрэл: МАН ганц сүхээр эхлээгүй, мэдээж ганц сүхээр ч дуусахгүй11 сар 6. 15:25Америк-Хятадын яриа хэлцээний хоёр дахь шатыг энэ долоо хоногт зохион байгуулна11 сар 6. 14:32АШУҮИС 2024 он гэхэд Ази номхон далайн бүсийн шилдэг 100 сургуульд багтах зорилт тавьж ажиллаж байна11 сар 6. 12:41Т.Бадамжунай "уснаас хуурай гарч" Б.Батзориг улс төрийн "үхдэл" боллоо11 сар 6. 11:16“Amazon” компани шинэ төв байраа Вашингтонд нээж магадгүй11 сар 6. 9:49Хасан Роухани: Иран АНУ-ын хоригийг үл харгалзан газрын тосоо худалдсаар байх болно11 сар 6. 9:44Дмитрий Медведев Шанхай хотод хүрэлцэн очжээ11 сар 6. 9:29Багахангай дүүргийн МАН хурлаа хийж, дарга шинэ гишүүдээ сонголоо11 сар 5. 11:14

Гандийн сургууль шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ

/9-р сарын 3/  -  15 цаг 10 минут

Өнөөдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн  үйл ажиллагаа  боллоо.Шинэ хичээлийн жилийн эрдмийн баярыг нээж Сургуулийн захирал Б.Даваажав хэлсэн үгэндээ сурч боловсорч, мэргэжил эзэмшихийн зэрэгцээ зөв сэтгэл, зөв хандлагатай зөв хүн болж төлөвшихийн чухлыг онцолсон юм.

Үйлдвэр Урлалын Политехник Коллежийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, С.Чинзориг, Мэргэжлийн боловсрол сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга А.Халиунаа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын  Элчин сайдын үүргийг түр хамаарагч О.Р.Меена, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд асан, доктор, профессор О.Нямдаваа болон Зэвсэгт хүчний жанжин штабын Тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Хуурай замын цэргийн командлагч Ц.Мөнхбаяр нар оролцов.

Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, С.Чинзориг багш, ажиллагсад, оюутан суралцагчдад баяр хүргэж, тус сургуультай хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллагуудад талархал дэвшүүлээд 2018-2019 оны хичээлийн жилийг багшийн хөгжлийг хангах жил болгон зарлаж буйгаа мэдэгдлээ. Энэ хүрээнд багш мэргэжлийн ангилал, зэргийг шинэчлэн багш нарын нийгмийн халамжийг сайжруулахаар төлөвлөж байгаа, мөн МБСБ-д суралцаж байгаа хүүхдүүдэд 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс сар бүр 70 мянган төгрөгийн үндэсний тэтгэлэг олгож, техникийн боловсролын багц цагийг их дээд сургуулийн багц цагтай дүйцүүлэн тооцдог болгохоо дуулгалаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын  Элчин сайдын үүргийг түр хамаарагч О.Р.Меена Ражив “Гандийн нэрэмжит ҮУПК-ийн удирдлага, албан хаагчид, багш нар тасралтгүй хүчин чармайлт гаргаж, мэдлэг, оюуны чадамжаа дайчлан тус сургуулийг Монгол Улсад өндөр нэр хүндтэй болгосонд гүнээ талархал илэрхийлэв.

Мөн ҮУПК-ийн багш, хамт олон, оюутнуудад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад, УДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Ш.Наранчимэг ая дууны сэтгэлийн цацал өргөлөө.

Оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын  "Оюутан цэрэг” хөтөлбөрт  Улаанбаатар бүсээс анх удаа тус сургуулийн 8 оюутан хамрагдаж,  2 оюутан “Дэд түрүүч” цолоор, 1 оюутан “Онц  буудагч” тэмдгээр шагнуулсан байна. Эдгээр оюутнуудыг төлөөлж Бэлэг дурсгалын зүйл урлаач мэргэжлийн 3А ангийн оюутан Х.Мандахням “Оюутан цэрэг хөтөлбөр нь хэдий 4 сарын хугацаатай ч хүнд эх оронч үзлийг төлөвшүүлж, тэвчээр хатуужилд сургаж, эх орноо хайрлах сэтгэлтэй, зөв харьцаатай, сахилга баттай болгосон. Оюутан залуус бидний өмнө мянга, мянган боломж байгаа. Олж харж ашиглаарай” гэж уриалаад энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосон сургуулийн удирдлагадаа талархсанаа хэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.