Шинэ мэдээ

Өрх толгойлсон 6 хүүхэдтэй Ш.Нарангэрэлд Онцгой байдлын байгууллагаас тусламж үзүүллээ5 цаг 20 минутын өмнөАНУ 2001 оноос хойш байлдааны ажиллагаанд бараг 6 их наяд доллар зарцуулжээ9 цаг 39 минутын өмнөБэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх сургалт зохион байгуулна11 сар 15. 11:48Цагаачдын цуваа АНУ-ын хилд тулж ирээд байна11 сар 15. 11:14Лалын шашинтнуудыг хорьдог төвүүдийн талаарх “цуу ярианд” анхаарлаа хандуулахгүй байхыг Хятад уриалав11 сар 15. 9:44ЕХ, Их Британи хэлэлцээрийн төсөлд санал нэгджээ11 сар 14. 13:56Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн бүх хороог сургууль, цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байна11 сар 14. 10:46АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулийг сэргээх төлөвлөгөөг Токио дэмжиж байна11 сар 14. 9:24Тереза Мэй: Азийн орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ11 сар 14. 9:21АСЕАН-ы орнууд хил дамнасан цахим худалдааг дэмжих гэрээнд гарын үсэг зуржээ11 сар 13. 9:40Истанбулын марафонд Кенийн тамирчид тэргүүллээ11 сар 13. 9:20ОДДЫН ӨВЧИН инээдмийн жүжгийн нээлт энэ сарын 15-нд болно11 сар 12. 16:45Могадишу хотод халдлага болсны улмаас 50 гаруй хүн амиа алджээ11 сар 12. 12:19Арми хоорондын тогтвортой харилцааг хөгжүүлэхийг дэмжжээ11 сар 12. 9:27Тагнуулын дуулиан шуугиантай холбогдуулан Австрид эсэргүүцлээ илэрхийлжээ11 сар 12. 9:24Ким Жөн Ун анхны хөрөг зургаа зуруулжээ11 сар 9. 12:12Нарны системээс олдсон объект харь гарагийн төхөөрөмж байж магадгүй11 сар 9. 12:11Ариана Гранде оны эмэгтэй болжээ11 сар 9. 11:53АНУ-ыг зорьж буй цагаачдын 3000 гаруй нь Мексикт түр оршин суух эрх хүсчээ11 сар 9. 11:51"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат мэдэгдэл гаргалаа11 сар 7. 9:57Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ11 сар 6. 16:07АН-ын гишүүд С.Эрдэнийг намын даргын ажлаа өгөхийг шаарджээ11 сар 6. 15:59Н.Дэмбэрэл: МАН ганц сүхээр эхлээгүй, мэдээж ганц сүхээр ч дуусахгүй11 сар 6. 15:25Америк-Хятадын яриа хэлцээний хоёр дахь шатыг энэ долоо хоногт зохион байгуулна11 сар 6. 14:32АШУҮИС 2024 он гэхэд Ази номхон далайн бүсийн шилдэг 100 сургуульд багтах зорилт тавьж ажиллаж байна11 сар 6. 12:41Т.Бадамжунай "уснаас хуурай гарч" Б.Батзориг улс төрийн "үхдэл" боллоо11 сар 6. 11:16“Amazon” компани шинэ төв байраа Вашингтонд нээж магадгүй11 сар 6. 9:49Хасан Роухани: Иран АНУ-ын хоригийг үл харгалзан газрын тосоо худалдсаар байх болно11 сар 6. 9:44Дмитрий Медведев Шанхай хотод хүрэлцэн очжээ11 сар 6. 9:29Багахангай дүүргийн МАН хурлаа хийж, дарга шинэ гишүүдээ сонголоо11 сар 5. 11:14

АШУҮИС хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

/9-р сарын 3/  -  13 цаг 37 минут

Монголын үндсэний ууган сургуулиудын нэг Анагаахын шинжлэх ухааны үндсэний их сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Тус сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшаа дээдлэн Оюутнаа хөгжүүлэх” жил болгон зарласан билээ. Саяхан тус сургуулийн захирлын Орлон гүйцэтгэгчээр Анагаах ухааны доктор Ж.Цолмон томилогдож, ажлаа эхлүүлээд байна.

Тэгвэл шинэхэн удирдлагын зүгээс энэ хичээлийн жилд багш ажилчдад олгодог урамшууллыг 20 хувиар нэмэгдүүлэх, энэ хүрээнд цалин хөлсний бодлогыг шинэчлэх, “Орлогтой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн зүйлд онцгой анхааран ажиллахаар төлөвлөжээ. Хичээлийн шинэ жилийн нээлтэд Анагаахын салбарын зүтгэлтнүүд, багш ажилчид, оюутан суралцагчид хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр захирлын Орлон гүйцэтгэгч, Анагаах ухааны доктор Ж.Цолмон,Боловсролын асуудал эрхэлсэн Тэргүүн дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Сүмбэрзул нараас дараах зүйлсийг тодрууллаа.

Ж.Цолмон: Бид багш нарынхаа оюуныг улам чадавхижуулж, нийгмийн асуудалд нь анхаарна

-Юуны өмнө хичээлийн шинэ жилийн нээлтийн баярын мэнд хүргэе. 2018-2019 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил хэр хангагдав?

-Сэтгүүлч та бүхнээр дамжуулан нийт суралцагчид, багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд, боловсролын салбарын бүхий л алба хаагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, хамгаас сайн сайхныг хүсэн ерөөе. АШУҮИС өнөөдөр нийт 11997 суралцагчтайгаар хичээлийн шинэ жилээ угтаж байна. Манай сургууль долоон бүрэлдэхүүн, гурван салбар сургуультай. Өвлийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 100 хувь хийгдэж, хичээллэх, ажиллах нөхцөл бүрдсэн байна.

-Сүүлийн үед танай сургуулийн багш нар жагсаал цуглаан зохион байгуулж, багш нарыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх мэдээлэл яваад байна. Энэ талаар албан ёсны байр сууриа илэрхийлээч?

-Тийм асуудал гарсан, тэнд манайхаас таван хүн л яваад байгаа юм. Түүнээс бус олонд ташаа хүрч байгаа мэдээлэл шиг зүйл бодит байдал дээр байхгүй. Үүнээс аж ахуйн дарга, аж ахуйн мэргэжилтэн хоёр бий. Энэ аж ахуйн хоёр ажилтны хувьд тодорхой чөлөөлөгдөх үндэслэлтэйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Анагаах ухааны сургуулийн тэнхмийн эрхлэгч, Био анагаах ухааны сургуулийн багш, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш гэсэн гурван хүн ажлаа хийж байгаа. Манай багш нар наймдугаар сарын 31 хүртэл амарч байгаад ажилдаа орсон, багш нарыг амарч байхад нь ажлаас халах тийм үндэслэл ч байхгүй. Ерөөсөө манай сургууль өөрөө эрдэмлэг орчин. Энэ сургуульд байгаа хүн бүхэн сургуулийн хөгжил дэвшилд хэрэгтэй. Тиймээс бид багш нарынхаа оюуныг улам чадавхижуулах тал дээр анхаарч ажиллана. Үүнээс гадна багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулан ажиллах төлөвлөгөөтэй ажлаа эхлүүлсэн. Тэр багш нар маань өнөөдөр энэ нөхцөл байдал, ажлын чиг шугамыг ойлгосон байх гэж бодож байна.

-Шинээр томилогдсон захирал багаа бүрдүүлэх үүднээс халаа сэлгээ хийлээ гэх мэдээлэл ч байсан?

-АШУҮИС-ийн багш нар зарим нь хоёроос гурван давхар ажил хашиж байсан. Жишээлбэл, Д.Ангармөрөн багш Шинжлэх ухаан технологийн газрын даргын албыг хавсран ажиллаж байсан. Тэгэхээр үндсэн багш маань 100 хувийн цагтай, дээр нь Шинжлэх ухаан технологийн гэх том газрыг удирдаад аваад явна гэхээр ажлын ачааллаас эхлээд олон асуудал үүсдэг. Багш нар маань оюутнуудаа сургах үйлсэд өөрийнхөө эрдэм мэдлэг, ажлын цагаа 100 хувь зориулан ажиллах ёстой. Тиймээс би Д.Ангармөрөн багшийг газрын даргын албан тушаалаас нь чөлөөлсөн, одоо үндсэн багшаараа ажиллаж байна. Мөн Оюутны албаны даргыг хавсарч байсан багшийг албанаас нь чөлөөлж үндсэн багшаар нь ажиллуулсан. Өөр ямар нэг халаа сэлгээ хийсэнгүй.

Н.Сүмбэрзул:Манай суралцагчдад Европын холбоо, хойд америкийн зах зээлд ажиллах бүрэн боломж бий

-Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Танай сургууль энэ хичээлийн жилийг ямар төлөвлөгөө, ямар амжилттай угтаж байна вэ?

-Баярлалаа. Энэ хичээлийн шинэ жил өөрөө ихээхэн онцлогтой. Яагаад гэхээр энэ жил сургуулийн хичээлийн бааз болох сургалтын эмнэлэг үүдээ нээнэ. Сургалтын бааз эмнэлэгтэй болно гэдэг төгсөлтийн дараах сургалтын чанарт ахиц гарна гэсэн үг. Нөгөө талаар төгсөж байгаа болон суралцаж байгаа оюутнуудаа  АНУ-ын их дээд сургуулиуд дээр дадлагжих, эмнэл зүйн сургалт хийлгэхээр гэрээ хэлцлийн шатанд явж байна. Ингэхээр манай суралцагчдад Европын холбоо, хойд америкийн зах зээл дээр гарч ажиллах бүрэн боломж бий боллоо.

-Багш нарын оюуны чадавхийг өндөрт өргөж, сайжруулах тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөсөн тухай Ж.Цолмон захирал дурдсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Багшийн хөгжлийн талаар ч тодорхой ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Харвардын их сургуультай хамтраад өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрөө илүү өргөн хүрээнд авч үзээд ажиллах чиг шугамтай байгаа. Багш нараа өндөр хөгжилтэй орнуудад сургах гэрээ хэлцэл хийнэ. БСШУСЯ-аас энэ жилийг “Багшийн хөгжлийн жил” болгон зарласан. Энэ үүднээс багш нараа дэмжихээр төлөвлөгөө гаргаж, 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшаа дээдлэн оюутнууд хөгжүүлэх” жил болгон зарлаад байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.