Шинэ мэдээ

Венесуэлийн парламент түр Засгийн газар байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ1 сар 19. 11:18Гишүүдийн олонхийн саналаар даргаа огцруулдаг болох нь Ерөнхийлөгчийн засаглалыг ойртуулах алхам уу1 сар 18. 16:26Төрийн департамент ажилдаа эргэн орохыг ажилтнууддаа уриалжээ1 сар 18. 15:11Д.Сумъяабазар сайд Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа1 сар 18. 15:05Дарамтын “гурвалжин”1 сар 18. 12:52Ж.Батзандан гишүүн та миний гэр бүлийн амьдрал руу дэндүү орж байна шүү1 сар 18. 12:50БНАСАУ-ын төлөөлөгч Вашингтон хотноо хүрэлцэн очжээ1 сар 18. 10:44Бээжинд кибер аюулгүй байдлын аж үйлдвэрийн цогцолбор байгуулна1 сар 18. 9:29Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл хуульчдын шүүмжлэлд өртөв1 сар 17. 15:29Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа1 сар 17. 12:09Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ1 сар 17. 11:09Их Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна1 сар 17. 10:28“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав1 сар 17. 10:11АНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ1 сар 17. 9:46Канадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53

М.Жаргалсайхан: АШУҮИС-ийн нэг ч багшийг ажлаас халаагүй

/9-р сарын 3/  -  10 цаг 01 минут

АШУҮИС-аас олон багш нар халагдлаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч байна тиймээс бодит мэдээллийг АШУҮИС-ын Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга М.Жаргалсайханаас тодрууллаа. 

- АШУҮИС-ийн 10 гаруй багшийг ажлаас халсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн  хэрэгслээр гарсан. Энэ асуудалд албан ёсоор тайлбар өгөөч? 

-Өнөөдрийн байдлаар АШУҮИС-аас нэг ч багш ажлаас халагдаагүй. Харин Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг, тус газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Гантулга нар тендертэй холбоотой ноцтой зөрчлүүд гаргаж, сургуулийн  дүрэм, дотоод журам зөрчсөний улмаас хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн нь үнэн. Энэ хоёр хүнтэй хамт Анагаах ухааны сургуулийн дотоод шүүрлийн тэнхмийн эрхлэгч Т.Баясгалан, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эпидемиологи биостатистикийн тэнхмийн багш Ангармөрөн, Био анагаахын сургуулийн бичил амь дархлаа судлалын тэнхмийн багш Б.Баяраа нар хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад гол ажил руугаа орохгүй эрхээ эдэлж байна гэсэн нэрийдлээр ажил тасалж, ажил цалгардуулж байна. Био анагаахын сургууль  гэхэд л 150 багштай, нэг хүн яавч тэднийг төлөөлж чадахгүй шүү дээ. Манай сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Бид багш нарынхаа хурлаа хийгээд,  оюутнуудынхаа хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг ёслол төгөлдөр хийх гэж байна. Харин тэдгээр хүмүүс дахин ирж шинээр орж байгаа оюутнуудын урам зоригийг унтраасан, айлгаж , эмээлгэсэн үйл явдал гаргах вий гэдэгт бид санаа зовж байна. АШУҮИС-ийн багш нарын нэрийг барьж сургуулиа муухай харагдуулах хэнд ашигтай юм болдоо. Эмчийн тангараг өргөсөн эмч хүн, багш хүний ёс зүйд нийцэхгүй үйлдэл хийж байна шүү дээ. Тэд өөрсдөө халагдахыг хүсч байгаа болоод ажлаас халагдсан мэт худал мэдээлэл тарааж байгаа юм болов уу даа.

-Тэгэхээр сургуулийн багш нар АШУҮИС-ын захирлаар Ж.Цолмон томилогдсоныг эсэргүүцээгүй гэж ойлгож болох уу. Ганц хоёр хүний л асуудал юм байна. Тийм үү?

- Хичээлийн шинэ жил эхлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлэгийн барилга байгууламжийн асуудал гээд бид бүгд завгүй  байгаа болохоор бидний хэн нь ч нэг их ач холбогдол өгөөгүй. Ер нь бол зохион байгуулалттай, улс төржүүлсэн үйл ажиллагаа болж байна гэж бодож байгаа. Багш ажилчдын зүгээс сургуулийн захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албанд захиралтай холбоотой ямар нэгэн санал гомдол нэг ч багш, ажилчдаас ирээгүй байна. Ажлаасаа чөлөөлөгдсөн Ц.Батхуяг тэргүүтэй зарим хүмүүс санхүү худалдан авалттай холбоотой зөрчил илрэнгүүт хохирсон хэлмэгдсэн хүн болж  хэн нэгэн хүний хатгаасаар эсэргүүцэл илэрхийлчихээд түүнийгээ АШУҮИС-ийн нийт багш нарын нэрийг барьж худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. Та бүхэн харсан биздээ багш нарын хурал дээр голд  нь нөгөө хэд суучихаад, нэг хүн хоёр гартаа цаас бариад өөрсдийнхөө захиалж авчирсан хэвлэлийнхнээр зургаа авахуулж жүжиглэж байсныг харсан биздээ. Тэднийг тоосон ч хүн байгаагүй. Харин зарим хэвлэл мэдээлэлд сайн юмыг нь гаргахгүй, зөвхөн өөрсдийгөө гаргасан, ирсэн хэвлэлд нь яриа өгөх хүн ч олдоогүй шүү дээ. Халагдсан багш нар гутлаа тайлж тэмцэнэ гэж сүржигнэж байсан хүмүүс байна үнэндээ халагдсан багш байхгүй болохоор гутлаа тайлах хүн олдсонгүй, өөрсдөө ч бас халагдаагүй болохоор тайлахад эвгүй байсан биз.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.