Шинэ мэдээ

“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ8 сар 13. 12:38

Б.Ундрал: Амьжиргааны боломжтой айл өрхүүд халамжаас татгалзаж байна

/8-р сарын 16/  -  10 цаг 43 минут

Хүүхдийн мөнгөний олголттой холбоотой асуудлаар ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундралтай ярилцлаа.

-Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор шийдвэрлэсний дагуу амьжиргааны түвшин тогтоох судалгааны босго оноог дахин тогтооно гэж байсан. Хэд болгож өөрчилсөн бэ?

-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас харьяа агентлаг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтраад өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг хийж гүйцэтгэсэн. Энэ судалгааг гурван жил тутамд зохион байгуулж өрхийн мэдээллийн нэгдсэн сангаа шинэчилсэн байгаа. Хүүхдийн мөнгийн хувьд өмнө нь нийт хүүхдүүдийн 60 хувьд нь олгож байсныг нэмэгдүүлж 80 хувьд нь хүүхдийн мөнгийг өгөхөөр шийдвэрлээд байна. Үүнтэй холбогдуулан холбогдох тооцоо, судалгаа яг энэ өдрүүдэд үргэлжилж байна. Судалгааны ажил есдүгээр сарын эхээр дуусна. Энэ судалгаатай холбоотойгоор бид босго оноог дахин шийдвэрлэнэ.

-Өнөөдрийн байдлаар нийт хэд орчим хүүхэд хүүхдийн мөнгөө авч байна вэ?

-УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрийн байдлаар бид нийт хүүхдүүдийн 80 хувь буюу 902 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоод байна.

-Хүүхдийн мөнгийг энэ он дуустал 80 хувьд нь олгох боломжтой юу?

-УИХ-аас холбогдох шийдвэрүүдийг гаргаж, шаардлагатай төсөв санхүүгийн асуудлыг бүгдийг нь шийдвэрлэсэн байгаа. Тиймээс сар бүр орох ёстой өдрөө хүүхдийн мөнгө хүүхдүүдийн данс руу ороод явна.

-Нийт хэдэн төгрөгийн зарцуулахаар төлөвлөөд байгаа вэ?

-Өмнө нь 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлээд холбогдох төсөв санхүүг нь шийдвэрлэсэн байсан. Энэ хавар гарсан шийдвэрийн дагуу үүн дээр нэмээд шаардлагатай 40 гаруй тэрбум төгрөгийг төсөв нэмж суулгасан байгаа.

-Олон нийтийн дунд амьжиргааны төвшин харьцангуй боломжтой айлууд хүүхдийн мөнгө авахаас татгалзаж байна гэсэн яриа их гарах боллоо. Энэ тал дээр та хариулт өгөөч?

-2017 оны өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг шинэчлэхдээ айл бүрээр орж мэдээлэл цуглуулдаг. Тэгвэл зарим нэгэн айл өрхүүд өөрсдөө судалгаанд хамрагдахгүй, ямар нэгэн байдлаар халамж авахыг хүсэхгүй байна гэдгээ гарын үсэг зурж албан ёсоор илэрхийлсэн байдаг. Энэ маань юуг илэрхийлж байна вэ гэвэл манай салбарын бусад халамж болон хүүхдийн мөнгийг авахаас татгалзаж байна гэсэн үг юм.

-Хүүхдийн мөнгөө аваагүй нөхцөлд хэчнээн хугацаанд тус мөнгө тухай хүүхдийн дансанд байх вэ, буцааж татагдах нөхцөл бий юу?

-Тухайн хүүхдийн нэр дээр данс нээгээд мөнгийг нь шилжүүлдэг болохоор нэгэнт олгогдсон мөнгө буцааж татагдах боломжгүй.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.