Өмнөд Солонгост бүсгүйчүүд нөхөрт гарахгүй, хүүхэд төрүүлэхгүй, дотно харьцаанд орохгүй байх нь ихсэх болжээ. Энэ үзэгдлийг бүр “Сампогийн үе” гэж нэрлэдэг болсон байна. “Сампо” гэдэг үг нь дотно харьцаа, гэрлэлт, хүүхэд гэсэн 3 зүйлээс татгалзах гэсэн утгатай аж.
Өмнөд Солонгост төрөлтийн түвшин хамгийн бага байдаг бөгөөд нөхцөл байдал энэ чигээрээ үргэлжлэх аваас үндэстэн мөхөхийн ирмэг дээр ч тулж магадгүй юм. Урьдчилсан мэдээллээр, 50 гаруй сая хүн амтай Өмнөд Солонгосын хүн амын тоо 2065 он гэхэд 10 саяар буурч магадгүй аж.
“Надад хүүхэдтэй болох төлөвлөгөө одоо ч, ирээдүйд ч алга. Хүүхэд төрүүлэхэд мэдрэгдэх тэр өвдөлтийг мэдэрмээргүй байна. Түүнчлэн ажил мэргэжлийн замналдаа ч саад учруулмааргүй байна. Би гэр бүлийн гишүүн баймааргүй байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, бие даан амьдармаар байна” гэж Өмнөд Солонгосын 24 настай оршин суугч Чан Юн-ва ярьжээ.
Тэрбээр янз бүрийн вэб төслүүдэд зориулагдсан шог зураг зурдаг нэгэн аж. Өмнөд Солонгост хөдөлмөрийн зах зээл тун өрсөлдөөнтэй байдаг бөгөөд тэрбээр өнөөдрийн энэ амжилтанд хүрэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргажээ.
Ажил юмуу гэр бүлийн аль нэгийг л сонгох боломжтой гэж үздэг нь Чан Юн-ва ганцаараа биш юм. Өмнөд Солонгост олон хүн түүнтэй ижил бодолтой явдаг ажээ.
Залуу бүсгүйчүүд жирэмсний амралтаа хэзээ ч авч магадгүй гэж ажил олгогчид болгоомжилдог учир Өмнөд Солонгост жирэмсэн эмэгтэйчүүд болон залуу бүсгүйчүүдийг ялгаварлан гадуурхахгүй байхыг заасан хөдөлмөрийн хууль байдаг аж. Гэсэн хэдий ч энэ хуулийг дагаж мөрддөггүй гэж үйлдвэрчний эвлэл ярьжээ.
Сөүл хотын оршин суугч Цой Мун-Чонын түүх ч үүнийг батлах аж. Хөл хүндтэй гэдгийг нь дуулсан дарга нь яаж хувирч, өөрчлөгдсөн нь бүсгүйг гайхшруулжээ.
“Хүүхэд амьдралын чинь хамгийн чухал хэсэг болж компанийн ажил хоёрдугаарт тавигдаж эхлэх учир чи ажлаа үргэлжлүүлж чадах уу?” гэж дарга нь Мун-Чоноос удаа дараа асуужээ.
Тэр үед бүсгүй татварын нягтлан бодогчоор ажилладаг байсан бөгөөд ажлын ачаалал ихтэй үед дарга нь түүнийг ажлаар шахаж байжээ. Энэ талаар бүсгүй даргадаа гомдоллосон хэдий ч хариуд нь ажилдаа хангалттай цаг зарцуулж чадахгүй байна гэх хатуу үгсийг сонсдог болсон байна. Ажлын байранд үүссэн стрессээс үүдэн хүүхэд зулбаж болзошгүй шинж тэмдгүүд илэрснийг эмч нар Мун-Чонд хэлжээ. Эмнэлэгт нэг долоо хоногийг өнгөрүүлсэн Мун-Чон ажилдаа эргэн ороход дарга нь түүнийг халахын тулд байдаг бүхий л аргаа ашиглах гэж үзсэн байна. Иймэрхүү тохиолдол Өмнөд Солонгост гарах нь цөөнгүй байдаг аж.
“Өмнөд Солонгос сүүлийн 50 жилийн хугацаанд хөгжиж буй улс орноос дэлхийн хамгийн тогтвортой эдийн засагтай улс болж чадсан юм. Гэсэн хэдий ч энэ өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн хүлээсэн үүргийг байнга дутуу үнэлдэг. Үйлдвэрийн ажилтнуудад хөдөлмөрийн хөлс бага олгодог байсан нь Өмнөд Солонгосын эдийн засаг амжилтад хүрэхэд ихээхэн нөлөөлсөн бөгөөд тэдгээр ажилтан нь голдуу эмэгтэйчүүд байсан юм. Гэр орны бүхий л ажлыг эмэгтэйчүүд хийж, эрчүүдэд ажилдаа явахаас өөр бодох зүйл байдаггүй байсан. Эмэгтэйчүүд ажилд явсан ч хүүхдээ харж халамжлах үүрэг зөвхөн эмэгтэйчүүдэд ноогддог. Би өөрийгөө зөвхөн бусдад зориулахыг хүсдэггүй. Би өөрийнхөөрөө амьдарч байгаа” гэж Юн-ва ярьсан байна.
Өмнөд Солонгосын бүсгүйчүүдийн эрэгтэй хүнтэй уулзахыг хүсдэггүйн өөр нэг шалтгаан нь садар самууныг сурталчилсан бичлэгийн золиос болохвий гэсэн айдастай холбоотой гэнэ. Юн-вагийн ярьж байгаагаар энэ нь Солонгост түгээмэл дэлгэрсэн үзэгдэл аж. Түүнчлэн хоёр дахь том шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс болгоомжилдогтой нь холбоотой. Юн-Вагийн хэлснээр, Өмнөд Солонгост эрчүүд эмэгтэйчүүдтэй яг л боол мэт харьцдаг гэжээ. Судалгаагаар эрчүүдийн 80 хувь нь охид, бүсгүйчүүдтэй харьцахдаа түрэмгий зан авир гаргадгаа хүлээн зөвшөөрчээ.
Тус улсад төрөлтийн түвшин бага байдаг нь гайхах зүйл биш юм. Өнөөдрийн байдлаар 1000 хүн тутамд ногдох гэрлэлтийн тоо 5,5 байгаа нь бүх цаг үеийн хамгийн доогуур үзүүлэлт юм. Энэ мэтчилэн өөр хэд хэдэн хүчин зүйл нь тэднийг ийм шийдвэр гаргахад нөлөөлдөг аж.
Хэзээ нэгэн цагт хүнтэй сууж, хүүхэд төрүүлэхийг үгүйсгэхгүй хэдий ч энэ бүхнийг амьдралын зорилгоо болгохгүй гэж Юн-ва үздэг аж.
Харин ахмад үеийнхэн энэ асуудлыг өөрөөр хардаг байна. Төрөлтийн түвшин бага байгаа нь ахмад үеийнхний сэтгэлийг түгшээдгээс гадна Юн-ва шиг залуу бүсгүйчүүдийг тэд хувиа хичээгчид гэж үздэг байна.
13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ㅍ
Солонгос агаши нар зорилгодоо хүрэхийн тулд ингэж байгаа юмаа.Сологос агаши нар ухаалаг хөөрхөн шүү.i love korean girls
Монгол бол хүн ам багатай улс учир олон хүүхэдтэй болох хэрэгтэй.
Олон хүүхэд хэрэггүй ээ. Хүнииии орчлонд хүн болсных тарвалзаж байгаад амьдарсан нь дээр олон хүүхэд ядуурал цаана чинь хүүхдиин тоо олшрох тусам нөхрүүд даварч зодно дээрлэх нь цэцэрлэг олдохгүй гэриин авгай болно охидууд бодох л хэрэгтэй
дэлхийн дулаарлаас болж дэлхий ундны усны хомсдолд орж байхад хүүхэд хүсээд яахав дээ. нэг л амьдрах хорвоод өөрийгөө бодооч.
Дэлхийн хүн ам өсөж тэжээж чадахгүй, баян хоосны ялгарал бий болсон. Бие амар амьдрахыг хүсэгч нар олширч байгаа барууны орнууд мөхлийн ирмэг рүүгээ явж, ижил хүйстнийг зөвшөөрч буй нь хөгжлийн гажуудал байгалын жам ёсыг зөрчсөн хүн төрөлхтөн мөхөхийн эхлэл. Цөвүүн цагийн эхлэл ийнхүү үргэлжилбэл хүний чанар улам муудаж хар толгойгоо бодож амьдарсаар мөхнө гэж бодож байна. Монгол улсад хог дээр амьдарч байгаа өрх олон. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэдэг нь коммунизм байгуулна гэсэнтэй яг адил бас худал лоозон байна.
bayan tansag orond l huuhed gargaval deer
chi tegeed niger hujaa arabuud shig joomshig urjihguiyu
Tiim shu huuhed hereggui
Царай муутай солонгос хуухнууд гадаад хулээгээд суудагийг хун болгон мэднэ
Би ч бас хүхэд хүсдэггүй. Айлын авгай болохоос айдаг.
huuhed demii
heterhii unetei bid diilehgui,delhii tejeej chadahgui ulburch uhne