Шинэ мэдээ

Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 23:12УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57

ЗТХЯ дээр гарсан харамсалтай хэрэг Боловсролын яаман дээр дахин давтагдах уу?

/8-р сарын 17/  -  12 цаг 35 минут

Монгол Улсын төрийн алба хэрхэн улстөржиж, хэрхэн төрлийн, амины алба болсоны гашуун жишээ саяхан боллоо. Зам тээврийн яамны газрын дарга нар албан тушаалын халаа сэлгээний асуудлаас болж бие биендээ өс санасны гай нь хүний амь эрсэдсэнээр дууссан харамсалтай явдал болсон. Төрийн яамдууд дунд сандал ширээ, албан тушаал булаалдах, сайд дарга нар нь баг бүрдүүлэх нэрээр өөрийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд, нутаг нугыхнаараа байгууллагаа дүүргэх нь хэвийн үзэгдэл болж байгаагийн гашуун үнэн нь ийм харамсалтай зүйл гарахад нөлөөлж байгаа юм. Зам тээврийн яамны энэхүү зүй бус явдал хэзээ мөдгүй Боловсролын яаман дээр үргэлжилж магадгүй болжээ.

Учир нь тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Мөнхөөлэй гэгч яамныхныгаа болон харьяа байгууллагынхаа удирдлагуудыг “ажлаа өг” хэмээн завсар зайгүй шахан хууль бус үйлдэл их гаргаж байгаатай энэ нь холбоотой бололтой. Энэ эмэгтэйн тухайд ажилчдаа загнан хашгичих, дорд үзэх, доромжлох нь хэрээс хэтэрч эсэргүүцэл үзүүлсэн, өөрт нь таалагдахгүй байгаа ажилтнуудаа элдвээр дарамтлах, хуурамч баримт бичиг бүрдүүлэн гүтгэх, захиалгаар элдвээр бичүүлэн  шахалт үзүүлдэг аргатай нэгэн гэнэ.

С.Мөнхөөлэй нь Ц.Цогзолмаа сайдын дархлагдсан хүн тул яамны удирдлага, зарим ажилтнууд нь үг хэлэхээс айж гарынх нь аясаар хөдөлдөг ажээ. Хамгийн ноцтой нь С.Мөнхөөлэй гэгч өөрт таалагдахгүй хүмүүсийхээ жагсаалтыг гаргачихсан түүнийгээ сайддаа /юу гэж худал хэлж ойлгуулсан нь тодорхойгүй/ үзүүлэн тэр хүмүүсээ ажлаас нь халах ажлыг нэн тааламжтайгаар хэрэгжүүлж байгаа гэнэ!

Үүний тодорхой жишээ нь ажилд томилогдоод жил ч хүрээгүй байж яам, харьяа байгууллагынхаа 20 гаруй хүнийг дарамтлан ажлаас нь халуулжээ. Эдгээр хүмүүс өнгөн дээрээ ажил, сахилга хариуцлага гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ өөрсдөд нь таалагдахгүй байгаа, ажлын шудрага шаардлага тавьдаг, өөрсдөөс нь илүү боловсрол мэдлэгтэй, мэргэшсэн хүмүүсийг дарамтлан элдэв баримт бичиг бүрдүүлэн ажлаас нь халж байгаа юм байна.

С.Мөнхөөлэйгийн энэхүү хууль бус үйлдэлийг хамгийн их дэмжиж буй хамтрагч нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ням-Очир, Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Х.Галсанхүү,  Үйлдвэрлэлийн хэлтэсийн мэргэжилтэн /удахгүй дарга нь болохоор яригдаж буй/ Н.Отгонбаяр нар юм байна. Гэвч эдгээр дарга нар нь ямар ч эрх мэдэлгүй, зөвхөн С.Мөнхөөлэй гэгчийн хий гэснийг нь л хийдэг, урд нь тонголздог амьгүй албатууд бололтой. 

Хүмүүсийн ар өврийг ухаж алдаа дутагдал олох, зохиомлоор бий болгуулан янз бүрийн баримт бүрдүүлж, ажлаас нь халуулах ажлыг хийдэг З.Энхболд дарга нь сүүлийн үед С.Мөнхөөлэйтэйгээ их л таарамж муу болсон сурагтай. Энэ нь З.Энхболд одоо хэрэггүй болж, өөрийг нь зайлуулах, ажлаас нь халах асуудал яригдаж эхэлсэнтэй холбоотой аж. Гэвч З.Энхболд нь намын томилгоотой, мөн өөрсдийх нь зарим но-г мэдэх тул С.Мөнхөөлэйгийн тухайд шууд шийдвэр гаргаж чадахгүй хэцүү байдалд орсон гэнэ.

Сонирхуулахад, энэ яам Ховдын хүмүүсээр дүүрч “Ховд яам” болж байгаа юм байна. Учир нь сайд нь 2020 онд Ховд нутгаас сонгуульд нэр дэвшинэ хэмээн багш нартаа, нутгийхандаа яриад, тэндээ наадам зохион байгуулж, багш нараа гадаадад өөрөө зардлыг нь даан амруулж, заримыг нь улсын зардлаар хотод авчиран сургалт нэрээр амруулах ажиллагаа хийгээд яваатай энэ нь холбоотой гэнэ. Нээрээ л 2020 онд Ховд аймгаас нэр дэвших нь үнэн бол Цогзолмаа сайдад Ховдын хүмүүс хэрэг болж, бүх сонгуулийн ажлыг нь зохион байгуулах шаардлагатай болно. Хаа байсан 2020 оны сонгууль, одоо эртнээс ингэж өөрийгөө зарлан тунхаглаад аймгийхнийгаа өөртөө татах янз бүрийн үйлдэл гаргаад байгаа нь хэр ёс зүйтэй, ухамсартай хүний үйлдэл юм бол доо. Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ээ Та, энэ гишүүндээ тус аймгаас нэр дэвших эрхийг нь урьдчилан тохироод өгчихсөн юм уу?

Нэг хэсэг хэвлэл мэдээллээр их яригдсан Б.Баярсайханыг яагаад энэ яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилохгүй байгаа нь нэн сонин! Бүх шатны шүүх хурлын шийдвэр гарлаа л гэсэн, Улсын Дээд шүүх эцэслэн шийдчихсэн байна хэмээн хэвлэлээр шуугисан. Дээд шүүхийхээ шийдвэрийг одоо болтол хэрэгжүүлэхгүй байгаа Боловсролын сайд та хэр хууль дээдэлсэн шударга хүн бэ?

Мөн үүний зэрэгцээ хууль бусаар томилогдсон, үйлдэл бүр нь хууль зөрчин өөрсдийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон С.Мөнхөөлэй, Т.Ням-очир, Б.Мөнхбат, Х.Галсанхүү Н.Отгонбаяр нарын албан тушаалтнууд төрийн тендэрээр хэрхэн тоглож, өөрсдийн кармаагаа дүүргэж байгаа, сайдын 2020 оны сонгуулийн мөнгийг хийж байгаа, үнэлгээний хорооны зарим дарга, гишүүдийг дарамталж байгаа, зарим их сургуулиудаас хэрхэн мөнгө зохицуулж байгаа гэх мэт олон хууль бус үйлдлийн талаар  Боловсролын яамныхан өвөр зуураа жиг жуг хийцгээж байгаа аж.

Энэ яаман дээр болж буй өөр нэг ноцтой зөрчил гэвэл яамны удирдлагууд Төрийн албаны зөвлөлөөс зөвлөсний дагуу өөрсөддөө зориулан зохиомол орон тоо бий болгон тоглож байна. С.Мөнхөөлэй нь даргын албан тушаалдаа баттай үлдэхийн тулд өөрийн буюу Төрийн захиргааны газартаа ахлах мэргэжилтэн гэсэн хуурамч орон тоо гарган өөрийгөө томилжээ. Арав гаруй хоногийн дараа /албан тушаалыг эрэмбээр нь буюу карьерын тогтолцоогоор нь хийж байгаа гэнэ/ буцаад газрын даргаараа дахин томилуулжээ. Сайдын ахлах зөвлөх Мөнхбат гэгч нь мөн гэнэт яамныхаа Шинжлэх ухааны газарт ахлах мэргэжилтэн болсон гэнэ. Гэхдээ энэ хүн тэр газартаа нэг ч хоног ажиллаагүй, зүгээр л цаасан дээр тоглолт хийсэн байна. Гэтэл энэ эрхэм саяхан төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, тэр өдөртөө Шинжлэх ухааныхаа газрын дарга болжээ. Үүнийг шударга явдал гэж үзэх үү?

Энэ мэт мэдээлэл, баримт сэлтээс үзэхэд Зам тээврийн яаман дээр болсон харамсалтай үйлдэл нэн удахгүй Боловсролын яаман дээр дахин давтагдахад гайхах зүйлгүй болжээ. Цаашлаад Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам гээд албан тушаалын төлөөх хууль бус тулааны цуваа үргэлжлэх магадлалтай юм байна эрхэм хүндэт Ерөнхий сайдаа! Та нэгийг бодож, шударга, хууль дээдлэн энэ сайд нар, албан тушаалтнууддаа тодорхой хариуцлага тооцох хэрэгтэй байна. 

Х.Онон    

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.