Шинэ мэдээ

“British Airways” компанийн нисгэгчид ажил хаялтаа цуцалжээ9 сар 19. 12:25Газар Дундын тэнгисээс 109 цагаачийг аварчээ9 сар 19. 11:12Канберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана9 сар 19. 9:46Халуун орны хуй салхи дэгдэх аюултайг анхааруулжээ9 сар 19. 9:17Афганистанд дэлбэрэлтийн улмаас 48 хүн амиа алджээ9 сар 18. 13:27Худалдааны хэлэлцээрийг сонгуулийн өмнө эсвэл дараа байгуулж магадгүй9 сар 18. 10:45Хятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино9 сар 18. 9:25“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 17. 17:00Б.Мягмарсүрэн: Уран бүтээлийн аз жаргалаа эдлээрэй гэж багш маань хэлсэн9 сар 17. 16:12АНУ, Япон худалдааны татварын асуудлаар эхний тохиролцоонд хүрчээ9 сар 17. 12:33ОХУ, Иран, Туркийн төрийн тэргүүн нар уулзжээ9 сар 17. 12:04Японд 80 мянга гаруй айл өрх цахилгаангүй байна9 сар 17. 9:23АНУ, БНАСАУ-ын ажлын яриа хэлэлцээ эхэлж магадгүй байна9 сар 17. 9:22Б.Отгонсүх: Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа9 сар 16. 14:14Халдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ9 сар 16. 9:22БНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ9 сар 16. 9:21Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа9 сар 16. 9:20Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна9 сар 11. 9:05Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”9 сар 10. 15:54Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ9 сар 10. 14:02Монголоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болгожээ9 сар 10. 10:03Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана9 сар 10. 9:21Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ9 сар 7. 11:11

МҮБХ: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Допингийн эсрэг төвд нөлөөлж байна

/7-р сарын 7/  -  11 цаг 38 минут

 МҮБХ-ныхон дахин Ерөнхийлөгчид хандлаа. Хэдийгээр Үндэсний их баяр наадам болох гэж байгаа ч хууль хяналтын байгууллага, шат шатны шүүхийн шийдвэрийг УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар биелүүлэхгүй байгаа учир ийнхүү арга буюу Ерөнхийлөгчид хандаж байгаа гэв. 

Энэ удаа Ерөнхийлөгчид хүсэлт гаргахдаа "Шат шатны шүүхийн шийдвэр тогтоолын дагуу байгуулагдсан албан ёсны МҮБХ нь 2017 оноос хойш 20 гаруй жил Монголын Үндэсний бөхийн нэр хүндийг олон жилийн турш унагаж байгаа УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн “Аварга” Дээд Сургуулийн захирал, багш, ажилчид, ах дүү, эхнэр нөхрөөс бүрдсэн допингийн хууль бус бизнес,  шантааж, начны найраа буюу мөнгө авч зориудаар унаж өгөх хууль ажиллагааны эсрэг тууштай тэмцэж байгаа ч дээрх бүлэглэл нь шүүх, прокурор, цагдаа, АТГ, ХЗДХЯ-нд өөрийн гэсэн гар хөлтэй сүлжээ болчихсон байгаа тул олон бэрхшээлтэй нүүр тулж байна" гэжээ. 

Мөн "УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон улсын наадмыг найраа хийж мөнгө босгодог ахмад бөхчүүд нийлж  өөрийн хамаарал бүхий “Допингийн Эсрэг Төв” ТББ гэгчээрээ өөрийнх нь фракцийн биш, үгэнд нь ордоггүй, найраанд ордоггүй, ид барилдах насан дээрээ яваа бөхчүүдийг допинг илэрсэн гэсэн худал дүгнэлт гаргуулж, нэр хүндэд нь халдаж, айлгаж, дарамталж, өөрийн хамаарал бүхий наадмын барилдааны будлиан, найрааг гол зохион байгуулагч, бөхчүүдийг яс үндсээр нь ялгаварлан гадуурхаж, талцуулагч Р.Даваацэрэн, Б.Цогтбаатар, С.Гантөр нараар дарамтлуулж, нөлөөлүүлж, бүртгэхээс татгалзаж, Үндэсний Их Баяр Наадмын бөхийн барилдаанд нөлөөлдөг хууль бус үйлдлүүд нь хэрээс хэтэрч байгаа тул арга буюу танд хандахад хүрч байна. БНСУ руу явуулсан бөхчүүдийн шээс нь өөр хүний шээс болж, тэндээс ирсэн хариу энд зарласан хариу зөрөх тохиолдол гарах боллоо. Допингийн Эсрэг Төв” гэх нэртэй ТББ-ыг шударгаар барилдаж яваа, өөрийнх нь болон фракцийнх нь хууль бус ажиллагаанд оролцдоггүй, дэмждэггүй бөхчүүдийн эсрэг зэвсэг болгож болгож, сонгууль, улс төр хийх мөнгө босгох арга хэрэгсэл болгосон байна.

Иймд УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн “Аварга” Дээд Сургуулийн захирал, багш, ажилчид, эхнэр нөхрөөс бүрдсэн “Допингийн Эсрэг Төв” гэх нэртэй ТББ-ын бөхчүүдээс допингийн шинжилгээ авах эрхийг яаралтай цуцалж, шударга, хараат бус эмч, ажилчдаас бүрдсэн, хөндлөнгийн хяналттай, ашиг сонирхлын зөрчилгүй байгууллагаар уг шинжилгээг авахуулж өгөхөд анхаарал хандуулж, шийдвэрлэж өгнө үү" гэжээ. 

Ингээд хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.7зочин   • 2018, 8 сарын 13. 21 цаг 05 минут

баянмөнх зөнөчихсөн **** байна батэрдэнэ аврага арайч тэхгүй

202.21.106.114Зочин   • 2018, 7 сарын 14. 23 цаг 23 минут

Баянмөнх Сүхбат болон бусад допинг хэрэглэж барилддаг бөхчүүд төрийн наадмыг хууль үйлчилдэггүй болгох гэж иймэрхүү дарамт шахалт хэрүүл заргыг хийгээд байгаа юм байна лээ

202.9.42.9Зочин   • 2018, 7 сарын 10. 9 цаг 50 минут

Аваргыг та нар яасан их бооролдог юм бэ ! Дуугуй байгаад байвал тийм юм болсон гэж узэх болж байна уу ? Туунд тийм зуйл байхгуйг ард тумэн мэднэ . Дорвод хун та нар юм болгонд оорсод шигээ бодох болж ес зуй нийгмийн зов толовшил гэж байна шуу! Ичээч та нар!!!!

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.