Шинэ мэдээ

Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ9 цаг 1 минутын өмнөМ.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09Ираны уран олборлолтод санаа зовниж буйгаа илэрхийлжээ6 сар 12. 9:29Ким Жөн Уны ах ТТГ-ын мэдээлэгч байсан бололтой6 сар 12. 9:28ЭМЯ Сүрьеэгийн дэгдэлтийг нуун дарагдуулж байжээ6 сар 11. 17:23Пакистаны Ерөнхийлөгч асныг авлигын хэргээр баривчилжээ6 сар 11. 14:41Конгресс Пентагонд 733 тэрбум ам.доллар төсөвлөнө6 сар 11. 14:00Израилийн эргээс холгүй байсан хөлөг онгоцонд гал гарчээ6 сар 11. 9:44Улс төрийн хямралд Молдавын арми оролцохгүй6 сар 11. 9:43

60 тэрбумын бичлэгийг шинжилсэн дэлхийд нэртэй компани гэсэн нь подвал түрээсэлдэг хувь хүн байжээ

/6-р сарын 27/  -  13 цаг 48 минут

Нохойнд барьдаг мод гэдэг шиг  УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтнийг буруутгах, харлуулахад ашигладаг 60 тэрбумын гэх бичлэг бий. Уг нь бол эвлүүлэг гэдэг нь хэдийнэ нотлогдоод хууль хяналтын байгууллага шалгаад үндэслэлгүй гэдгийг тогтоочихсон  асуудал. Бичлэгийн мөрөөр 1000 гаруй төрийн албан тушаалтныг шалгаад гэмт хэрэг биш байна гээд АТГ, ЦЕГ, Тагнуул, прокуророос хаасан байдаг. Гэвч өөр өө сэв бүтээх гээд чадахгүй болохоороо өнөөх 60 тэрбумаа эргэж шүүрч авдаг.  МАН-ын залуу улстөрч Д.Оюун-Эрдэнэ, М.Энхболд ахыгаа эргэж мөргөхдөө энэ 60 тэрбумаар  “эвэр” хийв. Мартагддаггүй, мартдаггүй энэ 60 тэрбумын асуудлыг эргэж харах шалтгаан энэ.

Одоо юм хөгжсөн, XXI зуун. Хэн ч хийчихэж болох, арван жилийн хүүхэд ч эвлүүлчихэж чадах энэ мэтийн аудио  бичлэгийг эвлүүлэг үү эсвэл ориг уу гэдгийг хууль хяналтын байгууллагынхан зүдрэх юмгүй тогтоочихож чадна. Тийм ч учраас  энэ бичлэг нь анхны фэйл биш, нэмж хачирласан эвлүүлэг гэдгийг шүүх шинжилгээний байгууллага хэдийнэ нотолчихоод байгаа асуудал шүү дээ.

Ийм тодорхой юмыг бүрхэгдүүлэх нэг арга нь Монголын шүүх шинжилгээний байгууллагын чадвар боломжийг үгүйсгэж, зөвхөн гаднын байгууллагууд л үнийг бодитой тогтоож чадна гэх пиар байв.

Нөгөө талаасаа 60 тэрбумын гэх яриа болсон байлаа гэж бодоход энэ нь аль ч талаасаа гэмт хэрэг биш юм. УИХ-ын чуулган дээр ч янз бүрийн яриа санал гарч л байдаг шүү дээ. Тэр бүрийг буруутгах боломжгүй. Яагаад гэвэл аливаа асуудалд шийдэл, гарц гаргаж ирэхийн тулд олон хувилбараар авч үздэг, хэн ч санал бодлоо буруу зөв гэхгүйгээр чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. 

60 тэрбумын бичлэгийг нийгэмд үнэмшилтэй болгохын тулд гадаадын “нэр цуутай” шинжилгээний компанийн дүгнэлт гэгчээр монголчуудын тархийг угаах ажлыг өнгөрсөн жилийн өдийд эхлүүлж байсан билээ. Энэ тухай эргэн өгүүлсү.

...Өнгөрсөн жилийн өдийд наадмын өмнөхөн долдугаар сарын 4-нд  Ц.Оюунгэрэл, АН-ын хуульч О.Алтангэрэл хэвлэлийнхнийг цуглуулж байгаад “зууны” мэдээлэл хийв. Ц.Оюунгэрэл 60 тэрбумын бичлэгийг дэлхийд нэр хүндтэй “АНУ-ын “Legal Audio Video” компанид илгээж шинжлүүлсэн. Тэндээс  долоон хуудас дүгнэлт ирсэн, шүүхийн шинжилгээний статустай, дууны инженер хүн шалгасан дүгнэлтээ ирүүлсэн. Хариу нь ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн” гэж мэдэгдсэн билээ.

Харин түүний тэр дэлхийд нэртэй “Legal Audio Video” компанийн мөрөөр мөшгөж нэг харвал инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч гэмээр дүр төрх харагдана.  Тус компани тэрхүү бичлэгийг өнөөдөр нь И-мэйлээр хүлээж аваад маргааш нь хариу өгч,  гайхалтай түргэн шуурхай ажилласан байдаг. Гэтэл амьдрал дээр ийм  ноцтой гэмээр чухал шинжилгээг тэгж ганцхан хоногт  шинжилж тогтоодог нэр цуутай компани АНУ-д ганц ч байдаггүй аж.

Энэ бичлэгийн хариу ирсэн долдугаар сарын 4-ний тэр үеэр АНУ-ын Нью Йорк хотод амарч байсан Монгол Улсын иргэн Д.Батсүх дээрхи “Legal Audio Video” компанийнхантай уулзахаар зорьж очжээ. Гэтэл Ц.Оюунгэрэлийн нэр алдартай гэж тодотгоод байсан энэ компани маань Христийн сүмийн подвалд  байрладаг, компани биш  хувь хүн байсан гэнэ.

“Legal Audio Video” компанийн ерөнхийлөгч гээд байсан Frank Piazza гэх хүнтэй утсаар нь холбогдож учир байдлаа хэлбэл “Би сайн мэдэхгүй байна. Стив гэж хуульч бий. Түүнтэй холбогд” гээд утсыг нь өгчээ. Харин мөнөөх  Стив нь утсаа авсангүй, Voice mail дээр тохируулсан байсан гэнэ.  Сүмийнхний ярьснаар  тэр подвалыг нь түрээслэгчид бараг ирдэггүй, хааяа нэг үзэгддэг гэжээ.

Иймэрхүү л хүмүүс Монголын улс төрд үүсээд байсан эргэлзээг шинжилж шийдсэн нь тэр байжээ. И мэйлээр явуулсан аудио бичлэгийг нь ганцхан хоногт шинжилж тогтоогоод 7 хуудас тайлан явуулчихдаг энэ шуурхай компанийн захирал Frank Piazza-г  буруу дүгнэлт хийсэн, коллежийн боловсрол ч байхгүй хэмээн гадаадын  сайт дээр бичсэн нь байна. Тэрбээр зүгээр л нэг дуу бичлэгийн студи ажиллуулдаг нэгэн гэх мэдээлэл ч байна. Үүнийг л Ц.Оюунгэрэл дэлхийд нэртэй компани гэж тодотгоод байгаа хэрэг.

60 тэрбумыг нийгэмд дуулиан болгон басгож ирсэн нөхөр нь Г.Доржзодов гэх залуу. Хаанахын ямар хүн болох нь тодорхойгүй нэгэн нийгэмд өөрийгөө нээж өгөх ядмагхан арга бодож олсон нь энэ биз. Үүнийг уухайлан дэмжиж, өндөр авахуулж үнэн гэдэгт итгүүлэх ажлыг гардан  зохион байгуулсан нь манай АН-ынхан. Тэр дундаа эрхэм хатагтай Ц.Оюунгэрэл. Тэрбээр уг нь ардчиллын буянаар  УИХ-ын гишүүнээс эхлээд төрийн сайд хүртэл алба хашиж  үзсэн, барагтай юманд барьц алдахаар нэгэн биш сэн билээ. Харамсалтай нь өөрөөсөө бусдыг бичиг үсэггүй мэтээр басамжилж, өөрөөс нь өөр хэн ч гадаадад явж гахай шувууны мах идээгүй юм шиг төсөөлж, өөрөөс нь өөр хэн ч гадаад хэлээр мэдээлэл авч чадахгүй мэт дорд үзэж, Нвю Йоркийн жирийн нэгэн подвал түрээсэлэгчийг “дэлхийд нэртэй” компани мэтээр итгүүлэхийг оролдсон нь дэндүү бохир арга юм.

Дашрамд тодотгоход энэхүү “Legal Audio Video” компаний араас явсан Д.Батсүхийг  МАН-ын хүн юм байгаа биз хардаж сэрдэж болох юм. Гэвч тэрбээр тухайн үед Нью Йоркт амарч байсан жирийн иргэн бөгөөд бүр ч эсрэгээрээ Ардчилсан намын гишүүн, тус намын одоогийн дарга С.Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн ажээ.

Дуусч өгдөггүй дуулиан 60 тэрбумын хэрэг гэдэг нэг иймэрхүү л үнэн дүр зурагтай зүйл. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр мөнөөх бичлэгийг хийсэн гээд байгаа Г.Доржзодов  айхдаа Ц.Оюунгэрэлийн гэрт хэдэн сараар бүгсэн нь дээрхи 60 тэрбумын хэрэг гэгчийг тэд хамтдаа бүтээсэн юм биз гэсэн хардлагыг харин төрүүлж байгаа юм. Шударга  зүйл хийсэн бол тэгж айж, амиа хоохойлох шалтгаан Г.Доржзодовт үгүй билээ. Магадгүй тэр 7 хуудас тайлан ирүүлсэн Frank Piazza ч бас нэг хамтрагч нь юм билүү, хэн мэдлээ.

Г.Итгэлсайхан



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.194Зочин   • 2018, 10 сарын 7. 10 цаг 54 минут

ene bogsnii tsaas yu xutsaad bnaa . ayga tavgaa aytaixan ugaaxaa bodood yvj bai

202.131.243.186Зочин   • 2018, 10 сарын 4. 12 цаг 43 минут

Энэ Энхболдыг хайцайлаад байгаа нөхөр ёстой уваагүй гахай юмаа.ямарч шинжилгээ нотолгоо хэрэггүй үнэн гэдэг нь ойлгомжтой байгаашдээ.Одоо зөрчил гаргасан жолоочийг газар дээр нь бичлэг хийгээд нотолгоотой нь ЗЦГ явуул гээд байгаа. Энгийн иргэд торгуулж эрх тушаалтангууд эвлүүлэг гээд өнгөрөх болох юм байнадаа.

124.126.2.170ugui shuu   • 2018, 10 сарын 8. 18 цаг 31 минут

Enhboldiig er hamgaalaagui ee. Enhbold hen negneer hamgaaluulah hereg hiigeegui. hamgaalah shaardlaga baihgui yum chini. Hamgiin ih hereg hiisen hun l aihdaa eldev hamgaalalt ene ter geed guideg yum.Odoo ch tehnik hogjood saihan sooshel gegcheer har "PIAR"-iig Battulga,Hurelsuh 2 garamgai ezemshij zaluusiin tolgoi ugaasnii huchindch hussen suudald hursench bolovsrol, uhaa ni hurehgui sandarchyavnaa he he

112.72.8.98h   • 2018, 9 сарын 12. 9 цаг 15 минут

podval tvreeclxeeree muu shinjeech b.xuu

203.91.115.43zzz   • 2018, 7 сарын 28. 13 цаг 45 минут

60 ter bumiig unen hudal geed bhaar hohirson humuusees l ,meduuleg awaach dee zahiin chawgants l ileruuleh hereg bn sh dee

202.9.41.153а   • 2018, 7 сарын 27. 19 цаг 38 минут

ЖИНХЭНЭ БӨГС ДОЛООГЧИЙН МОНГОЛЫН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ НӨХӨР БАЙН ДАА

124.126.2.170ugui shuu   • 2018, 10 сарын 8. 18 цаг 34 минут

Aa yaa yaa mundag tuvchignoj baina shuu he he. Harin ooroo jinhene tsunh barij bogs doloodog ni bish uu. He he

49.0.135.2Z   • 2018, 7 сарын 10. 11 цаг 48 минут

Shan shaah ymaa jinhene M.Enkhboldiin bugs doloogch narin neg bna

122.201.22.76Энхболд шиг бузар биш шүү ла   • 2018, 7 сарын 5. 9 цаг 27 минут

ҮНЭН 60Н ТЭРБУМ МАШ НОТОЙ ЧИ БИТГИЙ ШАА МАН ИЧ ҮНЭН НАЙМААЧИД МАН ШҮҮ ХУДЛАА ХУЦАХ ХЭРЭГГҮЙ ҮНЭН 60 ТЭРБУМИЙН ЛУЙВАРЧИН ЭНХБОЛД МӨН

124.126.2.170ugui shuu   • 2018, 10 сарын 8. 18 цаг 24 минут

Ta hunii amaar huudegnehee boli doo. M.Enhboldiin buzar gej yu baihav dee.Battulgaas davj garah buzar hun mongold baitugai ni delhiid hovor biz

202.72.245.198ХХ   • 2018, 6 сарын 30. 23 цаг 03 минут

ОДОО ЯМАР Ч ТАЙЛБАР ХЭРЭГГҮЙ ДЭЭ, МОНГОЛ ТҮМЭН ҮҮНИЙГ БАТАЛЧИХААД БАЙНА. ХАРИН М. ЭНХБОЛД ДАРГА БОЛОН ТҮҮНИЙ 60 ТЭРБУМЫН БАГ Л АРАЙ Л БАЙНА ДАА, ОДОО АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙХ Л ҮЛДЭЖ БАЙНА ДАА

124.126.2.170ugui shuu   • 2018, 10 сарын 8. 18 цаг 21 минут

Hiigeegui hergiig huleeh yum uu!?ugui l baina daa.Tegj yarih yum bol M.Enhbold hamgiin baga ed mongond orootsoldson hun mon. Uuniig huuliin baiguullaga ch notolno. Harin tsomogchdiig l arai judagtai baihiig shaardsaniih ni toloo uvaigui shunaltnuudiin hiij baigaa tohuurhal yum aa.Ug ni unen huchtei l gedeg yum. Mongo huchtei bolson ene tsagt yaadgiig harah l uldeed baina daa

202.179.24.66ИРГЭН   • 2018, 6 сарын 28. 20 цаг 27 минут

ИЙМ БӨГС ДОЛООГЧИДООС БОЛЖ АРД ТҮМЭН ХОХИРЧ БАЙГАА ЮМ ДАА.60-ХАН ҮНЭНЭЭ ХҮЛЭЭГЭЭД АЛБАН ТУШААЛАА ӨГЧИХӨӨД БАЙХАД ЭНЭ МЭТИЙН БӨГС ДОЛООГЧИД БААСЫ НЬ ДОЛООХ ЮМ ДАА.ЯАСАН Ч АРЧААГҮЙ ГУТАМШИГТАЙ АМЬТАН ҮҮНИЙГ БИЧИЖ БАЙНА АА. ХАЖУУД НЬ ХАНЬ ИЖИЛ ГЭЖ БАЙДАГ БОЛ БӨӨЛЖИС ЦУТГААД ОЙ НЬ ГУТАЖ БАЙГАА БАЙХ ДАА.БЯЛДУУЧ УРВАГЧ ДОЛДОЙ БӨГС ДОЛООГЧДООС БОЛЖ МОНГОЛ МӨХӨЖ БАЙГАА ЮМ ДАА.ЭХ ОРОНЧ ГЭЖ ЭНЭ МЭТИЙН АМЬТАД ДААНЧ МЭДЭХГҮЙ ДЭЭ.ЧӨТГӨР АВАГ.

27.123.214.91Зочин   • 2018, 6 сарын 27. 17 цаг 55 минут

Тэгж л таарна.

128.199.55.32Zochin   • 2018, 6 сарын 27. 17 цаг 07 минут

Shal hudlaa ***** ym hen ch itgehgui enend chne 60terbumiig zaawal ilruulne gedegt itgej baigaa irged bid

206.189.89.216Enhmaa   • 2018, 6 сарын 27. 17 цаг 07 минут

hzee negen tsagt unen mon n il blnodoo unen hzeed ylnaa

162.243.40.174zochin   • 2018, 6 сарын 27. 17 цаг 05 минут

Enhbold metiin ymnuudiig toroos zailuulchihwal l buh ym blchih gd bgamdaaa

147.135.254.228Sonirhogch   • 2018, 6 сарын 27. 17 цаг 04 минут

ene 60terbumiihnii gar hul l bainashde iim zawtai engeed ywj baihiig boduul ert oroi hezee negen tsagt ene hereg ilreh l bolno

138.197.174.117Irgen   • 2018, 6 сарын 27. 17 цаг 04 минут

Ene ymnuud bugd Enhboldtoi holbootoi Enhbold l iimerhuu jalga downii ym hiilgenedee

138.197.158.110Zochin   • 2018, 6 сарын 27. 17 цаг 02 минут

Odoo l ene niigmee awarch uldehgui bol hetsuudeh gd baina mongolchuud mne ymr ch salbart ymr ch alban tushaald awilgal shudarga bus zuiluud noylj bn unii neg helber 60terbumiin hergiig hurtel ene baidlaar umguulj hamgaalaad baiwal zohimjgui ym harine esreg bair suurinaas temtseh heregtei

138.68.97.9Tsoodol   • 2018, 6 сарын 27. 16 цаг 58 минут

neg heseg humuus n shudarga unen gedgiig yu baidgiig haruulhiin tuluu ywj baihad zarim heseg n awilgal alban tushaalaa urwuulan ashiglagchidad n zutgeh ym !!

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.