Шинэ мэдээ

АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө10 сар 9. 13:49Хятадын Засгийн газрын гишүүдийн АНУ-д нэвтрэх боломжийг хязгаарлана10 сар 9. 10:28БНСУ ОХУ-тай шууд холбооны шугам байгуулахыг хүсэж байна10 сар 9. 9:24Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 9. 9:20"Нафтогаз" компанид илүү олон Америкчуудыг оруулахыг шаарджээ10 сар 8. 9:52Косовогийн эрх баригч нам сонгуульд ялагджээ10 сар 8. 9:45БНСУ хууль бусаар оршин суугчдын талаарх зохицуулалтаа чангатгана10 сар 8. 9:28Ажил хэргийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ10 сар 7. 11:23"Шар хантаазтнууд" байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт жагсжээ10 сар 7. 9:53БНСУ-д худалдаалагдсан Япон автомашины тоо буурчээ10 сар 7. 9:30“Хоржоонтой дурсамж”-ууд уншигчдын гарт дахин хүрлээ10 сар 5. 10:44БНАСАУ-ын туршилтын талаар хаалттай уулзалт хийх хүсэлт гаргажээ10 сар 4. 12:42АНУ шинэ ХМХ байгуулна гэж мэдэгджээ10 сар 4. 11:57Сирид өнгөрсөн сард 118 хүн амиа алджээ10 сар 4. 9:53А.Меркель харилцан буулт хийхийг АНУ, БНХАУ-д уриалжээ10 сар 4. 9:47ЕХ-нд татвар ногдуулахыг зөвшөөрснийг томоохон ялалт гэж үзэж байна10 сар 3. 12:32Өдөөн хатгах ажиллагаагаа зогсоохыг уриалжээ10 сар 3. 10:42Өсвөр насны хүү рүү гал нээснийг зэмлэн буруушаажээ10 сар 3. 9:35

У.Хүрэлсүхийн Засгийн газраас салахгүй л бол дарангуйлалд дахин живэх нь

/6-р сарын 27/  -  13 цаг 24 минут

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн хуралдааны үеэр Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Захиргааны шүүхийг татан буулгана шүү” гэж хэлсэн нь сошиалд шуугиан тарилаа. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаас үүдэж мань хүн бухимдлаа илэрхийлсэн гэж ойлгож болохоор. Сошиалд Хууль зүйн сайдын хэлсэн үгэнд эмзэглэсэн, шүүмжилсэн олон нийтийн сэтгэгдэл их байна. Ц.Нямдорж сайд бол хамар дор хагархай гэгчээр 20 гаруй жил юу дуртайгаа ярьж, хэн дуртай руугаа дайрч яваа “бурхи”. Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь үнэлэгддэг цаг хэдийнэ ард хоцорсон нэгэн. Гэвч үгэн дотор үг, Үхэр дотор гиваа бий гэдэг шиг сайдын хэлсэн үгнээс Засгийн газар, МАН бодлого харагдаж байгааг нийгэм анхаарах цаг болжээ.

МАН ходоодны мухартаа 28 жил нууж явсан бүхнийг хянах, эрхэндээ байлгах, дарангуйлах хүслээ Засгийн газраар гүйцэтгүүлэхээр Ц.Нямдорж сайдаар дамжуулж УИХ-ын чуулганы танхимаас зарлалаа. Энэ нам 70 жилийн турш бүх эрх мэдлийг өөртөө авч, бүгдийг хянаж, дарангуйлалдаа байлгасан гашуун түүх бий. Монголчуудад гашуун сургамж болж үлдсэн 70 жилийн түүх МАН-ын мөн чанар, чин хүсэл гэдэг нь хүний эрх, хууль ёс, шүүх засаглалыг эрхэндээ оруулах мэдэгдлээс нь харагдлаа.

МАН-ын дарангуйлал социализмыг үзээгүй залуус эрх чөлөөгүй, хавчигдаж, хэлмэгдэхийн хэцүүг төдийлөн мэдэхгүй. Хэлсэн үгнийхээ төлөө хянуулж, цагдуулж, үзэл бодлоо өөртөө нууж,  хөдөлмөрөө шулуулахын зовлонг үзээгүй залуус МАН-ын дарангуйллын төсөөлөхгүй байж магад. Иргэний өмчийг төрд хурааж, хэлэх үг хийх үйлдлийг нь зааж, таалагдахгүй бол өөрийнхөө “шүүх”-ээр шийтгэхийг МАН-ын 70 жилийн дарангуйлал гэж ойлгож болно.

Ийм дарангуйллаас монголчууд 28 жилийн өмнө салж чадсан. Иргэний эрх чөлөөг дээдэлж, хамгаалдаг тогтолцоотой болсон. Засгийн газар эрх баригчид буруу шийдвэр гаргаж иргэнийг хохироовол шүүхийн өмнө зогсоодог болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ бол дэлхийтэй хөл нийлүүлж байгаа Монгол Улсын нүүр царай. Дэлхийд Засгийн газар бүү хэл эзэн хаан шүүхийн өмнө зогсдог, дэнслүүлдэг. Эрх баригчид нь үнэмлэхүй эрх мэдэлтэй, шүүх засаглал нь хараат улсад дэлхий хаалгаа нээдэггүй. Шүүх нь бусад эрх мэдлээс хараат бус улсыг дэлхий тоодог эрин үед бид амьдарч байна.

Гэтэл МАН төрийн эрхэнд үнэмлэхүй олонх байгаа багахан хугацаандаа амжиж дарангуйллаа тогтоохоор шуурхайлж байна. Дарангуйлал тогтоох түүхэн үйл хэргийнхээ гүйцэтгэгчээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тодруулж, өнөөх нь уяаны нохойгоороо Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарыг дуугаргаж эхэллээ. У.Хүрэлсүх хүнд жингийн “Коммунист”, МАН-ын улаан хамгаалагч. Намынхаа төлөө УИХ-ын танхимд нударга зөрүүлж байсан “топор” монголчуудын өөдөөс гар далайж чадах дарангуйлагч гэдгийг МАН-ынхан андахгүй.

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд үнэмлэхгүй олонх байгаа МАН дарангуйллаа тогтооход шүүх засаглал саад болно. Тиймээс л шүүх засаглал руу дайрч, иргэдийн эрхийг хамгаалах тогтолцоогүй болгохоор улайрч байна. Ц.Нямдорж сайдын мэдэгдсэнээр Захиргааны хэргийн шүүхийг татан буулгавал Засгийн газар хяналтгүй болно. У.Хүрэлсүхийн засгийн газар Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол Шуудан, МИАТ зэрэг том аж ахуйн нэгжүүдийг 2020 оноос өмнө хувьчлахаар УИХ-д оруулсан. Эдгээр том хувьчлал иргэдийн хяналтгүй, Засгийн газар хууль зөрчсөн ч шүүхээр шийдвэрлэх боломжгүй болно. Засгийн газар, харьяа агентлагууд нь хэн дуртайгаа халж, сэлгэх боломж бүрдэнэ. Засгийн газар, түүний харьяа байгууллагуудын хууль зөрчиж гаргасан шийдвэр хувь хүн, хуулийн этгээдийн эрхийг зөрчиж, хохирол учруулсан тохиолдолд эрхийг нь сэргээхийн тулд Захиргааны хэргийн шүүх ажилладаг. Хуулийн засаглалтай бүх улсад гүйцэтгэгч байгууллагад хяналт тавьдаг төрөлжсөн шүүх бий.

Тийм учраас 500 шахам хуульч  “Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргах агуулгатай Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Үндсэн хууль дахь хууль дээдлэх зарчим, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах механизмыг алдагдуулах уршигтай тул уг төслийг бүхэлд дэмжихгүй байх” гэсэн зөвлөмжийг УИХ болон Засгийн газарт хүргүүлсэн.

Гэхдээ 500 хуульчийн үгээр МАН дарангуйллаа сэргээх санаархлаа зогсоохгүй л болов уу. Тиймээс Монгол Улс МАН-аас даруй салж, ардчиллаа аварч, эрх чөлөөтэйгөө үлдмээр байна.

Г.Баттүвшин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.20.55Зочин   • 2018, 10 сарын 25. 21 цаг 14 минут

соц нийгмийн үед мафи бүлэглэл байгаагүй.эх орноо лиценцээр худалдаагүй.

59.153.87.53зочин   • 2018, 8 сарын 15. 1 цаг 22 минут

Захиргааны давахын шүүх олигархуудад үйлчилдэг гэдгийг ард түмэн хангалттай харсан шүүдээ.Харин ч зөв байна.Ийм шийдвэр гаргавал шүүх тогтолцоонд гэрэл гарнаа

103.9.90.50ИЧИХ ЭНҮҮХЭНД   • 2018, 8 сарын 2. 18 цаг 39 минут

ЭНЭ ТОЛГОЙНД ШИВЧИХЭЭД БАЙГАА БӨӨС, ХУУРСНААСАА САЛАХГҮЙ БОЛ ЯМАР Ч ТОГТОЛЦОО БАЙГААД МАФИЙН АРГА БАРИЛААР Л АЖИЛЛАНА. ЭРҮҮЛ САРУУЛ, МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭР ТӨР БАРИУЛАХ ХЭРЭГТЭЙ! ЭНЭ ХЭД ЧИНЬ ЮУ Ч МЭДЭХГҮЙ, ЮУ Ч УНШИЖ СУДАЛДАГГҮЙ, АЖИЛ Ч ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ, МӨНГӨ ХУЛГАЙЛАХЫГ Л МЭДДЭГ ОЙГҮЙ ШУНАЛТАЙ МАХАН ТОЛГОЙНУУД БАЙХГҮЙ ЮУ. ТЭГЭЭД ӨӨРСДИЙГӨӨ СҮРХИЙ ГЭЭД БОДОЦГООЧИХСОН.. ИЧИХ ЭНҮҮХЭНД. УЙЛАХ Л ҮЛДЛЭЭ! БАТАЛЖ БАЙГАА ХУУЛЬ, ГАРГАЖ БАЙГАА ШИЙДВЭР, ХИЙЖ БАЙГАА АЖЛУУДЫГ НЬ ЭЭ.. ТҮЙ ЧОРТ..!

66.181.185.182Zochin   • 2018, 7 сарын 30. 21 цаг 44 минут

Mie eegeese ehleed sal

202.179.24.125Mongol hun   • 2018, 7 сарын 25. 18 цаг 30 минут

Yadargaanuud min! ta nariig hemleldej bh hoiguur chin eh orniig chin zuuguud yavah ni halag bn! inges soshiloor l uraltsaj bhaar eh ornii haana ni bolohgui bn gedgiig naad heruuliinhee prakts maraktsaar negdeed ochood henii ni buruu hen ni zuv gedgiig yalgaj salgaach!

202.9.47.178зочин   • 2018, 7 сарын 21. 12 цаг 24 минут

Үхсэн ацных нь Ардчилал вэ???Авилгачдын нам \АН\гадныхны дохио зангааны , удам угсаа муутай,, гудамжны гуйлгачингууд шдАн нам гээч муу ёрын сүгнүүд,,Хонхны дуутайгаа үхэж далд орцгоо.

43.242.243.183nohoigoo udahgui zodno   • 2018, 7 сарын 20. 12 цаг 03 минут

Ardchilagch gedeg saihan ugeer hoshgoruulaad jinhene hurungujsun hulgaichdiig shiitgey. shuteed bgaa ardchilaliin etseg ni BID zuvhun undesniihee erh ashgiig l hamgaalna gesen shuu dee. ameriktai daisan bolvol ayultai harin nuhurluvul gartsaagui uhne gej ug bii dee udahgui edgeer nohoinuudaa zolioslood uursdiiguu tseverlehee medej bgaa bailgui dee arga barilaa tavihgui uls daa ted

43.242.243.183zorigtoi daranguilagch hereg   • 2018, 7 сарын 20. 11 цаг 57 минут

saihan hutsaj bn odoo daranguilal heregtei za yu gadniihantai niilsen nohduud davarch bn ta nar. hunii er huviin umch genuu ter hii hooson zuileer ireeduigee gazar nutagaa tsusaa hamgaalahuu. ireedui uy chini hariutslaga tootsno shuu ta nartai Hurelsuh uur hench bai gesen ene ulsad deg juram dotood hynalt zailshgui chuhal bolod bn

202.9.44.66zochin   • 2018, 7 сарын 13. 11 цаг 02 минут

Battuvshin chi yg odoo Uls eh oronoo haashaa yvj baigaag helj chadahuu -sotsiolist niigemd 70-jil buteesen hugjul devshel buhniig deeremden tonoj uls oroniig suireliin irmegt avchirsan Ardachlal gegch hii uzegdliig yg odoo dugneed hel dee mal mini ergen toironoo sain har 27-- jiliin dotor Uls oron suirch muhuj baina UHAAR SEHEER

122.201.31.9зо   • 2018, 7 сарын 10. 20 цаг 08 минут

АН ы үед маш эвгүй хуулиуд батлагдсан юм даа хуулиар амьдарч явааа болхоор яалтай ч билеээ

103.57.93.199 хэтрүүлж бологүй ээ   • 2018, 7 сарын 10. 14 цаг 02 минут

Г.Түвшин хүүгийн бичсэн зүйлийг уншаад ахнь хэдэн үг хэлмээр болчихлоо .Уучлаарай! Засаг төр гэдэг ойлглтоо бүр сонгодог утгаар нь уншдаггүй юм гэхэд наад зах нь нийгмийн ямар ч тогтолцоотой байсан тухайн цаг үедээ тохирсон хэм хэмжээг төр нь тогтоож иргэд нь мөрдөж ирсэн байдаг юм. Тэр хэм хэмжээ нь тухайн орон зайдаа үүргээ гүйцэтгээд дараагийн тогтолцоондоо шилжих жам ёсны үзэгдэл.Ийм үзэгдэл дэлхийн улс бүрт өөрийн өнгөөр явагдаж ирсэн. Хаа ч байгаагүй харгислал мэтээр хэтрүүлж зорилготойгаар харлуулж хүссэндээ хүрэх гэх нь жудаггүй үйл

202.131.238.35Gxd   • 2018, 7 сарын 4. 15 цаг 56 минут

МАН--ын дарангулал гэж солиорохоо болимоор юм, Эцэгийн хийсэн хэрэгийг хүүхэд нь хүлээдэггүй биз дээ? Тэрэнтэй адилхан энэ ардчилалыг өмчлөөд байгаа солиотуудын аав, ээж ч тэр энэ намд харяалагдаад л тойрон хүрээлэгчидийн тоонд орсоны хүчинд та нар гайгүй боловсрол эзэмшсэн гэж ойлгодог . Тэгвэл та бүхэн ч гэсэн тэр үед намын гишүүн байсан аав, ээж, эмээ , өвөөгөөсөө таэгалзаач өнгөрсөн үеийг ярихаасаа илүү өөрсдийнхөө энэ ууж идэж байгаа ил далд хийдэг найраагаа боль ИХ-ын танхимаас гарангуутаа л нам нь хамаагүй хэнтэй найрч улсаас хулгай...

66.181.178.150aa   • 2018, 7 сарын 2. 13 цаг 11 минут

Hulgaich, luivarchid, gemt etgeeduudiin tald uichildeg bolson shuuh procuroriig ceverlej baij mongol hugjine shuu.

202.9.42.1зочин   • 2018, 7 сарын 2. 10 цаг 33 минут

энэ бууны нохой бичжээ шүүхийн хараат байдлаас гарах арга ядсандаа нямдорж гуай тэгсэн гэсэн Мафи дампуурлаас гарахад нь иргэн бүр туслахыг хичээх цаг болсон Шүүхийг л хараатбиш болгоход арга бодохгүй бол Мафи үргэлжилнэ ээ

175.38.88.125Зочин   • 2018, 6 сарын 29. 18 цаг 53 минут

sahilga daranguilal hoeriig yalgaj sur

103.57.93.199яг үнэн.   • 2018, 7 сарын 10. 14 цаг 15 минут

Ямар ч үлс нийгмийнхээ хэм хэмжээг тогтоон хуульчилсан байдаг юм. Тэр хуулиан мөрдөх нь үргэний үүрэг, Мөрдөхгүй иргэн байвал түүнийг хуулиараа цээрлэл үзүүлдэг дэлхийн жишгээс бид зайлах аргагүй ээ. Энэ жамаар явна. Үүнийг дарангуйлал гэж ойлгож түүнийгээ нийгэмд түгээх нь зохимжгүй бөгөөд эмх замбараагүй байдалд бусдыг турхирсан хууль бус үйлдэл тул хуулийнаа заалтаар тохирсон цээрийг үзүүлэх нь шудрага ёсонд нийцнэ.

27.123.212.141з   • 2018, 6 сарын 28. 22 цаг 33 минут

оолон нийт биш хэдэн шүүгч эрх ашгаа хамгаалахыг оролдож байна.

43.242.243.183tiim   • 2018, 7 сарын 20. 11 цаг 59 минут

tiim

103.57.94.75Монгол   • 2018, 6 сарын 27. 20 цаг 06 минут

Баттүвшин та бүү горьд. Хүрэлсүхийн Засгийн газар байна. Цаашид ч байна. Монголд "бага зэрэг" дарангуйлал хэрэгтэй. Тэгэхгүй бол АНУ-ын сүмийн доод хонгилд орших байх нэг шар толгойттой Монголоо алдсан нэг эм нийлж байгаад төрийг самарч дуусгана даа.

103.57.93.199хүү минь чи цэвэргүй ээ   • 2018, 7 сарын 10. 14 цаг 09 минут

Эх нь хээр алга бол хүү нь хээр алга гэж мэдэх үү! Чи ойлгож бичсэнийг үнэн гээд бодьёо. Тэгвэл чи өөрөө тэр хагислагчийн үр удам нь. Тийм болохоор орчин цагтаа тохирсон эрх мэдэлд хүрч харгислалаа амьлуулахын тулд өмнөхөө үеэ хэрээс хэтсэн хараар будаж их шудрага энэрэнгүй баг зүүсэн балмад этгээд л байж таараа за юу

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.