Шинэ мэдээ

Бразил хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн туршилтыг явуулжээ3 сар 23. 11:40Х.Гуайдогийн туслахыг даруй суллахыг уриалжээ3 сар 23. 11:37Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж3 сар 22. 16:20Шүүгчид иргэдийн өмгөөлөл авах эрхэд халдаж байна3 сар 22. 10:26Украин улс цэргийн зориулалттай дроныг туршжээ3 сар 22. 9:45Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав3 сар 22. 9:44Гарын таван хуруу мюзикл Улаанбаатар хотод тоглогдоно3 сар 21. 14:58Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн албан тушаалдаа орлоо3 сар 21. 9:58Эрдоган цаазаар авах ялыг сэргээхэд бэлэн байна3 сар 21. 9:56М.Помпео бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр Кувейт, Израил, Ливаныг зорьжээ3 сар 21. 9:54Венесуэлийн эрх баригчид Колумбитай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ3 сар 20. 12:12Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53Албан тушаалаасаа огцрохыг Алжирын Ерөнхийлөгчөөс шаардав3 сар 20. 9:33Шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төлөөлөгчийг урина3 сар 20. 9:29М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:21Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02Гадаадад суралцмаар байна уу ? Нээлттэй өдөрлөг3 сар 19. 13:57Ж.Ардерн: Хохирогчдын оршуулгын зардлыг Засгийн газраас гаргана3 сар 19. 12:47Трамп цалингийнхаа дөрөвний нэгийг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандивлажээ3 сар 19. 12:46Германы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна3 сар 19. 9:25Сенатч К.Гиллибранд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө3 сар 19. 9:25Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай3 сар 18. 13:14Шинэ Зеландын сүмийн халдлагыг ганцаараа үйлдсэн болохыг тогтоожээ3 сар 18. 9:37Хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ3 сар 18. 9:34БХАТИХ-ын чуулганы хаалтын хуралдаан боллоо3 сар 15. 15:39Японы Олимпын хорооны ерөнхийлөгч огцорно3 сар 15. 15:27БНАСАУ АНУ-тай хийж буй хэлэлцээгээ зогсоохоор төлөвлөж байна3 сар 15. 15:27Шөнийн цэнгээний газрын “ажиллах цагийг өөрчилсөн”-өөр ахуйн хүрээний архидалт нэмэгдэнэ3 сар 15. 13:36Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа3 сар 15. 13:36

Х.Баянмөнх: Допингийн шинжилгээг авлигын арга хэрэгсэл болгож байна

/6-р сарын 26/  -  12 цаг 26 минут

Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлага болон эмч нарыг шалгуулахаар АТГ-т хандсан. Тодруулбал, тус төвд ажиллаж байгаа хүмүүс нь ах дүү, хамаатан садны холбоотой. Шинжилгээ авахдаа ямарч хяналтгүй явагддаг. Тиймээс эдгээр хүмүүсийг шалгуулахаар болсон хэмээн мэдэгдсэн юм.

Харин АТГ-аас “Дархан аварга Х.Баянмөнхийн гомдлыг шалгаж байгаа” гэсэн юм. Улмаар өнөөдөр мэдүүлэг авахаар дууджээ. Дархан аварга Х.Баянмөнхийг мэдүүлэг өгөхөөр орохоосоо өмнө хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Дархан аварга Х.Баянмөнх “АТГ-аас мэдүүлэг өгнө үү гэж дуудсан. Энэ дагуу мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Би бөхчүүдийнхээ эрх ашигийг хамгаалахаар явна. Өнгөрсөн 16 жил МҮБХ хууль бус ажиллагаа явуулсаар ирсэн. Олон ч хууль бус үйлдэл бугшсан. Үүнээс допингийн асуудал маш их анхаарал татсаар ирсэн. Допингийн шинжилгээг хууль бусаар авч, ямарч хяналтгүйгээр хариуг нь гаргаж, илрүүлж байна. Ерөөсөө хэдхэн хүний эрх ашиг, дур зоргоор явж байна. Хууль дүрэм, хүний эрх зөрчиж байна. Энэ Допингийн эсрэг төвийг хэн байгуулсан юм, ямар бүтэцтэй ажилладаг юм, ажилчдаа ямар ур шалгуулаар авдаг юм, допингийн шинжилгээг авахдаа яагаад хөндлөнгийн хяналт оруулдаггүй юм, яагаад хяналттайгаар хариуг нь задалдаггүй юм, хэдэн номерын шилэнд хэний шээс байгааг хяналтын дор явуулдаггүй юм гээд олон асуудал бүрхэг байгаа учир үүний цаана авлигын шинж байна уу гэж үзэж АТГ-т хандсан. Бидэнд ирсэн мэдээллээр Допингийн эсрэг Үндэсний төвийн орлогч захирал Г.Сүхбат нь УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуулийн захирал, тус төвийн их эмч Э.Энхсанаа нь “Аварга” дээд сургуулийн багш, Э.Энхсанаагийн нөхөр Энх-Амгалан нь Допингийн эсрэг Үндэсний төвд хяналтын ажилтан, Энх-Амгалангийн ахынх нь хүү Хайдавдорж нь тус төвийн хяналтын ажилтан хийдэг гэж байна. Энэ нь авлигын шинж чанартай болсон юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Бөхчүүдийн нэр төрийг гутаадаг, сэтгэл санаагаар унагадаг, бэлтгэлийг нь муутгадаг арга хэрэгсэл болж байгаа юм биш биз гэх болгоомжлол байна. Энэ арга хэрэгслээ ашиглаж, улсын наадамд төрүүлэх магадлалтай бөхчүүдийг залхаан цээрлүүлж байгаа юм биш биз гэх хардлага сэрдлэгэ байгаа учир АТГ-т хандсан” гэлээ.

-Ингээд тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

  • Үндэсний баяр наадмын комиссоос допинг хэрэглэсэн бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй гэх шийдвэрийг гаргасан байна. Үүнд та ямар байр, суурьтай байна?
  • Барилдуулахгүй байх шийдвэрийг гаргаж болно. Гэхдээ хяналттай, баталгаатай баримтад үндэслэн энэхүү шийдвэрийг гаргах ёстой. Хуулийн ганц л заалт бий. Баяр наадмын тухай хуулинд тав давсан 16 давсан бөхөөс допингийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Өнгөрсөн жил тав давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад илрээгүй. Түүнээс хэн, дуртай хүн дуртай цагтаа бөхийг дуудаад допингийн шинжилгээг авч болохгүй. Бат-Орших, Даш нарын барилдах эрхийг нь шүүхээс сэргээсэн. Гэтэл тэр хүмүүсийг барилдуулахгүй гэж байна. Шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдлийг эдлээд байна шүү дээ.
  • Бөхийн салбар хоорондын хуралдаан дахин хуралдсан уу. Ойлголцол ямар түвшинд явж байгаа вэ?
  • Үндэсний их баяр наадмын комисст хоёр холбооны алинаас нь ч төлөөллийг оруулаагүй. Хууль зүйн яамны ТНБД Баясгалан “Би наадмаа хийнэ” гэж хэлсэн. Цагдаагийн хүчээр хийх гэж байгаа юм байлгүй. Тэгэхээр тэр хүн оноолтоо хийж, цолоо дуудах гэх мэт бүхий л ажлаа хийх юм байлгүй. Тэр хүн хууль бус холбооны хүмүүстэй холбоотой. Тэгэхээр тэд нараасаа зөвлөгөө аваад хийх байх.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.11.104иргэн   • 2018, 6 сарын 29. 2 цаг 03 минут

Хамгаас хүчит хар аврага Х.Баянмөнх Хари амеркаас джинс шаасан гээд л 1960-70-аад оны хөгшид , Хамт явсан тамирчид нь яридаг юм билээ. Өөрөө ч шалтгаан зааж хэлдэг билээ. Одоо допингийн загалмайлсан эцэг гэгдэх вийдээ ?!

112.72.11.105иргэн   • 2018, 6 сарын 29. 1 цаг 13 минут

Хар аврага хөгшрөөд зөв бурууг ялгах чадвар нь суларсан ?? Эсвэл Тбб-аараа бөхийн өргөөг өвах гэж шунаад байна уу ?

103.57.94.75зочин   • 2018, 6 сарын 27. 19 цаг 50 минут

Допингийн загалмайлсан эцэг нь энэ Хорлоогийн Баянмөнх юм гэнэ лээ шүү.

103.229.123.63зочин   • 2018, 6 сарын 26. 18 цаг 32 минут

Баянмөнх аварга бөхчүүдийг талцуулах ажлыг сайн л хийж буй юм байна. Залуусыг хэрэгт хутгах нь дээ.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.