Шинэ мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ5 сар 27. 12:32АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49

МҮБХ: Допингийн шинжилгээг Б.Бат-Эрдэнэ аваргаас хамааралтай Допингийн эсрэг Үндэсний төвөөр биш, ашиг сонирхлын зөрчилгүй эмч нараар хийлгэхийг хүслээ

/6-р сарын 21/  -  9 цаг 17 минут

МҮБХ-ноос Шадар сайд Ө.Энхтүвшинд хандаж хүсэлт гаргалаа. Учир нь “Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо”-ны Бөхийн Салбар Хорооны дарга, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст МҮБХ-ноос төлөөлөл оролцуулаагүй, харин хүчингүй тамга тэмдэг ашиглаж хууль зөрчиж буй УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй үгсэн хуйвалдаж түүнтэй хамаарал бүхий Р.Даваацэрэн, Б.Цогтбаатар, С.Гантөр нарыг Баяр наадмыг зохион байгуулах комисст оруулсан гэжээ. 

Мэдэгдэлдээ "Р.Даваацэрэн, Б.Цогтбаатар, С.Гантөр нар нь Баяр Наадмын Хороонд олон жил ажиллахдаа наадмын будлиан, найраа, допинг, яс үндсээр ялгаварлан гадуурхах үйл ажиллагааг гардан гүйцэтгэж, туйлд нь хүргэсэн этгээдүүд юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн баяр наадамд Монгол улсын арслан О нь ам авах үедээ 3 хуруугаа гозойлгон/ 300 сая төгрөгөөр унаж өгөх/ найраа хийж байхад Р.Нямдоржийн төрсөн дүү Р.Даваацэрэн нь үүнийг зохион байгуулж байсан нь наадамчин олонд ил болсон.

2016 оны наадмын 8 даваанд өрсөлдөгч бөхөө давсан улсын арслан П.Бүрэнтөгсийг илт буруу шийдвэр гарган дахин барилдуулсан, 2017 оны өрсөлдөгч бөхөө давсан Санжаадамба унасанд тооцож баяр наадмыг будлиантуулсан гол зохион байгуулагчид нь дархан аварга Б.Бат-Эрдэнийн ойр дотны С.Гантөр, Д.Цогтбаатар  нар юм" хэмээн дурьджээ. 

Түүнчлэн “Допингийн Эсрэг Төв” гэх байгууллагыг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн мэдлийн Аварга Дээд Сургуулийн захирал, багш, ажилтнууд нь гэр бүлээрээ удирдаж, Монгол бөхчүүдийг талцуулан хувааж, өөрийн  эзэнд таалагдахгүй байгаа бөхчүүдийг допингчин болгож, хувь заяа, хөдөлмөр, нэр төрөөр нь тоглох аюултай хэрэгсэл болсон байна. Допингийн эсрэг төвийн удирдлага, багш, ажилчид, албан хаагчид нь нэг нэгнээсээ, нэг дээд сургуулиас, нэг дархан аваргаас хамааралтай, хөндлөнгийн хяналтгүй ажиллаж олон бөхчүүдийн шинжилгээний хариуг өөрчилж, хариугаар нь шантаажилж их хэмжээний төгрөг нэхдэг, мөнгө төлсөн нэгний хариуг нь устгадаг, эзнийхээ даалгавраар, тодорхой зорилготойгоор яс үндсээр нь ялгаварлан гадуурхаж хуурамч хариу гаргаж хэвлэлээр нэр төрийг нь гутаадаг байдал нь энэ хэрээс хэтэрч байгаа тул асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэлт гаргаад байна. 

Ингээд хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.