Шинэ мэдээ

"Энхтайван хөгжлийн сан"-гийн тусламжаар 4 дэх хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ5 цаг 39 минутын өмнөДэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 10:14Хятадын Засгийн газар Хонконгийн цагдаа нарыг дэмжиж байна11 сар 21. 9:59Абэ Шинзо Японын улс төрийн тогтолцоог тогворжуулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна11 сар 20. 11:55Амьдралд хайртай хүн бүхэнд зориулав11 сар 20. 10:59Хонконгт эмх замбараагүй байдал дэгдэнэ гэдгийг эртнээс таамаглаж байжээ11 сар 20. 10:06К.Лам тайвнаар гарч ирэхийг жагсагчдад уриалжээ11 сар 20. 10:05Абэ Шинзо Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан хүн болно11 сар 19. 13:15“WE” application энэ сард нээлтээ хийнэ11 сар 19. 10:46“Huawei”-д бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ11 сар 19. 10:45Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ11 сар 19. 10:17Венецэд үерийн гамшиг 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулжээ11 сар 19. 10:03Ла-Маншийн хоолойд 39 цагаачийг саатуулжээ11 сар 18. 13:19Залуу судлаачид “Агаарын Бохирдлын Википедиа” ном бүтээж байна11 сар 18. 11:18АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ11 сар 18. 10:33"Шар хантаазтнууд"-ын хөдөлгөөн эхэлсний ойн үеэр дахин мөргөлдөөн болжээ11 сар 18. 10:04Боливи улс Венесуэлтэй дипломат харилцаагаа тасалсныг мэдэгдэв11 сар 18. 9:54"Цэнхэр алт"11 сар 16. 11:33Шар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ11 сар 15. 16:59"Шударга бусын хонгил" ТББ-ын тэргүүн Н.Алтанхуягийн "төлбөр төлөгдөж эхэллээ11 сар 15. 15:25БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ11 сар 15. 13:25БНАСАУ: АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн11 сар 15. 9:46Хонконгт жагсагчдын халдлагад өртсөн эрэгтэй нас баржээ11 сар 15. 9:45Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!11 сар 14. 16:21Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдээс анхны жишиг хорооллыг бий болгоно11 сар 14. 16:00В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 11:44Таван толгой түлш ХХК зардал хэмнэх шинэ техник нэвтрүүллээ11 сар 14. 10:54БНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ11 сар 13. 12:42Ц.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой11 сар 13. 11:21Газын зурвасын ойролцоо 48 цагийн “онц байдал” тогтоожээ11 сар 13. 10:44

Х.Баянмөнх: Допингийн шинжилгээ 16 жил “Аварга” дээд сургуулийн мэдэлд байлаа

/6-р сарын 20/  -  12 цаг 24 минут

Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлтээ өглөө. Тэрбээр ямар шалтгаанаар ийнхүү гомдол гаргасан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Дархан аварга Х.Баянмөнх "Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил хууль дүрэмгүй, хөндлөнгийн хяналтгүй ганц хоёр хүний мэдэлд явлаа. Энэ байдал даамжирсаар бөхчүүдийг дарамталж, шантаажилдаг "зэвсэг" болсон байна. Энэ удаагийн баяр наадмаар ямар нэг асуудал дэгдэх шинжтэй байна. Тиймээс Допингийн эсрэг төвийн удирдлагуудыг шалгуулах хүсэлт тавиад байна.

Бөхчүүдийн бие бялдрыг мэдрэлгүй болтол тарьж байгаа хэсэг бүлэг хүмүүс байгаа сураг байна. Одоогийн байдлаар 14 хүнээс допинг илрээд байна. Гэтэл 5 хүнээс илэрсэн гээд есөн хүн нь алга болчихлоо. Энэ асуудалтай холбоотойгоор мөнгө авдаг гэж байна. Шинжилгээнд хөндлөнгийн хяналт байхгүй. Хэний шээснээс шинжилгээ авч байгаа нь мэдэгдэхгүй байна. 

 Дээр нь энэ байгууллагад садан төрөл, гэр бүлийн гээд санаа нэгтэй хүмүүс байгаа нь хардлага төрүүлж байна. Бөхчүүдийн эрх ашгийг боож, сэтгэл санаагаар унагаах, нэр төрийг нь унагах зэрэг асуудал сэргээшийн асуудалтай холбогдож байгаа учир өнөөдөр АТГ-т хандаад байна.

Улсын баяр наадмын тухай хуульд шөвгийн 16-д үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Гэтэл гадуур явж байхад нь шинжилгээ аваад допинг илэрсэн гээд олон нийтэд зарлачихсан. Харин тэр хоёр бөх маань шүүхэд хандаад ялалт байгуулсан" гэлээ. 

 Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

- Допинг хэрэглэсэн нь илэрсэн бөхчүүд шүүхэд хандаад ялалт байгуулсан гэдэг нь үнэн үү? 

- Тийм. Хоёр бөх шүүхэд хандаад ялалт байгуулсан. Баяр наадмын тухай хуулинд улсын баяр наадмын сүүлийн 16 -т үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авна гэж заасан. Гэтэл энэ хоёр өнгөрсөн жилийн наадамд допингийн шинжилгээ өгөөл гараагүй. Тийм байтал саяхан зүгээр явж байхад нь барьж аваад допинг илэрлээ гэж зарласан. Тиймээс энэ хоёр бөх шүүхэд хандан ялсан. Шүүхээс Бат-Орших, Даш хоёрыг Улсын байр наадам, Цагаан сарын барилдаанд барилдах эрхтэй гэж заасан. Гэтэл хуучин холбооны нөхдүүд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байна. ТББ-ийн шийдвэрээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болдог юм уу. 

- Та сая "Бид эвлэрэхэд бэлэн" гэж хэлсэн. Эвлэрэхэд яг юу саад болоод байна вэ? 

-Бөхийн мэргэжилтнүүд, Наадмын төв комисст наадмаас өмнө эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан нэг хүчин болоод төр ард түмний бат нэгдэл болсон баяр наадмаа сайхан хийхийг уриалж байна. Монголчууд бид баяр наадмаа л сайн хийж чаддаг улс. Үүнийгээ хийж чадахгүй бол бидний улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэхээр асуудал урган гарч байна.

Хоёр холбоо эвлэрэхэд Г.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ нар саад болж байна. Бөхчүүд эвлэрье гэж байна. Ярилцаж тохироод өглөө нь эвлэрлийн гэрээ байгуулахаар тохирсон байхад Б.Бат-Эрдэнээс болж больсон. Үүн дээр нэг зүйл хэлэх хэрэгтэй байна. Эвлэрлийн гэрээ байгуулахгүй, бөхчүүдийг оролцуулахгүй байгаа Баяр наадмын комиссын Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Баясгалан гэж хүн бий. Энэ хүн надад та нартай та наргүй төр наадмаа хийнэ агсамнасан. Тэр нь цагдаагийн хүчээр хийнэ гэсэн үг. Ингэвэл бөхчүүд, иргэд ямар нэг зөрчил гаргасан хариуцлагыг Г.Баясгалан түүнтэй хуйвалдаж байгаа Б.Бат-Эрдэнэ нар хариуцна шүү.

Эцсийн эцэст хууль бус асуудлыг зохион байгуулж буй холбоодтой жил бүр хамтран ажиллаж байгаа хүн бол Г.Баясгалан. 

Хуулийн бодлогыг төрийн өмнө хариуцаж байгаа Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хуулийг эсэргүүцэж, шүүхийн шийдвэрийг урж хаяж буй нөхдүүдтэй хамтран ажиллаж байна. Баяр наадмаар онцгүй байдал үүсч болох нөхцөл байдал үүссэн байна. 

Сэргээшийн асуудал яс үндсээр ялгаварлах, наадмаар дээгүүр барилдах бөхчүүдийн асуудалд нөлөөлөх хэмжээний болоод байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.11.104иргэн   • 2018, 6 сарын 29. 1 цаг 44 минут

монгол бөхөд анх удаа допинг хэрэглэж баяр наадмын түрүү авсан хүн нь баянмөнх гуайн хүргэн агваансамдангийн сүхбат гэгч бишүү ? 2002 оноос эхлээд зүүнхараагийн зоригт начинд олиулаад , дараа жил нь өөрийн шавь амгаланбаатарт гуд датуулаад допинггүй барилдаж чадахгүйгээ мэдээд уйлаад байсан биз дээ цолоо хураалга шудрагааар

103.57.94.75Их Монгол   • 2018, 6 сарын 27. 19 цаг 59 минут

Баянмөнхөө Халхын хавтгай дээр наадам болдгоороо болноо. Өөр юу болохгүй. Тэр чиний хүсээд байгаа үймээн самуун бүр ч болохгүй. Монголчууд ухаантай даа. Хэн нь хэн бэ гэдгийг сайн мэдэж байгаа. Монгол бөхийн торгон ногоон дэвжээг Баянмөнхтөнгүүд сэвтээж чадахгүй дээ.

103.57.94.75Зочин   • 2018, 6 сарын 27. 19 цаг 53 минут

Зөв л газраа байсан байна шүү дээ. Яаж энэ допингийн загалмайлсан эцэг Хорлоогийн Баянмөнхийн хүмүүс энэ ажилд оролцоогүй юм бол. Бурхан гэж байдаг л юм байна.

103.9.90.130ХАХАХАХАХА   • 2018, 6 сарын 27. 13 цаг 02 минут

БАЯНМӨНХ,А. СҮХБАТ ГЭДЭГ ЭНЭ БӨХ БАЙСАН ХҮМҮҮС МӨНЧ ОЛОН ХҮНД ГОМДОЖ ӨС САНАЖ ЯВАХ ЮМ .ГУДАМЖИНД ТААРАЛДВАЛ ХОЛУУР ӨНГӨРӨӨРЭЙ ТА МИНЬ ЭЭ. ХОЙНООС ЧИ ****** ХИЙЖ ХААЛГЫГ ЧИНЬ ХҮНЭЭР ЭВЛҮҮЛНЭ ШҮҮ ЭНЭ ХОЁР БӨХЧИН

112.72.11.115иргэн   • 2018, 6 сарын 25. 21 цаг 24 минут

Манай Баянаа аврага нэг л бишээ. 20 шахам жилийн түрүүнд ИХ-ын гишүүнд нэр дэвшиж байсан ч дэмжих хүн байдаггүй зэвүү нь хүрээд Увсад байсан өмч хөрөнгөө аваад Мөнгөн Морьтод авч ирсэн боловч хөлсний ажилчныхаа цалинг нь өгөхгүй луу унжаад мал болон өмч хөрөнгөө аваад алга болсон гэж нэгэн хөгшин яриж байна. Дээрэлхүү хүн чанараар тааруухан , шунал ихтэй хүн шүүдээ гэж байна. Увсчуудын нэр нүүрийг хайрлаад байх нь юу л болоо ??

112.72.11.107иргэн   • 2018, 6 сарын 24. 14 цаг 53 минут

Баянмөнх гуай шиг асуудлын зөв бурууг ялгах ойлгох чадваргүй болтлоо зөнөглөхгүй юмсан Хүний хажуугаас нь хархад муухай байдаг юм хл

112.72.11.107Монгол   • 2018, 6 сарын 24. 13 цаг 56 минут

Хорлоогий Баянмөнх гуайд Монголчууд допингийн шинжилгээ авдаг газар хаана байдагийг бүгд мэднэ. Та хэт их бухимдалтай байна ? Эсвэл Таны боловсролын түвшин ийм доор байна уу? Танаас Увсынхны нэрийг хугалахгүй байхыг хүсье Увсчууд шудрага үйлийн төлөө дуу гарна Таны энэхүү бусармаг хэргийн төлөө дуу гарах боломж даан ч алга Та надыг уучлаарй ??

43.242.243.106Зочин   • 2018, 6 сарын 21. 10 цаг 20 минут

Монголы шүүх арай хэтэрнээ . Чинбат нар шүүхийг худалдаж авсан нь тодорхой бна . Удахгүй Чинбат , Баянмөнх , Сүхбат , Ганболд нар хуралдаад Чинбатыг Монгол улсын дархан аварга гэвэл шүүх нь Монгол улсын дархан аварга Чинбат гэх юм бна л да

103.57.94.75зочин   • 2018, 6 сарын 27. 20 цаг 15 минут

Яг тэгэх байхаа "Аварга" Чинбат. хэхэ

27.123.212.142Зочин   • 2018, 6 сарын 20. 20 цаг 27 минут

Баянтөнх тамруугаа марш

64.119.18.71Зочин   • 2018, 6 сарын 20. 17 цаг 03 минут

та нар хэрэлд хэрэлд, дөрвөдүүд баруун талд нь, бусад нь зүүн талд нь барилд, морь ялгадаг шиг.

112.72.14.203зочин   • 2018, 6 сарын 20. 15 цаг 07 минут

Баянаа аврага үзэлцээд л. Та нар л талцаж монгол бөхийн босоо цагаан хийморьт хэрүүлийн сүүдэр буулгаад байх юм. Тайван байж, олон сайхан залуучууддаа үлгэр дуурайлал нь болж, наадмын өнгө сүр дарахаа больчихооч. гэж олон хүн хүсч байгаа шүү ахврагаа.

66.181.166.201Зочин   • 2018, 6 сарын 20. 14 цаг 42 минут

Күээ энэ шүүх гэж нэг Баянаагийн талд шийдвэр гаргадаг газар байна даа.бүх аймгуудын төлөлөл оролцоод их эеэ- хуралдуулахаар хүчингүй болгоод Баяна Сүхбат Ганболд хүэлбаатар Чинбат нар хуралдахаар нь хүчинтэй болгочихдог.МҮБХ нь хуралдаад допенгийн шиншилгээ авдаг болоод допенг илрэхээр нь албан ёсны допингийн ОУ-ЫН шинжилгээг хүчингүй болгочихдог энэ чинь шударга ёс уу .Энэ ер нь юу болоод бна аа ерэнхийлөгч энэ асуудлыг анхаарах цаг нь болоод хэтэрлээ,харьяа яөм нь ч дуугарах цаг нь болсон юм биш үү.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.