Шинэ мэдээ

Ливийн асуудлаарх тогтоолыг даруй батлахыг уриалжээ4 сар 20. 11:35АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ4 сар 20. 11:18БНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй4 сар 19. 12:38Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ4 сар 19. 12:37Бельгид салафитуудын 100 орчим байгууллагыг илрүүлжээ4 сар 19. 9:30Лондонд цэвэр агаарын бүс бий болгожээ4 сар 19. 9:21"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 16:14МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 16:01Ким Жөн Ун агаарын цэргийн ангид зочилжээ4 сар 17. 12:21АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэхэд ЕХ бэлэн байна4 сар 17. 9:31АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ4 сар 17. 9:30Цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутгаас АНУ-ын хилийн зүг хөдөлжээ4 сар 16. 13:21ХСҮТ-ийн туяа эмчилгээний шинэ аппарат 6 сард ашиглалтад орно4 сар 16. 10:56Зам тээврийн яамны газрын дарга Д.Доржхандын ширээн дээр гацсан төрийн бодлого4 сар 16. 10:11Израильчууд Сар руу “Берешит-2” хөлгийг хөөргөнө4 сар 16. 9:57Умард Солонгосчууд үндэсний гол баяраа тэмдэглэж байна4 сар 16. 9:56Трамп 30 гаруй сая ам.долларын хандив цуглуулжээ4 сар 15. 14:46Ким Жөн Ун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй4 сар 15. 11:02Ж.Цолмон: АШУҮИС-ийн эмнэлэг Монголын багш нарын эрүүл мэндэд хувь нэмэр оруулна4 сар 15. 9:51“Boeing 737 Max” онгоцоор нислэг үйлдэх хугацааг хойшлуулжээ4 сар 15. 9:50Сири, Ирак болон Иран улс төмөр замуудаа холбохоор төлөвлөж байна4 сар 15. 9:41Хунтайж Харри гэргий М.Маркли нар хүүхдээ ургамал хоолоор өсгөнө4 сар 13. 12:19Ассанжийг шилжүүлж магадгүй байгаа нь сэтгүүлчдэд аюултай гэв4 сар 13. 12:18АНУ Ж.Ассанжийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ4 сар 13. 11:21АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тэргүүнд Б.Мораны нэрийг дэвшүүлжээ4 сар 13. 11:19УЕП-ын шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхэд шалгалт хийнэ4 сар 11. 14:58Д.Трамп Израилийн Ерөнхий сайдад баяр хүргэжээ4 сар 11. 13:42Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлжээ4 сар 11. 13:32Олимпын наадмыг хариуцах шинэ сайдыг томилжээ4 сар 11. 12:56Екатеринбург хотын орон сууцанд дэлбэрэлт болжээ4 сар 11. 12:47

Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авчирч нутагшуулна

/6-р сарын 19/  -  10 цаг 32 минут

“Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн хүрээнд 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг (гүү) унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулахаар авчрах гэж байна.

 Ингэхдээ дөрвөн тахийг Чех улсын цэргийн нисэх хүчний “CASA” агаарын хөлөг онгоцоор Монгол руу тээвэрлэж, Ховд аймгийн Булган суманд авч ирэх ба тэндээс нутагшуулах ажлыг зохион байгуулах гэнэ. “Олон Улсын Тахь Групп” нь Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Бүгд Найрамдах Чех улсын “Хөгжлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах зорилгоор Монголд “Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 28 тахийг авчирч нутагшуулж, одоогийн байдлаар Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын нутагт 230 орчим тахьтай болоод байна.

Сүүлийн жилүүдэд Олон улсын тахь групп тахийн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, сүргийн цус сэлбэх зорилгоор гадаадын тахь үржүүлэх төвүүд, амьтны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, Тахийн талд тахь нутагшуулах ажлыг эрчимтэй зохион байгуулсны хүчинд тахийн сүрэг өсч байгаа юм. 2012 онд Хятадын Жимсарын тахь үржлийн төвөөс дөрвөн толгой тахийн азарга Зүүнгарын популяцид автомашинаар тээвэрлэн авчирсан нь зэрлэг амьтдыг хамгаалах, сэргээн нутагшуулах үйлсэд Хятад, Монголын хоёр хамтын ажиллагааг эхлүүлсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.