Шинэ мэдээ

АНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй7 цаг 33 минутын өмнөТалибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ7 цаг 54 минутын өмнөЯпоны Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40

Д.Амарбаясгалан: Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон

/6-р сарын 15/  -  17 цаг 32 минут

Хагас жилийн өмнө хуралдсан Монгол Ардын Намын XXVIII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн Хяналтын Ерөнхий Хорооны нэгдсэн сургалт энэ сарын 14-16-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтад аймаг, нийслэлийн Монгол Ардын Намын хороодын дарга, гишүүдээс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Тэд хамтдаа намын дүрэм, ёс зүйн журмын хэрэгжилтэд тавих хяналтын ажлыг боловсронгуй болгох, цахим технологийг намын ажилд нэвтрүүлж, үр нөлөөг сайжруулах асуудлаар сургалт явуулж, санал бодлоо солилцож байна.

Тус сургалтад оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэллээ. Тэрбээр “Монгол Ардын Нам улсынхаа хамгийн том улс төрийн нам болохын хувьд цаг үе, нийгмийн шаардлагыг нэн түрүүнд мэдэрч, өөрчлөлт, шинэчлэлд бусад намаа манлайлан оролцдог, хяналт, хариуцлагын тэргүүлэх бодлоготой нам байх ёстой. Намын хяналт хариуцлагыг бүх шатанд хэрэгжүүлж, албан тушаал ёс зүйн зөрчил гаргасан улстөрч, намын гишүүн, албан тушаалтнуудыг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, төрийн албан тушаалд томилох, дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг чандлан мөрдөх болно” гэж онцоллоо. Мөн тэрбээр “Та бид хамтдаа энэ нийгмийн сайн сайхны төлөө, хурдтай шуурхай, шударга, өндөр хариуцлагатай ажиллах шаардлага байна. Нэг үгээр хэлбэл Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон” хэмээсэн юм.

Сургалтын эхэнд намын Хяналтын Ерөнхий Хороо /ХЕХ/-ны дарга Д.Батбаатар, Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогт нар хяналтын байгууллагын ойрын зорилт, гишүүдийн ёс зүйн байдалд тавих хяналтын ажилд анхаарах зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Монгол Ардын Нам XXVIII Их хурлаараа гишүүдийн сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлэхийг уриалга болгон энэ хүрээнд хэд хэдэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг нь намын Хяналтын хорооны дэргэд Ёс зүйн хороо байгуулан ажиллаж буй явдал. Цаашид гишүүд дэмжигчдээс ихээр шүүмжилж байгаа намын эрх ашигт хохирол учруулдаг ах дүү, танил тал, жалга довны болон сонирхлын явцуу бүлэглэл үүсч ажилд сөргөөр нөлөөлдөг явдлыг таслан зогсоож намын ажлыг бэхжүүлэн чадавхжуулахын тулд намын сонгуультнуудыг ёс зүйн хувьд эрүүлжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч ажиллана” гэдгийг дуулгалаа. Мөн  “Монгол Ардын Нам санах ойтой. Санах ойн Хяналтын хорооноос эхлээд намын жирийн гишүүд дэмжигч бүрт байдаг гэдгийн намаас өндөр албан тушаалд томилогдсон албан тушаалтан, улс төрчдөд бид сануулж байх ёстой “гэдгийг ХЕХ-ны дарга Д.Батбаатар нээлтийн үгэндээ онцолсон юм.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.