Шинэ мэдээ

“Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоу болоход ТАВХАН хоног ҮЛДЛЭЭ5 сар 24. 10:43Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй АСАРДАГ ААВ5 сар 24. 10:02Канад Филиппинээс хог хаягдлаа авна5 сар 24. 9:42“Panasonic” компани “Huawei”-д нийлүүлдэг хэрэгслийнхээ тоог бууруулна5 сар 23. 14:54Энэтхэг тагнуулын шинэ хиймэл дагуул хөөргөжээ5 сар 23. 14:54Н.Тилеухан: Энэ онд 989 төслийг 1.9 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ5 сар 23. 13:46“АНУ Ирантай дайтна” гэж Америкчуудын тэн хагас нь үзэж байна5 сар 23. 9:22Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй5 сар 22. 14:16Египет, Франц тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийжээ5 сар 22. 12:12Америкийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 10:03Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 14:57Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 10:09Багдад хотын ногоон бүсэд пуужингийн цохилт өгчээ5 сар 21. 9:36Ш.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна5 сар 21. 9:34Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ5 сар 20. 13:32Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 10:13Австралийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулжээ5 сар 20. 9:39Нефтийн олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ5 сар 20. 9:38Пуужингийн туршилт явуулсныг нь үл харгалзан хүнсний тусламж үзүүлнэ5 сар 18. 10:46НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 10:38Бразилын шинэ Засгийн газар анхны томоохон эсэргүүцэлтэй тулгарчээ5 сар 17. 9:25Персийн булангийн нөхцөл байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй5 сар 17. 9:24Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 13:35Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчин яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцэнэ5 сар 16. 12:07Д.Трамп: Худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ5 сар 16. 9:09В.Путинтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж мэдэгджээ5 сар 15. 11:51АНУ-ын бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ5 сар 15. 11:08“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна5 сар 15. 11:07Путин, Эрдоган нар утсаар ярьжээ5 сар 14. 13:08Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 11:40

АНУ болон БНАСАУ-ын хамтарсан мэдэгдэл

/6-р сарын 14/  -  17 цаг 39 минут
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун нарын Сингапурт хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

АНУ, БНАСАУ-ын хооронд шинэ харилцаа тогтоох нь Солонгосын хойг хийгээд дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлтэд ач тустай гэдэгт итгэлтэй байгаагаа болон харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад тус дөхөм үзүүлэхийг хүлээн зөвшөөрч буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун нар илэрхийлэн дараах мэдэгдлийг хийж байна:   
  1. АНУ болон БНАСАУ энх тайван, хөгжил цэцэглэлтийг эрхэмлэсэн хоёр улсын ард түмний хүсэл зоригт нийцүүлэн АНУ, БНАСАУ-ын хооронд шинэ харилцаа тогтоох үүрэг хүлээж байна.
  2. Солонгосын хойгт урт удаан хугацаанд тогтвортой энх тайван тогтооход чиглэсэн хамтын хүчин чармайлт тавихаа АНУ болон БНАСАУ илэрхийлж байна.  
  3. 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд болсон Панмунжомын уулзалтаас гаргасан Тунхаглалыг баримтлахаа нотлон БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд тууштай ажиллах үүрэг хүлээж байна.
  4. АНУ болон БНАСАУ цэргийн олзлогдогсод болон ажиллагааны үеэр сураггүй алга болсон Америкийн иргэдийг тогтоох, түүнчлэн хэдийнээ тогтоогоод байгаа хүмүүсийг нэн даруй эх оронд нь буцаах үүрэг хүлээж байна.
АНУ-БНАСАУ-ын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт нь олон арван жилийн турш үргэлжилсэн түгшүүртэй байдал хийгээд цэргийн сөргөлдөөнийг гэтлэн давах болон шинэ ирээдүй нээхэд чухал үүрэг гүйцэтгэх эрин үеийн онцгой үйл явдал болохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун нар хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ энэхүү хамтарсан мэдэгдлийн заалтуудыг бүрэн бөгөөд шуурхай хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна. АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх үүднээс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон БНАСАУ-ын адил түвшний өндөр албан тушаалтны яриа хэлэлцээг ойрын хугацаанд хийх үүргийг АНУ болон БНАСАУ хүлээж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун нар АНУ, БНАСАУ-ын шинэ харилцааг хөгжүүлэх хийгээд Солонгосын хойг болон даян дэрхийн энх тайван, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах үүрэг хүлээж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

118.176.244.247Bi   • 2018, 6 сарын 14. 21 цаг 19 минут

Boljdee hoorhii

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.