Шинэ мэдээ

Н.Дэмбэрэл: МАН-ын дарга нь Жэнко, генсек нь З.Энхболд болжээ11 сар 17. 14:05АНУ болон БНХАУ-ын талуудыг хамтран ажиллахыг уриалжээ11 сар 17. 11:28Өмнөд болон Умард Солонгосын хооронд нислэг үйлдэхэд зориулсан чиглэл бий болгохыг санал болгожээ11 сар 17. 10:59АШУҮИС, Ротари клубийн хамтын ажиллагаагаар “Birthing Simulation Center” төслийг хэрэгжүүлэхээр боллоо11 сар 16. 12:45БНАСАУ шинэ зэвсэг туршжээ11 сар 16. 11:55Э. Макрон, А.Меркель нарын дэмжлэгийг Европын Комисс магтан сайшаажээ11 сар 16. 10:23Их Британийн Засгийн газар “Brexit”-ийн гэрээний төслийг баталжээ11 сар 16. 10:23Өрх толгойлсон 6 хүүхэдтэй Ш.Нарангэрэлд Онцгой байдлын байгууллагаас тусламж үзүүллээ11 сар 15. 17:06АНУ 2001 оноос хойш байлдааны ажиллагаанд бараг 6 их наяд доллар зарцуулжээ11 сар 15. 12:48Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх сургалт зохион байгуулна11 сар 15. 11:48Цагаачдын цуваа АНУ-ын хилд тулж ирээд байна11 сар 15. 11:14Лалын шашинтнуудыг хорьдог төвүүдийн талаарх “цуу ярианд” анхаарлаа хандуулахгүй байхыг Хятад уриалав11 сар 15. 9:44ЕХ, Их Британи хэлэлцээрийн төсөлд санал нэгджээ11 сар 14. 13:56Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн бүх хороог сургууль, цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байна11 сар 14. 10:46АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулийг сэргээх төлөвлөгөөг Токио дэмжиж байна11 сар 14. 9:24Тереза Мэй: Азийн орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ11 сар 14. 9:21АСЕАН-ы орнууд хил дамнасан цахим худалдааг дэмжих гэрээнд гарын үсэг зуржээ11 сар 13. 9:40Истанбулын марафонд Кенийн тамирчид тэргүүллээ11 сар 13. 9:20ОДДЫН ӨВЧИН инээдмийн жүжгийн нээлт энэ сарын 15-нд болно11 сар 12. 16:45Могадишу хотод халдлага болсны улмаас 50 гаруй хүн амиа алджээ11 сар 12. 12:19Арми хоорондын тогтвортой харилцааг хөгжүүлэхийг дэмжжээ11 сар 12. 9:27Тагнуулын дуулиан шуугиантай холбогдуулан Австрид эсэргүүцлээ илэрхийлжээ11 сар 12. 9:24Ким Жөн Ун анхны хөрөг зургаа зуруулжээ11 сар 9. 12:12Нарны системээс олдсон объект харь гарагийн төхөөрөмж байж магадгүй11 сар 9. 12:11Ариана Гранде оны эмэгтэй болжээ11 сар 9. 11:53АНУ-ыг зорьж буй цагаачдын 3000 гаруй нь Мексикт түр оршин суух эрх хүсчээ11 сар 9. 11:51"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат мэдэгдэл гаргалаа11 сар 7. 9:57Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ11 сар 6. 16:07АН-ын гишүүд С.Эрдэнийг намын даргын ажлаа өгөхийг шаарджээ11 сар 6. 15:59Н.Дэмбэрэл: МАН ганц сүхээр эхлээгүй, мэдээж ганц сүхээр ч дуусахгүй11 сар 6. 15:25

ХЗДХЯ-ны төрийн нарийн Г.Баясгалан та хууль зөрчиж, бөхчүүдийг доромжилсоор байх уу

/6-р сарын 11/  -  10 цаг 33 минут

Шат, шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгэлж ирсэн байдал өнөөдөр улам хурцдаж, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хүртэл хуулиа зөрчиж эхэллээ. Хуулиа биелүүлж, хууль сахиулах бодлого зангидах үүрэгтэй Төрийн нарийн өнөөдөр нэг нам, найз нөхдийн  журмаар асуудалд хандаж, хууль зөрчиж байна. Хуулиа зөрчөөд зогсохгүй өөрийнх нь удирдаж буй харьяа агентлагуудын газрынхаа гаргасан шийдвэрийг хүртэл зөрчиж, шүүхийн байгууллагын шийдвэрийг уландаа гишгэж байна.

Хууль сахиулах, хууль биелүүлэх, хуулийн хэрэгжилт, биелэлт хяналт тавих үүрэгтэй яамны өндөр албан тушаалтан ийнхүү хууль зөрчихөөр хэн хууль биелүүлэх вэ. Төрийн нарийн бичгийн дарга хүртэл хууль зөрчиж, шүүхийн байгууллагын шийдвэрийг уландаа гишгэж байгаа энэ цаг үед энгийн иргэдийг хуулиа биелүүлээсэй гэж хүсээд, шаардаад ч хэрэггүй бололтой.

Хүн найзлаж, нөхөрлөж болно. Гэхдээ хууль зөрчин байж, хууль шүүхийн байгууллагын шийдвэрийг уландаа гишгэн байн найзалж болохгүй. Нөхөрлөлөөс илүүтэй Монгол Улсын хууль, шүүхийн байгууллагыг хүндэтгэх хэрэгтэй. ХЗДХЯ бол чиг үүргийн яам биш. Үндсэн чиг үүргийн яам. Аливаа улс орны оршин тогтнох хамгийн чухал үндэс болсон хуулийн дээд байгууллага. Гэтэл энэ том байгууллагын бодлогыг зангидаж яваа Төрийн нарийн бичгийн дарга нь өөрөө хууль, шүүхийг уландаа гишгэхээр Монгол Улсад хуулийг хэн биелүүлэх вэ. Монгол Улсад шударга ёс, үнэн гэж байна уу. Хууль тогтоох, хууль сахин биелүүлэх, бодлого зангидах хуулийн хамгийн том албан тушаалтны нэг ийнхүү өөрөө хуулийг гууль болгож байгаа нь харамсалтай.

Тодруулбал, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга гурван шатны найман удаагийн шүүхийн шийдвэрээр МҮХБ-ны тэргүүн Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг хууль зөрчсөн, хууль бусаар тэргүүнээ сонгосон хэмээх шийдвэр, тогтоол магадлалуудыг гаргаж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуулийн дагуу МҮБХ-ны тэргүүнийг сонгуулж, ОӨУБЕГ-аас Л.Чинбатыг албан ёсоор МҮБХ-ны тэргүүнээр сонгосон байдаг. Мөн Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хэрэглэж буй тамга тэмдэгийг хүчингүй болгож, элдэв арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шүүгчийн захирамж гарсан байдаг. Гэтэл шүүгч, шүүхийн байгууллага, хуулийн байгууллагын шийдвэрүүдийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан уландаа гишгэлээ. 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс томилогдон бэлтгэл ажилдаа ороод буй. Уг комисст МҮБХ-ноос төлөөлөл оролцож, бэлтгэл ажлыг хангах ёстой. Ингэхдээ албан ёсны бүртгэлтэй, албан ёсны тамга тэмдэгтэй МҮБХ-ны төлөөллүүд оролцох ёстой байсан. Гэтэл ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан найман удаагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд, тус яамны харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага, Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Газрын шийдвэрүүдийг зөрчин нэг нам, нэг фракц, дотны найз, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ойр дотны хүмүүсийг баяр наадмыг зохион байгуулах  комисст оруулж, албан ёсны МҮБХ-ны төлөөллийг оруулахгүй хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 

МҮБХ-г төлөөлөх эрхгүй хүмүүс комиссын бүрэлдэхүүнд орж, баяр наадмыг будлиантуулах вий гэж болгоомжлол албан ёсны тамга тэмдэгтэй МҮБХ-ныхонд байна. Тодруулбал, тэд гомдолдоо “Нэг нам, журмын нөхөр гэх ойлголтоос болж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд, тус яамны харьяа агентлагуудын хүчин төгөлдөр шийдвэрүүдийг зөрчин хууль бус, МҮБХ-г төлөөлх эрхгүй дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ойр дотны хүмүүсийг Баяр наадмын комиссын бүрэлдэхүүнд оруулж будлиантай наадам зохион байгуулахгүй байхыг, албан ёсны МҮБХ-ны төлөөллийг Баяр Наадмыг Зохион Байгуулах Комисст оруулж өгөхийг хүсч  байна” хэмээн дурдсан байгаа юм.

Ингээд гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.11.107ЗОЧИН   • 6 сарын 24. 14 цаг 18 минут

БАЯР НААДМЫН БӨХИЙН КОМИССЫН БӨХЧҮҮДЭЭС ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА. Ө.БАТОРШИХ ДАШ НАРЫН ДОПИНГИЙН ТАЛААР ГАРСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ИЛТ БУРУУ, ШҮҮГЧИД ХУВИЙН АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ШИЙДВЭР БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БАЙНА. ИХ СПОРТ ДОПИНГ ТОХИРОХГҮЙ ХЭМЭЭН ОЛОН УЛСЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ЛОБАРОТАРИ ГАРГААД БАЙХАД МОНГОЛЫН ШҮҮХ ҮҮНИЙ ЭСРЭГ ШИЙДВЭР ГАРГАНА ГЭДЭГ АШИГ СОНИРХОЛЫН ИЛ ЦАГААНДАА ГАРЧЭЭ.

202.179.24.134иргэн   • 6 сарын 18. 13 цаг 55 минут

Хүрэлбаатар,Чинбат нар одоо бөхийн өргөөг авахгүй бол үхэхнүү,үхээ өмхийнүүдээ далд ор,Баянмөнхийн дархан аварга,А.Сүхбатын заргалдаж хуурамчаар авсан дархан аварга цолыг хураагаачээ,Х.Баттулга яагаад ажиллахгүй байнаа,4генералын цолыг хураагаад шоронд ороод гарсан АН-ын Энхбаатарын генералыг үлдээсэн энэ шударгуу,

66.181.184.99зочин   • 6 сарын 16. 23 цаг 03 минут

Ү.Хүрэлбаатар МУННамын дарга болж улс төржөөд, Улаанбаатар сонины хөрөнгийг ашиглаж цадаад, Төгөлдөр билүү нэгэн сургуулийг эзнээс нь булааж Эрүүгийн хэрэгт холбогдон эхнэрээ хориход оруулж балраад, одоо бөхийн өргөөг нутгийн баян Чинбат нартай нийлж завшихаар хууль зөрчөөд, хууль шүүхийн шийдвэрээр бамбай хийж төрийн амчрүү шүлсээ гоожуулахаа болимоор юм. Зарим шүүгч но-той шийдвэр гаргадагийг олон түмэн мэддэг болсон. Шүүхийг үндсээр нь өөрчлөх ёстой. Бөхийн өргөөг төр мэдэлдээ авч удирдлагыг нь томилох цаг болсон.

122.201.21.90Нэртөр   • 6 сарын 14. 21 цаг 56 минут

Энэ ёрөнхийлөгч одоо хөдлөөч дээ?! Наад хэдийнхээ цолыг хураана,бөхийн ордныг улс хурааж авна л гэсэн,яасан бэ?? Наад хэд чинь ичих нүүргүй,бүхний булай болж гүйцлээ?! Эсвэл та худал хэлж наргисан юмуу,энэ олон түмнээр!!!

202.21.106.144яочин   • 6 сарын 14. 20 цаг 34 минут

Сүхбат ч яахав.Баянаагийн цолийг л хураалгачихгүй байх юмсан. Уг нь Монгол төр Баянаад өгөхөө өгсөндөө. Одоо намбатай яваасай. Бөхийг хагалж байгаа загалмайлсан эцэг гэж гадуур хэн хүнгүй ярьж байна.

202.21.108.133Зочин   • 6 сарын 14. 20 цаг 02 минут

Энэ 2 болноо.Наадам амралт эхэлсэн.

66.181.185.118зочин   • 6 сарын 14. 18 цаг 58 минут

Хүрэлбаатар, Чинбат 2 -оо нутгийн нэр битгий баастаад байгаа ч. Ичээ ч хүний гар хөл болох оо боль.

103.229.122.134Зочин   • 6 сарын 14. 18 цаг 37 минут

Чинбат , Хүрэлбаатар хоёр өөрсдөө болиочээ . Хэтэрхий дүрдээ итгэчихсэн юм бишүү

139.5.216.106Зочин   • 6 сарын 14. 16 цаг 21 минут

Улсын ерөнхийлэгч үгээ хэлж үүрэг даалгавраа шалгаач ээ Допинг хэргэлсэн бүх бөхчүүдийн аварга Сүхбатаас эхлээд цолийг нь хасах хэрэгтэй Заримын цолыг хасдаг заримынхыг нь үлдээдэг явдал шударга уу Наадмаас өмнө арга хэмжээ авах хэрэгтэй

139.5.216.129Зочин   • 6 сарын 11. 23 цаг 19 минут

энэ чинбат хүрэлбаатар нар ямар ханаж цаддаггүй малнууд вэ хоёулаа Дархан аварга болох гээд байгаа юм уу хаашаа юм

64.119.20.99Зочин   • 6 сарын 11. 19 цаг 52 минут

Баянмөнх, Хүрэлбаатар нар одоо болноо!!! Stop!!!

78.250.208.237Өвөг   • 6 сарын 11. 19 цаг 28 минут

Энэ махан толгойтой бөхчүүд одоо ичиж амьдраасай сайхан хөлдүү толгойтой гэсэн шиг ард түмний элэг доог болоод л яваад байхийм даа.Мөн ч их шуналтай өөхөн бөмбөгнүүд шүү.та нарыг хэн бөх гэхийм бээ.Ахмад үеийнхээсээ ичээжээ малнуудаа тэнэг гэдгийн яана даа одоо.

122.201.22.60Зочин   • 6 сарын 11. 11 цаг 27 минут

Чинбат , Хүрэлбаатар нарыг л хулгайч худалчууд гээд л гадуур цуураад бна шүү

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.