Шинэ мэдээ

АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулах механизм бий болгоно5 минут 29 секундын өмнөНисэх онгоцны буудалд халдсаны улмаас нэг хүн амиа алджээ7 минут 32 секундын өмнөУлс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56

Шадар сайдын халаасан дахь "Шаглаас"

/6-р сарын 6/  -  16 цаг 49 минут

Саяхан төрөөс төрсөн Тэрбумтан хэмээн цоллуулж явсан том юм шиг хэрнээ хүний халаасанд багтчихдаг энэ жижиг ч юм шиг эрийг Занданбат гэнээ.

Татварын байгууллагад олон жил ажилласан гэх тодотголтой, Монголын ард түмний татварын мөнгөнөөс тэрбум өрвөн зуун арван найман сая төгрөгөөр өөрийгөө шагнаж байсан тэрбээр өнөөдөр Монгол Улсын Татварын ерөнхий газрыг түр ч юм шиг, бүр ч юм удирдаж байгааг хэн бүхэн мэднэ.

Ажнай корпорацийн татварын асуудлыг будлиантуулсан, Ардын Намын даргад нэр дэвшигчийг дэммжихгүй бол ална гэж ажилчдаа дарамталсан гээд түүний нэрийг дагалдах цол гуншин бишгүй.

Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Занданбат гэж хэн бэ? гэсэн асуулт Төрийн шаргал ордон дотор тэнүүчилж явна. Түүний талаар таагүй мэдээллүүд хэвлэлээр болон сошиал орчинд нэлээдгүй түгжээ. Чухам хэний татаасаар өдий болтол хар мөр татуулан Монгол төрийн албанд дураараа дургиж яваа нь нэлээд бүдэг байсан ч цагийн аясаар, олны чимээнээр “гэрэл цохиулж” эхэлж байх шиг байна.

Б.Занданбат гэгч эрийн гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүн бол өнөөдрийн Шадар сайд Ө.Энхтүвшин. Нөгөө талд нь түүний итгэлт анд Зам тээврийн дэд сайд Д.Загджав зогсож байгаа нь нэгэнт хэвлэлээр ил болсон зүйл. Харин Шадар сайд Ө.Энхтүвшинг “гэрэл цохиулсан” болчимгүй алхам нь МАН-ын газрын дарга Н.Дэмбэрэлтэй фэйсбүүкээр муудалцаж “ална, тална даа” тулсан мессенжерээр нь ил болсон. Тэрбээр Ө.Энхтүвшинг дэмжихгүй бол хойдохыг чинь уншуулна хэмээн Н.Дэмбэрэлийг сүрдүүлж байсан нь өөрийг нь Ө.Энхтүвшингийн халаасан дахь “шаглаас” гэдгийг нь тодорхой нотлоод өгчих шиг болсон. Улстөрд хаяа бараадаж, халбага хоол горьдож яваа хүмүүст тодорхой шошго, хаяг байдаг нь өнөөдөр нэгэнт ил болсон зүйл. Өөд татаж, өөртөө наалдуулж яваа хүнээ хааяа ч гэсэн дарж байхгүй бол хамт унах нигууртай гэдгийг улс төрийн тогоонд олон жил чанагдаж, хат сууж, халуун чулуу долоосон эрхэм Шадар сайд эрхбиш гадарлахтайгаа болсон байх.

Өнөөдрийн Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч маань чамгүй олон “цол гуншинтай” нэгэн юм. Гэхдээ тэр нь сайнаар биш саараар л даа. “Төрөөс төрсөн тэрбумтаны нэг” л гэнэ. Үүнийг нь УИХ-ын гишүүн асан М.Зоригт жиргэсэн нь багагүй газар авсан. Мөн “Оюутолгой компанийг шантаажилдаг” л гэнэ. Ингэхдээ Загджавтайгаа хавсайдах маягтай шантааж хийдэг бололтой юм. Бүр болоогүй Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2010-2012 оны хооронд хоёр гаруй тэрбум төгрөгөөр өөрийгөө шагнуулсан байх жишээтэй. Дээд татаас мундаг байж болно. Харамсалтай нь төрийн албанд ажиллаж байгаа хүн мөнгөнд мунаг бас шунаг байж болохгүй. Шадар сайдын халаасан дахь “шаглаас” Б.Занданбат яггүй, шаггүй нөхөр юм. Татвараар “занималдсан” тэрбээр одоо төрийн мөнгөөр тансаглаж суугааг эрхбиш Ө.Энхтүвшин анзаарсан байлгүй дээ...

Төрөөс төрсөн тэрбумтангууд, 60 тэрбумынхан гээд энэ олон тэрбумтангуудаа жинхлээд явбал энэ намын нэрэнд цөвтэй, цэгцлээд явбал өлзийтэй байх нигууртай. 2020 оны сонгууль хэзээ мөдгүй хаяанд ирлээ. Алхам бүрээ цэгнэж алдаа эндэгдэл гаргалгүй 100 жилийнхээ ойгоор Ялалт байгуулбал аштай юу.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.111Ganaa   • 2018, 10 сарын 4. 9 цаг 41 минут

Neg ataaarhsan baagii l zahialgaar bichuuljdee. Ajilaa meddeg, manai shildeg seheetnuudiin neg. ene hun TEGazariin ajiliig saijruulna uu gehees dorduulah hun bish. Ataarhagchid suuliin ued humuusiig aimaar gutgej bichij bnashu. Hedhen honogiin omno Boldbaatar Kherlen 2 iig 1,3 saya dollar avlaa geed l gutgesen. Hudlaa bolj taarsan. Odoo boliochee, humuusiig zugeer ajiliig ni hiilgeech

202.70.33.242хар   • 2018, 6 сарын 26. 13 цаг 25 минут

би нэг юмыг та нараас үнэхээр сонсьё гэж боддог энэ хүн бол амбицтай муу санаатай энхтүвшингийн фракц нь үнэн гэхдээ шар сэмжилсэн энхтүвшнээсээ гадна одоогийн зам тээврийн төрийн нарийн батзандангийн ах шөвгөр өлзий батэрдэнэтэй ижилсдэг найзууд

202.131.235.74Цогт   • 2018, 6 сарын 15. 17 цаг 14 минут

Занданбатыг татварын албанд хамт ажиллаж байсны хувьд сайн гадарлана. Яасан ч чиг шугамаа алдахгүй хүн дээ. Дээр бичсэн шиг тийм юм байхгүй. ЭНЭ ХҮНИЙГ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. БИ 100% ДЭМЖИЖ БАЙНА.

66.181.165.93Зочин   • 2018, 10 сарын 5. 12 цаг 17 минут

unen shuu.ued hamt turiin alband zutgej yabsanii hubid sain medne.Tatbariin albiig sain medeh anhnaasaa zutgesen humuusiin 1 shuu

66.181.185.189Зочин   • 2018, 6 сарын 15. 1 цаг 06 минут

Занданбат бол Ө.Энхтүвшингийн бөгсийг байнга долоож явдаг долдой. Энэ парламентийн хамгийн сул хирнээ хамгийн амбицтай, хамгийн хүн муутай шарлайсан Ө.Энхтүвшинг огцоруулаад зайлуулах хэрэгтэй. Хамгийн чадваргүй сул сайд бол бас лэнэ шар нөхөр.

202.21.101.130Дархан   • 2018, 6 сарын 14. 21 цаг 15 минут

Зарчимтай сайн дарга. Татварын байгуулагыг өөд нь татаж явснаас уруудуулж байгаагүй. Татварын хамт олны зовлон жаргалыг түүнээс өөр сайн мэдэх хүн одоо байхгүй.

202.131.243.186Yduu ard   • 2018, 6 сарын 14. 17 цаг 09 минут

Aldaa endegdelee elchileed absand orhuu ali esbel asgand buluulhuu shiidberee garga muhul chine dergedchine baina

112.72.14.196Зочин   • 2018, 6 сарын 11. 9 цаг 30 минут

Хамгиин чадваргүй гар чадах юм нь цүнх барина кофе барьж чадна өөр юу ч биш

103.229.120.234Зочин   • 2018, 6 сарын 10. 1 цаг 13 минут

munkhnar eejee

202.179.24.6ИРГЭН   • 2018, 6 сарын 6. 21 цаг 42 минут

БӨГС ДОЛООЖ ОЛСОН ХУЛГАЙ ЛУЙВРЫН МӨНГӨӨР ТАНСАГ АМЬДАРЧ БАЙГАА ГЭР БҮЛД НЬ ****** ХҮРЭХ БОЛНО ДОО.ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭСЭЭ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА ХУЛГАЙЧУУДЫГ ШҮҮХ ӨДӨР УДАХГҮЙ ИРЖ ДЭЭЛИЙ НЬ БӨГС ДОЛООГЧИЙГ БӨГСТӨЙ НЬ ЦУГ НӨМРҮҮЛЭХ БОЛНО.МАН-ЫНХАН УЛАЙРАН ИДЭЖ УУЖ Л БАЙ.ГЭР БҮЛҮҮДИЙ НЬ ****** ИДЭЖ ЦУС НУЛИМАСТАЙ МӨНГӨӨРӨӨ АВСАН ХООЛОНДОО ХОРДООРОЙ.ҮХЭЦГЭЭ ҮР ХҮҮХДҮҮДИЙ НЬ ****** ИДЭГ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.