Шинэ мэдээ

NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана3 сар 21. 11:35БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ3 сар 21. 11:20Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад амжжээ3 сар 20. 13:20Лондоны метроны буудлуудын 40 нь хаагдана3 сар 20. 9:54БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ3 сар 20. 9:36ОХУ-ын 80 бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ3 сар 20. 9:35Европт эм бэлдмэл нийлүүлэх журмыг хялбаршуулна3 сар 19. 14:07

ГХ-ны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсад албан ёсны айлчлал хийж байна

/6-р сарын 6/  -  10 цаг 11 минут

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд В.В.Макейн урилгаар 2018 оны 6 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна.

Сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотын Ялалтын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсний дараа хоёр орны Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд нар Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжин өндөр, дээд хэмжээний улс төрийн яриа хэлэлцээ тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэхүү харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахын тулд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, уул уурхай, зам тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, хүмүүнлэгийн чиглэлийн солилцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв.

 Түүнчлэн НҮБ, ЕАБХАБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Евразийн эдийн засгийн холбоо, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд хамтран ажиллах бололцоог бүрэн ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлцгээв.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хууль зүйн сайд О.Л.Слижевский нар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай болон Гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээнүүдэд гарын үсэг зурав.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.