Шинэ мэдээ

БНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ7 цаг 59 минутын өмнөЦ.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой9 цаг 20 минутын өмнөГазын зурвасын ойролцоо 48 цагийн “онц байдал” тогтоожээ9 цаг 57 минутын өмнөЯпончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 9:47Эво Моралесийн суусан онгоц Мексик рүү нисжээ11 сар 13. 9:46"Хаябуса-2" аппарат дэлхий рүү буцах замдаа энэ сард орно11 сар 12. 13:21“737 Max 8”-аар ирэх нэгдүгээр сараас нислэг үйлдэнэ хэмээн найдаж байна11 сар 12. 11:59Энэтхэг Кашмирын зааглах шугамд 100 мянган цэрэг байрлуулжээ11 сар 12. 9:47“Saudi Aramco” хувьцааны нэрлэсэн үнийн саналыг ирэх сард зарлана11 сар 11. 15:26Д.Трампын туслах асан Ж.Болтон ном гаргахаар төлөвлөж байна11 сар 11. 12:24Өмнөд Осет, Гүржийн хил дээр өдөөн хатгалгаа зогсоохыг уриалжээ11 сар 11. 9:42Хонконгт хэдэн мянган жагсагч цугларчээ11 сар 11. 9:39Эхний үе шатны асуудлаарх хэлэлцээрийг оны сүүлчээр байгуулна найдаж байна11 сар 9. 11:35Зэвсэг хураах тухай ОХУ, АНУ-ын хэлэлцээнд Хятад улс нэгдэхгүй11 сар 9. 11:33ОУСС-ын тойрог замын өндрийг нэмэгдүүлжээ11 сар 8. 13:15Уурын болон нам даралтын зуухыг цахилгаан халаалтад холбох, газанд шилжүүлэх арга хэмжээг авна11 сар 8. 11:45Нийслэлийн дөрвөн цэгт агаар хэвийн байна11 сар 8. 10:34Мүн Жэ Ин ОАНА-гийн гишүүн агентлагуудын төлөөлөгчидтэй уулзжээ11 сар 8. 10:24МАГАТЭ Ираныг шүүмжилжээ11 сар 8. 10:22"Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлэх ажээ11 сар 7. 13:14ОХУ-тай цэрэг техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж байна11 сар 7. 12:07Г.Нэргүй: Шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй11 сар 7. 12:04“Twitter”-т ажиллаж байсан хүмүүсийг тагнуулын хэрэгт буруутгажээ11 сар 7. 11:21АНУ, Туркийн удирдагчид энэ сард уулзана11 сар 7. 9:51АНУ-БНСУ-ын төлөвлөсөн хамтарсан сургуулийг хурцаар шүүмжилжээ11 сар 7. 9:50Утаа бага ч болов буурсан бол төр засгийн шийдвэрт талархах хэрэгтэй11 сар 6. 14:46Мэдэгдэл11 сар 6. 13:08М.Болдбаяр: Гэр хорооллын бүх айл, өрхийг шахмал түлшээр бүрэн хангах нөхцөл аль хэдийнэ бүрдсэн11 сар 6. 11:17Юнивишн интернэтийн хурдаа нэмсэн нь үнэн үү11 сар 6. 10:52“Нийгмийн даатгал” аппликэйшнийг баталгаажуулахад илүү хялбар болжээ11 сар 4. 16:08

"Барьцаалагдсан" Үндэсний бөх

/6-р сарын 5/  -  9 цаг 04 минут

Сэвтээж болохгүй ариун Монгол бөхийн дэвжээг начины найраа, допингийн тохироо, цолны эрх дархаараа сэвтүүлж ирсэн эрхмүүдийн үнэн төрх өнөөдөр ил болж байна. Тэд ард түмнээ ч хоёр хуваалаа, ариун цагаанаар барилдаж яваа залуусаа ч нухчин дарлаа. Бөхчүүд яг үнэндээ хоёр хуваагдсан уу гэвэл үгүй. Учир нь хорин жилийн турш бөхийн холбоо гэгчийг байгуулж бөхчүүдийг өнгө, мөнгөөр нь ялгаж, элдэв шантаажаар ид барилдах үедээ байгаа залуусын зоригийг мохоож өөрсдийгөө үг дуугүй дагах нөхцөл байдал үүсгэсэн Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж, Г.Данзан нарын нөхдөөс салж чадахгүй, нэг ёсны шантаажинд орчихоод байна. 

"Шантааж" гэх асуудал зөвхөн улстөрийн хүрээнд яригддаггүй юм байна. Улстөрчид нэгнийгээ, гишүүд намаа, намын даргаа, сөрөг хүчин эрх баригчдаа шантаажилдаг гэх ойлголт хэдийнээ савнаасаа хальж, бөхчүүд хүртэл шантаажинд орчихсон цөвүүн цаг ирчихэж. Гэхдээ тэд арай ч 30 гаруй жил алдар нэрээ дуудуулж, зүлэг ногоон дэвжээнээ эр бяр эд хаваа гайхуулж явсан аваргадаа шантаажлуулна чинээ санаагүй байх. Холбоог удирдаж явсан хууччуулынхаа эсрэг ганц үг хэлэхэд л жалга дов, нутаг усаар нь талцуулж байгаад хааж боож, айлган сүрдүүлдэг гэдгийг бөхчүүд өдий төдий ярьж байна. Ер нь гэнэт л асуудал босч ирэхийн өмнө Р.Нямдорж тэргүүтнүүд хэзээ хойно хэн нэгэн бөхөөс допинг илэрлээ гэж зарладаг. Гэтэл энэ нь яг үнэндээ үнэн бодитой эсэх нь одоог хүртэл тодорхой биш байсаар байна. Сая гэхэд л бөхийн холбооны хууль бус хурлыг нь эсэргүүцээд эхлэхээр Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нараас допинг илэрлээ гэх мэдэгдлийг хийж орхисон. Энэ мэтээр допинг гэгчийг өөрсдийн бизнес болон цэцэглүүлж, тэрхүү цэцэглүүлэгчдийн нэг нь ард түмний хайртай аварга, хууль тогтоогч, хууль хүн байна гэдэг нь харамсалтай. 

МҮБХ-ны талцал үүссэн цагаас бөхчүүд холбоог хууль бусаар 20 гаруй жил удирдсан Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж нараас салахыг хүссэн гэдэг. Гэтэл өнгөрсөн олон жилийн турш шантаажилж ирсэн өнөөх аргаараа бөхчүүдийнхөө хөлийг нь тушиж орхижээ. Бөхчүүд аваргадаа хайртай, дуртайдаа салж чадахгүй байгаа юм биш. Шантаажинд орчихлоо гэж шивэр авир хийж байна. Ямартаа л аваргыг дагавал аль ч насандаа допинг илрэхгүй гэж байдаг бүх мөнгөөрөө допинг авч уудаг, тариулдаг. Аваргын эсрэг дуугарч чадвал хэзээний ч хамаагүй допингийн хэрэг сөхөгдөнө гэсэн үг. Тэр ч байтугай хэрэглээгүй байсан ч чамайг допингийн сорьц дээр эерэг гаргаж бүх амьдралаа зориулсан хүч хөдөлмөр чинь үгүй хийж чадах л хүмүүс аж. Жишээ нь, Архангай аймгийн бөх Р, Булган аймгийн бөх Д нарыг допинг хэрэглэдэгээрээ алдартайг бүх бөхчүүд мэддэг юм билээ. Гэхдээ тэд допингийн бизнесийг атгаж, бөхчүүдээ шантаажлан ашиг хонжоо, ашиг сонирхлоо биелүүлж яваа гэх Б.Бат-Эрдэнийн улыг долоочих шахам гүйдэг нь өнөөдөр ёс жудагтай, цэвэр ариун бөхчүүдийн эгнээнд багтаж явна. Асуудал ерөөсөө л ийм байгаа нь дэндүү харамсалтай. Мөн улайн цайм телевизийн камерын өмнө хайртай дүү нь, шавь нь начины найраа хийгээд хэдэн зуун саяар нь яриад сууж байхад хуурамч холбооны тэргүүн аварга даанч дуугарсангүй. Арга хэмжээ ч аваагүй өнгөрсөн байдаг. Хаана байна нөгөө аварга хүний ёс жудаг, хаана байна нөгөө бөхийн шинэчлэл.

Мал дагавал ам тосдоно гэдэг эртний сайхан үг маань нам дагавал ам тосдоно болоод удаж буй. Одоо харин аваргыг дагавал..... гэдэг л болоод байна даа. 

Допингийн шинжилгээ гэгч нь найраанаас хэд дахин илүү мөнгө босгодог найдвартай бизнес болсон. Допинг илэрсэн илрээгүйгээр нь хамаагүйгээр хэнийг ч байсан сэргээшийн асуудалд холбож ч болдог, холдуулж ч болдог тийм нэг гаж тогтолцоог хуучин МҮБХ-ныхон бий болгочихсон байна. Тэгэхдээ нэг бөхөөс 30-100 саяыг нэхэж бизнес хийдэг гэж бөхчүүд ярьж байна. Нөгөө "Шударга бусын хонгил" гэдэг чинь энэ допингтой холбоотойгоор МҮБХ дээр жинхэнээсээ үүсээд байгаа энэ аж. Харамсалтай энэ бүгдийнх нь цаана олон жилийн хөдөлмөр, ар гэрийн амьдрал, сэтгэл санааны дарамт гээд олон асудал үүсч байгааг бодох нь зүйтэй.

Нэмээд нэг хачирхалтай гэхэд дэндүү хачирхалтай баримт дурдахад жил бүрийн наадмаар бөхчүүдээс авдаг допингийн шинжилгээг Б.Бат-Эрдэнэ аваргын үүсгэн байгуулсан "Аварга" дээд сургуулийн орлогч захирал С  авдаг. Тэрбээр Допингийн Үндэсний төвийн захирал юм. Харин түүний шавь Э нь Допингийн Үндэсний төвийн Их эмч, харин их эмч Э-гийнх нь нөхөр Допингийн Үндэсний төвийн дээж авагч Э, Э-гийн дүү нь Допингийн Үндэсний төвийн хянагч Х юм. Мөн долоо даваагүй Улсын заан болсон Ц.Магалжав нь Аварга дээд сургуулийн гавьяат багш А-гийн хүргэн. Ингээд харахаар хэнийг ч допингийн асуудалд холбож болдог, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн эзэд нь тодорхой харагдаж баймаар. Бөхчүүдийн ам дамжсан яриагаар бөхчүүдийн допингийн шинжилгээ А-гаасаа Я хүртэл Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан "Аварга" дээд сургуулийн орлогч захирал, Допингийн Үндэсний төвийн захирал С-ийн сэйфэнд хадгалаатай байдаг нь бөхчүүдийг шантаажлах хамгийн том зэвсэг ч болж байхыг үгүйсгэхгүй. 

Товчоор хэлбэл Р.Бат-Эрдэнэ таны хамаатан садангийн хүмүүсээс бүрдүүлсэн допингийн шинжилгээ авдаг сүлжээ байгууллагаас чинь эмээж байна. Р.Нямдорж таны улсын арслан Х.Мөнхбаатарт өөрийн хүүгээ заан болгоогүйд шарлахаад гаргасан зангаас чинь айж байна. Ид үедээ барилдаж явсан залуу арсланг хэрхэн допингтой холбож хөлс хүч, урам зоригийг нь мохоож байсныг түмэн олон мэднэ.

Та бүхний бөхчүүдээ шантаажилсан энэ бусармаг, жудаггүй үйлдлүүд чинь үндэсний спортыг мөхөл, уналт руу нь чирч явна. Магадгүй яг одоо энэ бүхнийг зогсоохгүй бол үндэсний бөхийн спорт минь өнөө цагийн улс төрийн эмгэнэлт драм шиг хэн нэгэн хүмүүсийн хурууны үзүүр, хүслийн хязгаараар хэмжигдэж явах цаг ирэх нь. Гэхдээ төр түмэн нүдтэй, түмэн олон буман нүдтэй гэгчээр та бүхний энэ хууль бус үйлдэл таслан зогсоогдох цаг тун удахгүй ирнэ. Иргэд ч, бөхчүүд ч цор ганц үүнийг хүсэж байна. Аливаа юм хэмжээ хязгаартай. Тун удахгүй Монгол бөхийн ариун цагаан зүлэг ногоон дэвжээнд шударга үнэн тогтохдоо л нэг тогтоно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.11.104хотын иргэн   • 2018, 6 сарын 29. 1 цаг 53 минут

Хөгшрөөд сэтгэцийн гажиг сууж магадгүй, Хэлж хийж буй хэргийхээ зөв бурууг ойлгох чадвараа алдаж болох юм Үүнийг нь анхаарч уучлаж байх нь зүйтэй гэвэл буруу юу ?

112.72.11.107Зочин   • 2018, 6 сарын 24. 14 цаг 45 минут

Х.Баянмөнх зөнөглөж мэдрэл муудаж байгаа бололтой Бух хөгширхөөр заазанд явдаг Баянаа хөгширхөөр юу яриж буйгаа учрыг ойлгох чадваргүй болдог гэсэн ойлголтгүй байгаасай гэж байна.

112.72.14.83Зочин   • 2018, 6 сарын 22. 6 цаг 37 минут

Нэг талын гүтгэлэг байна. Бат -Эрдэнийн байр суурь л зөв гэдэгт итгэлтэй байна.

103.229.122.210BATERDENE ABARGA ARAI L   • 2018, 6 сарын 20. 15 цаг 50 минут

BATERDENE DENDVVV

122.201.31.235Зочин   • 2018, 6 сарын 19. 17 цаг 12 минут

Төлбөртэй бичлэг бна даа . Допингийн үндэсний төв чинь Олимпийн хорооны харьяа байгууллага шүү дээ . Өөрийн гэсэн дүрэм журамтай газар шүү . Дэлхий нийтээрээ допингтой тэмцэж байхад юу гээд бнаа . Допинг хэрэглэсэн бөхчүүд юу гэж барилдах вэ дээ

27.123.214.104Зочин   • 2018, 6 сарын 15. 8 цаг 10 минут

Чинбатын талынхны л захиалгөт өгүүллэг бна. инээдтэй юм

202.9.40.74desnei   • 2018, 6 сарын 10. 13 цаг 00 минут

simba vs sorivt

83.97.157.201Зочин   • 2018, 6 сарын 10. 0 цаг 38 минут

Manaid buhchvvd gej baahan novshnuudtai bolj dee yanz ni.Buh vzehee baichihval ed har ayandaa nom dvrmendee orno.Bvr davraad erunhiilugch ni tas haranhui buh,uul uurhain yaamny said ni bas neg buh.Bolovsrol ene ter ni wu bdag wm bol?Ene ter namyg hagalan butargagch A.Svhbat gedeg bas neg buh.Odoo ene buhchvvdees zalhaj bnaa.Unaj chaddaggvi ,davj chaddaggvi ,ideed tsaddaggvi ,tarhi ni huldvv,er byar gedes gvzeegee gaihuulsan shunalyn dev boovon chihtengvvd odoo bolimoor wmaa.Buh vzehee bolichihieo ,ard tvmeen

66.181.184.96Зочин   • 2018, 6 сарын 9. 19 цаг 44 минут

bat-erdene-iig buruu hun gevel mongold zov hun bh uim u.boh,uls tor,ajil uils,ar ger,hani ijil geed buh talaaraa ulger jishee bolj mongoler hunii noen nuruug sainaar buren haruulj yvaa ene huniig buruu gevel bid uig zov geh ve? esvel ger buliin togtvorgui A.Suhbat,nastai hunii nambagui horchin Baynmonh,mongoliin gazar nutgiig ongichij altaar boson Chinbatiig zov humuus geh uu? mongolchuud sain,muug ylgahtaigaa bh shu

202.131.231.26Зочин   • 2018, 6 сарын 8. 17 цаг 55 минут

Энэ бүдүүн юмнуудын толхилцоон хэнд хэрэгтэй юм бэ. Бөх үзэхээ нэг хэсэгтээ больчих хэрэгтэй. Цаана чинь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байхад бөхөөр яадийн

83.97.157.201Зочин   • 2018, 6 сарын 10. 0 цаг 39 минут

Goe hellee

112.72.14.213Зочин   • 2018, 6 сарын 6. 16 цаг 50 минут

Х.Баянмөнх нүд анихаар гайгүй болно.

83.97.157.201Зочин   • 2018, 6 сарын 10. 0 цаг 44 минут

Asuudal Bayanmunhud bgaa wm bish.Bvgdiig shineer ehlehed l bgaa wm shvv dee.doping,nairaa,es jayag,shunal geed mash olon wm bnaa.

202.179.31.75иргэн   • 2018, 6 сарын 20. 19 цаг 16 минут

Тэр үед бөхийн өргөө хий юмтай болчихгүй байгаа

66.181.160.27zoghin   • 2018, 6 сарын 6. 15 цаг 52 минут

Boh barilduulahaa bolih heregtei. Boon heruul, taltsal,

103.212.117.10Зочин   • 2018, 6 сарын 6. 10 цаг 51 минут

Zuv ni buruugaa diildeg ym bol Nyamdorjiin tal iinh zuv shvv !!!

112.72.8.146Зочин   • 2018, 6 сарын 6. 10 цаг 12 минут

Бичих юмныхаа үнэ зөвийг мэдэж байж бичих хэрэгтэй. Өөрсдийнхөө хэрүүлд бусдыг хамруулах хэрэггүй. Мэдэхгүй байж бусдын амаар хүн гүтгэхээсээ ичээсэй

66.181.160.63Харамсалтай   • 2018, 6 сарын 5. 20 цаг 10 минут

Ховын чанартай юм бичихээ болио.Нэгнийгээ хардсан гүтгэсэн явуургүй аргаар ард түмний бөхөө гэсэн итгэл сэтгэлийг талцуулж хутган үймүүлдэг хэсэг хүмүүс баримттай зүйл бичээрэй.Ёс жудаггүй ам мэх хийдэг Баянмөнх аваргыг хүний хувьд ямар бөх вэ гэдгийг Цэрэнтогтох аварга маань Монгол Тулгатны Зуун эрхэмээр барин тавин хэлсэн.Сүхбат аварга тэр жил шөвгийн барилдаанд Бат-Эрдэнийн хурууг хугалж Өсөхбаярыг өшиглөж байсныг бид бүгд харсан үзсэн.Эд одоо эм хошуулж хов хөөцөлдөж хэрүүлээр хооллодог л боллоо Энэ -2 одоо улам л нэр хүндээ алдах юм даа

122.201.21.90Үнэнтөрх   • 2018, 6 сарын 5. 18 цаг 50 минут

Гээндээ ч бий,гоондоо ч бий!? Энэ наадмаар барилдахаа больчих!? Та нарыг гуйхгүй энэ ард түмэн чинь сайхан наадчихаж чадна!? Монгол бөхчүүд монголын муу муухай,бузар бохирын илэрхийлэл болжээ!? Энэ байдлаараа байх юм бол сөнөнө шүү!!

202.9.40.10bi   • 2018, 6 сарын 5. 18 цаг 07 минут

barag l unen baihdaa

27.123.214.123Бөх   • 2018, 6 сарын 5. 12 цаг 35 минут

Баянмөнх зөнөглөж шуналдаа түлэгдэж үхэхнээ.

103.229.120.13Зочин   • 2018, 6 сарын 5. 10 цаг 33 минут

Chi bitii Shah

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.