Шинэ мэдээ

Зайсанг зайдалсан “Зүүнбаян рефайнери” компанийнхан Туулыг сүйтгэж байна5 цаг 52 минутын өмнөАмь үрэгдсэн цэргийн албан хаагчдын шарилыг шилжүүлэн өгчээ7 цаг 45 минутын өмнөОйрхи Дорнодын нөхцөл байдлыг хэлэлцжээ7 цаг 46 минутын өмнөМҮБХ: Допингийн шинжилгээг Б.Бат-Эрдэнэ аваргаас хамааралтай Допингийн эсрэг Үндэсний төвөөр биш, ашиг сонирхлын зөрчилгүй эмч нараар хийлгэхийг хүслээ8 цаг 47 минутын өмнөХНХЯ-ны сайд С.Чинзоригийг огцруулах шаардлага хүргүүллээ9 цаг 20 минутын өмнөКанадад марихуан буюу олсны ургамал хэрэглэхийг хуулиар зөвшөөрчээ9 цаг 33 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий Ассамблеын хүрээнд олон талт уулзалт зохион байгуулах төлөвтэй байна9 цаг 34 минутын өмнөГудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ6 сар 20. 17:58Д.Болд: БНХАУ-ын хил дээр гацсан 80 гаруй иргэдийн асуудлыг шийдэж, хил нэвтрүүлсэн6 сар 20. 15:17Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар харилцан ойлголцолд хүрчээ6 сар 20. 13:48“Сүү”-ийн захирлаас рекламны салбар луу МААААРШ6 сар 20. 13:26Х.Баянмөнх: Допингийн шинжилгээ 16 жил “Аварга” дээд сургуулийн мэдэлд байлаа6 сар 20. 12:24"Улаанбаатар цом-2018" Олон Улсын боксын тэмцээн өнөөдөр "Аса" циркэд эхэлнэ6 сар 20. 11:45Ц.Отгонбаяр: Хүнд эд эрхтнээ хандивлах нь өглөгийн дээд өглөг, буяны дээд буян юм6 сар 20. 11:26Брикс-ийн дээд хэмжээний уулзалтад Аргентин, Энэтхэг болон бусад улсын удирдагчид хүрэлцэн ирнэ6 сар 20. 9:32Майк Помпео Умард Солонгост дахин айлчлах бодолтой байна6 сар 20. 9:30Хөөрцөглөсөн хөгжөөн дэмжигчид газар хөдлөлтийг өдөөсөн байж болзошгүй гэж таамаглажээ6 сар 19. 13:41Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авчирч нутагшуулна6 сар 19. 10:32Он гарсаар 163 хүн зам тээврийн ослоор нас баржээ6 сар 19. 9:56Монгол хүнд хямд тийз-16 сар 18. 17:38А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ аваргаа, бөхчүүдийг эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсоож ухаалаг шийдвэр гаргана гэдэгт итгэж байна6 сар 18. 13:07Ч.Дулмаа: Гүйцэтгэх засаглалаа царайчилж, цалингаа тавьж чадахгүй хүнд үе шүүхэд байсан6 сар 18. 12:28Аюулаас хамгаалах асуудлаар зөвхөн АНУ-д найдах боломжгүй гэж үзэж байна6 сар 18. 9:29Эвлэж байсан МАН-ыг дахин хагаллаа6 сар 18. 9:14Л.Оюун-Эрдэнэ ээ, “Бурхнаас өгсөн бэлэг” ах чинь биш М.Энхболд байсныг бүү март!6 сар 18. 9:07Д.Амарбаясгалан: Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон6 сар 15. 17:32АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтыг Т.Мэй магтан сайшаажээ6 сар 15. 12:47АНУ болон БНАСАУ-ын хамтарсан мэдэгдэл6 сар 14. 17:39Орхон аймаг Унгар улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох санал тавилаа6 сар 14. 17:16Тонхил суманд галзуу чоно хүүхэд ноцжээ6 сар 14. 12:25

“Номин”-, “И-Март” зэрэг дэлгүүрүүд бусад сүлжээ дэлгүүрүүдийг үнээ нэм хэмээн шахалт үзүүлжээ

/5-р сарын 31/  -  10 цаг 07 минут

”Номин”, “И-Март” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчдээр дамжуулан  сүлжээ  дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэм хэмээн шахалт үзүүжл эхэлжээ. Энэ талаар “Оргил"  худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбаганаас зарим зүйлийг тодрууллаа.



- Та бүхний хэвлэлийнхэнд хандах болсон шалтгаан юу байв?

-Жижиглэн худалдааны салбарт үйлчилгээ явуулж байгаа  сүлжээний компаниуд үгсэн хуйвалдах байдлаар бүтээгдэхүүний үнийг нэмэх хандлага гарч байна. Сүүлийн жилийн хугацаанд ийм  зүйл өрнөлөө. Худалдаа, эрхлэгчдийг үндэсний үйлдвэрлэгчдийг “Номин”-, “И-Март”-аас “Бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээч. Үнийн нэгдсэн бодлогоор явах хэрэгтэй”  гэж шаардаж эхэлсэн.

-Танай сүлжээ дэлгүүр үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн дээр хэдэн хувийн ашиг нэмж худалдаалдаг вэ?

-“Оргил” худалдааны төв үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүн дээр  10 хувийг нэмж худалддаг. Бусад сүлжээ дэлгүүр, төвүүд 20-30 хувь нэмдэг гэсэн мэдээлэл бий.

-Тодорхой жишээ хэлнэ үү?

-“М-Си-Эс Кока Кола” компанийн бүтээгдэхүүний үнийн санал бий. Тав хоногийн өмнө болсон үйл явдал. Манай компанид гэрээгээр бүтээгдэхүүн нийлүүлдэг байснаа зогсоож буйгаа мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн.Тус компанийн  бүтээгдэхүүн дээр манайх 10 хувийг нэмж худалддаг. Гэтэл  дахин таван хувийг нэмж худалдана уу гэсэн.

-Та бүхэн татгалзсан юм уу?

-10 хувь нэмээд худалдаж болоод байхад заавал таван хувийн үнэ нэмэх шаардлага байхгүй гэж манай зүгээс татгалзсан учраас бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ зогсоосон.

-Яагаад үнэ нэмэх гэсэн шалтгааныг нь тодруулсан уу?

-“Номин”, “И-Март”-аас бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийг шахсан гэсэн. Бусад үйлдвэрлэгчдээс ч  дарамт шахалт үзүүлсэн тухай гомдол бидэнд ирсэн. “М-Си-Эс Кока кола” компанийн бүтээгдэхүүн дээр таван хувийг нэмээд “И-Март”-ын үнэтэй адилхан болгох ёстой юм байна л даа. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэд яагаад хямдхан үнэтэй ундаа хэрэглэж болохгүй гэж. Ийм асуудлыг нягтлуулахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан.

-Нэг үнийн бодлого баримтлах ёстой гэж шахсан гэж ойлгогдлоо?

- Ийм бодлого хаана байна вэ. Солонгосоос нэг нөхөр шахаад, удирддаг болох гээд байгаа юм уу. Мэргэжлийн хяналтын газар, хууль, хяналтын байгууллагынхан анхаарлаа хандуулаасай.Эцэстээ хэрэглэгчдийг хохироох асуудал болж хувираад байна. Үндэсний үйлдвэрлэгчдээр дамжуулж шахалт үзүүлж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдэд буруу байхгүй. Манай байгууллага 25 жилийн хугацаанд хэрэглэгчдэдээ  хямд үнэтэй бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорилго болгож ирсэн. “Оргил” худалдааны төвд байгаа бүтээгдэхүүнийг манай компанийн худалдаж байгаа үнэтэй адилхан болгож нэмэгдүүл гэж  үндэсний үйлдвэрлэгчдэд шахалт үзүүлж болохгүй.

 -Тухайн компани бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох нь нээлттэй байх?

-Нээлттэй. 10, 20 хувь нэмэх нь нээлттэй ч хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх ёстой. Үндэсний үйлдвэрлэгчдэд шахалт битгий үзүүлээч гэж байгаа юм. Манайх 300-400 үндэсний үйлдвэрлэгчтэй хамтарч ажилладаг. Үндэсний үйлдвэрлэгчид “бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй болохоор Номин, И-МАрт бидний бүтээгдэхүүнийг авахгүй байна” гэх байдлаар хандаж байна.

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хандсан гэсэн. Хэзээ хариу өгнө гэсэн бэ?

- Бидний тавьсан санал, хүсэлттэй танилцаад аль болох  ойрын хугацаанд хариу өгнө гэсэн. М-Си-Эс шиг ийм дарамт шахалтад орсон  компани олон бий шүү.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.220Зочин   • 6 сарын 3. 11 цаг 54 минут

БАРАА АВ ГЭЖ ТУЛГАДАГ МУУХАЙ ГАЗАР ДАА . САЯ ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨМНӨ БАРАА НЬ ОГЦОМ НЭМЭГДСЭН .

103.229.122.220Зочин   • 6 сарын 3. 11 цаг 52 минут

НОМИНГЫН БАРАА СҮҮЛИЙН ҮEД ИХ ӨССӨН ҮСНИЙ БУДАГ ГЭХЭД 5000 - ЫН БУДАГ 6300 БОЛСОН БАЙНА . ХЭДЭН ХУВИАР ӨСГӨӨД БАЙГАА ЮМ . ЯГ АДИЛХАН ШИНЭ ХАЙРЦАГТАЙ СҮҮЛИЙН ҮEИЙН БУДАГ НЬ 9 000 - 10000 БОЛСОН БАЙНА ЛЭЭ . ХҮН АВАХГҮЙ ХУГАЦАА ХЭТЭРСЭН БАРААНДАА БАЙН БАЙН ХЯМДРАЛ ЗАРЛАНА . ХЯМДРАЛАА БОДИТООГООР ЗАРЛАХГҮЙ ХЭМНЭСЭН МӨНГӨӨ АВЬЯ ГЭХЭЭР ЗААВАЛ ЦАХИЛГААН

202.21.124.17дорж   • 6 сарын 2. 10 цаг 48 минут

Би үндэсний үйлдвэрлэгчдийн нэг. Жижиг компани л даа.Манай бүт-г сүлжээ дэлгүүрүүдээс хамгийн хямд тавьдаг нь яалтгүй "Оргил" шүү. Жижиг мини маркет мэдээж хямд зардаг. бидэнд бол дэлгүүрүүд бага хувь нэмж бараа хямд зарагдах нь мэдээж ашигтай. Эргэлт түргэснэ.Бусад сүлжээ дэлгүүрүүд гэрээнд зааснаас өндөр үнээр лангуун дээр тавьсан байдаг . Учрыг нь асуухад манай дотоод бодлого , дүрэм гэж хариулах юм билээ.Имарт аваагүй, учир нь манайх өөрсдөө танай бүт-нтэй ижил бүт-нийг Со-с оруулдаг гэдэг.

139.5.219.243Зочин   • 5 сарын 31. 17 цаг 11 минут

номингоос юм авч бологүй. дэндүү үнэтэй , юм авахгүй болчихвол дампуурна. манайхан анхаар

66.181.161.10зочин   • 5 сарын 31. 15 цаг 07 минут

Номин имартын юмны үнэ их үнэтэй шуналтай шулаачид байдаг учраас хүн орохгүй гүйлгээ муутай байхаөс аргагүй.би бүр орохоо больсон.яг адилхан юмйг аль хямдаас нь авна биздээ.оргил дүүхээ 2оос авдаг арай хмд байдаг юм.ер нь зах зээлд хурдан эргэлт хийх зарчмаар ажилламаар санагддаг.өндөр үнээр сард1зарж байхаар хямд үнээр 3зарж эргэлдэх нь чанар.үр ашгийн хувьд илүү гэдгээ ухаарахгүйяөж бэзнэс хийгээд байгааг ойлгодоггүй юм.номинд зарж буй бараа нарөнтуул зах дээр хямд байна.

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.