Шинэ мэдээ

АНУ Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээ байгуулах хүсэлтэй байна2 цаг 2 минутын өмнөМалайзийн ерөнхий сайд асан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлагджээ2 цаг 4 минутын өмнөИрэх онд эдийн засаг унана гэж хөрөнгө оруулагчид эмээж байна4 цаг 37 минутын өмнөЖулиан Альварез Гарсия: Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их9 сар 19. 11:54АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай9 сар 19. 9:47Хятад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээс татгалзаж магадгүй9 сар 18. 12:58Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ9 сар 18. 12:57“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ9 сар 18. 9:10"Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" төлөөлөгчийн газраа нээлээ9 сар 14. 15:32"Тасс" агентлагийн Ерөнхий захирал: ОАНА-гийн 43-р хурал үр дүнтэй болсон9 сар 14. 13:09"Дундын бүсгүйг хуваалцахад..."9 сар 14. 12:22Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээнд Туркийн лирийг ашиглах зарлиг гаргажээ9 сар 14. 10:08“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”9 сар 13. 15:09“Xinhua”, “Associated Press” хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулжээ9 сар 13. 9:45Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ9 сар 12. 9:14Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна9 сар 12. 8:58В.Путин ирэх зургадугаар сард Японд айлчилна9 сар 11. 14:13Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ9 сар 11. 13:59Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо9 сар 10. 15:05БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна9 сар 10. 11:42Бүх нийтийн сонгууль болжээ9 сар 10. 11:05Ерөнхийлөгчийн нэр хүндэд хэн халдав?9 сар 10. 10:10Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна9 сар 8. 11:09“Дундын бүсгүй” +18 шоу драм өнөөдөр тайзнаа тавигдана9 сар 7. 11:47“Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэхийг эсэргүүцэж МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа9 сар 7. 11:13“Toyota” компани хоё хөдөлгүүрт 1 сая орчим автомашинаа эргүүлэн татна9 сар 7. 9:34АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ9 сар 6. 13:35Хоёр Солонгосын дээд хэмжээний III уулзалт энэ сарын 18-20-нд болно9 сар 6. 12:52

А.Сүхбат: 2002 оны Цэцдийн зөвлөл хууль бус учраас тэдний гаргасан шийдвэр хууль бус л болж таарна

/5-р сарын 16/  -  9 цаг 39 минут

МҮБХ-ны Их Эеийн хуралдаан энэ сарын 18-ны өдөр буюу баасан гаригт товлогдоод байсан ч хуралдахааргүй болсон. Чухам ямар учраас хуралдахгүй болсон талаар болон МҮБХ-нд үүсээд байгаа асуудлаар Дархан аварга А.Сүхбаттай ярилцлаа. 

-Энэ сарын 18-нд хуралдахаар товлогдоод байсан Их Эеийн хуралдаан хуралдахгүй болсон байна. Шалтгаан нь юу вэ? 

-Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нараас үүдэлтэй. 20 гаруй жил МҮБХ-г хууль бусаар удирдчихаад одоо болтол зайгаа тавьж өгөхгүй хэл ам хийж, хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр үхэн хатан тэмцэж байна. 20 жил гэдэг бол бага хугацаа биш. Бүхэл бүтэн 5 сонгууль болох хэмжээний урт хугацаа. Ийм урт хугацаанд ямар ч гадны нөлөөгүйгээр өөрсдийн дураар холбоог удирдсан. Энэ урт хугацаанд холбоог яаж л бол яаж л шинэчлэх боломж тэдэнд байсан. Гэтэл шинэчлэл авчрах нь битгий хэл начны найраа, допингийн бизнес, талцлыг утгаар нь хөгжүүлчихээд одоо гэнэт холбоогоо шинэчлэнэ, муу хүмүүсийн гарт өгөхгүй гээд үлгэр шиг юм яриад суух юм. Үүний нэг жишээ нь, энэ сарын 18-нд хуралдахаар товлогдоод байсан Их Эеийн хурал тэдний булхай үйлдлээ дарах гэсэн заль мэхээс болж хуралдаж чадахгүй болчихоод байна. Уг нь МҮБХ-ны албан ёсны тэргүүн Л.Чинбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд МҮБХ-ноос нэрээ татаж, шинэ тэргүүнийг сонгох, Их Эеийг хуралдуулах ажлын хэсгийг байгуулсан. Ингэхдээ ажлын хэсгийг Дархан аварга Х.Баянмөнхөөс ахлуулсан юм. Х.Баянмөнх аваргын зүгээс Их Эеийн хурлаас өмнө Бөхийн өргөөний сүүлийн 20 жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэх, допингийн хууль бус шантаажны бизнесийг "Аварга" дээд сургуулийн захирал, багш, хүргэний сүлжээ болгосон тул уг этгээдүүдэд энэ эрхийг өгөхгүй, сонгон шалгаруулалт явуулах хүсэлтийг гаргасан байна лээ. Гэтэл Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Д.Данзан тэргүүтнүүд хүсэлтийг хүлээн авахгүй эсэргүүцэж, маргаан дэгдээснээс болж, энэ сарын 18-ны хурал хуралдах чадахгүй болсон. Үүнээс л эдгээр хүмүүс өнгөрсөн 20 жилийн хугацаанд юу хийж ирсэнийг харж болохоор байгаа биз дээ. 

-Ямар учраас ажлын хэсгийн гаргасан хүсэлтийг эсэргүүцсэн юм бол. Аудит оруулахаас айж байна гэсэн үг үү? 

-Бодвол тийм юм байлгүй. Аудит оруулна, допингийн шинжилгээг авдаг эрхийг сонгон шалгаруулалтаар өгнө гэсэн чинь л уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гээд дургүйцээд эхэлсэн. Асар их ашиг сонирхлын зөрчилтэй учраас л дургүйцэж байгаа нь тодорхой. Ашиг сонирхлын зөрчлөөс гадна өнгөрсөн 20 жилийн турш МҮБХ-г хууль бусаар удирдсан шүү дээ. Энэ хугацаанд МҮБХ хэр шинэчлэгдэв гээд бодохоор шинэчлэгдсэн зүйл огт алга. Харин ч начны найраа, допингийн шантааж, бөхчүүдийн хуваагдал хэрээс хэтэрч, утгаараа хөгжсөн. Хэн нэгэн нь дургүй хүргэвэл шууд допинг хэрэглэсэн болгодог тийм л аймшигтай, муу муухай, хууль бус үйлдлийг МҮБХ-нд авчирсан. Үүнээс болж, өнөөдөр бөхчүүдийн нэр хүнд газарт унаж байна. Монголчууд уг нь бөхөө дээдэлж, бөхөө хүндэлж, энэ л салбараас таашаал авдаг байлаа. Гэтэл Р.Нямдорж тэргүүтэй хэсэг бүлэг нөхдийн увайгүй үйлдлээс болж бөхчүүдийн нэр хүнд газарт унаж байгаад маш их харамсч байна. 

-Их Эе хуралдвал 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулах байсан гээд байгаа. Энэ нь мөн л хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдээд байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй байна? 

-МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж гуай 20 жил тус холбоог хууль бусаар удирдсан. Тодруулбал, тэрбээр 2002 онд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө бүрдүүлсэн Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, өөрийгөө тэргүүнээр сонгуулсан байдаг. Энэ нь хууль бус болохыг гурван шатны зургаан удаагийн шийдвэрээр тогтоочихоод байхад хуулийг уландаа гишгэж 20 жил МҮБХ-г удирдсан байна. Үнэхээр хууль шүүхийн дээр амьдарч, олон ч залуучуудыг айлган дарж ирсэн. Олон жил тэднийг хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж ирсэн ч тэд хэзээ ч хүлээн авч, хууль бус үйлдлээ зогсоогоогүй. Гэхдээ би цаашид ч тэдний эсрэг тэмцэж, МҮБХ-нд шинэчлэлийг заавал авчрах болно. Үүнийг ч бөхчүүд хүсч байна. Тиймээс МҮБХ-г шинэчлэх ажилд, хууль бусаар холбоог 20 жил удирдсан Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ тэргүүтнүүдээс холбоогоо салгахаар бөхчүүд эвлэлдэн нэгдээд байгаа. Бөхчүүдийг айлган сүрдүүлж, дарамталж, хууль бус үйл ажиллагааны золиос болгож байсан цаг чинь одоо ард хоцорсон гэж хэлмээр байна. Одоо цаг үе өөрчлөгдсөн. 20 гаруй жил дарлаж ирсэн шигээ дарлана, дарамтлана гэж бодож байгаа бол эндүүрч байна. Хууль, шүүхийн шийдвэрийг 20 гаруй жил уландаа гишгэлж ирсэнийг чинь одоо зогсоох болно. 

-2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулах гээд байгаа шалтгаан нь юу вэ? 

-2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулах ашиг сонирхол тэдэнд бий. Р.Нямдоржийн ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө бүрдүүлсэн 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулж чадвал тэд өөрсдийн залгамж халаагаар Ц.Магалжавыгаа МҮБХ-ны тэргүүнээр тавьж чадна. Тэдний гол зорилго ерөөсөө л энэ. Ц.Магалжавдаа МҮБХ-г авч өгчихөөд өөрсдөө "хөшигний" цаанаас удирдах сонирхолтой байгаа. Гэхдээ харамсалтай нь энэ боломжгүй шүү. 2002 оны Цэцдийн зөвлөлийн шийдвэр өөрөө хууль бус. Тэгэхээр одоо 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулвал дахиад л хууль бус шийдвэр гарна. Хууль шүүхийг уландаа гишгэлж ирсэнтэй чинь хатуу тэмцэнэ гэдгээ дахин хэлье. 

-МҮБХ хоёр хуваагдсан нь ердөө Бөхийн өргөөг булаалцалдсанаас үүдэлтэй гээд байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу. Бас Бөхийн өргөө МҮБХ-ны өмчид бүртгэлгүй байгаа. Харин Р.Нямдорж, Д.Данзан нар бүртгүүлэх шаардлагагүй гэсэн? 

-Бөхийн өргөө бол ард түмний хандив тусламжаар боссон. Тэгэхээр мэдээж МҮБХ-ны өмч байх ёстой. Гэтэл Р.Нямдорж, Д.Данзан тэргүүтнүүд өнгөрсөн 20 гаруй жилийн турш Бөхийн өргөөг МҮБХ-ны өмчид бүртгүүлээгүй байгаа юм. Тэгээд түүнийгээ ичих ч үгүй "Бүртгүүлэх шаардлагагүй" гэж хэлж байна лээ. Больчих хэрэгтэй. Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч. Прокурорын байгууллага ч гэсэн Бөхийн өргөөг хаасан нь маш буруу алхам. Уг нь хуулийн дагуу албан ёсны тамга тэмдэг, гэрчилгээтэй талынхан Бөхийн өргөөнд үйл ажиллагаа явуулах эрхтэй байхад прокурорын байгууллагаас Бөхийн өргөөг хаачихаж байгаа юм. Ингэж болохгүй. Мэдээж, албан ёсны тамга, тэмдэг, гэрчилгээтэй холбооноос томилогдсон комисс Бөхийн өргөөг хүлээж авахаар болсон. 

-Албан ёсны тамга тэмдэг, гэрчилгээ одоо яг хэнд байгаа вэ? 

-МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбат хэвээрээ байгаа. Л.Чинбатын хувьд ОӨУБЕГ-т албан ёсны бүртгэлтэй байгаа. Түүний хэрэглэж буй тамга, тэмдэг, гэрчилгээ хүчин төгөлдөр. 

-Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хэрэглэж байгаа тамга тэмдэг, гэрчилгээ хүчин төгөлдөр бус гэсэн үг үү? 

-Харин тийм. УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ маань хүчингүй тамга тэмдэг, гэрчилгээ барьчихаад өөрийгөө тэргүүн гэж андуураад яваад байх шиг байна. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрөө хууль бусаар сонгогдсон. Өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд шүүхээс МҮБХ-г ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж захирамж гаргачихаад байхад Р.Нямдорж нар гуравдугаар сарын 24-нд Их Эеийг хуралдуулж, Б.Бат-Эрдэнийг тэргүүнээр сонгосон. Тэгэхээр энэ бол хууль зөрчсөн томилгоо. Хоёрдугаарт, шүүхээс Б.Бат-Эрдэнэ нарын хэрэглэж буй тамга, тэмдэг гэрчилгээг хэдийнээ хүчингүй болгочихсон. Тэгэхээр хууль тогтоогч эрхэм гишүүн маань өөрөө ингэж хуулиа зөрчиж болохгүй. Бөх хүн, аварга хүн, хууль тогтоогч хүн шүү дээ. Тиймээс ийм муухай жудаггүй байж болохгүй. 

-2017 оны тавдугаар сард Их Эе хуралдаж, Л.Чинбатыг тэргүүнээр сонгосон нь ямар учиртай юм бэ?

-Р.Нямдорж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй долоо гаруй жил явсан. Ингэхдээ Их Эеийг хуралдуулалгүй тамга тэмдэг, гэрчилгээгээ авч зугтаад байсан. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж, Их Эе-ийг 2017 оны тавдугаар сарын 28-нд товлон хуралдуулж, тус хурлаас Л.Чинбатыг тэргүүнээр албан ёсоор сонгосон байдаг. 16 жил биелээгүй 6 удаагийн шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлсэн гэх үү дээ.

-Таны хувьд Б.Бат-Эрдэнэ, Л.Чинбат нарын аль нь МҮБХ-нд шинэчлэл авчирч чадна гэж бодож байна? 

-Мэдээж Л.Чинбат шүү дээ. Хэдийгээр Л.Чинбат МҮБХ-ны тэргүүнээс нэрээ татсан ч бөхчүүд маань эвлэлдэн нэгдээд Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр нь хэвээр үлдээх хэрэгтэй. Энэ хүн МҮБХ-н асар хурдан шинэчлэл авчирч чадна. МҮБХ-нд хийх зүйлсийн төлөвлөгөөг нь харахад, Бөхийн өргөөний өнгө үзэмжийг сайжруулж, бүрэн камержуулна. Бөхийн өргөөнд саун душ бий болгоно, начны найраа, допингийн бизнесийг ор мөргүй алга болгоно гээд их гоё зүйлүүд байна лээ. Бөхийн өргөө асар их ашиг орлого олдог хэрнээ өнөөдрийг хүртэл дотроо саун душгүй. Хэдэн бөхчүүд барилдаж барилдаж бэлтгэлээ хийчихээд хөлсөө үнэртүүлээд л гараад явдаг. Барилдаан болгоноор камерны муугаас болж буруу зөв шийдвэр гарч бөөн хэл ам үүсдэг. Тэгэхээр Л.Чинбат гэдэг хүнээр энэ бүхнээ хийлгүүлээд авбал бөхчүүдэд л их хэрэгтэй байгаа юм даа. 

-Допингийн шинжилгээг ямарч хяналтгүй авдаг гэж шүүмжлээд байна. Үүнд тайлбар өгөхгүй юу? 

-УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан "Аварга" дээд сургуулийн захирал С нь Допингийн Үндэсний төвийн захирлаар ажилладаг. Допингийн Үндэсний төвийн Их эмчээр түүний шавь Э, Э-гийн нөхөр нь Э нь Допингийн Үндэсний төвийн дээж авагчаар ажилладаг. Дээж авагч Э-гийн дүү нь Допингийн Үндэсний төвийн хянагч Х. Ц.Магалжав нь Аварга дээд сургуулийн гавьяат багш А-гийн хүргэн гээд сүлжээ үүсчихсэн байгаа юм. Мөн допингийн шинжилгээг авчихаад ямар шат шалгуур дамжлагаар БНСУ руу явуулдаг нь тодорхой бус. Магадгүй, хэн нэгний шинжилгээг солиод явуулж байгаа гэх баталгаагүй. Учир нь бүх зүйл бүрхэг хаалттай өрнөдөгт асуудлын гол байгаа юм.

-Улсын начин Б.Одхүү таны биед халдсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.118.58иргэн   • 5 сарын 30. 12 цаг 35 минут

ард түмэн таньд муу байхад ярилцлага өгөөд явах юм.энэ сүхбанзал

202.179.27.84иргэн   • 5 сарын 27. 9 цаг 38 минут

Энэ ярилцлагыг уншлаа,үрчийсэн хар өвгөн А.Сүхбат өөрийнхаа 3 удаа допингийн хүчээр түрүүлснээ л зөвтгөх гэсэн өмхий санаат шантаажчин гэдгээ өөрөө зөвшөөрчээ, ийм л хулгайчдаа.Баянмөнхийг хуучин хүргэнийх нь хамт бөхийн өргөөнд бүү ойртуул.2 луйварчин байхгүй болгоно шүү.

202.179.27.84иргэн   • 5 сарын 27. 9 цаг 28 минут

Баянмөнх гэртээ зүгээр хэвтэж байгаач нүдний булай минээ,бөхийн өргөөг авах гэж үхэхнээ хүүр чинь чамд хамаагүй чиний үе өнгөрсөн хорвоо байлгүйдээ шуналын тулам минь,хуучин хүргэнтэйгээ бөхийн өргөөг хувааж авах санаа чинь бүтэхгүйлдээ шуналт хагалан бутаргагч минь

202.179.27.84иргэн   • 5 сарын 27. 9 цаг 24 минут

Юм юманд дэвж явдаг хүний шаар А.Сүхбат новшоо чи энэ бөхийн асуудалд битгий оролцоо,чи допингоор 3 түрүүлсэн шүү,Өсөхбаяр 4 түрүүлсэн дархан аварга,чи бол 3 удаа допингоор түрүүлсэн даян аварга шүү,хирээ мэдэж хуцаараай новшоо,чиний залуу хүүхнүүд бузарладагтай бөхийн асуудал адилгүйдээ новшоо чамайг үзэн ядаж байна.

66.181.160.120Зочин   • 5 сарын 27. 6 цаг 55 минут

Х О Г ЫН Н О В Ш допинг нь биед нь үйлчлэхээ байхаар л зодог тайлаа биздээ. Хөгийн н о в ш. нар допинг хэрэглэсэн бөхөнцөрөө хамгаалаад бнаа. Хар Аварга ол мартдаг өвчин туссан зөнөг өвгөн. Өөрсдөө 2002 оны цэцдийн зөвлөл гэж хуцалдснаа мартчихдаг АЛЬЦГЭЙМЭР.ийн өвчтөнгүүд

27.123.212.142зочин   • 5 сарын 24. 14 цаг 53 минут

Энэ пизда сэргээш хэрэглэж хэл ам, жүжиг, луйвар хийж төрийн наадмыг доромжилсон эргүү дээ. Эр хүний гэх ганц ч шинжгүй эм шинжийн **** доо. Одоо цагт ийм ч эм хүнгүй болсон шүү дээ.

27.123.214.105chavgantsad   • 5 сарын 24. 0 цаг 49 минут

Heree medej hutsaach muu har yas undes ugsaa garalaasaa urvagch, chavgantsaa!!! Ene neg har tamhichin, dopinchin gar 12 turuulsen engui ih avargatai en zeregtseh gej medrelteh yum daa chaavaas. Hamgiin naad zah ni er hun shig zan torh gargaj chadahuu? Lalaraa. Chi bol zugeer l neg muu luivarchin.

150.129.140.175Допинг завхай сухбат   • 5 сарын 24. 0 цаг 10 минут

Сухбат банзал допингийн уур нудний булай дандаа гомдол зарга хийдэг баянмонхын хошного долоож явахюм шижиг хурмээр пизда

27.123.212.140Zochin   • 5 сарын 23. 17 цаг 20 минут

Chi dopingoo huleen zovshoorood zov jishig togtooson bol odoo bugd dopinggui doping herglsen bol tsoliig n huraadag bolno.odoo huraasanch bno andrei agasi armstrong nariig zodog tailsanaasn hoish buh turuulsen tsom medeliign huchingui nolgoson

202.179.31.109иргэн   • 5 сарын 23. 9 цаг 40 минут

Бөхийн өргөө бол ард түмний хандив, улсын төсвийн хөрөнгөөр баригдсан барилга. Энэ барилгыг -"МҮБХолбоо"- нд зориулж бариулаагүй тул энэ холбооны өмч биш. Харин "Бөхий өргөө" гэсэн бие даасан аж ахуйн нэгж байж, өөрийгөө санхүүжүүлэх зарчимаар ажиллах ёстой. "Бөхийн өргөө"-ний гүйцэтгэх удирдлаганд бөх барилддаг биш бөхийн шудрага барилдаан үзэхийг хүсдэг үзэгчийн төлөөллийг сонгож тавих хэрэгтэй.

112.72.14.220Bokh   • 5 сарын 18. 22 цаг 38 минут

Ene dopingchin nohoriin tsoliig huraaj avaachee!yas yumen deeree nachin shu de!

103.9.90.130Зочин   • 5 сарын 18. 14 цаг 11 минут

20,30ЖИЛ 2 ХҮН БӨХИЙН ХОЛБООГ УДИРДАХ НЭРИЙН ДОР БӨХИЙН ӨРГӨӨГ АЖИЛЛУУЛЛАА Ш ДЭ, ОДОО БОЛНО Ш ДЭЭ, ТӨРИЙН ХИШИГ Ч ХҮРТЛЭЭ, ДАРАА ҮЕДЭЭ ХЭЛ АМГҮЙ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ, ХУДЛАА ЖҮЖИГ ХЭРЭГГҮЙ Ш ДЭЭ, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГА ШУДАРГА ХҮЧТЭЙ АЖИЛЛАХ ЦАГ БОЛЖЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР БОЛ ХУУЛЬ АДИЛ БИЕЛЭГДЭХ ЁСТОЙ, ҮНЭН ЯЛДАГ ЖАМТАЙ ШҮҮ,,, АМЖИЛТ

66.181.176.35Зочин   • 5 сарын 17. 18 цаг 49 минут

Ац Ганболд энэ бүх будлианыг анх тарьчихаад одоо юу хийж явдаг юм болоо

89.13.155.250Mongol   • 5 сарын 17. 17 цаг 24 минут

Ene Sukhbat odoo bolildoo. Ehleed uuriinhuu Dopingiin asuudliig neg mur shiid l de. Uuruu ch gesen tsever baagii bish shuu de.

112.72.14.221зочин   • 5 сарын 16. 10 цаг 15 минут

допинг хэрэглэж байсныг м,энхболд дараад өнгөрсөн, архи зарж баяжаад хөлсөө үнэртүүлээд л хэрүүл хийгээд явах юм , шоронгоос аврагдсан болохоор баян мөнхөд их өртэй хүн ,өөдгүй л эр дээ

202.170.71.157й   • 5 сарын 16. 9 цаг 55 минут

энэ допинг сүхбат өөрийгөө юу гэж бодоод байдаг юм бол до хөөрхий дандаа л эсрэг сөрөг юм ярьж хэрүүл хийж муу юм сэдэж явах юм,

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.