Шинэ мэдээ

“Honda”, “Nissan” олон мянган ажилтнаа түр чөлөөлнө3 цаг 5 минутын өмнөЖижиг бизнесийг дэмжих зорилгоор 250 тэрбум ам.доллар гаргахыг хүсжээ3 цаг 6 минутын өмнөСингапурт үдэшлэг, уулзалт зохион байгуулахыг хориглосон хууль батлав3 цаг 28 минутын өмнөАНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй4 сар 8. 10:06Талибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ4 сар 8. 9:45Японы Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49

С.Мөнгөнчимэг: Энэ хуулийн төслийн амин сүнс нь тогтвортой гэр бүлийг дэмжихэд чиглэнэ

/5-р сарын 15/  -  13 цаг 54 минут

-"Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр хэлэлцүүлэг зохион байгуулна-

Олон жил дуншиж байгаа Гэр бүлийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийхээр салбарын яамнаас  төсөл боловсруулан ажиллаж байгаа юм.   Энэ асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С. Мөнгөнчимэгтэй  ярилцлаа.

-Сайн байна уу. Дэлхийн гэр бүлийн өдрийг  угтаж  салбарын яамнаас олон чиглэлийн ажил  зохион байгуулахаар төлөвлөсөн байх.Гэхдээ бодлогын түвшинд ямар асуудалд  анхаарал хандуулж байгаа вэ?

- НҮБ-ын Ерөнхий ассамблей 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоолыг  баталсан.  Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 24  жил болж байгаа.  Энэхүү өдрийг тохиолдуулан  манай яамнаас УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран 5-р сарын 15-нд   “Гэр бүлийн  талаархи бодлого, эрхзүйн шинэтгэл" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ хэлэлцүүлэгт  холбогдох яамдын мэргэжилтнүүд,  мэргэжлийн судлаач,  эрдэмтэд, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл  оролцоно.Ер нь хуулийн төслийн  шинэчилсэн найруулгын хүрээнд   Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдлын талаар үндэсний  хэмжээний түүвэр  суурь судалгаа  хийнэ.   Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулалтын шатанд онлайн санал асуулга, нээлттэй хэлэлцүүлгүүд,  нийслэл болон орон нутагт уулзалт,ярилцлага зохион байгуулах  зэргээр шат дараатай арга  хэмжээ явуулна. Аль  болох амьдрал дээр  хэрэгжих, хөрсөндөө буусан чамбай хууль боловсруулахын  төлөө л ажиллаж байна.

-Энэ хуульд шинэчилсэн найруулга хийх гэж олон жил ярьжхэд хэдэн удаа  хойшлогдсон.   Өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үү.  Гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэгхариуцлага үүрч улс эх орны үндэсхөгжил дэвшлийн суурь гэдэгтэй санал нийлэх үү?

- Гэр бүл дэх хүмүүсийн харилцаа нь хүүхдийн төлөвшилд нөлөөлж,  хүний хөгжлийн түлхүүр болоод зогсохгүй цаашлаад улс үндэстний аюулгүй байдал, сэргэн мандалт, тухайн овог удмынхны үнэт зүйлийн суурь  болдог  гэдэгтэй санал нийлэхгүй байхын аргагүй ээ. Хүнийг зөв  хүмүүжүүлэх,   нийгмийг соён гэгээрүүлэх, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд   гэр бүлийн үүргийг үнэлээд ч баршгүй юм. Тиймээс л гэр бүл амгалан, гэр бүл аюулгүй, гэр бүл эвтэй найртай, гэр бүл орлоготой,  гэр бүл бат бэх байлгахын төлөө Монгол төрийн бодлого чиглэгдэж байх учиртай гэж боддог. Хүүхдийн хүмүүжил төлөвшил, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ахмад үеийнхний асрамж хамгаалал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх тэгш оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжлэг туслалцаа гээд цогцоор нь харж, гэр бүлд нь уясан бодлого хэрэгжүүлэх нь чухал юм.

Зөвхөн төрийн үүрэг гэлтгүй гэр бүл бүхэн өөрсдийн үнэт зүйлсээ  хөгжүүлж, үр хүүхдээ зөв хүмүүжилтэй, зөв хандлагатай, ажилсаг, бүтээлч болгож өсгөхөд хичээнгүйлэн анхаарч,  үр хойчдоо уламжлан үлдээхийн төлөө зүтгэх ч үүрэгтэй.

Хэдийгээр хуулиар бүхнийг зохицуулж болохгүй ч гэлээ эрх зүйн орчныг сайжруулах, зайлшгүй хамгаалалтыг тусгах, эрх, үүргийг тодотгох, гэр бүлийн боловсролыг дэмжихэд зохицуулалт оруулах гээд Гэр бүлийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлага бий болсон. 1999 онд батлагдсан энэ хуульд   таван удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Гэхдээ  бусад хуулиудыг дагалдаж өөрчлөлт оруулсан гэсэн үг. Өмнө нь шинэчилсэн найруулга хийхээр төсөл боловсруулсан ч хэлэлцүүлгийн явцад буцаагдаж батлагдаагүй юм.  Энэ удаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх   төслийг боловсруулан ажиллаж байна.

Хэдийгээр хууль тогтоох дээд байгууллагад өргөн барих вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх хуулийн төслийг ирэх намрын  чуулганы үеэр өргөн барихаар төлөвлөж байгаа. 

Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж байгаа гол зохицуулалтыг нь тодруулахгүй юу?

- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өнгөцхөн  “косметик” гоёл хийхэд чиглээгүй. Төр засгаас  тогтвортой гэр бүлийг дэмжих бодлогын хүрээнд  гэр бүлийн хөгжил, боловсролыг  илүү дэмжихийг чухалчилж байгаа юм.  Цаашид төрөөс гэр бүл, хүн амын хөгжлийн талаар баримталж байгаа бодлогын хэрэгжилт, үр дүнд шинжилгээ хийж, нийгэм, хүн ам, гэр бүлийн хөгжлийн чиг хандлагатай уялдсан “Гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийн цогц бодлого” боловсруулах шаардлага байна. Яам, агентлагаас эхлээд  хувийн хэвшлийнхэн,  олон улсын болон төрийн бус байгууллагууд,аж ахуйн нэгжүүд “Гэр бүл төвтэй хүний хөгжил”-ийн асуудлыг бүх түвшинд өөр өөрийн шугамаар дэмжин ажиллах зайлшгүй нөхцөл байдал бий болсон байна.

 Шинэчилсэн хуулийн төсөлд гэр бүлийн гишүүн бүрийг үүрэг хариуцлагатай болгоход чиглэсэн зохицуулалтууд орж байгаа.  Мөн гэр  бүлийн мэдээллийн нэгдсэн сантай болно. Гэр бүлийн дагнасан шүүгч ажиллуулах  гэсэн заалтыг оруулахаар төлөвлөж байна. Гэхдээ салбарын яам нь дэмжих эсэхийг  мэдэхг