Шинэ мэдээ

АСЕАН-ы орнууд хил дамнасан цахим худалдааг дэмжих гэрээнд гарын үсэг зуржээ41 минут 6 секундын өмнөИстанбулын марафонд Кенийн тамирчид тэргүүллээ1 цаг 2 минутын өмнөОДДЫН ӨВЧИН инээдмийн жүжгийн нээлт энэ сарын 15-нд болно11 сар 12. 16:45Могадишу хотод халдлага болсны улмаас 50 гаруй хүн амиа алджээ11 сар 12. 12:19Арми хоорондын тогтвортой харилцааг хөгжүүлэхийг дэмжжээ11 сар 12. 9:27Тагнуулын дуулиан шуугиантай холбогдуулан Австрид эсэргүүцлээ илэрхийлжээ11 сар 12. 9:24Ким Жөн Ун анхны хөрөг зургаа зуруулжээ11 сар 9. 12:12Нарны системээс олдсон объект харь гарагийн төхөөрөмж байж магадгүй11 сар 9. 12:11Ариана Гранде оны эмэгтэй болжээ11 сар 9. 11:53АНУ-ыг зорьж буй цагаачдын 3000 гаруй нь Мексикт түр оршин суух эрх хүсчээ11 сар 9. 11:51"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат мэдэгдэл гаргалаа11 сар 7. 9:57Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ11 сар 6. 16:07АН-ын гишүүд С.Эрдэнийг намын даргын ажлаа өгөхийг шаарджээ11 сар 6. 15:59Н.Дэмбэрэл: МАН ганц сүхээр эхлээгүй, мэдээж ганц сүхээр ч дуусахгүй11 сар 6. 15:25Америк-Хятадын яриа хэлцээний хоёр дахь шатыг энэ долоо хоногт зохион байгуулна11 сар 6. 14:32АШУҮИС 2024 он гэхэд Ази номхон далайн бүсийн шилдэг 100 сургуульд багтах зорилт тавьж ажиллаж байна11 сар 6. 12:41Т.Бадамжунай "уснаас хуурай гарч" Б.Батзориг улс төрийн "үхдэл" боллоо11 сар 6. 11:16“Amazon” компани шинэ төв байраа Вашингтонд нээж магадгүй11 сар 6. 9:49Хасан Роухани: Иран АНУ-ын хоригийг үл харгалзан газрын тосоо худалдсаар байх болно11 сар 6. 9:44Дмитрий Медведев Шанхай хотод хүрэлцэн очжээ11 сар 6. 9:29Б.Баярсайхан: УИХ гишүүн зээл авах эрх нь нээлттэй. Хуулиараа хориглоогүй шүү дээ11 сар 5. 16:09Багахангай дүүргийн МАН хурлаа хийж, дарга шинэ гишүүдээ сонголоо11 сар 5. 11:14Ганьсу мужид гарсан зам тээврийн ослын улмаас олон хүн амиа алджээ11 сар 5. 9:28Хоёр Солонгос Олимпийн наадмыг хамтран зохион байгуулах хүсэлт гаргана11 сар 5. 9:26Хан-Уул дүүргийн газрын албанд иргэдийн газрыг дээрэмддэг бүлэглэл үүсчээ11 сар 3. 11:34Си Жиньпин “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Трамптай уулзаж магадгүй11 сар 3. 11:19“Ардчилсан Сирийн хүчин” ажиллагаагаа түр зогсоожээ11 сар 3. 11:18Технологийн хулгайн эсрэг чиглэсэн үйл ажиллагааны хэсэг байгуулна11 сар 2. 12:20БНАСАУ-ын асуудлаар гаргасан хүчин чармайлт нь дэлхийг цөмийн дайнаас аварсан гэж Трамп мэдэгдэв11 сар 2. 12:05Герман улс Идлиб дэх босогчдод дэмжлэг үзүүлнэ11 сар 2. 9:50

“Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг боллоо

/5-р сарын 14/  -  16 цаг 45 минут

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид, Шүүхийн тамгын газрын дарга нар, шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага, иргэдийн төлөөлөл, судлаачид оролцсон юм.

    Хэлэлцүүлгийн эхэнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Н.Норовсамбуу "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжилгээтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, олон улсын туршлага” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр "Гурван асуудал байна. Шинжээч томилж байгаа нь хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах үндэслэл болж байна. Хуульд зааснаар Иргэний хэргийн шүүх дээр 60 хоногийн дотор хэргийг шийдэх ёстой. Гэтэл зөвхөн шинжээч томилох ажиллагаа нь 3-4 сар болж байна. Үүнээс гадна шинжилгээний зардлыг яах вэ. Шинжээч нар ажлын хөлсөө авч чаддаггүйгээс үнэлгээ хийх сонирхолгүй болж байна. Гуравдугаарт шинжээч гэж хэн бэ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн хянан шийдвэрлэх ажиллагаанд туслах зорилгоор шинжээчдийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг явуулж байгаа. Мэдээллийн сантай болсноор мэргэшсэн шинжээчийг олж томилоход хялбар болно” гэлээ.

    Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар "Шүүхээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулж буй практик” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр "Иргэний хэргийн шүүх дээр аль болох хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй. Захиргааны хэрэг дээр аль нэг тал нь шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүсээгүй тохиолдолд шүүх өөрөө нотлох зарчмаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага үүсдэг” гэв.

    Илтгэл сонссоны дараа шүүгчид болон шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллагын төлөөллүүд хохирол үнэлэгч шинжээчдийн ажлын хөлсийг тооцох аргачлалыг тодорхой болгох, мал амьтан, тээврийн хэрэгсэлтэй холбоотой хохирлыг үнэлэх жишиг үнийг тогтоох, хохирол үнэлэгч шинжээчдийн ур чадварыг сайжруулж, чанарын шаардлагад нийцсэн дүгнэлт гаргуулдаг болгох зэрэг саналыг гаргаж байлаа.

    "Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийн төгсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан үг хэлсэн. Тэрбээр "Шинжээч сайн ажиллах юм бол шүүгчийн ажил маш их хөнгөрнө. Та бүхний гаргасан дүгнэлтийг үндэслээд хэргийг шийдээд явна. Тиймээс шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллагууд үйлчилгээ болоод үйлчилгээний үнийг тодорхой болгоод Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ. Бид мэдээллийн сан бүрдүүлээд шүүх дээр маргаан үүсгэхээр ирж байгаа хүмүүст мэдээлэл өгнө. Мэдээллийн сан бүрдүүлэх ажилд та бүхний оролцоо маш чухал” гэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачилж буй мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг дэмжиж хамтран ажиллахаар боллоо.

“Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг боллоо
“Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг боллоо

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.14.211ЗОЧИН   • 5 сарын 23. 16 цаг 01 минут

ЭНЭ ШҮҮХЭД ЁР НЬ БОЛЖ БГАА ЗҮЙЛ ГЭЖ БАЙНАУУ?? ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИН ХАМГИЙН ӨНДӨР ЯАМБА ЭДЛЭЖ БАЙЖ АЖЛАА УМАРТАЖ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВАХААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ БОЛЖЭЭ??? ШҮҮХЭД ШИНЭ ХҮН ОРХОД ГУЧИН САЯ ШҮҮДЭЭ? наана хаяхад МЭДЭЭЖ БГАА БИЗ????? ТЭГХЭЭР ЦАЛИНГ БУУРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ???????

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.