Шинэ мэдээ

Дэлхийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчид5 сар 23. 15:29Хятад улс импортын автомашины гаалийн татварыг бууруулна5 сар 23. 15:27ИНЕГ, МИАТ-ын дарга нар хүчингүй болсон тамга тэмдэг ашигласан хүмүүстэй нийлж үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна5 сар 23. 11:07П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна5 сар 23. 10:33Цагаан ордон: Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт болох төлөвтэй хэвээр байна5 сар 21. 10:46Маурис Слапак: Монгол эмч нарын хүнээ гэсэн сэтгэл, хариуцлагатай чанар нь сэтгэгдэл төрүүлсэн5 сар 21. 10:09Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлджээ5 сар 21. 9:55АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоожээ5 сар 21. 8:51ШХАБ-ын 3 дахь марафон гүйлт 12 дугаар сард болно5 сар 21. 8:49Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Орост айлчилна5 сар 20. 10:26Дуучин Ж.Леженд, К.Тейген нар 2 дахь хүүхдээ өлгийдөн авчээ5 сар 20. 10:25Тэргэнцэртэй иргэдээ дэмжих төрийн оролцоо5 сар 18. 17:31Израиль болон Палестин хоорондын сөргөлдөөнийг зохицуулах нөхцөлийг нэрлэжээ5 сар 18. 13:13АНУ-тай хийж буй цэргийн сургуулилтыг зогсоохыг Өмнөд Солонгосоос Умард Солонгос шаардав5 сар 18. 12:13Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа5 сар 18. 11:53Өмнөд Солонгост хлорын хий алдагдсаны улмаас 13 хүн эмнэлэгт хүргэгджээ5 сар 18. 11:51Орос бүсгүйчүүдийг хэрхэн найрахыг зөвлөсөн гарын авлага шуугиан тарьжээ5 сар 18. 11:44"Фэйсбүүк"-ийн тэргүүн Европын парламентын удирдагчдад тайлбар өгнө5 сар 17. 14:35Өмнөд Слонгос Умард Солонгостой үргэлжлүүлэн зөвлөлдөх хүсэлтэй байна5 сар 17. 14:33Малайзын Ерөнхий сайд асны гэрийг цагдаа нар нэгжжээ5 сар 17. 14:08Хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ5 сар 17. 14:06Ч.Бадрах: Миний үеийн шүүхийг одоогийнхтой харьцуулах юм биш5 сар 17. 12:15Донорын тухай ойлголт5 сар 17. 11:41Старбакс компани ирэх 5 жилд Хятадаас олж буй орлогоо хоёр дахин нэмэгдүүлнэ5 сар 17. 8:37Багш, оюутнууд 196 инчийн Лед дэлгэц угсарч ашиглалтад орууллаа5 сар 16. 12:01А.Сүхбат: 2002 оны Цэцдийн зөвлөл хууль бус учраас тэдний гаргасан шийдвэр хууль бус л болж таарна5 сар 16. 9:39БНАСАУ Өмнөд солонгостой хийхээр товлоод байсан хэлэлцээг цуцалж, АНУ-д анхааруулга өгөв5 сар 16. 8:21М.Батболд: Эмийн үнэ өндөр байгаа нь эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн гол бэрхшээл болдог5 сар 15. 14:43С.Мөнгөнчимэг: Энэ хуулийн төслийн амин сүнс нь тогтвортой гэр бүлийг дэмжихэд чиглэнэ5 сар 15. 13:54Умард Солонгос цөмийн туршилтын талбайгаа задлан буулгаж авах ажиллагаагаа эхлүүлжээ5 сар 15. 12:42

Д.Байгал: Ахмадуудынхаа санал бодлыг “1000 ахмадын чуулган”-аар хэлэлцэнэ

/5-р сарын 11/  -  16 цаг 20 минут

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын ивээл дор зохион байгуулагддаг “1000 ахмадын чуулга уулзалт” энэ сарын 24-нд Эрдэнэт хотноо болно. Тус чуулга уулзалтыг үйлдвэрийн дэргэдэх Ахмадын зөвлөлийн санаачлагаар 2015 онд эхлүүлсэн бөгөөд ахмадууд энэ жил хоёр дахь удаагаа чуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Ахмадын зөвлөлийн дарга Д.Байгалтай ярилцлаа.

     - “Эрдэнэт” үйлдвэрийн Ахмадын зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа ажил үйлсийн тухай яриагаа эхлүүлье?     

- Өнгөрсөн дөрвөн жилд бид дөрвөн том зорилт дэвшүүлсэн. Зорилт бүрийг тухайн жилийнхээ нэрэмжит болгон зарлаж, хэрэгжүүлж ирлээ. Эхний зорилт нь “Идэвхтэй хөдөлгөөнийг хэвшил болгоё” гэсэн уриан дор өрнөсөн. Идэвхтэй хөдөлгөөн хийж байж эрүүл байна гэдэг утгатай. Энэ зорилтыг хэрэгжүүлснээр ахмадууд Баян-Өндөр, Сархиа уул, Бурхан багшийн сэрэг дүр, Эрүүл мэндийн зам гээд Эрдэнэт хотынхоо дөрвөн зүгт урт, богино замаар явган алхаж хэвшсэн. Алхалтанд нь дэмжлэг үзүүлж, алхаа тоологч аппарат хямдруулан олголоо. Дараагийн жилд ахмадуудын оролцоог сайжруулах зорилт тавьсан. Ахмадын зөвлөлөөс зохион байгуулдаг олон талт үйл ажиллагаанд 100-200 ахмад  идэвхтэй оролцдог байсан бол “Оролцоог сайжруулья” жилийн хүрээнд идэвхтэй ахмадын тоо 600-800 хүрч нэмэгдсэн. Ер нь манай ахмадуудын соёл, хүмүүжлийн ажлын оролцоо Орхон аймагтаа төдийгүй, төвийн бүсдээ харьцуулахад дээгүүрт байдаг. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн ахмад, анхдагчдаа дэмждэг бодлогын үр дүн, бас манай ахмадуудын идэвх зүтгэл юм. 2017 оныг “Эрүүл урт наслах  арга барилд суралцах” жил болгон зарласан. Энэ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрээс тэтгэвэртээ гарсан ахмад эмч нараа оролцуулж, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгч үйлчилсэн. Одоо ч энэ ажил үргэлжилж байгаа. “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье”  уриатай аян өрнүүллээ. Уг аянаар дөрвөн цагаан хор гэж нэрлэдэг чихэр, өөх тос, давсны хэрэглээгээ чим чимхээр багасгах нь эрүүл байхын үндэс гэдгийг ойлгуулж, сурталчлах ажлыг шат дараатай зохион байгуулсан. Энэ хөтөлбөрүүд маань зөвхөн нэг жилд хэрэгжээд дуусах биш, цаашид үргэлжлээд ахмадуудад амьдралын зөв хэвшил болж үлдэх ёстой. Тиймээс бид 2018 оныг өнгөрсөн жилүүдэд олсон амжилтаа баталгаажуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх жил болгон зарласан юм. Шинэ оны эхээр бид “Эрүүл урт наслах арга барилд сургах нь” сэдэвт сургалт зохион байгуулж, 800-аад ахмадыг хамрууллаа. Мөн Ахмадын Урлагийн их наадмын авъяастнуудаа тодруулж, нийтийг хамарсан уламжлалт тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж байна.

     - Зууны манлай үйлдвэрийн 40 жилийн түүхэн замналын гол цөм нь тус үйлдвэрийг барьж байгуулсан анхдагч, ахмадууд гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Ойн өмнө ахмадууд маань чуулахаар бэлдэж байна. Энэ удаа ахмадууд юуны тухай ярилцах вэ?

     - 2015 онд “Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга уулзалт”-ыг анх зохион байгуулсан. Түүнээс хойш гурван жилийн дараа буюу үйлдвэрийн түүхт 40 насны ойгоор болох гэж буй нь ач холбогдолтой болж байна. Өнөөдрийн байдлаар, манай зөвлөлд 2140 ахмад бүртгэлтэй. Чуулганы бэлтгэл болгож, Ахмадын зөвлөлийн ажлын алба ахмадуудынхаа дунд хоёр удаагийн санал асуулга явуулсан. Үүний гол зорилго нь бидний хэрэгжүүлж ирсэн хөтөлбөр, аяны үр дүн тухайн хүнд хэрхэн хүрсэн эсэх, хөдөлгөөний аль төрлийг хэвшил болгож буй, түүнчлэн компанийн зүгээс үзүүлдэг халамж, дэмжлэг туслалцаа хүртээмжтэй эсэх гээд ахмадын  тойрсон бүхий л асуудалд дүн шинжилгээ хийх юм. Санал асуулгын дүнг нэгтгэж багцлаад, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад танилцуулна. Өөрөөр хэлбэл, ахмадуудынхаа  саналыг уламжилж, тэд юу хүсч, бодож байгаа талаар зөвшилцсөний үндсэн дээр чуулганаар хэлэлцэх асуудлаа тодорхойлно. Ингээд үйлдвэрийн захиргаанаас цаашид ахмадуудын талаар авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг боловсруулж, үүнийг ахмадын чуулга уулзалтаар ярилцах юм. Санал асуулгаа бид хүн бүхэнд шуудангаар ил захидал хэлбэрээр илгээсэн нь шинэлэг бөгөөд өгөөжтэй болсон. Манай ахмадууд ч идэвх санаачилгатай оролцож, 1800 орчим ахмад санал бодлоо ирүүлээд байна. Тэдний үнэ цэнэтэй санал хүсэлт, санаачилга дээр тулгуурласан учраас энэ удаагийн чуулганд тавигдах асуудлууд ихээхэн ач холбогдолтой гэж хэлж болно. Чуулганаар хэлэлцэх дараагийн асуудал нь “Эрдэнэт” үйлдвэр дэлхийд данстай, улсынхаа нэрийн хуудас болсон компанийн хувьд “Сэтгэл зүйн төв”-тэй байх ёстой. Сэтгэл санааны дэмжлэг гэдэг бол бүх насныханд хамаатай чухал зүйл. Ажиллагсдад хаана хэнд хандах, хэнээс зөвлөгөө авах гээд өдөр тутамд хэрэгцээ, шаардлага тулгардаг. Тэр тусмаа өндөр насны тэтгэвэртээ гарах гэж буй ажилчдаа сэтгэл зүйн талаас нь бэлтгэдэг, урам зориг өгдөг байх ёстой. Тэгэхээр ийм эрэлт хэрэгцээг нь хангаж, мэргэжлийн үндэслэлтэй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг нээн ажиллуулах саналыг чуулга уулзалтаар ярилцана.   

     - “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүнээ хөгжүүлэх, хамгаалах том бодлого хэрэгжүүлсээр ирсэн. Нийгмийн хөгжлийн бодлогынх нь багагүй хэсгийг анхдагч, ахмадууддаа чиглэсэн халамжийн хөтөлбөрүүд эзэлдэг. Энэ тухайд манай ахмадууд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

     - Ахмадын зөвлөл саяхан үйлдвэрийнхээ удирдлагуудтайгаа уулзаж, зөвлөлийн өнөөгийн байдал, бүтэц зохион байгуулалт,  хийж буй ажил, тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээл гээд олон талаас нь ярилцсан. Үүний үр дүнд цаашид хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойгоор анхдагч, ахмадуудаа шагнаж урамшуулах, тэднийхээ хөдөлмөр алдрыг сурталчилж мөнхжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. “Уурхайчин” соёлын ордон, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Олон нийттэй харилцах алба болон бусад цехтэй хамтран “Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага-40” уулзалтыг цувралаар зохион байгуулж буй нь энэ ажлын нэг хэсэг юм. Залуу наснаасаа энэ үйлдвэрийн бүтээн босголтонд гар бие оролцон зүтгэсэн эгэл жирийн ажилчин ахмадуудынхаа гавьяаг үнэлж, урамшуулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөрийн талбарт “Нэргүй баатар” хэмээн нэрлэгддэг эгэл уурхайчдаа бид тодотгож үнэлэх ёстой. Ойрын үед энэ чиглэлд эрчимтэй ажиллаж байна. Манай ахмадууд үеийн үед Эрдэнэт уулаа “Бор уул” хэмээн шүтэж бахархаж явдаг. Өнөөдрийн байдлаар манай улсын хаана ч “Эрдэнэт” үйлдвэр шиг Ахмадын зөвлөлийн өөрийн гэсэн байртай, ахмадууддаа нэмэгдэл тэтгэвэр олгож буй үйлдвэр байхгүй. Энэ бол тэдэнд маш том санхүүгийн болоод сэтгэлийн дэм болдог юм. Компаниас үзүүлдэг халамж, дэмжлэгт манай ахмадууд үргэлж сэтгэл өндөр талархаж явдаг. Гагцхүү “Эрдэнэт” үйлдвэр маань цаашид сайн ажиллаж, олон жил ач буянаа хайрлаасай гэж залбирна. Үр хойч минь ургаж боловсорч, ахмад үеийнхээ үлдээсэн энэ үйлдвэрээ нэр төртэй залгамжлан авч яваасай гэж ахмадууд бид хүсдэг.

М.Балжинням



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.14.114Бат   • 5 сарын 13. 17 цаг 13 минут

Улсад боломж байвал тэтгэвэрийг жаахан нэмэмээр байна даа өөр юу байхав

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.