Шинэ мэдээ

БНАСАУ дахин пуужин харважээ8 цаг 27 минутын өмнөБНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 11:22Их Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ8 сар 24. 11:11Э.Макрон: Бидний орон гэр шатаж байна8 сар 24. 11:08Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ8 сар 23. 13:21Тамхинаас татгалзахын ашиг тус8 сар 23. 13:16АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 13:15М.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15

Нийтийн дууны урлагт шинэхэн Цомог мэндэллээ

/5-р сарын 10/  -  12 цаг 04 минут

Монголын нийтийн дууны урлагийн шинэ өнгө төрх болж уяхан хоолой ялдамхан дүрээр үзэгч сонсогч түмнийхээ сонор мэлмийг мялааж яваа Дуучин Болдбаатарын Чанцалдулам анхны бие даасан “Дууланхан хүлээе” шинэхэн цомгоо өлгийдөн авчээ. Уг дуун цомогт орчин цагийн нийтийн дууны урлагийн сор болсон Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Ачит, Яруу найрагч МУСТА Болорцэрэн, МУСТА Цэрэнтогтох, Урьхан зэрэг олон уран бүтээлчидийн авъяас сэтгэл нийлж, дуучин Болдбаатарын Чанцалдуламын уяхан хоолойгоор амилсан 10 шилдэг дуу багтсан гэнэ.

Дуучин Болдбаатарын Чанцалдулам 2005 – 2010 онд СУИС –г МУГЖ Ц.Чулуунцэцэг багшийн удирдлага дор суралцан төгсөж уртын дуучин мэргэжилийг эзэмшсэн бөгөөд МУСТА Алтангэрэлийн Анхбаяртай хамтран уран бүтээлээ туурвиж хослон дуулсан олон сайхан дуунууд нь Монгол түмний хайр сэтгэлийн дуулал болж эгшиглэсээр ирсэн юм.

Дуучин Анхбаяр, Чанцалдулам нар 2013 онд “Учрал холын чамтайгаа” хамтарсан цомог гаргаж, “Учрал холын чамтайгаа” хамтарсан тоглолтоороо үзэгч түмэнтэйгээ учирч байсан бол, 2016 онд мөн ”Цаг сэлгээтэй” хамтарсан цомог, ”Цаг сэлгээтэй” хамтарсан тоглолтоо нийслэлчүүддээ хүргэж эх орноо тойрон 20 аймгийн бүх сумдад давхардсан тоогоор нийт 400 гаруй удаа тоглож амжижээ.

Дашрамд дурьдахад дуучин Чанцалдуламын Аав Болдбаатар Ар хангай аймгийн Цэцэрлэг сумын харин түүний Ээж Оюунцэцэг нь Увс аймгийн Малчин сумын хүн юм билээ. Дуучин бүсгүй маань өөрөө Эрдэнэт хотод төрж өссөн ч бага наснаас зуны амралтаар зорьж очин тоглож өссөн аав, ээжийнхээ нутгаар овоглох дуртай гурван нутагтан гэнэлээ. Тиймдээ ч Аавын нутаг Ар хангайн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдэлд нэгдэн уран бүтээлч ах, эгч, нөхөдтэйгөө гар сэтгэл нийлэн хөдөлмөрлөж яваа уран бүтээлч бүсгүй.

Дуучин Болдбаатарын Чанцалдулам анхны бие даасан “Дууланхан хүлээе” шинэхэн цомгийн баяраа хайртай дотны хүмүүс, хүндэт үзэгч сонсогчидтойгоо хуваалцахаар 2018-05-16, ны өдрийг товлосон бөгөөд “Дууланхан хүлээе” шинэхэн цомгийн баяр Монголын Залуучуудын Холбооны урлагийн танхимд 11 цагаас эхлэнэ. Баярт “Монголын нийтийн дуучдын холбоо”, “Уран Бүтээлийн Тайхар нэгдэл”-н төлөөлөл болон Хүндэт багш МУГЖ Ц.Чулуунцэцэг, хамтран ажилсан хөгжмийн зохиолч, яруу найрагчид түүний хайртай дотны хүмүүс уран бүтээлийн нөхөд нь урилгаар оролцоно.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.121Зочин   • 2018, 5 сарын 10. 14 цаг 53 минут

Ba snitiin duu

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.