Шинэ мэдээ

Өвчин хижигийн тухай өөрийн бодлоо илэрхийлье1 сар 29. 16:54Малайзад коронавирусээр халдварласан хүний тоо 7 болж нэмэгджээ1 сар 29. 15:34Лондон дэлхийд тэргүүлэгч санхүүгийн төв байхаа больжээ1 сар 29. 15:00Т.Батмөнх: Хүүхэд асрах чөлөөтэй эхчүүд 26250 төгрөгөөр буюу хөнгөлттэй нөхцөлөөр даатгуулж болно1 сар 29. 14:46Хятадад коронавирусээр халдварласан хүний тоо 5900 давжээ1 сар 29. 11:04Японы нисэх онгоц Уханиас хөдөлжээ1 сар 29. 11:00Трамп, Нетаньяху нар "зууны гэрээ"-г хэлэлцжээ1 сар 28. 10:16Японы Засгийн газар Ухань дахь иргэдээ эх орондоо авчирна1 сар 28. 9:42Ким Жөн Уны авга эгч олны өмнө харагджээ1 сар 27. 12:13Давос-2020 чуулга уулзалт санал зөрөлдөөнөөр өндөрлөлөө1 сар 27. 10:06Хятадын эрх баригчид Ухань хот руу 1230 эмчээ илгээлээ1 сар 27. 10:00Европын Холбоог хэлэлцээрээ зөрчиж байна хэмээн буруушаалаа1 сар 25. 10:54Засгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ1 сар 24. 12:39Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 10:07ОХУ-ын Ерөнхийлөгч Израилд хүрэлцэн очжээ1 сар 24. 9:09Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ1 сар 22. 13:25Худалдааны хэлэлцээ бүтэлгүйтвэл ЕХ-ны автомашинуудад татвар ногдуулна1 сар 22. 12:58БНСУ-ын Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжигчдийн тоо буурчээ1 сар 22. 9:32ЮНЕСКО: Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргүүдийн 90 орчим хувь нь шийтгэлгүй үлддэг1 сар 21. 13:40Д.Трампын импичментийн асуудлыг Сенат өнөөдрөөс хэлэлцэнэ1 сар 21. 13:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 11:26“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ1 сар 21. 9:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 9:31УИХ-ын дарга Г.Занданшатар танаа илгээх ил захидал1 сар 20. 12:54Цэргүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцжээ1 сар 20. 11:59Хятадад коронавирусээр халдварласан хүний тоо 198 хүрчээ1 сар 20. 10:26Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ1 сар 18. 11:07Овечкин онцгой амжилтын эзэн боллоо1 сар 17. 13:35Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ1 сар 17. 12:43Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 10:22

МҮБХ-нд үүссэн "Шударга бусын хонгил"-оос Бөхийн өргөөгөө нэхэмжилье

/5-р сарын 3/  -  10 цаг 55 минут

МҮБХ-ны хуучин удирдлагууд арьсаа хамгаалах гэж мэдээлэл хийсэн ч харин ч өөрсдийг нь эрсдэлд оруулж, өдий 20 гаруй жил нуун дарагдуулж ирсэн булхайгаа ил болгож орхилоо. Угтаа бол тэдний зорилго албан ёсоор томилогдож, ОӨУБЕГ-аас албан ёсоор бүртгэсэн тэргүүн Л.Чинбатыг үгүйсгэж, Бөхийн өргөөг хувьдаа бүртгүүлсэнээ хаацайлж, 16 жил тус холбоог хууль бусаар удирдаж байснаа зөвтгөж, ард түмний тархийг угаах байв. Гэвч "Булавч бултайна, даравч далдайна" гэгчээр "ҮНЭН" гэх зүйлгүй тэд сэтгүүлчдийн асуултад бүдэрсээр хамаг булхайгаа дэлгэж орхисон юм. Худалч хүн хоёр алхаад өмнөх ярьснаа санадаггүй гэдэг шиг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Р.Нямдорж гуай С1 телевизэд өгсөн ярилцлагандаа "Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч бүртгэлтэй байгаа" гэж байсан бол өчигдрийн хурлаар дорвитой хариулт өгч чадахгүйн зэрэгцээ 2014 оны татварын гэрчилгээ үзүүлэн Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч хэмээн хүүхэд хуурч байгаа юм шиг хачин юм ярьж суув. Татварын гэрчилгээ Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг орлохгүйг та бид байтугай 8 настай багачууд л ойлгодог цаг үе ирээд байна. 

Харин хажууд нь суугаа Д.Данзан нь "Бөхийн өргөө МҮБХ-ны өмчид бүртгэлгүй байгаа. Бүртгүүлэх шаардлагагүй" хэмээн уурлав. Ард түмний хандив тусламжаар, төрийн санхүүжилтээр боссон Бөхийн өргөө бол Р.Нямдорж, Д.Данзан нарын хувийн өмч биш. Тэгэхээр тэдэнд бүртгүүлэх шаардлагагүй хэмээн уурлах эрх байхгүй. Гэтэл юуны тулд, яагаад өнөөдрийг хүртэл холбооны нэр дээр бүртгүүлсэнгүй гэсэн асуулт хариулт нэхсээр байна. Гэвч тэд уурлахаас, уцаарлахаас өөр үйлдэл гаргаж чадсангүй. Арга ч үгүй биз. Өдий олон жил бөхчүүд, бөх сонирхогч, Монгол түмэн минь Бөхийн өргөөг МҮБХ-ны өмч гэж бодож ирсэн ч тэд хувьдаа завшсан, өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн байж болзошгүй ноцтой байдал илрээд байна. Магадгүй, энэ бусармаг үйлдлээ хамгаалахын тулд Б.Сайнбаяр, Ц.Магалжав нарыгаа МҮБХ-ны тэргүүн, Гүйцэтгэх захирлын суудалд эртнээс зүтгүүлж эхэлсэн бололтой. 

Б.Сайнбаяр, Ц.Магалжав нарын хувьд залуу бөхчүүд. Гэтэл тэд юунд МҮБХ руу улаарч ах нарынхаа бусармаг үйлдлийг хаацайлах гэж зүтгэнэ вэ. Та хоёрт хэн нэгний хуруу гарын үзүүрт зарагдаж, хэн нэгний утсан хүүхэлдэй болж явахаар Бөхийн жудаг, нэр хүнд чинь л илүү баймаар. 

Одоо цаг үе өөр болсон. Бөхчүүд эрхээ мэддэг, үүргээ ойлгодог болсон энэ цаг үед Д.Данзан, Р.Нямдорж нарт дээрэлхүүлж байсан үе шиг Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар залгамж халааг нь авчихаад хууль бус үйлдлийг нь үргэлжлүүлнэ гэвэл "гонжинжоо". 

Яагаад заавал та хоёр гэж. Та хоёрт барилдах явсан туршлагаас илүүтэй ямар нэг байгууллага удирдаж, менежмент хийж явсан туршлага бий юу. Бөхийн холбоог удирдана гэдэг чинь барилдахаас тэс ондоо. Долоо даваагүй заан болсон гэж бөхчүүд чинь жиг жуг гэлцдэг болохоос өөр гийгүүлсэн гавьяа гэхээр юм сонсогддоггүй юм билээ. 

Яагаад хэн нэгний утсан хүүхэлдэй, хармааны хүн, хууль бус үйл ажиллагааг хаацайлагчдаас илүүтэй нийт бөхчүүд, бөх сонирхогчдоосоо мэдлэг туршлагатай, удирдах албан тушаал хийж чадах менежмэнттэй хүнийг сонгон шалгаруулаад тус албан тушаалд тавьж болохгүй гэж. Яагаад заавал хууль бусаар холбоог удирдаж байсан Р.Нямдорж хүчин төгөлдөр бус тамга тэмдэгээр Б.Сайнбаярыг томилсон байхад түүнийг тэргүүнээр, хууль бус хурлаар сонгогдсон УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Ц.Магалжавыг холбооны дэд тэргүүнээр томилсон байхад энэ хоёрыг заавал сонгоно гэж. 

Залуу хүмүүс байж ичих хэрэгтэй. Идээ бээрэндээ баригдсан Бөхийн холбоогоо шинэчлэх ажилд гар бие оролцохын оронд хэн нэгний улыг долоож, хууль бус үйлдлийг нь хаацайлах "бай" болж яваа чинь гутамшигтай харагдаж байна.  

Р.Нямдорж, Д.Данзан нар МҮБХ-г хууль бусаар 16 гаруй жил удирдахдаа Бөхийн өргөө, бөхчүүдэд нэг ч шинэчлэл хийгээгүй. Харин начны найраа, допингийн бизнес, хууль бус үйлдлийг үрийг цэцэглүүлсэн. Тэгэхээр одоо тэдний залгамж халаа МҮБХ-г авбал энэ бүх хууль бус үйлдлүүд л үргэлжлэн цэцэглэнэ үү гэхээс шинэчлэлийн салхи сэвэлзэнэ гэвэл ёстой ХУДЛАА. 

Р.Нямдорж 16 гаруй жил холбоог хууль бусаар удирдсаныг гурван шатны шүүх зургаан удаагийн шийдвэрээр тогтоочихоод байхад тэрбээр хууль зөрчиж ирсэнээ өчигдөр амаараа нотолчихлоо. Шүүхээс 2018 оны гуравдугаар сарын 14-нд МҮБХ-г ямар нэг хурал хийхгүй байх захирамж гаргасан ч тэд 2018 оны гуравдугаар сарын 24-нд Их Эеэ хуралдуулж, тэргүүнээрээ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн томилсон байдаг. Шүүгчийн захирамжийг яагаад зөрчсөн юм бэ гэх сэтгүүлчийн асуултад "Шүүгч төөрөөд, хууртагдаад шийдвэр гаргасан учраас зөрчсөн" гэв. 

Тэгэхээр Р.Нямдоржид таалагдахгүй бол шүүгч төөрсөн, хууртагдсан учраас хууль зөрчдөг гэх дүр зураг харагдаж байна.  Та хуулийг ингэж тайлбарлаж, Монголын төрийг ингэж доромжилж болохгүй ээ. 

Ийм л хүмүүсийн залгамж халааг авахаар улаарч байгаагаа одоо зогсоох хэрэгтэй Б.Сайнбаяр, Ц.Магалжав нараа. Амбицаа дар, ах нарынхаа булхайг үргэлжлүүлэх гэж байгаагаа зогсоо. 

Залуу хүмүүс өөрсдөөсөө биш юмаа гэхэд ард түмэн, бөхчүүдээсээ ичих хэрэгтэй. 

Б.Аз



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.