Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав10 сар 16. 16:23Хятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ10 сар 16. 10:26Японд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө10 сар 9. 13:49Хятадын Засгийн газрын гишүүдийн АНУ-д нэвтрэх боломжийг хязгаарлана10 сар 9. 10:28БНСУ ОХУ-тай шууд холбооны шугам байгуулахыг хүсэж байна10 сар 9. 9:24Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 9. 9:20"Нафтогаз" компанид илүү олон Америкчуудыг оруулахыг шаарджээ10 сар 8. 9:52Косовогийн эрх баригч нам сонгуульд ялагджээ10 сар 8. 9:45БНСУ хууль бусаар оршин суугчдын талаарх зохицуулалтаа чангатгана10 сар 8. 9:28Ажил хэргийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ10 сар 7. 11:23"Шар хантаазтнууд" байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт жагсжээ10 сар 7. 9:53

С.Чинзориг: 2018 оны дөрөвдүгээр улирлаас төрийн албан хаагчдын цалинг нэмнэ

/5-р сарын 3/  -  10 цаг 49 минут

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн түншлэгч талууд 2017 оны аравдугаар сарын 28-нд нэмэлт хэлэлцээр байгуулсан. Нэмэлт хэлэлцээрээр талууд 2018 оны хоёрдугаар улиралд багтаан төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх асуудлаар дахин хэлэлцээрийн ширээний ард суухаар тохирсны дагуу нийгмийн зөвшлийн талууд энэ сарын 1-нд хэлэлцээг эхлүүлсэн юм. Уг нэмэлт хэлэлцээний талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.

-Гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээ эхэлсэн. Энэ удаа ямар асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөсөн бэ?

-Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг тохирсон ёсоор эхлүүллээ. Өмнөх хэлэлцээрээр Засгийн газар хоёр үүрэг хүлээсэн.  Нэгдүгээрт, ОУВС-тай хийх хэлэлцээрийг үргэлжлүүлж зарим асуудлыг шийдвэрлэх үүрэг авсан. Энэ үүргийн дагуу бид 2018 оны хоёрдугаар сарын сүүлээр манай улсад ирж ажилласан ОУВС-гийн ажлын хэсэгтэй тодорхой хэлэлцээрүүдийг хийсэн. Үүний үр дүнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх үндсэн тохиролцоонд хүрч чадсан юм. Хоёр дахь хүлээсэн үүрэг нь энэ ондоо багтаж төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар гурван талын хэлэлцээрийг эхлүүлэх байсан. Энэ удаад Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас бидэнд хэд хэдэн асуудал тавьсан. Ялангуяа хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээг өсгөх, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагуудыг онцгойлон тавиад байгаа. Мөн 2017 онд төсвийн шууд захирагчдын эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарласан буюу төрийн албан хаагчдын зэрэг дэв, цалингийн шатлалыг нэмэгдүүлэхгүй байх, 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй “царцаах”, төрийн албан хаагч тэтгэвэрт гарсан бол оронд нь шинээр хүн авахгүй байх зэрэг асуудлуудыг тусгасан УИХ-ын 29 дүгээр тогтоол гаргасныг өөрчлөх саналыг тавьсныг энэ удаагийн хэлэлцээрийн хэлэлцэх асуудын дараалалд оруулан баталсан.

-Засгийн газар энэ удаагийн нэмэлт хэлэлцээрт ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нэмэлт хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж орох төлөөллийн бүрэлдэхүүнийг оруулж батлуулсан. Мөн нэмэлт хэлэлцээрт Засгийн газар ямар байр суурьтай оролцох талаарх удирдамжаа батлуулсан. Энэ удирдамжийн дагуу нэмэлт хэлэлцээрээ эхлүүллээ. Засгийн газар талуудын саналд хүндэтгэлтэйгээр хандаж, асуудлыг яриа хэлэлцээрийн зарчмаар аль болох шийдвэрлэх байр суурьтай байна.

-Хэлэлцээр хэзээ дуусч, шийдвэрээ танилцуулах вэ?

-Хэлэлцээр одоогоор бүрэн дуусаагүй. Түр хугацаанд завсарлаад байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг хоёр гурван асуудлаар талууд ажлын хэсэг гаргаж холбогдох тооцоо судалгааг боловсронгуй болгохоор тохирлоо. Мөн УИХ-ын 29 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах ямар шаардлага байгааг ажлын хэсэг дахин тодруулж танилцуулах нь зүйтэй гэсэн үндсэн дээр хэлэлцээрээ түр завсарлуулаад байна. 

-Төрийн албан хаагчдын цалин нэмэх талаар ОУВС-тай тохирсон зүйл байгаа юу?

-Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохирсон ёсоор бол 2018 оны дөрөвдүгээр улирлаас төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр болсон. Энэ байдлаар Үйлдвэрчний эвлэл болон ажил олгогчийн төлөөллүүдэд танилцуулсан.

-2017 оны аравдугаар сард хийсэн нэмэлт хэлэлцээрийн үр дүнгийн талаар талууд ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар байгуулагдаад анхны хуралдаанаараа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын зүгээс удаан хугацаанд тавьсан шаардлагыг хүлээж авч талуудад хүндэтгэлтэй хандаж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг нэн яаралтай эхлүүлэхээр болсон. Энэ хэлэлцээрээр Засгийн газар хэд хэдэн үүрэг хүлээсэн. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул төрийн албан хаагчдад урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх. Хоёрдугаарт, тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмэгдүүлснийг эргэж харах. Ингэж нэмэгдүүлсэн нь хөрсөндөө буухгүй байгаа тул ажлын хэсэг гаргаж энэ асуудал дээр нөлөөллийн үнэлгээ хийж, холбогдох арга хэмжээг авахаар болсон. Гуравдугаарт, татварыг шатлалтай болгосон нь иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа тул мөн ажлын хэсэг гаргаж асуудлыг дахин судалж үзэхээр нэмэлт хэлэлцээрээр тохирсон. Энэ үүргээ Засгийн газар хэрхэн биелүүлж ямар үр дүнд хүрснийг энэ удаагийн нэмэлт хэлэлцээрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулж ярилцсан. Тухайлбал, Засгийн газар тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмснийг гурван сар болгон бууруулсны зэрэгцээ өөрөө хүсвэл эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55 настайдаа тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлсэн. Мөн татварын олон шатлалыг өөрчилж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын хураамжийг 50 хувиар бууруулах, төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал олгосон зэргээр  хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлжээ гэдэг дээр талууд нэгдэж байна.

Энд нэг зүйлийг зориуд онцолмоор байна. 2018 оны төсөв дээр шинэ Засгийн газар эдийн засгийн өсөлт бага ч гэсэн гарсан бол энэ өсөлтийг ард иргэд хамгийн түрүүнд хүртэх ёстой гэсэн байр сууринаас хандсан. Үүний дагуу тэтгэвэр нэмэх, оюутны хөгжлийн зээлийг хүүгүй болгох, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг эхэд тэтгэмж олгох зэрэг 12 төрлийн арга хэмжээг энэ онд авч хэрэгжүүлсэн бөгөөд улсын төсвөөс 465 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн нь бүгд иргэдийн гарт очиж буй бодит дэмжлэг юм. Энэ бол халамж биш, эдийн засгийн өсөлтийг бодитойгоор ард иргэддээ хүргэх, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ гэж ойлгох ёстой.

Б.Анир



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

27.123.214.82зочин   • 2018, 5 сарын 29. 9 цаг 34 минут

ЧИНЗОРИГ чи тэтгэвэрийн зөрүү гэдгээ зөв ойлгооч.Ажил мэргэжил боловсрол мэдлэг улсад ажилласан жил зэргээс хамаарч цалин тогтоодог.Сувлагч эмчтэй адил цалин тэтгэвэр авна гэж юу байдаг юм.Доод тэтгэвэр цалин нэмнэ гэдэг чинь адилтгаж байна гэсэнтэй ялгаагүй юм.Энэ тэнэглэлээ боль.

27.123.212.139зочин   • 2018, 5 сарын 29. 9 цаг 24 минут

Ахмадуудыг хэлмэгдүүлэхээ болоё. Цалин хөдөлмөрийн хөлсний доод түвшиныг нэмэгдүүлэхэд түүнийг дагаад бүх юмны үнэ өсч ахмадууд хөхирч ижил ажил хийж байсан хүмүүс хэт зөрүүтэй тэтгэвэр тогтоолгож улсад цөөн жил ажилсан хүн 5-7 жил өндөр шимтгэл төлж өндөр тэтгэвэр тогтоолгож байгаа нь төрийн алдаатай бодлого юм.

103.111.68.3Хойшлуул   • 2018, 5 сарын 10. 11 цаг 09 минут

яаагаад 4-р улирал гээд байгаа юм хугацаа авах нуу

202.21.106.111Зочин   • 2018, 5 сарын 10. 9 цаг 58 минут

zob bnaa bayrlalaa

183.177.96.130зочин   • 2018, 5 сарын 9. 17 цаг 51 минут

Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын төсөвийг ОУВС -ийн зөвшөөрөлгүйгээр нэмэж болдоггүй юм бол Монгол улс гэж яриад яах юм.

183.177.96.130зочин   • 2018, 5 сарын 9. 17 цаг 43 минут

Төсвийн байгууллагад ажиллаж байгаа Харуул Манаач нарын цалин 240,000. шимтгэлээ төлөөд гар дээр нь 184.000. төгрөгөөр амь зогоож байгаа ш дээ ТӨК - Харуул Манаач нар мөн ялгаагүй л байна даг

202.179.31.111иргэн   • 2018, 5 сарын 8. 18 цаг 08 минут

Нэмэгдсэн цалингийн хэмжээгээр тэтгэвэр тогтоосон дундаж цалинг тооцож, тэтгэврийг шинэчилэн тогтоож байх шаардлагатай. Тэгэхгүй бол ижил ажил, ажилласан жилтэй тэтгэвэр тогтоолгосон хүн 5 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүнээсээ 1.5 дахин илүү тэтгэвэр авч байна. Энэ зөрүүг арилгах шаардлагаттай шүү. Тэтгэврийн зөрүүг арилгана гээд байгаа чинь энэ зөрүүг арилгахыг хэлж байгаа биздээ.

103.9.88.162зочин   • 2018, 5 сарын 8. 14 цаг 59 минут

Энэ нөхөр аль ч нам ялсан сайд болоод дандаа хөгшчүүлийн эсрэг юм санаачилна , тэтгэврийн нас нэмэх ,НДШ нэмэх ,36 сарыг хасах гэх мэт

112.72.14.91Зочин   • 2018, 5 сарын 8. 14 цаг 43 минут

сонгууль хүлээж байгааг чинь хүн болгон мэдэж бгаа шүү? МАН цалинг доод хэмжээг зсая болгосонч дахиж гарахгүй шүүдээ бүр мөсөн шороонд булагдаж бгааюмдаа? ха ха ха

103.229.120.72Зочин   • 2018, 5 сарын 4. 20 цаг 32 минут

Төрөө дампууруулах шахсан төрийн албан хаагчидын цалинг яахаараа нэмдэг юм бэ . Энэ улсыг эмч, багш нар чирч явдаг болчихсон юмуу

202.21.106.158номт   • 2018, 5 сарын 3. 20 цаг 53 минут

Чи тэтгэвэрийн муусайн хөгшчүүлийн тэтгэвэрийг нэмнэ гэж хэлж зүрхлэхгүй байна уу? Чи яагаад байна. Наашаа хараач.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.