Шинэ мэдээ

Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд хийх хамтарсан шалгалт эхэллээ3 сар 26. 12:33Нийгмийн даатгалын "Явуулын үйлчилгээ" танд хүрч үйлчилнэ3 сар 26. 9:48Цагаачдын цуваа АНУ-ыг чиглэн хөдөлжээ3 сар 26. 9:25Монголд дэлбээлсэн "Сакура" олон улсын сургууль шинэ элсэлтээ нэмэлтээр авч байна3 сар 26. 9:24АШУҮИС Эталон болно3 сар 25. 13:25Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” гэр бүлийн уран сайхны кино нээлтээ хийнэ3 сар 25. 12:16Си Жиньпин, II Альберт нар хоёр улсын харилцааг бэхжүүлэхээр тохиролцжээ3 сар 25. 11:30“Ethiopian Airlines” компани хариу мэдэгдэл хийжээ3 сар 25. 10:28Бразил хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн туршилтыг явуулжээ3 сар 23. 11:40Х.Гуайдогийн туслахыг даруй суллахыг уриалжээ3 сар 23. 11:37Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж3 сар 22. 16:20Шүүгчид иргэдийн өмгөөлөл авах эрхэд халдаж байна3 сар 22. 10:26Украин улс цэргийн зориулалттай дроныг туршжээ3 сар 22. 9:45Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав3 сар 22. 9:44Гарын таван хуруу мюзикл Улаанбаатар хотод тоглогдоно3 сар 21. 14:58Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн албан тушаалдаа орлоо3 сар 21. 9:58Эрдоган цаазаар авах ялыг сэргээхэд бэлэн байна3 сар 21. 9:56М.Помпео бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр Кувейт, Израил, Ливаныг зорьжээ3 сар 21. 9:54Венесуэлийн эрх баригчид Колумбитай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ3 сар 20. 12:12Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53Албан тушаалаасаа огцрохыг Алжирын Ерөнхийлөгчөөс шаардав3 сар 20. 9:33Шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төлөөлөгчийг урина3 сар 20. 9:29М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:21Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02Гадаадад суралцмаар байна уу ? Нээлттэй өдөрлөг3 сар 19. 13:57Ж.Ардерн: Хохирогчдын оршуулгын зардлыг Засгийн газраас гаргана3 сар 19. 12:47Трамп цалингийнхаа дөрөвний нэгийг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандивлажээ3 сар 19. 12:46Германы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна3 сар 19. 9:25Сенатч К.Гиллибранд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө3 сар 19. 9:25

Эрлийз, монгол адууг ганцхан сэрвээний өндрөөр нь ялгаж болохгүй

/4-р сарын 24/  -  15 цаг 34 минут

"Морин уралдааны уламжлал, шинэчлэлийн хөдөлгөөн”-өөс өнөөдөр /2018.04.24/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн зарим зүйл заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун санаачлан боловсруулсан аж.

"Морин уралдааны уламжлал, шинэчлэлийн хөдөлгөөн”-ий зохицуулагч Д.Батчулуун "Дээрх хуулийн төсөлд" хурдан морины уралдаанд морьдыг дан сэрвээний өндрөөр уралдуулна” гэсэн заалт нь адууг эрлийз, Монголоор нь ялгахгүй зөвхөн өндөр, намаар нь ялгах санаа агуулсан байна. Энэ нь чухамдаа бүх адууг ялгалгүй уралдуулъя гэсэнтэй санаа нэг.Одоо эрлийз морьдын сэрвээ өндөр байсан цаг үе өнгөрч үржүүлэг хийж байгаа уяачид одооны стандартад нийцүүлсэн адууг гарган авдаг болсон тул уяачдын яриагаар 50 хувьтай, 25 хувьтай эрлийз адуу монгол морьдтой хамт уралдах боломжтой болж байгаа учраас энэхүү заалтыг дэмжих боломжгүй.

Үүний оронд хурдан морины уралдааныг эрлийз, Монголоор нь ялгахын тулд генетикийн түвшинд нь ялгах хэрэгтэй. Энэ нь бүрэн боломжтой. Эрдэмтэд адууг генетикийн түвшинд эрлийз, монголоор нь ялгах бүрэн боломжтой гэж хэлж байгаа.

Хоёрдугаарт, төсөл санаачлагчид азарга, их насны морь түрүүлж, айрагдуулж байж улсын цол авдаг байсан дээр соёолон насны морийг нэмж оруулахаар төсөлд тусгасан байна. Азарга их насны уралдаанд 12-15 настай морь уралддаг бол соёолонд нэг жилийн чацуу төл уралддаг зүй тогтолтой нарийн зүйлс байдаг. Дээрх өөрчлөлт орвол өнөөдөр байгаа алдарт, манлай, тод манлай цолтнуудын тоог нэмэхээс өөр ид шид үгүй. Улсын их баяр наадамд азарга, их насны морьдыг түрүүлгэж, айрагдуулах нь асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажил болдог.  Үүн дээр соёолон насны морины уралдааны амжилтыг нэмчих юм бол одоо байгаа 300 гаруй улсын цолтнуудын тоо 1000 –д хүрнэ. Тиймээс дэмжих боломжгүй байна” гэлээ.

Мөн тэрээр хууль санаачилж байгаа хүмүүс зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн, уядаг морьддоо тааруулсан хуулийн төсөл санаачилж болохгүй. Монгол түмний, монголын нийт эрх ашиг, хүсэл сонирхлыг хамруулсан байх нь зүй ёсонд нийцнэ хэмээн хэлсэн юм.

Тиймээс "Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн"-өөс монголын нийт уяачиддаа хандан дараах уриалгыг гаргасан байна.

УРИАЛГА

 "МОРИН УРАЛДААНЫ УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ ХӨДӨЛГӨӨН”-өөс Монголынхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нийт уяач, малчид, хурдан моринд сонирхогч, дэмжигч та  бүхэнд хандан энэхүү уриалгыг гаргаж байна.

Монгол түмний зан заншлаас урган гарсан Үндэсний их соёлыг хойч залуу үедээ зөв өвлүүлэн үлдээх, төлөвшүүлэх, хууль эрх зүйн шаардлагатай олон тулгамдсан асуудлыг зөв шийдвэрлэх нь энэ соёлд үнэтэй хувь нэмрээ оруулж явдаг уяачдын санал бодлыг түлхүү тусгах нь  хамгийн чухал юм.

Нэгдүгээрт Монгол улсын бүх сумдаас энэ асуудлаар тус бүр нэг уяач, төлөөлөлөө оролцуулан "Уяачдын улсын чуулган”-ыг зохион байгуулж, Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд дээрх төлөөллийн олонхийн саналыг тусгах.

Хоёрдугаарт улсын баяр наадмаар уралдах морьдыг эрлийз, монголоор нь генетикийн түвшинд ялгах хүртэлх хугацаанд морьдын үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр зэргийг харгалзан үзэж уралдуулж байх. 

Гуравдугаарт эрлийз морьдоо сонгомол байдлаар нь хөгжүүлж тойруулга болон ойрын зайн уралдааныг хөгжүүлэх, эрлийз, цэвэр цусны адууг ялган спортын чиглэлээр тусад нь уралдуулах.

Дөрөвдүгээрт Монголын уламжлалт өв соёлоо хадгалан үлдээх, монгол морьны уралдааныг монголоор нь авч үлдэх

МОРИН УРАЛДААНЫ УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ ХӨДӨЛГӨӨН

ХОЛБОГДОХ УТАС: 9911-4725, 9911-9636, 9907-2525, 9981-1114



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.81.171.3Өөрсдөө унаад уралдаарай   • 2018, 5 сарын 8. 8 цаг 23 минут

Энэ балай АДГУУСАА ярихаа болиод УЛСАА хөгжүүлэх ээ яриач. Хүүхэд гэмтээж унагааж алж байж яаж ичэхгүй гарч ирж ярьж чадаж байна аа.

150.129.143.104аөб   • 2018, 4 сарын 27. 18 цаг 04 минут

Ялгаж чадахгүй байж эрлийз мэрлийзээр нь дуудаад тэнэг юм ярицгаах юм урд нь зүгээр уралдаад болоод ирсэн хүмүүс нь ч эрлийз ялгаж чадахгүй байж битгий олон юм ярилгүй холиод уралдана биз

203.91.115.44Гана   • 2018, 4 сарын 26. 18 цаг 54 минут

Мориноос өөр ярих юм алга уу?Залуусаа.Юм л бол хэдэн хүн сүртэй нь аргагүй хэвлэлийн бага хурал зарлаж,телевизээр өөрсдийгөө рекламдаж байхаар улс орныхоо төлөө,бас гэр бүлийнхээ төлөө бодитой ажил хийгээч.Тэр хурдан морины уралдаан улс орны хөгжил дэвшилд ямар нэмэр болж байгаа юм бэ? Хэдэн гэдсээ чирсэн лалруудын энэ зугааг одоо болих хэрэгтэй.

27.123.214.126Z0chin   • 2018, 4 сарын 26. 17 цаг 58 минут

Yg huuchin shig mongol aduugaaraa naadahsan yamar saihan naadam boloh bol

202.179.27.212зочин   • 2018, 4 сарын 26. 14 цаг 28 минут

хүүхэд тамлаачид бүү солиорцгоо

66.181.160.108Зочин   • 2018, 4 сарын 25. 15 цаг 41 минут

ene bol ingeed margaad eliireed balairaad bh zuil bish shuu dee ter erliiz geed uralduulah geed bgaa setgetsiin uvchtei garuud bolchih heregtei tegeed boloo. Erliizuudee oorsdoo uralduulaad baysaad l suuj bai harin ulsiin tsol hergem ogoh tal deer ter holboo uls ni medeh biz.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.