Шинэ мэдээ

Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна9 сар 11. 9:05Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”9 сар 10. 15:54Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ9 сар 10. 14:02Монголоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болгожээ9 сар 10. 10:03Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана9 сар 10. 9:21Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ9 сар 7. 11:11Иран уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой9 сар 6. 9:37ОХУ, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ9 сар 6. 9:34Мексикийн эрх баригчид 170 гаруй цагаачийг баривчилжээ9 сар 5. 15:36БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ9 сар 5. 15:19АНУ дунд зайн тусгалтай баллистик пуужин турших бодолтой байна9 сар 5. 12:10Алс Дорнодын хөгжлийн сан 15 хэлэлцээр байгуулна9 сар 5. 9:27Украины Ерөнхий сайдыг Германд айлчлахыг урьжээ9 сар 5. 9:25БНХАУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг хэлэлцжээ9 сар 4. 17:35Кабулд болсон дэлбэрэлтийн улмаас олон хүн амиа алджээ9 сар 4. 9:34Хийн нийлүүлэлтийн аюулгүй байдлын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ9 сар 3. 11:33БНСУ худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа Японыг хасна9 сар 3. 11:10Төв аймагт 5 дунд сургууль, 10 цэцэрлэг шинээр ашиглалтанд оржээ9 сар 2. 13:00Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ9 сар 2. 9:32А.Меркелийн урилгаар Д.Трамп Германыг зорих бодолтой байна9 сар 2. 9:30“NASA” Ангараг руу илгээх төхөөрөмжид нэр өгөх тэмцээн зарлажээ8 сар 31. 10:41Ким Жөн Ун АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирнэ гэж найдаж байна8 сар 31. 10:40“Samsung”-ийн тэргүүний авлигын хэргийг дахин хянуулахаар буцаажээ8 сар 30. 10:41

Жавад Зариф: Хэрвээ АНУ хоригоо сэргээвэл Иран улс цөмийн хөтөлбөрөө сэргээнэ

/4-р сарын 23/  -  9 цаг 15 минут

Хэрвээ Ираны эсрэг хоригоо зогсоох тухай шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ирэх 5 дугаар сард сунгахгүй бол Иран улс цөмийн хөтөлбөрөө сэргээнэ. Ийм мэдэгдлийг Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф телевизийн СВS сувагт ярилцлага өгөхдөө хийлээ. 

“Ерөнхийлөгч Трамп албан тушаалдаа орсноосоо хойш Венийн хэлэлцээрийг сахин мөрдөж байгаагүй. Хэлэлцээрийн ачаар эдийн засгийн ашиг олох боломжийг  Иран улсад олгохгүйн тулд Д.Трамп болон түүний засаг захиргааны зүгээс бүхий л аргыг хэрэглэсээр ирсэн” гэж Ираны сайд хэлсэн байна.

Сануулан дурдахад, 2015 оны 6 дугаар сард НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц улс болон ХБНГУ, түүнчлэн Иран улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах тухай гэрээг байгуулсан билээ. Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө хэмээх уг гэрээ ёсоор НҮБ, АНУ болон Европын Холбооны зүгээс Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалсан юм. 

Харин Д.Трампын үзэж байгаагаар “уг гэрээ нь Иран улс цөмийн зэвсэгтэй болох боломжийг хаагаагүй, цөмийн зэвсэгтэй болох өдрийг л хойшлуулсан” ажээ. Энэ оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Цагаан ордны тэргүүн мэдэгдэхдээ “хэрвээ гэрээнд өөрчлөлт оруулахгүй бол АНУ гэрээнээс гарна” гэсэн юм.

Америкийн хуульд зааснаар, Ираны эсрэг хоригийг түр цуцлах тухай шийдвэрийг сунгах эсэхээ Ерөнхийлөгч Д.Трамп 5 дугаар сарын 12-ны өдөр шийдэх ёстой. Хэрвээ тэрбээр сунгах шийдвэр гаргахгүй бол Ираны эсрэг хориг автоматаар сэргэх юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.