Шинэ мэдээ

Дэлхийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчид5 сар 23. 15:29Хятад улс импортын автомашины гаалийн татварыг бууруулна5 сар 23. 15:27ИНЕГ, МИАТ-ын дарга нар хүчингүй болсон тамга тэмдэг ашигласан хүмүүстэй нийлж үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна5 сар 23. 11:07П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна5 сар 23. 10:33Цагаан ордон: Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт болох төлөвтэй хэвээр байна5 сар 21. 10:46Маурис Слапак: Монгол эмч нарын хүнээ гэсэн сэтгэл, хариуцлагатай чанар нь сэтгэгдэл төрүүлсэн5 сар 21. 10:09Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлджээ5 сар 21. 9:55АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоожээ5 сар 21. 8:51ШХАБ-ын 3 дахь марафон гүйлт 12 дугаар сард болно5 сар 21. 8:49Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Орост айлчилна5 сар 20. 10:26Дуучин Ж.Леженд, К.Тейген нар 2 дахь хүүхдээ өлгийдөн авчээ5 сар 20. 10:25Тэргэнцэртэй иргэдээ дэмжих төрийн оролцоо5 сар 18. 17:31Израиль болон Палестин хоорондын сөргөлдөөнийг зохицуулах нөхцөлийг нэрлэжээ5 сар 18. 13:13АНУ-тай хийж буй цэргийн сургуулилтыг зогсоохыг Өмнөд Солонгосоос Умард Солонгос шаардав5 сар 18. 12:13Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа5 сар 18. 11:53Өмнөд Солонгост хлорын хий алдагдсаны улмаас 13 хүн эмнэлэгт хүргэгджээ5 сар 18. 11:51Орос бүсгүйчүүдийг хэрхэн найрахыг зөвлөсөн гарын авлага шуугиан тарьжээ5 сар 18. 11:44"Фэйсбүүк"-ийн тэргүүн Европын парламентын удирдагчдад тайлбар өгнө5 сар 17. 14:35Өмнөд Слонгос Умард Солонгостой үргэлжлүүлэн зөвлөлдөх хүсэлтэй байна5 сар 17. 14:33Малайзын Ерөнхий сайд асны гэрийг цагдаа нар нэгжжээ5 сар 17. 14:08Хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ5 сар 17. 14:06Ч.Бадрах: Миний үеийн шүүхийг одоогийнхтой харьцуулах юм биш5 сар 17. 12:15Донорын тухай ойлголт5 сар 17. 11:41Старбакс компани ирэх 5 жилд Хятадаас олж буй орлогоо хоёр дахин нэмэгдүүлнэ5 сар 17. 8:37Багш, оюутнууд 196 инчийн Лед дэлгэц угсарч ашиглалтад орууллаа5 сар 16. 12:01А.Сүхбат: 2002 оны Цэцдийн зөвлөл хууль бус учраас тэдний гаргасан шийдвэр хууль бус л болж таарна5 сар 16. 9:39БНАСАУ Өмнөд солонгостой хийхээр товлоод байсан хэлэлцээг цуцалж, АНУ-д анхааруулга өгөв5 сар 16. 8:21М.Батболд: Эмийн үнэ өндөр байгаа нь эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн гол бэрхшээл болдог5 сар 15. 14:43С.Мөнгөнчимэг: Энэ хуулийн төслийн амин сүнс нь тогтвортой гэр бүлийг дэмжихэд чиглэнэ5 сар 15. 13:54Умард Солонгос цөмийн туршилтын талбайгаа задлан буулгаж авах ажиллагаагаа эхлүүлжээ5 сар 15. 12:42

“Баг” хуулалт буюу аварга Б.Бат-Эрдэнийн үнэн худлын дэнс

/4-р сарын 20/  -  8 цаг 48 минут

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танд ҮНЭН гэж байна уу гэж нэн түрүүнд асууя. Сүүлийн үед тантай холбоотой мэдээллүүд хөвөрч, таны тухай янз бүрийн факт мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа дурайж байна. Энэ бүхэнд чимээгүй байсан нь тус мэдээллүүдийг үнэн биш байгаа гэх хардлагыг төрүүлж байсан. Гэтэл албан ёсоор мэдээлэл, хийж заримд нь тайлбар няцаалт өгөх шиг боллоо. Гэвч.... 

Та дахиад л худлаа ярьчих шиг боллоо. Таны мэдээллийг үзсэн хүний хувьд дархан аваргынхаа үнэн нүүр царайг харж, “нэр цэвэр, гар цэвэр” гэх “баг”-аа жинхэнээсээ тайллаа хэмээн дүгнэж сууна. Юуны өмнө таныг албан ёсоор сонгогдсон эсэхээс чинь авахуулаад үнэн худлыг дэнслэе. 

Худал: Та 2018 оны гуравдугаар сарын 24-нд МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон байдаг. Үүнийгээ " Гуравдугаар сарын 24-нд ээлжит хурлаараа бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх асуудлаа хэлэлцэн баталсан. Улмаар хурал болсны дараа залуучууд “Бид нар ачааг үүрье” гэж хэлээд 15 тэргүүлэх цолтой бөхчүүд дүрмэнд орсон өөрчлөлтөөр тэргүүн нь тусдаа “та бол 15 тэргүүлэгчийн нэг” гэдэг ийм л зарчимтайгаар ажиллаж байгаа юм. Уг Ганболд заантай утсаар яриад “Та нар хурал хийсэн гэсэн. Тэргүүлэгчээр нь Бат-Эрдэнэ аваргыг томилсон гэж дуулсан. Аваргатай бол юу ярих вэ. Залуучууд ингээд санаачилга гаргаад, ачаагаа үүрээд явна гэж байгаа бол дэмжинэ ээ" гэсэн хэмээн ярьсан"

Үнэн: Гэтэл...   2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр БЗД-ийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхээс 101/Ш32018/04928 тоот шийдвэр гарч, Р.Нямдоржийг хууль бус хурал зохион байгуулахыг хориглосон. Гэтэл Р.Нямдорж нар гуравдугаар сарын 24-нд хууль бус хурал зохион байгуулан таныг тэргүүнээрээ сонгосон байдаг. Монгол Улсын хууль цаазыг биелүүлэх үүрэгтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хууль бус, хуурамч хурал зохион байгуулахгүй байхыг сануулсаар байхад хурал зохион байгуулагдсан нь таны томилгоо хууль бус болохыг гэрчилж байна.  Тэр ч бүү хэл таныг гуравдугаар сарын 24-нд сонгогдсоныг ШШГЕГ-аас хууль бус хурал зохион байгуулсан тул хурлын шийдвэрийг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байхыг ОӨУБЕГ-т даалгасан байдаг. Худлаа гэвэл доорх баримтуудыг харж болно. 

Худал: Та хоёр тамга тэмдэг, гэрчилгээний асуудалд тайлбар өгчээ. Ингэхдээ "28 жилийн түүхтэй бөхийн холбооны тамга тэмдэг, гэрчилгээ хэвээрээ байгаа юм шүү. Л.Чинбатад давхардуулж тамга тэмдэг гаргаад өгчихсөн асуудал байгаа юм билээ. Үүнийг хууль шүүхийн байгууллага эргэж харах ёстой" гэж ярьсан байх юм. 

Үнэн: Гэтэл... ОӨУБЕГ-ын Улсын байцаагчийн дүгнэлт гарч, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг шүүх бусад этгээд заавал биелүүлнэ..." Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Шүүхийн шийдвэрийг МУ-ын нутаг дэвсгэрт суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй" гэж тус тус заасныг баримтлан Улсын бүртгэлийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д "Улсын бүртгэл хөтлөх, их нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар Улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах зорилгоор 2010 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр МҮБХ-ны улсын бүртгэлийн жагсаалтын мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулсан бүртгэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ тэмдэгийг хүчингүй болгохоор шийдвэрлэв" гэсэн байдаг. Тэгэхээр хоёр тамга тэмдэг, гэрчилгээ олгосон зүйл байхгүй. Р.Нямдорж тэргүүтэй та бүхнийг гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учраас тамга тэмдэгийг чинь хүчингүй болгож, тэргүүнээр сонгогдсон Л.Чинбатад албан ёсоор олгосон байдаг юм. Худлаа гэвэл доорх баримтаас харж болно. 

     Худал: Мөн та албан ёсны тэргүүнээр сонгогдоод буй Л.Чинбатын тухай ам нээсэн байна лээ. Ингэхдээ "Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон, томилсон гэдгийг баталгаажуулсан нэг ч зүйл байхгүй" гэв.

Үнэн: Гэтэл....  МҮБХ 2002 оны арванхоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд болсон ИХ ЭЕ хурлаар Р.Нямдорж өөрийгөө тэргүүнээр сонгогдсон гэж үзэж шүүхэд хандсан байдаг. Гэвч 2003 онд анхан болон давж заалдах, дээд шүүх шүүх хэрэгсэхгүй болгож дахин Их Эе хурлыг хуралдуулж тэргүүнээ сонгохыг Цэцдийн зөвлөлд даалгасан ч тус зөвлөлийг хуралдуулалгүй өөрийгөө хууль бус тэргүүнээр өргөмжлөн 2010 он хүртэл явсан байдаг. 2010 онд дахин хууль бус хурал хийж өөрийгөө тэргүүнээр сонгосныг 2011 онд анхан, давж заалдах, дээд шүүх хүчингүй болгосон ч нийтдээ 7 удаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй ирсэн. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас огт хуралдахгүй, ямар нэгэн байдлаар ирц хүргэдэггүй цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2014 оны зургадугаар сарын 24-ны өдөр Их Эеийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус Их эеийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг шинэ ажилд нь томилсон юм. ОӨУБЕГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр албан ёсоор Л.Чинбатыг бүртгэж авсан байна. Ингэснээр хуулийн дагуу Л.Чинбат албан ёсоор бөхийн холбоог удирдаж, тамга тэмдэг ашиглах эрхтэй болсон баримтыг доорх зургаас харж болно. 

Худал: Бас нэг зүйл гэвэл, Мөр зэрэгцэн нэг ангид суугаа, нэгэн цагт зүлэг ногоон дэмжээнээ хамт барилдан ард түмэн баясгаж явсан Дархан аварга А.Сүхбатын тухай бас л худлаа ярилаа. Та ярихдаа "УИХ-ийн гишүүн, Дархан аварга А.Сүхбатын биед халдсан зүйл байхгүй. Өглөө нь өөрөө хувцсаа өмсөөд гараад явсан" хэмээн ярьсан явдал байв.

Үнэн: Гэтэл.....  Таны хувийн бие хамгаалагч гэх Улсын начин Б.Одхүүг УИХ-ын гишүүний биед халдсан хэмээн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг та юу гэх вэ. Түүгээр ч үл барам Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Улсын начин Б.Одхүү нь УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх дүгнэлт гарсан байна. Түүнийг та шүүх эмнэлгээс асуугаад нэг үзээрэй. 

Эцэст нь, Таниас дахин нэг зүйл асуумаар байна. Та ядаж үүнд үнэн зөв хариулт өгөөрэй. Тантай нийлэн Монголын хууль шүүхийн байгууллагыг төрийн хуультай нь хамт 10 гаруй жил уландаа гишгэлж байгаа Р.Нямдоржоосоо бас асуугаад өгөөрэй. 

Монгол Бөхийн өргөө хаачив. Ард иргэдийн дэмжлэг, туслалцаатайгаар боссон үл хөдлөх хөрөнгө МҮБХ-ны өмч байх ёстой атал МҮБХ-нд бүртгэлгүй байна. Чухам хаана, хэний нэр дээр бүртгэлтэй байгаа юм бэ. Арай Бөхийн өргөөний бүртгэлийн асуудалд ч бас холбоотой юм биш биз дээ. Спортод ч тэр, улс төрд ч хүрч болох бараг бүх оргилд нь хүрч байгаа хэрнээ та юуны тулд ийнхүү нэг төрийн бус байгууллагын төлөө өргөсөн тангаргаа умартаж, улсын хуулиа уландаа гишгэж сууна вэ. Ингэтлээ улайран зүтгээд байгаа ямар эрх ашиг байгаа юм бэ. Ядаж нэр төрөө бод, бөхөд хайртай түмнээ бод, нутаг усаа бод, өргөсөн тангаргаа бод, бөхчүүдээ бас бодоод энэ хууль бус бусармаг зүйлээс эртхэн нэрээ татаж ав. Хэрэв тэгж чадахгүй бол таны нөгөө цэвэр нэр тань гутаагдаж, цэвэр гар чинь бохиртож гүйцэх нь байна шүү.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.20.225Иргэд   • 5 сарын 23. 21 цаг 17 минут

Баянмөнх Сүхбат Чинбат Ү.Хүрэлбаатартангуудад үнэн гэж юу байгаа юм Та нар луйварчин зандалчингууд шүү дээ Өөрийн толгой дээрхи тэмээг үзэлгүй хүний толгой дээрхи өвс харав гэгч болж байна шүү дээ.Шүүхийнхэнтэй хуйвалдсан шийдвэрийг чинь бодид биш гэдгийг ард түмэн гадарлана шүү дээ

202.72.245.209ЯАХАВ ХӨӨРХИЙ   • 5 сарын 21. 12 цаг 44 минут

МАНАЙ ТӨР ЗАСГИЙН ОРОЙД ШУДАРГА ХҮН УДААН ТОГТОХ БОЛОМЖГҮЙ Л ДЭЭ. ТИЙМЭЭС ГАРЦААГҮЙ НО БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ. ТЭГЭХДЭЭ ХӨӨРХИЙ ГОЛ ХОР НАЙРУУЛАГЧ БИШ АЯЛДАН ДАГАЛДАГЧ СМУУДАЛ АВЧРАГЧ ТЭРНИЙХЭЭ ШАНД ДОВОО ШАРЛУУЛАГЧ Л ХИЙДЭГ ЮМ ДАА

103.26.194.33Зочин   • 5 сарын 21. 12 цаг 37 минут

Бат - Эрдэнэ аваргын оронд хэн ч байсан гутаан доромжлоно . Баянмөнх одоо үхэхийн хооронд ингэж нүгэл хураах хэрэгтэй юм уу ? Ард түмний хөрөнгөөр боссон ордонд шунаад шүлс чинь гоожоод байна уу ? Амаа арч нусаа тат эр хүн шиг байгаач !

59.153.114.85Халх   • 5 сарын 19. 8 цаг 25 минут

Баянмөнх чи УВС-БАЯД хэлээрээ бичээч.

66.181.176.35Зочин   • 5 сарын 17. 18 цаг 52 минут

Монголын шүүхийн шийдвэр заавал үнэн шударга байдаг гэж хэн хэлээд байгаа юм

202.131.239.186Додоо   • 5 сарын 17. 15 цаг 25 минут

Хамгийн жудагтай, монгол эр гэгдэж харагддаг гадаад дүр төрх нь РЕКЛАМЫН ПАУЗ байхгүй юу? Үнэн чанартай тэр худлаа, Тэр гэмгүй хуурмаг дүр төрхний дотоод мөн чанар нь АЛБАН ТУШААЛ,АЛТ МӨНГӨ,ТАЧААЛ ШУНАЛ, АВАА ӨГӨӨ шүү дээ.Үүнийгээ чанд нууж чаддагаараа л харин АВАРГА шүү дээ.Таминь энэ үнэгийг бөх талаас нь харж хайрлахаас гадна хүн талаас нь харвал ЧОНО шүү дээ.Нямдорж,Данзан л гэнэ.Үнэн хэрэгтэй тэр сайхан санаат чонын хөл, сүүл шүү дээ.ЮУ ҮНЭН ТЭР ҮНЭН.

103.229.120.23Зочин   • 5 сарын 15. 12 цаг 35 минут

Ter chinbat n arai l xor garsan buxiin urguug mungu gej xaraad baixaargui nunjigtei xun shuu mungutei ymtai xunee buxiin xolboonii teruuneer songoj bolmoor ymdaa gebchtoiron xureelj ys goridogsod n eldbiig l bichix bolj dee

202.179.11.10ДОНДОГ   • 5 сарын 9. 8 цаг 41 минут

МИНИЙ МЭДЭХ МОНГОЛ ХҮМҮҮСЭЭС ХАМГИЙН ЖУДАГТАЙ ,ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН БОЛ Б.БАТЭРДЭНЭ ,ХАРИН БАЯНМӨНХ , СҮХБАТ НАР ШУНАХАЙ СЭДЭЛТЭЙ ЛУЙВРЫН АЖЛАА ЗОГСОО !МОНГОЛЫН АРД ТҮМЭНГ АРАЙ ДЭНДҮҮ ДОРОМЖИЛЖ БАЙНА ШҮҮ!

66.181.161.127zochin   • 4 сарын 30. 18 цаг 52 минут

Энэ хэдэн бөхчүздийн хэрүзл биш бололтой.өргөөгүй болцон юм бишүү.олон түмний хандиваар боссон өргөөгбатэрдэнэ.нямдорж нар хааш нь хийчэвээ

66.181.161.127zochin   • 4 сарын 30. 18 цаг 49 минут

Бөхийн өргөө хаана бүртгэлтэй байна вэ??Арай батэрдэнэ.нямдорж тэргүүтэнгүүп зараад идцэнүү.эрдэнэт шиг барьцаанд тавьцануу??!энэ жэнхэнэ сэжэгтэй боллоо.БӨХИЙН ӨРГӨӨНИЙ БҮРТГЭЛ ХААНА ХЭН ДЭЭР БАЙНА ВЭ??УЛСБӨХИЙН ӨРГӨӨГӨӨ ӨӨРӨӨ АВСАН НЬ ЗӨВ ЮМ БАЙНА.БҮРТГЭЛ ХААНА БАЙНА.??!!

202.21.118.6hi   • 4 сарын 26. 16 цаг 06 минут

deerh bugd luivar

64.119.25.134зочин   • 4 сарын 25. 13 цаг 48 минут

Зөв бурууг би мэдэхгүй гэхдээ бусад бөхтэй харьцуулахад жудагтай эр хүн нь лав үнэн юм даг. Дэргэд нь Сүхбат, Баямөнх, гээд олон бөхчүүд чигчии хуруунд нь хүрэхгүй шүү гэдгээ ойлгооч.

202.21.118.178Зочин   • 4 сарын 26. 13 цаг 33 минут

Hamgiin judagtai gesen hun chin' buhiin holboog segsereed baigaa bol yahav uu? Mash zaltai hun gedgiig l medeh yum bna. Hanaj tsaddag bol hanaj tsadahaar bolson nuhurduu. Tegehgui baihiig bodhod nileen ayultai nuhur shig bgaa yum

202.179.26.151zochin   • 4 сарын 24. 15 цаг 12 минут

ene erguug buch umnaas n zailuulaachee

27.123.214.126Зочин   • 4 сарын 24. 14 цаг 23 минут

boliochee, BatErdenii zev

103.206.195.28bayaraa   • 5 сарын 15. 16 цаг 34 минут

hend ni ch bitgii ugoo

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.