Шинэ мэдээ

Каталонид болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 90 орчим хүн бэртжээ10 сар 19. 12:04Барилгын салбарын залуу инженерүүд чууллаа10 сар 18. 15:18Сирид энгийн иргэд дайны хөлд ихээхэн нэрвэгджээ10 сар 18. 11:38“Brexit”-ийн гэрээний талаар тохиролцоонд хүрчээ10 сар 18. 10:25Б.Отгонсүх: Налайхын замын эхний ээлжийн хөдөлгөөнийг энэ сарын 29-нд нээнэ10 сар 18. 10:18Дэлхийн цэргийн наадамд 109 улсын цэрэг оролцоно10 сар 18. 9:46Барселона дахь эсэргүүцлийн ажиллагааг зэмлэн буруушаажээ10 сар 18. 9:43БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалт 3.8 хувиар нэмэгджээ10 сар 17. 9:46Сирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ10 сар 17. 9:20УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав10 сар 16. 16:23Хятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ10 сар 16. 10:26Японд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20

Хууль тогтоогчоос авахуулаад хурандаа хүртэл хэрсэн шударга бусын "тор"

/4-р сарын 18/  -  10 цаг 01 минут

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос нэг л зүйл асуумаар байна. Таны удирдаж буй салбар хоорондоо "алалцаад" эхэллээ. Та юу бодож байна..... гэж. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага МҮБХ-г хууль бусаар 16 жил удирдсан Р.Нямдоржийн тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгосон. Тэр ч бүү хэл гурван шатны шүүхээс 6 удаагийн шийдвэрээр Р.Нямдоржийг хууль бусаар сонгогдсон гэх шийдвэрийг гаргасан. Гэтэл хууль сахиулах үүрэгтэй ЦЕГ өнөөдөр хууль бус талд үйлчилж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхаа эсрэг ажиллаж эхлэв. Нэгэн "малгай" дотор хамтдаа зүтгэж, хууль сахиулах гэсэн нэг чиглэлд хамтдаа алхах ёстой шүүх, цагдаа гэсэн хоёр том хуулийн институтын дунд ямар үл ойлгогдох байдал үүсэв. Үүнд хэн буруутай вэ. Цагдаагийн байгууллага яагаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхаа эсрэг ажиллаж эхлэв. 

МҮБХ-ны ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдлоос харахад ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалд асуудлын гол нь байгаа гэнэ. Учир нь хурандаа Р.Отгонжаргал нь цагдаагийн байгууллагыг мафижуулж, гэмт этгээдүүдтэй хамтран ажиллаж, тэднийг хаацайлж, гэмт хэрэг үйлдүүлж, хууль тогтоогчид халдуулж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа МҮБХ-ныхонд үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн, дарамталж, төрийн албадлагыг хууль бус үйл ажиллагааны арга хэрэгсэл болгоод байгаа талаар гомдолдоо дурджээ. Мөн Р.Отгонжаргалыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь гуйж уг албан тушаалд тавиулсан. Хууль бус үйл ажиллагаагаа 20 гаруй жил явуулсан Р.Нямдорж гэгчийн хамаатан, бүх хууль бус үйл ажиллагааг нь хаацайлж цагдаагийн байгууллагыг ашиглаж ар талыг нь хариуцдаг. ТББ-ын үйл ажиллагаанд хутгалдан орж, хууль бусаар үүдэнд нь хамгаалалт гаргаж, өмчлөх, эзэмших эрхийг нь ноцтой зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийг хаацайлан хамгаалж, бүр УИХ-ын гишүүнд халдуулж, албан ёсны МҮБХ-ны ажилтан, албан хаагчдад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж хууль зөрчиж байгаа тухай ч дурдсан байна. 

Энэ нь ч үнэний ортой байж болох. Учир нь  өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн байгууллагын алба хаагчид 16 жилийн турш шүүхийн байгууллагын зургаан ч удаагийн шийдвэрийг уландаа гишгэж, санаатайгаар шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж яваа Р.Нямдоржийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, шүүхийн шийдвэрийг танилцуулахаар очсон хүмүүсийн эсрэг ажилласан байдаг. Тэр ч бүү хэл цагдаагийн хамгаалалттай байр луу хэнийг ч оруулах ёсгүй байтал УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч гэх Улсын начин Б.Одхүүг 10 гаруй залуусын хамт дотогш оруулж, УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг зодуулах нөхцөлийг бүрдүүлж өгчээ. 

Бөхчүүдийг харцаараа айлгадаг Улсын начин Б.Одхүү Улсын харцага Ганхуягийг бүлэглэн зодсон эрүүгийн гэмт хэргээр СБД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа хууль тогтоогч УИХ-ын гишүүнийг зодчихоод ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалаар хамгаалуулан хээв нэг алхаж явна. Энгийн ард иргэдийн хүү байсан бол давтан гэмт хэргээр аль хэдийнээ ганц худагт сууж байгаа гэж бөхчүүд жиг жуг гэлцэж байна. 

Цагдаагийн байгууллагынхан хуулийнханд туслаж, эмх замбараагүй байдал үүсгэхээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох үүрэгтэй. Гэтэл яагаад өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн дагуу шүүх дээр ялалт байгууулсан иргэдийн эсрэг Монголын цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллах болов. Монголын цагдаа арай ч нэг ТББ-ийн үйл ажиллагаанд хутгалдан орж, хууль бус тамга, гэрчилгээтэй хүмүүсийг хамгаалах болтлоо, УИХ-ын гишүүнийг зодуулах, гэмт этгээдийг ял завшуулах, хаацайлах болтлоо бохирдож доошоо орчихоогүй байлтай. 

Хэн нэгэн өндөр албан тушаалтан цагдаагийн байгууллагыг шүүхийн шийдвэрийн эсрэг ашиглаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа төрсөн ахаа хамгаалж, хэдэн зуун цагдаагаар ТББ-ын байрыг мануулж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байхад та юу хийж байна вэ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоо, 

Хуулийн том байгууллага нь хоорондоо "алалцаж", төрд тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчдаа хууль бус зүйлийн эсрэг ашиглахаар ард түмэн төрд, хуулийн байгууллагад яаж итгэж болж байна аа. Сайдаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.21.10зочин   • 2018, 5 сарын 23. 16 цаг 24 минут

Нямдоржийн хувийн хонзон монгол бөхийг алалцуулж хаяад зугатлаа. Аудит оруулж шалгах хэрэгтэй. Ядаж бөхийн өргөөг сайхан будуулчихаагүй өндөр цалин авч суусан байна даа. Хоцрогдоно гэж энэ.

139.5.216.28зочин   • 2018, 5 сарын 20. 21 цаг 08 минут

Хулгайч Дуламсүрэн байхад шударга зүйл хэзээч байхгүй. олон бөхчүүдийг хулхидсандоо. одоо Богд уулын хөрөнгийг 80 саяар нь идээд байна.

103.10.22.124БӨХ ШИМТЭН ҮЗЭГЧ   • 2018, 5 сарын 19. 11 цаг 19 минут

БӨХИЙН ӨРГӨӨГ ТӨР ӨӨРТӨӨ АВААД УДИРДЛАГЫГ НЬ ТОМИЛОХ ЦАГ БОЛЖЭЭ. ИНГЭСЭН ЦАГТ НААД ХЭРҮҮЛ ЧИНЬ АЯНДАА ҮГҮЙ БОЛНО. ЭНЭ НӨХДҮҮД НЭГ ИХ ГОЁ МҮБХ ГЭЖ ЯРИАД БАЙХ ЮМ. НААД НӨХДҮҮДЭД ЧИНЬ ХОЛБОО БИШ ТЭР ДУГУЙ БАЙШИН Л ХЭРЭГТЭЙ БАЙНШДЭЭ. ҮҮНД НЬ НЭР НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮС ОРОЛЦООД БАЙГАА НЬ МАШ ХАРАМСАЛТАЙ БАЙНА. ЭНЭ ХАВРЫН ОЛОН БАРИЛДААН ЦУЦЛАГДАЖ БӨХЧҮҮД, ҮЗЭГЧИД МАШ ИХ ХОХИРЛОО. ҮҮНИЙГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ? ТӨР ГЭЖ БАЙГАА БОЛ АСУУДЛЫГ ШИЙДМЭЭР БАЙНА. ИНГЭХГҮЙГЭЭР ЭНЭ ШУНАЛТАЙ НӨХДИЙН АЯЫГ ХАРААД БҮТЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛЛООШДЭЭ...

103.9.90.130Зочин   • 2018, 5 сарын 18. 14 цаг 07 минут

АРАЙЧ ДЭЭ, ХЭЦҮҮ Л ЮМАА

66.181.176.35Зочин   • 2018, 5 сарын 17. 18 цаг 56 минут

Монголын шүүхийн шийдвэр яаж л бол яаж гардагыг бүгд л мэднэ шүү дээ

202.179.24.153zochin   • 2018, 4 сарын 18. 12 цаг 43 минут

L.CHinbat taria nogoogoo tari .Baynmonh avraga gertee suuj amar.Gishuun A.suhbat huraldaa suu ta natrt bohiin holboo hamaagui bohchuud ni holboonii ajil hii ingeed boloo bushuu

202.179.24.153zochin   • 2018, 4 сарын 18. 12 цаг 29 минут

Bohiin orgoo barihad negch togrogiin handiv tuslamj ogoogui tuunii udirdlagiig.holboog avah sanaatai heseg buleg etgeed yun ih sanaa zodog bolchihov dee Lhagviin CHinbat gej Haa yvsan gazraa olon chono shig luivardah ashiglah ymand uurgiin mori shig yvdag hundee bichig barimt zasah huuramchaar batalgaajuulahad garshsan hun tuund mongo gegeed baih ym baihgui ulsaas luivardsan mongo ni aria uluu baih ene heden hunii hiisen hural huuli bus olon hunii gariin useg huuramchaar zursan gesen tul sain shalgah heregtei shuuhiig hudaldaad avsan baih magad

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.