Шинэ мэдээ

Венесуэлийн парламент түр Засгийн газар байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ1 сар 19. 11:18Гишүүдийн олонхийн саналаар даргаа огцруулдаг болох нь Ерөнхийлөгчийн засаглалыг ойртуулах алхам уу1 сар 18. 16:26Төрийн департамент ажилдаа эргэн орохыг ажилтнууддаа уриалжээ1 сар 18. 15:11Д.Сумъяабазар сайд Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа1 сар 18. 15:05Дарамтын “гурвалжин”1 сар 18. 12:52Ж.Батзандан гишүүн та миний гэр бүлийн амьдрал руу дэндүү орж байна шүү1 сар 18. 12:50БНАСАУ-ын төлөөлөгч Вашингтон хотноо хүрэлцэн очжээ1 сар 18. 10:44Бээжинд кибер аюулгүй байдлын аж үйлдвэрийн цогцолбор байгуулна1 сар 18. 9:29Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл хуульчдын шүүмжлэлд өртөв1 сар 17. 15:29Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа1 сар 17. 12:09Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ1 сар 17. 11:09Их Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна1 сар 17. 10:28“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав1 сар 17. 10:11АНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ1 сар 17. 9:46Канадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53

"Хөшигний" цаанаас Б.Одхүү тэргүүтэй гэмт хэрэгтнүүдийг турхирч суугаа дархан аваргын үнэн нүүр төрх

/4-р сарын 14/  -  13 цаг 27 минут

Бөхийн холбооны маргаан туйлдаа хүрч байна. Адаг сүүлд нь хууль шүүхийнхэн нь хуулиа биелүүлэх гэсэн боловч хууль бус тамга тэмдэг ашигласан, эрх мэдэлтэй талд нь цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ үйлчилснээр үйл явдал өрнөлөө.

Тодруулбал, өчигдөр шөнө маргаантай талынхан бөхийн өргөөнд уулзаж асуудлаа шийдэх гэсэн боловч цагдаагийн байгууллага бүх хүчээрээ хамгаалалт гаргаж шүүхийн шийдвэр танилцуулах гэж байсан талынханыг дотогш оруулаагүй байна. Зарим нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар тус үйл явдлын үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн сургууль болох "Аварга" дээд сургуулийн оюутнуудыг ч гэсэн дуудан бөхийн өргөөг хууль бусаар хамгаалуулсан байсан гэнэ. 

Хэрэв энэ үнэн бол эрдэм ном сурч, бөхийн эрдэм эзэмшихээр гэр орноо орхин хотод суралцаж буй оюутнуудаа аварга та арай л хууль бус зүйлд ашиглаад байгаа юм биш үү.

Тэр ч байтугай Б.Бат-Эрдэнэ аваргын хувийн бие хамгаалагч Б.Одхүү гэгчийг бөхчүүдийнх нь эсрэг, хууль хяналтын байгууллагын эсрэг турхирсан явдал мөн өчигдөр гарчээ. Тэнд байсан бөхчүүдийн яриагаар Б. Одхүү санаатайгаар үймээн самуун дэгдээхээр бөхчүүдийг бөхчүүдийнх нь эсрэг турхирч, элдвээр доромжилж орилж хашигарч байжээ. Хамгийн сонирхолтой нь ийнхүү нөхцөл байдлыг хүндрүүлж буй Б.Одхүүг цагдаагийн байгууллага саатуулж шалгахын оронд хууль шүүхийн шийдвэрийг танилцуулж байсан эсрэг талын өмгөөлөгчийг нь барьж саатуулан шалгаж байсан байх юм. Энэ улс оронд ер нь шударга ёс, хууль дүрэм гэж зүйл байна уу.

Иргэдээ хамгаалах ёстой цагдаагийнхан нь ингэж илтэд хууль бус үйл ажиллагаа явуулж буй эрх мэдэлтэй Б.Бат-Эрдэнэ аваргын талд орж байхад хэн үнэний талд зогсох вэ. Хууль тогтоогч, хуульч гэж өөрийгөө зарладаг хамгийн жудагтай аварга нь хуулийн уландаа гишгэсээр байна.

Б.Одхүүгийн хувьд асуудал яриад ч нэмэргүй. Рекэтийн байдлаар бөхчүүдийг хэдийнээсээ айлгаж ирсэн нэгэн зартай нэгэн. Өчигдөр ч гэсэн түүнийг гарч ирээд элдвээр аашилж эхлэхэд тэнд байсан бөхчүүд бүгд дуугүй болж байсан нь үүнийг илхэн гэрчилнэ. Түүний өөдөөс ганц үг хэлж байсан хүн нь Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх аварга гэнэ. Гэвч мань Б.Одхүү дархан аваргаа үл тоож "та харьж унт, энд юугаа хийгээд яваа юм бэ" гэх зэргээр элэглэн доромжилж байсан гэнэ. Энэ хүнд ер нь ёс зүй, бүр бөхийн жудаг гэдэг зүйл нь байна уу. Өнөө цагийн бөхийн спортын ноён оргилоо ингэж доромжлоод, бас нэг дархан аварга, УИХ-ын гишүүнийхээ биед халдаж чирч гулдчих нь Б.Одхүүд юу ч биш бололтой.

Бөхчүүд түүнээс айх нь арга ч үгүй биз. Одоогоос хэдэн жилийн өмнө ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Ц.Баярсайхан нарыг зодсон хэрэг гарсан. Хэргийн эзэн нь хүн зодож нүддэгээрээ алдартай өнөө л Б.Одхүү начин байж таарав. Шүүх түүнд хүний биед хүнд гэмтэл учруулж үхлээс наагуур хэмжээнд болгосон хэмээн үзэж 5 жил гаруйн ял өгч байв. Мөн саяхан улсын харцага Г.Ганхуягийг мөн л бүлэглэн зодсон хэрэгт түүний нэр холбогдож харагдсан. Тиймээс Б.Одхүү мэтийн хууль дүрмийг уландаа гишгэдэг бөхчүүдийг хувийн бие хамгаалагчаараа авч аваргуудынхаа эсрэг элдвээр турхирч байгаа Б.Бат-Эрдэнэ аварга та үнэн нүүр царайгаа ард түмэндээ харуулж эхлэх чинь энэ үү.

Тэр ч байтугай танай турхирсан, хамгаалуулсан хүмүүсийн чинь дунд өчигдөр хутгатай, буутай хүмүүс байсан гэнэ. Цагдаагийн байгууллагынхан тэр хүмүүсийн чинь хутга шийдмийг хурааж авч саатуулсан байна.

Үүний дараагаар талууд тохиролцож бөхийн өргөөний хамгаалалтаа буулгаж асуудлыг ярилцаж шийдвэрлэх гэсэн боловч өнөөх таны бие хамгаалагч Б.Одхүү начин УИХ-ын гишүүн,  дархан аварга А.Сүхбатыг чирч гулдчаад бөхийн өргөөнөөс хөөж гаргажээ. Б.Бат-Эрдэнэ аварга аа бөхчүүдээ бөхчүүдтэй нь алалцуулан байж ийнхүү хууль бусаар энэ холбооны төлөө улайран зүтгээд байгаа танд ямар эрх ашиг байгаа юм бэ. Ард түмнээ, бөхчүүдээ бодоод хууль шүүхийн шийдвэрээ дагаад явбал яасан юм бэ. Өчигдрийн зохион байгуулсан үйлдэл чинь хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж өөрийгөө хууль бусаар тэргүүнээр залсанаас чинь ноцтой явдал байлаа. Хэрвээ таны явуулсан хүмүүс өчигдөр авч явсан зэвсэгээ ашиглаад ямар нэгэн муу зүйл хийсэн бол хариуцлагыг та хүлээж чадах байсан уу. Эсвэл хүний газар очоод бөхийн эрдэм сураад нутаг орноо дуурсгасан, амьдрал ахуйгаа дээшлүүлсэн бөх хүүтэй болно гэж бодож суугаа эгэл жирийн нэг малчин айлын гол харлаад өнгөрөх байсан уу.  Б.Одхүү мэтийн нөхдүүдийг турхирч нэг намаас нэг танхимд суугаа УИХ-ын гишүүн хүний халдашгүй дархан байдалд хүртэл халдуулж байхаасаа ичих хэрэгтэй.

А.Сүхбат аваргын сууж байсан өрөөний хаалгыг цөм өшиглөн эвдэж ороод танхайрчээ. Энэ асуудлаар тэрбээр цагдаагийн байгууллагад хандсан ч туйлын хойрго байгаа аж. Арга ч үгүй биз. Цагдаагийнханы ард Б.Бат-Эрдэнэ аваргын хүн болох дэд дарга нэгэн байгаа учраас нөгөө талд байх нь ойлгомжтой гэж бөхчүүд ярилцаж байна. Цагдаа танхайрч байгаа хүндээ юу ч хэлэхгүй хэрнээ бөхчүүд асуудлаа тохирохоор ярилцаж байхад нь хөөж тарааж байгаа нь үнэхээр хачирхалтай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.94.60Зочин   • 2018, 4 сарын 17. 20 цаг 14 минут

болж муу Сүхбат баянаа нар шангаа хүртсэн байна

59.153.115.170Зочин   • 2018, 4 сарын 17. 16 цаг 05 минут

B.odhuu🌹 Bayar hurgye

43.242.242.165Жагаа   • 2018, 4 сарын 17. 14 цаг 52 минут

А.Сүхбат аварга тэр бөхийн өргөөнд шөнө дөлөөр дотроосоо цоожилчихоод юу хийж суусан юм бэ? Буруу үйлдэл буруу үр дүнг л авчирна.

66.181.181.83mujik   • 2018, 4 сарын 17. 8 цаг 16 минут

naad od hvvgee zvvnharaa luu ywuulchih Ah ni chamaig aytaihan ***** bolgood ogoe

64.119.26.166зочин   • 2018, 4 сарын 16. 21 цаг 15 минут

Батэрдэнэ та 2020 оны сонгуульд лав л МАН-с нэр дэвшихгүй шүү? Ийм хачин хулгайч МАН-ын нэр хүндийг их унагаж байна.МАН ийм хүмүүсээ намаасаа хөөх хэрэгтэй. Одхүү рейкетчинг байх ёстой шронд нь энэ сард багтаанм явуулбал зүйд нийцнэ. Ингэж чадах хууль хяналтынхан гэж Монголд алга да?Хууль хяналтынхан бүгд хахуульд автагдсан.Ялангуяа Прокорорынхан.

182.160.3.99Зочин   • 2018, 4 сарын 16. 20 цаг 21 минут

Энэ ордон чинь ард түмний хөрөнгө шүү. Сүхбатаа бид л чамайг барилдуулаад харж баясдаг байсан болохоос... Өөрийгөө хэн бэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Чи бол зүгээр л ард олныхоо зугааг гаргагч явсан болохоос ухаантан байгаагүй гэдгийг алхам болгондоо харуулах юм даа. Уг нь дуугай байвал тэнэгээ мэдэгдэхгүй байж болох тал ч бий шүү.

103.57.92.237Зочин   • 2018, 4 сарын 16. 18 цаг 36 минут

БОЛЖ , МУУ ШУНАЛТА ХҮҮРНҮҮДИЙГ... БИ БАЙСАН БОЛ ИНГЭХ Л БАЙСИЙН. ЭНЭ БАЯНМӨНХ АВАРГА АРАЙ Л БИШ ЮМАА. МУУХАЙ ХҮН ЮМ.

37.228.228.180Зочин   • 2018, 4 сарын 16. 8 цаг 31 минут

Одхүүгийн зөвөө

27.123.214.104Зочин   • 2018, 4 сарын 15. 8 цаг 17 минут

Болж болж. Эрээгээ барсан шуналтнуудыг зогсоох хүн бас байгаа нь сайн хэрэг байна. Нийт бөх сонирхогчид бас хамгаалан оролцож мэднэ шүү шуналтуудаа.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.