Шинэ мэдээ

Төв аймгийн 30 иргэнд өргөө цагаан гэр бэлэглэжээ1 цаг 17 минутын өмнөШиньжаан дахь уйгуруудыг дахин хүмүүжүүлдэг төвүүдийн талаар анх удаа дурджээ3 цаг 6 минутын өмнөХайнан арлыг чөлөөт худалдааны бүс болгох төлөвлөгөөг танилцуулжээ4 цаг 39 минутын өмнөЯпон улсыг сонгон аялах жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй гарчээ4 цаг 39 минутын өмнөТрампын явуулж буй худалдааны дайнаас дэлхийн эдийн засагт учрах хохирлыг тооцон гаргажээ6 цаг 26 минутын өмнөБНХАУ-д худалдааны томоохон үзэсгэлэн болж байна6 цаг 27 минутын өмнөИордан голын Баруун эрэгт еврейн суурин барих хөтөлбөрийг баталжээ10 сар 16. 9:27АНУ Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж мэдэгджээ10 сар 16. 9:26Индонезид гамшгийн үеэр сураггүй болсон 5000 орчим хүн олдоогүй байна10 сар 15. 11:00Д.Трамп Эндрю Брансоныг сулласанд талархаж байгаагаа илэрхийллээ10 сар 15. 10:59Куба улс 34 мянган тонн тамхи хураана10 сар 14. 14:47Америкт сонгуулийн өдөр амиа золиослох гэж байсан этгээдийг баривчлав10 сар 14. 14:46АНУ БНХАУ руу цөмийн технологи эскпортлохыг хориглоно10 сар 12. 13:05Номлогч Брансоныг суллахаар тохиролцжээ10 сар 12. 12:52Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөснийг нотлох бичлэгүүдийг үзүүлжээ10 сар 12. 12:51Камбож улс 2030 он гэхэд 15 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна10 сар 12. 11:32Ява арал дээр газар хөдлөлт болсны улмаас 3 хүн амиа алджээ10 сар 12. 11:31Умард Солонгосын ашигт малтмалын нөөц 3,3 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна10 сар 12. 10:35Хоёр Солонгос буддын сүмийг сэргээн босгоход хамтран ажиллана10 сар 12. 10:33БНАСАУ-д дангаар авсан хоригоо Өмнөд Солонгос цуцалж магадгүй10 сар 11. 11:58Их Британи Ирантай явуулж буй худалдааны харилцаагаа таслахгүй10 сар 11. 9:57Ажлын эрч хүчээ хаанаас олж авдгаа В.Путин хэлжээ10 сар 11. 9:56Хар хайрцагны нууцыг задлахыг хүсэж буй жиргээ постууд10 сар 11. 9:50Монголын телевизүүдийн контент БНСУ-ын 60 сая хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүрдэг боллоо10 сар 10. 15:09Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэд тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ10 сар 10. 14:51Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “Баянхангай” олгож байна10 сар 10. 12:31Сулавеси аралд дахин газар хөдлөв10 сар 10. 8:50Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөсөн гэх мэдээллийг няцаав10 сар 10. 8:44М.Энхболд: Төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүртээх чиглэлд түлхүү анхааръя10 сар 9. 15:25П.Батчулуун: Тархины үхэлтэй зургаан хүнээс 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгасан10 сар 9. 15:22

Ж.Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдлээ

/4-р сарын 13/  -  12 цаг 59 минут

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, дархан аварга Жигжидийн Мөнхбат дөрөвдүгээр сарын 9-нд таалал төгсч, бөхөд хайртай монгол түмэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиож байна. Ж.Мөнхбат аваргатай салах ёс гүйцэтгэх ёслол өнөө өглөө Спортын төв ордонд боллоо. Салах ёс гүйцэтгэх ёслолд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, спорт холбоодын удирдлагууд болон үндэсний бөхийн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар энгүй хүчит аваргаа сүүлчийн замд нь үдлээ. Энэ ёслолд Ж.Мөнхбат агсаны отгон хүү, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гашуудлын үг хэлсэн бөгөөд талийгаачийн шарилыг “Алтан-Өлгий”-д заллаа. Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цол хүртээж, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнаж байлаа. Талийгаачийн эх орноо гэсэн халуун сэтгэл, хөдөлмөрч, уйгагүй, бардам, нөхөрсөг зан чанар, үндэсний бөх болон их спортод үзүүлсэн агуу амжилт монгол хүн бүрийн сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

Жигжидийн МӨНХБАТ
 
(1941-2018)
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, төр, нийгмийн зүтгэлтэн, Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр таалал төгсөж, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.
 
Ж.Мөнхбат 1941 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрж, 1958 оноос үндэсний бөхийн барилдаанаар спортын гараагаа эхлүүлсэн юм.
 
Тэрбээр 1961 онд МБАТ-ний спартакиадад түрүүлж улсын заан, 1963 оны улсын наадамд 9 даван түрүүлж улсын арслан, 1963-1967 онуудад Улсын баяр наадамд завсаргүй 5 удаа, 1974 оны Улсын баяр наадамд 6 дахь удаагаа түрүүлж, даяардуурсагдах, далайдаян, дарханаваргацолыг хүртжээ.
 
Мөн 1972, 1975, 1978, 1980 онд Улсын баяр наадамдүзүүрлэн, 1961, 1971-1975, 1977, 1979, 1980, 1981, 1983-1985,1994 онуудад таваас дээш давж нийт 22удаашөвгөрсөнэгэлгүй үнэн хүчтэн байлаа.
 
Ж.Мөнхбат нь 30 гаруй жил баяр наадмыг манлайлан барилдахдаа улам нэмэх, олныг баясуулагч, батнягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн юм.
 
Тэрбээр чөлөөт бөхийн спортоор хичээллэж, Улсын шигшээ багийн анхны гишүүн, “Токио-1964”, “Мехико-1968”, “Монреал-1972” зуны олимпийн наадамд оролцож, “Дели-1967” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль, “Мехико-1968” зуны олимпийн XIX наадмаас анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан бөгөөд 1972 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Ази тивийн аваргаас алтан медаль, “Тегеран-1974” Азийн наадмаас сонгомол бөхөөр хүрэл, “Дан Колов”, “Вахтанг Балавадзе”, “Зеелинбендир”, Найрамдалт армиудын олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль, 1965, 1966, 1967, 1969, 1973, 1974 оны Монгол Улсын аваргын алтан медалийг тус тусхүртэж, чөлөөт бөхийн төрлөөр эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсган Монгол түмэндээ хүндлэгдсэн аугаа нэгэн байлаа.Дэлхийн бөхийн хөгжилд оруулсан түүний хувь нэмрийг Олон Улсын Олимпийн Хороо өндрөөр үнэлж, “IOC TROPHY”цомын шагналаа олгосон юм.
 
Ж.Мөнхбат нь1990-1992 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан төр нийгмийн зүтгэлтэн юм.
 
Ж.Мөнхбат нь үндэсний болон чөлөөт бөхийн залгамж халааг бэлтгэх, үндэсний ёс заншлыг дээдлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч төдийгүй түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, ард түмний хайртай хүү байлаа.
 
Тэрбээр Монгол Улсын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, Биеийн тамир, спортын улсын хорооны Санхүү, хангамжийн хэлтсийн дарга, “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийг үүсгэн байгуулж, захирлаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеийн шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэн, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан ажилсаг, хөдөлмөрч нэгэн байв.
 
Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин цол хүртээж, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.191.130Bolor   • 4 сарын 22. 0 цаг 54 минут

Nuguu alia salbadai Asa yagaad irj emgenel ilerhiildeggui gulug we

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.