Шинэ мэдээ

Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10 сар 27. 16:08Мэдэгдэл10 сар 27. 15:52Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10 сар 27. 14:51ЭТТ-ын захирал Б.Ганхуяг та мэдэн будилав уу, үнэхээр юу ч мэдэхгүй хүн үү10 сар 26. 13:13Антигонаг дахин амилууллаа10 сар 25. 19:56"Tourism Forum Mongolia-2021" арга хэмжээ маргааш болно10 сар 25. 15:23Нийслэлийн шилдэг дүүргээр сонгинохайрхан дүүрэг шалгарлаа10 сар 22. 17:37Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа10 сар 8. 16:40Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ж.Сандагсүрэн: Индексийн урамшуулал олгох ажлыг өргөжүүлж илүү олон багшийг урамшуулахаар шийдвэрлэлээ10 сар 5. 15:45Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26Төсвийн гүйцэтгэлд цар тахлын нөлөөлөл их байгааг онцлов10 сар 4. 14:49СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:34Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлнэ10 сар 4. 11:511200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31Мэндчилгээ10 сар 1. 11:52

Ажилгүйдлийн тэтгэмжид 34 тэрбумыг зарцуулжээ

/4-р сарын 13/  -  12 цаг 57 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.  “Хөдөлмөрийн хөлсний үнэлэмж туйлын бага байгаа. Үүнийг жил бүр инфляцитай уялдуулж нэмэх боломжтой юу. Гадаад ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудалд хэр хандаж байгаа”-г гишүүд асууж байлаа. Үүнд ХНХ-ын сайд С.Чинзориг:

-Ур чадвараасаа хамаараад цалин нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Шүүх дээр шийдвэрлэгдэж байгаа асуудлын 90 хувь нь хууль бусаар халагдсан гэх маргаан байгаа. Цалин хөлсийг олгохтой холбоотой маргаан их байдаг. Гадаад ажиллаж байгаа иргэдтэй холбоотой асуудал гардаг. Солонгос улстай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан. Мөн сүүлийн үед Европын улсуудтай нийгмийн хамгааллын гэрээ байгуулж байгаа. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна гэлээ. Ажлын хэсгээс  “Зайнаас ажиллах, бүрэн бус цагаар ажиллах, гурвалсан харилцаа гээд хөдөлмөрийн зах зээлд шинэ нөхцөл үүсээд байгаа. Хөдөлмөрийн бүтээмжийн тухайд ажлын байранд болон ур чадварт суурилсан бодлогыг хуулинд тусгаж байна. Салбарын түвшинд хамтын хэлэлцээрээр тогтоодог. Ажилгүйлдлийн төвшин 7.9 хувь байна. Залуучуудын өндөр түвшинд байна” гэсэн хариулт хэлсэн юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаанд тухайн байгууллага дотоож журам гаргачихсан байдаг. Хариуцлага алдсан үндэслэлээр ажлаасаа халагдсан нь ч шүүх дээр маргаан үүсгэдэг. Энэ нь эргээд төсөвт дарамт болж, гэнэтийн халагдсаны мөнгө их хэмжээгээр олгож байна. Дээр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа, үнэлэмж өөр байна. Үүнийг яаж залруулж байна вэ?

ХНХ-ын сайд С.Чинзориг:

-Хөдөлмөрийн гэрээгээр улирлаар, дагалдангаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээ байгуулахгүй ажиллуулахаар оруулж ирж байна. Манай ажил олгогчид туршилтаар ажиллуулахдаа гэрээ байгуулдаггүй. Хөдөлмөрийн харилцаа үүссэн үеэс Хөдөлмөрийн хуулиар зохицуулж өгч байгаа юм. Хөдөлмөрийн хуулийн хүрээг өргөтгөсөн. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар жендэрийн асуудал орсон. “Эрэгтэй, эмэгтэй ижил цалин авна” гэж заасан. Энэ нь бүрэн үйлчлэхгүй байгаа. Тиймээс шинэ хуульд “ижил мэргэжилтэй эрэгтэй эмэгтэй ижил цалин авна” гэж өргөтгөж, тодотгосон.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Судалгаан дээр хөндөгдсөн асуудал шинээр хууль батлахад 1.2 сая хүний эрхийг хамгаалж чадахгүй. Учир нь албан бус хүний эрх ашгийг яах вэ. Үүнд миний санаа зовж байна. Энэ хуулийн хэрэгжиж хэдэн хүний хэдэн хувийн эрх ашигхамгаалагдах вэ? Монгол Улс цаашдаа цалин хөлсний шинэ тогтолцоод шилжих ёстой. Хувийн хэвшлийн томоохон компаниуд цалингаа шийдсэн. Гэтэл албан бус газарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс хуучин тогтолцоогоор явж байна. Цагийн хөлсний тогтолцоонд шилжвэл бидэнд ямар давуу болоод сөрөг тал байх вэ?

Бусад улс хөдөлмөрийн маргаанаа өөрсдөө шийддэг шүүхтэй байна. Гэтэл манай улсад хоёр хуулиар шийдэж байна. Нэг нь Хөдөлмөрийн хуулиар, нөгөө нь Иргэний хуулиар шийдэж байна. Энэ асуудлуудыг яаж шийдэх вэ? Ажилгүйдлийн тэтгэмжинд 2017 онд 34 тэрбум төгрөг авсан байна. Үүнийг яаж зохицуулах вэ?

ХНХ-ын сайд С.Чинзориг:

-ҮСХ-ны гаргасан мэдээгээр 400 орчим хүн албан бус секторт ажиллаж байна гэж судалгаа бий. Цаашдаа нийт ажилчдын ихэнх хувь нь албан бус секторт ажиллана. Тиймээс эрх ашгийг нь хамгаалах асуудлыг шийднэ. Засгийн газраас цалин хөлсний  тогтолцоонд шинэчлэл хийнэ. Төрийн албан хаагчид ижил тогтолцоогоор цалин авдгийг өөрчилнө. Эрүүл мэндийн салбарын судалгаа хийгдсэн. Нойрсуулагч, мэс заслын эмч нар хамгийн ур чадвар шаардсан мэргэжил байна лээ. Үүнийг хуулиар зохицуулна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Монголчуудын амралт их байна гэсэн шүүмжлэл байна. Энэ талаар Хөдөлмөрийн хуульд ямар зохицуулалт тусгасан бэ? 40-өөс дээш насныханд ажил олдохгүй байна гэнэ. Үүнийг яаж зохицуулсан бэ?

ХНХ-ын сайд С.Чинзориг:

-Манайх нийтээр амрах өдөр нь жилийн дунджаар долоо хоноогийн бямба, ням гаригтай тэнцэж байсан. Баярын өдрүүдийн амралтыг дараагийн ажлын өдрүүдэд нөхөх зохицуулалт тусгаж байгаа. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.