Шинэ мэдээ

Хятад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээс татгалзаж магадгүй8 цаг 24 минутын өмнөТалибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ8 цаг 25 минутын өмнө“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ9 сар 18. 9:10"Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" төлөөлөгчийн газраа нээлээ9 сар 14. 15:32"Тасс" агентлагийн Ерөнхий захирал: ОАНА-гийн 43-р хурал үр дүнтэй болсон9 сар 14. 13:09"Дундын бүсгүйг хуваалцахад..."9 сар 14. 12:22Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээнд Туркийн лирийг ашиглах зарлиг гаргажээ9 сар 14. 10:08“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”9 сар 13. 15:09“Xinhua”, “Associated Press” хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулжээ9 сар 13. 9:45Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ9 сар 12. 9:14Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна9 сар 12. 8:58В.Путин ирэх зургадугаар сард Японд айлчилна9 сар 11. 14:13Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ9 сар 11. 13:59Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо9 сар 10. 15:05БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна9 сар 10. 11:42Бүх нийтийн сонгууль болжээ9 сар 10. 11:05Ерөнхийлөгчийн нэр хүндэд хэн халдав?9 сар 10. 10:10Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна9 сар 8. 11:09“Дундын бүсгүй” +18 шоу драм өнөөдөр тайзнаа тавигдана9 сар 7. 11:47“Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэхийг эсэргүүцэж МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа9 сар 7. 11:13“Toyota” компани хоё хөдөлгүүрт 1 сая орчим автомашинаа эргүүлэн татна9 сар 7. 9:34АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ9 сар 6. 13:35Хоёр Солонгосын дээд хэмжээний III уулзалт энэ сарын 18-20-нд болно9 сар 6. 12:52Олон улсын тусламж авахыг Венесуэлийн эрх баригчидад уриалжээ9 сар 6. 12:39Г.Батсуурь: Гүтгэлгээс айж ичээд байх зүйл алга9 сар 5. 10:06Иранчууд "Хезболлах" бүлэглэлд нууцаар зэвсэг нийлүүлж буйг илрүүлжээ9 сар 5. 9:52Иранчууд "Хезболлах" бүлэглэлд нууцаар зэвсэг нийлүүлж буйг илрүүлжээ9 сар 5. 9:52Иранчууд "Хезболлах" бүлэглэлд нууцаар зэвсэг нийлүүлж буйг илрүүлжээ9 сар 5. 9:51

Ерөнхий сайдын айлчлалыг Хятадын хэвлэлүүд хэрхэн дүгнэж байна вэ?

/4-р сарын 11/  -  15 цаг 55 минут

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-12-ны өдрүүдэд Хятадад айлчилж байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар хийж байгаа энэхүү албан ёсны айлчлалаар хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээнүүдийг хийж, баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын талаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон төрийн байгууллагуудын вэб сайтад мэдээлж эхэлжээ. Тухайлбал, Хятадын Гадаад хэргийн яамны вэб сайтад “Монголын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 9-ний өглөө Ардын хурлын их зааланд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзлаа. Ли Көцян энэ үеэр Хятад, Монгол хоёр чухал хөрш, найз, хамтрагч орнууд гэдгийг онцолж байлаа. Ерөнхийлөгч Си Жиньпинийг 2014 онд Монголд айлчлах үеэр хоёр орны хооронд стратегийн чухал харилцаа холбоо тогтсон. Хятадын дарга Монголын улс төрийг өндрөөр үнэлж, хоёр орны харилцаа батжих нь бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлж байгааг хэлж байсан билээ” гэжээ.

Ли Көцян Хятад, Монгол хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулж, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд хамтран ажиллана гэдгийг илэрхийлсэн байна.Ингэхийн тулд худалдаагаа ойрын хугацаанд өргөжүүлж, хилийн дамжин өнгөрөх бүсүүдийг байгуулахад анхааран ажиллах аж. Аж ахуй, эрчим хүч, тээвэр, хотын дэд бүтэц гээд бүхий л салбарт хамтын ажиллагаа чухал байгааг Хятадын талаас онцолжээ.

Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ой ирэх жил тохиохыг Ли Көцян хэлээд “Хятад улс үүнийг ашиглан Монгол, БНХАУ-ын харилцааг сайжруулах алхам хийж, соёл урлаг, аялал жуулчлал, хэвлэл мэдээллийн салбарт солилцоо хийж, залуусыг солилцон айлчлуулах замаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсч байна” гэсэн байна. Ухнаагийн Хүрэлсүх Хятадтай харилцаа, хамтын ажиллагаа сайн байх нь Монголын гадаад бодлогын үндсэн зарчим байхыг хэлжээ. Монголын шинэ Засгийн газар энэ бодлогоо үргэлж баримталж, Монгол, Хятадын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдгийг У.Хүрэлсүх илэрхийлсэн байна.

Хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийснийхээ дараа хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зуржээ. Эдийн засаг, худалдаа, хүмүүс болон соёлын хамтын ажиллагаа, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг асуудлууд үүнд багтаж байгаа аж. Тэдний уулзалтын үеэр Хятадын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И тэргүүтэй өндөр албан тушаалтнууд байлцжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх урд хөршид хийх айлчлалынхаа хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, Гашуунсухайт-Ганц модны боомт, Тавантолгойн орд зэрэг томоохон хөрөнгө оруулалт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэлэлцээ хийхээ мэдэгдсэн. Энэ талаар “Синьхуа” агентлаг мэдээлэхдээ “Энэ айлчлалаар 500 орчим сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэх төлөвтэй байна. Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар БНХАУ-д анхны айлчлалаа хийж байгаа юм. Энэ айлчлал нь хоёр улсын улс төрийн илтгэлцлийг бэхжүүлэхэд чиглэгдэж байна. Хятад, Монгол хоёр ирэх жил болох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор олон чухал арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцжээ” гэж мэдээлсэн байлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.179.127зочин   • 4 сарын 18. 17 цаг 57 минут

дандаа далд хүн амын бодлогоо дагуулсан үйл ажиллагаа хийдэг хятадуудаас хамааралгүй 3 сая хүнээ удирдаад зохион байгуулж чадахгүй тааруухан гарууд байх юм даа. эрт дээр үед энгүй эх оронч, оюун билиг төгс Монгол хүн төрдөг байлаа гэж үлгэр үлдэх дээрээ туллаа. яг эх орончдыг эдний заваан аалзны тор гаргахгүй байна да

109.12.75.46Зочин   • 4 сарын 15. 20 цаг 13 минут

mongolchuudiig bayan bolgoloo ene

202.179.25.0Зочин   • 4 сарын 13. 16 цаг 03 минут

kkkk Yu gej tegj bichd iin..

43.242.243.15Zochin   • 4 сарын 12. 17 цаг 37 минут

Mongolchuud hujaad durgui gej bichhgui bnu

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.