
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын хариу тоглолтууд урд шөнө болсон. Английн хүчирхэг хоёр баг болох "Манчестер сити" болон "Ливерпүүл" клубүүд энэ шатанд учраа таарсан. Хоёр багийн эхний тоглолт Ливерпүүлийн талбайд "Анфилд" цэнгэлдэхэд болоход Улаанууд, Манчестер Ситиг 3-0-ийн харьцаатайгаар буулган авсан юм. Иймээс Манчестер Ситигийн хувьд "Этихад" цэнгэлдэхдээ болсон тоглолтод олон гоолын харьцаатайгаар хожил байгуулах маш том үүрэг хариуцлагатай талбайд гарсан.
Иймдээ ч талбайн эзэд тоглолтын эзэд хурдтай, хүчтэй довтолгоонуудыг үзүүлж байлаа. Улмаар тоглолт эхлээд 2 минут өнгөрч байхад Манчестер Ситигээс Бразил тоглогч Габриел Жэсүс гоолдсон. Эхний хагаст өөр гоол нэмж ороогүй, талбайн эздийн давамгайллаар өндөрлөсөн. Улмаар хоёр дахь хагаст Манчестер Сити тоглолтын хэв маягыг өөрчилж 56 дахь минутад Египет тоглогч Мохаммед Салах гоол оруулж, энэ үдшийн баатар нь болов.
Ингэснээр Ливерпүүлийн тоглолт улам сэргэж, 77 дахь минутанд Бразил тоглогч Роберто Фирмино гоол оруулж, тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Ийнхүү 125 жилийн түүхт Улаанууд, Манчестер Ситиг 2-1-ийн харьцаатайгаар буулган авч, Аваргуудын лигийн тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхээ халаасалсан бол, Манчестер сити клуб хоёр тоглолтын нийлбэр 5-1-ийн харьцаатайгаар гэртээ харих ёстой болов.