Шинэ мэдээ

АНУ Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээ байгуулах хүсэлтэй байна1 цаг 31 минутын өмнөМалайзийн ерөнхий сайд асан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлагджээ1 цаг 33 минутын өмнөИрэх онд эдийн засаг унана гэж хөрөнгө оруулагчид эмээж байна4 цаг 6 минутын өмнөЖулиан Альварез Гарсия: Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их9 сар 19. 11:54АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай9 сар 19. 9:47Хятад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээс татгалзаж магадгүй9 сар 18. 12:58Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ9 сар 18. 12:57“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ9 сар 18. 9:10"Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" төлөөлөгчийн газраа нээлээ9 сар 14. 15:32"Тасс" агентлагийн Ерөнхий захирал: ОАНА-гийн 43-р хурал үр дүнтэй болсон9 сар 14. 13:09"Дундын бүсгүйг хуваалцахад..."9 сар 14. 12:22Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээнд Туркийн лирийг ашиглах зарлиг гаргажээ9 сар 14. 10:08“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”9 сар 13. 15:09“Xinhua”, “Associated Press” хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулжээ9 сар 13. 9:45Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ9 сар 12. 9:14Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна9 сар 12. 8:58В.Путин ирэх зургадугаар сард Японд айлчилна9 сар 11. 14:13Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ9 сар 11. 13:59Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо9 сар 10. 15:05БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна9 сар 10. 11:42Бүх нийтийн сонгууль болжээ9 сар 10. 11:05Ерөнхийлөгчийн нэр хүндэд хэн халдав?9 сар 10. 10:10Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна9 сар 8. 11:09“Дундын бүсгүй” +18 шоу драм өнөөдөр тайзнаа тавигдана9 сар 7. 11:47“Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэхийг эсэргүүцэж МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа9 сар 7. 11:13“Toyota” компани хоё хөдөлгүүрт 1 сая орчим автомашинаа эргүүлэн татна9 сар 7. 9:34АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ9 сар 6. 13:35Хоёр Солонгосын дээд хэмжээний III уулзалт энэ сарын 18-20-нд болно9 сар 6. 12:52

Засгийн газар, Төв банкны нийт өр ДНБ-ий 99 хувьтай тэнцжээ

/4-р сарын 11/  -  15 цаг 52 минут

Өнөөдөр Блү Скай зочид АХБ-наас 2018, 2019 оны эдийн засгийн төлөвийг танилцууллаа.  Энэ үеэр тус банкны эдийн засагчид манай улсын нийт өр ДНБ-ий 99 хувьтай тэнцэж байгааг онцоллоо. Энэ дүн өнгөрсөн онд 111 хувь байсан бол ийнхүү 12 хувиар буурчээ. Улсын өрийг тооцохдоо Монгол банкны зээлийг ч оролцуулж тооцсон байна. Энэ аргачлалын улмаас Засгийн газар, Монголбанкны нийт өр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан, өрийн дээд хязгаарыг давсан харагдаж байгаа юм. Энэ хуульд зааснаар Засгийн газрын өр ДНБ-ий 80 хувиас хэтрэх ёсгүй. Харин манай улсын ДНБ 24 их наяд төгрөгтэй тэнцдэг юм.    

ОУВС-гийн хөтөлбөр, Оюутолгойн далд уурхайн санхүүжилт саарч болзошгүй.

Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2017 онд 5 хувьд хүрч өссөн. Энэ өсөлтийн гол хөдөлгүүр нь Оюутолгой төсөл байжээ. Энэ онд өсөлт үргэлжилнэ. Гэхдээ өнгөрсөн оны өндөр өсөлтийн эрчим саарч, 3.8 хувьд, 2019 онд 4.3 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаагаа танилцуулав.

Ирэх онд ч уул уурхай өсөлтийн гол хөдөлгөч хүч хэвээр байх боловч нүүрс тээвэрлэлтэд учирдаг саад өсөлтийг чангаасаар л байхыг ч онцолсон юм. 

                  ИНФЛЯЦ ЭНЭ ОНД 8, ИРЭХ ОНД 7 ХУВЬ БОЛЖ БУУРНА

Хэвлэлийн хурлын үеэр эдийн засагт учирч болох эрсдэлүүүдийг нэрлэв;
Банкуудын бүтцийн өөрчлөлтийн явцад тогтворгүй байдал бий болох,

  • Махны үнэ өсөх, 
  • Уул уурхайн эрдэс баялгийн үнэ буурах,
  • Өргөтгөсөн санхүүүжилтийн хөтөлбөрийн (ӨСХ) хэрэгжилтийн явцад саад учрах, 
  • Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт саарах зэргийг нэрлэв.

Чухам яагаад ӨСХ болон далд уурхайн санхүүжилт саатаж болзошгүй талаар лавлахад АХБ-ны ахдах эдийн засагч Деклан Магий "Энэ удаагийн хөтөлбөр өргөн хүрээтэй, ярвигтай учраас саатал үүсэж болзошгүй. Далд уурхайн хувьд өнгөрсөн онд хил дээр үүссэн тээврийн гацаанаас улмаас зэсийн баяжмалыг урд хөршид нийлүүлэх ажил олон хоногоор саатсан. Үүнтэй адил нөхцөл байдал дахин үүсэж болзошгүй" гэв.

Харин ашигт малтмалын үнэ өсөх, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжиж эхлэх зэрэг нь эерэг нөлөө үзүүлж болзошгүй аж.

Нүүрсний экспорт 2017 оны гүйцэтгэлд хүрэхгүй, харин 2019 онд асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзсэн байна.

Онцгой албан татвар нэмэгдэж, төгрөгийн ханш 2016 онд 24.7 хувиар суларсан нь импортын үнэд нөлөөлсөн, мөн гантай байснаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалж 2017 онд инфляцийн түвшин 4.3 хувьтай гарсан.

Харин энэ онд нэмэгдэж 8 хувь, 2019 онд 7 хувь болно гэж АХБ таамаглажээ. Дотоодын эрэлт нэмэгдэж, газрын тос, хүнсний үнэ олон улсын зах зээл дээр өсөхийн зэрэгцээ 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр 2018 онд инфляци өсөх аж. Харин газрын тосны үнэ буурч, дотоодын эрэлт саарахын хэрээр эдгээрийн үр нөлөө 2019 онд саармагжих төлөвтэй гэв. Төсвийн алдагдал

  • 2017 онд ДНБ-ий 3.9 хувьтай тэнцэж байсан бол
  • 2018 онд ДНБ-ий 6.4 хувь,
  • 2019 онд 5.1 хувь болно гэж тооцоолжээ.

Учир нь нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал, тоног төхөөрөмжийн зардал нэмэгдэхийн сацуу жижиг, дунд үйлдвэрүүдийн татварын ачаалал, тайлагналын шаардлагыг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэлснээр төсвийн орлого хумигдах магадлалтай юм байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс сэргэсэн, олон улсын хөгжлийн түншүүд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, худалдааны нөхцөл сайжирснаар гадаад өрийн томоохон хэсгийг дахин санхүүжүүлэх боломж бүрдсэн. Гадаад валютын албан нөөц хоёр дахин нэмэгдэж, 5.5 сарын импортыг санхүүжүүлэх хэмжээнд хүрчээ. Эдгээрээс шалтгаалан төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2.5 хувиар чангарсан юм.

Тэгвэл урсгал дансны алдагдал энэ онд буурч 6.3 хувь, 2019 онд 7 хувь болно гэж АХБ тооцоолжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.